Getters -ийг ашиглах

Төслийн нэгдсэн хадгалагчид програмын төлвүүдийг state -д үүсгэн ашиглахыг сурсан тул vuex -ийн дараагийн боломжийг судалцгаая. Одоогоор төслийн Actions компонентод байрлах товчнууд дээр дарах үйл явцын боловсруулагч state -д тодорхойлогдсон counter талбарын утгыг өөрчилнө. Харин Counter компонент state -ээс counter талбарыг аван темлейтдээ үзүүлж байгаа. Төсөлд бас нэгэн компонентийг нэмээд түүн дээр vuex -ийн дараагийн боломжийг судлая. Үүний тулд төслийн components хавтаст Counter компоненттой ижилхэн

<template>
  <h2>Тоолуур 2: {{counter}}</h2>
</template>

<script>
export default {
  computed: {
    counter() {
      return this.$store.state.counter
    }
  }
}
</script>

кодтой SecondCounter.vue файлыг үүсгэе.

Компонентуудыг ялгахын тулд Тоолуур 1: , Тоолуур 2: гэсэн текстийг үзүүлэхээр болгоё. Дараа нь шинээр үүсгэсэн компонентийг App компонентод

<template>
  <div class="container text-center pt-5">
    <app-counter></app-counter>
    <app-second-counter></app-second-counter>
    <hr>
    <app-actions></app-actions>
  </div>
</template>

<script>
import Counter from '@/components/Counter.vue'
import Actions from '@/components/Actions.vue'
import SecondCounter from '@/components/SecondCounter.vue'

export default {
  components: {
    appCounter: Counter,
    appActions: Actions,
    appSecondCounter: SecondCounter
  }
}
</script>

импортлон аваад компонентийн хэвд харуулна. Өөрчлөлтийг хадгалаад төслийг хөтөч дээр нээвэл

vue10_03_01

гэж харагдана. Тоолуурыг нэмэх, хасах товчнуудыг дарвал програмын логикийн дагуу

vue10_03_02

тоолууруудын утга зэрэг өөрчлөгдөнө. Програмын хэвд тоолуурын утгыг харуулах биш түүнээс хамаарсан тооцооллыг утгыг харуулах хэрэгтэй боллоо гэж үзье. Жишээ нь

return this.$store.state.counter  * (10 - 1 + 3) * 5

үйлдэл хийх хэрэгтэй болсон гэе. Дээрх үйлдлийг Counter , SecondCounter компонентуудын counter тооцооглогдох шинжээс буцаах утгуудад тавиад програмын ажиллагааг шалгавал

vue10_03_03

програм хэвийн ажилах ч асуудал үлдсэн. Учир нь төслийн Counter , SecondCounter компонентуудад кодын давхардал бий болсон. Хэрвээ store нэгдсэн хадгалагчид энэ үйлдлийг хийгээд үүний дараа компонентуудад өгдөг байвал компонентууд програмын логик ажиллагаанд оролцохгүйн дээр кодын давхцал байхгүй болохоор. Яг ийм зорилгод тохирох getter гэж нэрлэдэг механизм store нэгдсэн хадгалагчид байдаг. getter -ийг store нэгдсэн хадгалагчид

import Vue from 'vue'
import Vuex from 'vuex'

Vue.use(Vuex)

export default new Vuex.Store({
  state: {
    counter: 10
  },
  getters: {
    computedCounter(state) {
      return state.counter * (10 - 1 + 3) * 5
    }
  }
})

гэж тодорхойлно. Vuex.Store -д дамжуулах тохиргооны обьектод state талбараас гадна getters талбарыг тодорхойлон өгч болно. getters функцуудын обьектоор тодорхойлогдоно. Дээрх өөрчлөлтөөр getterscomputedCounter функцийг тодорхойлон өгсөн. getters -ийн функцууд компонентоос хандан авч болох ямар нэгэн өгөгдлийг буцаах ёстой. Эндээс getters -т зарлагдсан функцуудэд state -д тодорхойлогдсон шинжүүдэд ямар нэгэн үйлдлийг хийгээд үүний дараа үр дүнг компонентод өгөх боломж гарч ирнэ. Энэ бол манай зорилго. Функц state -д үйлдэл хийх тул түүнийг оролтын параметрээр авна. Ингэснээр getters -ийн функцууд state -ийн дурын талбарт хандах боломжтой болох тул бид компонентуудад хийгдэж байсан үйлдлийг computedCounter функцэд хийгээд буцаана. Одоо Counter , SecondCounter компонентууд state -ийн counter талбарт хандан тооцоолол хийхгүйгээр getters -ийн computedCounter

...
<script>
export default {
  computed: {
    counter() {
      return this.$store.getters.computedCounter
    }
  }
}
</script>

this.$store.getters.computedCounter гэж хандахад болно. Энд тооцоологдох шинжийн зарчимтай төстэй жижигхэн онцлог байгааг харсан байх. getters -т тодорхойлогдсон computedCounter нь функц боловч кодоос түүнд функц байдлаар биш ердийн шинж хэлбэрээр хандана. Өөрөөр хэлбэл computedCounter() гэж биш зүгээр л нэрээр нь computedCounter ханддаг. Харин Vuex үүнийг ойлгон computedCounter функцийг ажлуулан түүнээс буцаах утгыг өгнө. Кодын өөрчлөлтийг Counter , SecondCounter компонентуудад хийгээд төслийн компиляцийг хийгээд хөтөч дээр нээгээд

vue10_03_04

товчнууд дээр дарахад тоолууруудын утгуудад computedCounter тооцоолол хийн програм хэвийн ажиллана. Жишээ нь тоолуурын анхдагч утга, түүнд хийгдэх тооцооллын алгоритм

export default new Vuex.Store({
  state: {
    counter: 1
  },
  getters: {
    computedCounter(state) {
      return state.counter * 5
    }
  }
})

өөр боллоо гэхэд бид компонентуудын кодод хүрэхгүйгээр зөвхөн Vuex.Store тохиргооны обьектын тодорхойлолтыг засахад л хангалттай. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа нээвэл програм

vue10_03_05

өөрчлөлтийн дагуу хэвийн ажиллана. Vuex -ийн getters механизм програмын логикоос компонентуудыг чөлөөлөн кодын давхцалгүй болгож байгаа энэхүү давуу талыг ашиглахыг сайн аргачлал гэж үздэг тул сайтар ойлгон програмдаа ашиглаж байхыг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3038 Нийтийн

Тоог обьект хэлбэртэй болгоход ашиглагдана. Обьектын конструктор тоон обьектын анхны утга болох ердөө ганцхан параметр шаардана. Шаардлагатай бол Javascript обьектыг өөрөө үүсгэдэг тул Number обьектыг шууд утгаар үүсгээд байх нь ховор. Обьектын гол зориулалт бол шинжүүдийг нэг обьект болгох түүнчлэн Number(value) гэж дуудан утгыг тоо болгох юм.

  Нээгдсэн тоо: 1027 Төлбөртэй

Ердийн өгөгдлүүдээс стримийг үүсгэх, төрөл бүрийн стримийг амархан үүсгэх боломжуудыг олгодог зарим туслах функцуудын талаар энэ хичээлд авч үзье.

of арга.

Функцийн боломжийг судлахын тулд index.js файлд доорх кодыг оруулан өгье.

Rx.Observable.of(5)
    .subscribe(
        (x) => console.log('Next :', x),
        (err) => console.log('Error :', err),
        () => console.log('Completed')
    );

Дээрх код бидний өмнөх хичээлд үзсэнтэй төстэй боловч энэ удаа Observable классын of аргаар 5 гэсэн тооноос стрим үүсгэж байгаа. Кодын ажиллагааг шалгахын тулд index.html файлыг хөтөч дээр нээгээд консолын цонхыг харвал

  Нээгдсэн тоо: 4866 Бүртгүүлэх

JavaScript-ийн өгөгдлийн төрлүүд

Хувьсагч гэдэг нь компьютерын санах ойд хадгалагдаж байгаа тодорхой утгыг заах нэр юм. JavaScript –д зарлаж байгаа хувьсагчийн төрлийг урьдчилан заах хэрэггүй хэл хувьсагчийн төрлийг өөрөө тодорхойлдог. Бүхэл болон бутархай тоонуудад илт ялгагдах ялгаа бараг байхгүй. JavaScript доорх төрлүүдийг таньдаг.

Төрөл Нэр Тодорхойлолт
Number Тоо 16, 10, 8 тооллын системийн бүхэл, бутархай тоонууд
String Мөр Хашилтанд байх тэмдэгтүүд
Boolean Логик True ба False байх логик утгууд
Function Функц Функцын холбоос
Object Обьект Обьект , массив болон Null утгатай хувьсагчид

  Нээгдсэн тоо: 620 Бүртгүүлэх

Jsx нь html -тэй төстэй харагдах ч ердийн javascript бичлэг болох, хэрхэн ажилладагийг JSX хичээлээс мэдсэн тул Jsx -ээр хуудасны тэмдэглээг хийхэд ямар хязгаарлалт үйлчилдэг талаар авч үзье.

class App extends Component {
  render() {
    return (
      <div className="App">
        <h1>
          Hello world!
        </h1>
      </div>
    )
  }
}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 506

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 780

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 963

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 913

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956