Тоог багасгах

Тоог хэдэн нэгжээр, хэд дахин эсхүл тодорхой хувиар багасгаж болно.

Нэгжээр багасгах.

Тоог нэг эсхүл хэдэн нэгжээр багасгана гэдэг нь тухайн тооноос багасгах хэрэгтэй нэгжийг хасна гэсэн үг. Жишээ нь 13 -ыг 2 -оор багасгана гэдэг нь байгаа 13 нэгжээс 2 нэгжийг хасахийг хэлнэ.Үр дүнд нь 11 гарна. Эндээс "арвангуравыг хоёроор багасгах", "аравангураваас хоёрыг хасах" зэрэг нь эхний тооноос дараагийн тоог хасахийг л илэрхийлнэ.

Жишээ
15 -аас 4 ийг хас.
13 -ыг 2 -оор багасга

Бодолт
15 - 4 = 11
13 - 2 = 11

Нэрлэсэн тооны хувьд тухайн тоог багасгахдаа тоологдож буй зүйлтэй тохирох нэгжийг хасах ёстой.

Жишээ
Дүүд 10 алим, 8 жүрж байжээ. Тэр ахдаа 3 алим, 2 жүрж эгчдээ 1 алим, 3 жүрж өгсөн бол дүү хэдэн алим, хэдэн жүржтэй үлдэх вэ?

Бодолт
Дүүд хоёр төрлийн жимс байсан бөгөөд тэр ах, эгчдээ өгсөн жимсүүд нэрлэсэн тоогоор өгөгдсөн тул нэрлэсэн тоог багасгах дүрмээр 10 - 3 - 1 = 6 алим, 8 - 2 - 3 = 3 жүржтэй үлдэнэ. Хэрвээ дүү хэдэн жимстэй үлдсэн бэ гэж асуусан бол алим, жүрж хоёр хоёулаа жимс тул 18 - 3 - 2 - 1 - 3 = 9 жимстэй үлдэнэ гэсэн хариу гарна.

Санамж: Тоог багасгахдаа нэрлэсэн эсхүл тодорхойгүй тоогоор багасгах эсэхийг зөв ойлгох хэрэгтэй.

Хэд дахин багасгах

Тоог хэд дахин багасгана гэдэг нь тухайн тоог хуваагдагч болгоод хэд дахин гэсэн удаа хуваах хэрэгтэй.
Жишээ нь 15 -ыг 3 дахин хасагдуул гэвэл 15 -ыг хуваагдагчаар аваад гуравт хуваана. Өөрөөр хэлбэл 15 : 3 = 5 гэсэн үг. Үр дүнд нь 5 гарна.

Жишээ
Хайрцагт 10 харандаа түүнээс 2 дахин бага үзэг байжээ. Тэгвэл хайрцагт хэдэн үзэг байсан бэ?

Бодолт
Үзэг харандаанаас 2 дахин бага гэсэн тул 10 -ыг хуваагдагч болгоод 2 -т хуваана гэсэн үг. Ингээд 10 : 2 = 5 (үзэг) гэж гарна.

Жишээ
Хашааны баруун хэсэг 9 модтой харин зүүн хэсэгт баруун хэсгээс 3 дахин бага модтой бол хашаа хэдэн модтой вэ?

Бодолт
Эхлээд хашааны зүүн хэсэгт ургаж буй моднуудыг тоог олохын тулд баруун хэсгийн модны тоог 3 дахин багсагах ёстой бөгөөд 9 : 3 = 3 (мод) гэж гарна. Дараа нь хашаан доторх нийт модны тоо бол хоёр хэсгийн моднуудын нийлбэр буюу 9 + 3 = 12 (мод) байна.

Хувиар нэмэгдүүлэх

Тоог тодорхой хувиар багасгах гэдэг нь тухайн тоог багасгах хувьтай тэнцэх хэсгийг тодорхойлоод түүнийг өгөгдсөнтэй тооноос хасах үйлдэл юм.

Жишээ
30010 хувиар багасга гэсэн бол эхлээд 300 -гийн 10% (300:100)·10=30 гэдгийг олоод цааш 30 -ийг 300 гаас хасан 300 - 30 = 270 -ийг гэдгийг олох юм.

Тоог хувиар багасгах үйлдлүүдийг нэг үйлдлээр хураангуйлахыг дараах жишээгээр харцгаая.
Жишээ
80 -ыг 20 хувиар багасга. Тооцоог  гэж нэг үйлдлээр гүйцэтгэж болно. Энд өмнөх жишээний аргачлал болон хувиар багасгах дүрмийг нэг үйлдлээр л хийсэн байгаа.
Бодлогын бодолтоос x тоог y хувиар багасгахыг  томьёогоор илэрхийлэх буюу тооцож болно гэдэг нь харагдана. Томьёог ашиглан ямарч тоог хэдэн ч хувиар багасгах боломжтой гэдгийг өөрсдөө туршин шалгаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4754 Төлбөртэй

Тоон тэнхлэг хичээлээр тоон тэнхлэг ухагдхууныг үзсэн. Тэгвэл хавтгайд хоорондоо перпендикуляр OX, OY тоон тэнхлэгийг байгуулбал тэднийг координатийн тэнхлэг гэж нэрлэдэг. Хэвтээ OX тэнхлэгийг абсцисс (x тэнхлэг) харин босоо OY тэнхлэгийг ординат (y тэнхлэг) гэнэ.

  Нээгдсэн тоо: 7693 Нийтийн

Тэмдэглэгээ

a, b, c - талууд, A, B, C - өнцгүүд, p=(a+b+c)/2 - хагас периметр, h - өндөр, S - талбай, R - багтаасан тойргийн радиус, r - багтсан тойргийн радиус.

Косинусын теорем

  Нээгдсэн тоо: 4672 Төлбөртэй

Геометрийн хичээл математикаас илүү  хүнд гэж хүмүүс ярьдаг. Геометрт илүү олон тодорхойлолт, ойлголт, теоремууд орж ирдэгээс үүдэн ингэж үздэг байж болох талтай. Эдгээр нэмэлтүүдийг сайн ойлгоогүй бол геометрийн бодлогыг бодох ямарч боломжгүй. Иймээс Хавтгайн геометр хичээлийн багцыг үзэхийг хичээнгүйлэн зөвлөе.

Энэ хичээлд олон өнцөгтүүдийн тухай авч үзье. Огтлолцолгүй битүү тахир шугамаар хязгаарлагдсан геометрийн дүрсийг олон өнцөгт гэнэ.

  Нээгдсэн тоо: 5023 Төлбөртэй

Функцын дифференциалчлал тасалдалгүй байдлын хоорондын холбоо

Ямар нэг цэг дээр f(x) функц нь дифференциалчлагдаж байвал тэр цэгт функц тасралтгүй байна. Эсрэгээсээ энэ нь буруу байдаг. Тасралтгүй функц нь уламжлалгүй байж болно.
Мөрдлөг. Хэрвээ функц нь ямар нэгэн цэг дээр тасарч байвал энэ цэг дээр функц нь уламжлалгүй.

Жишээ
y=|x| функц нь /Зур. 3/ тасралтгүй. Гэвч x=0 цэгт функцын график нь шүргэгчгүй тул уламжлал байхгүй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 365

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 456

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 435

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 508

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 578

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 571

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 711

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 850

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 842

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1420

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 743

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 247