Элементийг өөрчлөх

Диаграмын элементүүдийг өөрчлөх нь Excel -ийн бусад элементүүдийг өөрчлөх ажиллагаатай ижлээр хийгдэнэ. Эхлээд диаграмын элементийг сонгоно. Дараа нь сонгосон хэсэгт хийгдэх үйлдлийн командыг ажиллуулна. Диаграмын муж дээр зүүн даралт хийн түүнийг идэвхижүүлнэ. Диаграмын элементийг сонгохдоо доорх аргуудаас аль нэгийг ашиглана.

  • Диаграмын элемент дээр зүүн даралт хийнэ. Хэрвээ элемент нь өгөгдлийн цуваа байвал зүүн даралт хийсний дараа цуваануудын бүх цэгүүд сонгогдоно. Зүүн даралтыг дахин хийвэл нэг цуваа нь сонгогдоно.
  • Диаграмыг идэвхижүүлнэ. Дээш доош сумаар диаграмын элемент хооронд шилжинэ. Өгөгдлийн цуваа хооронд баруун зүүн сумыг ашиглан шилжилт хийгдэнэ.
  • Диаграмыг идэвхижүүлнэ. Chart Tools -ын Format -> Current Selection -> Chart Area жагсаалтаас элементийг сонгоно

Зөвөлгөө: Сонгосон элемент дээр хулганы заагчийг аваачихад тухайн элементийн нэрийг жижигхэн цонхонд үзүүлдэг. Сонгосон элемент нь өгөгдлийн цэг байвал цонхонд түүний утгыг үзүүлнэ. Энэ нь зөв элементийг сонгосон эсэхийг шалгахад хэрэгтэй байдаг.

Диаграм болон түүний элементтэй хийх ажиллагаанууд нь бараг ижилхэн байдаг тул энд диаграмтай хийх үйлдлүүдийг авч үзье. Диаграмын хэмжээг өөрчлөхдөө

  1. Диаграмыг идэвхижүүлнэ. (Диаграмын мужид зүүн даралт хийнэ)
  2. Диаграмын хил дээр орших хэмжээг өөрчлөх 8 тэмдэгийн (цэгүүд, хөх хүрээтэй) аль нэг дээрээс хэрэгтэй зүгтээ чирэлт хийнэ. Хулганы заагчийг тэмдэгт дээр аваачихад заагч нь хоёр тийш сум бүхий дүрстэй болно.
  3. Диаграмыг хуудасны өөр хэсэгт зөөхдөө эхлээд түүнийг идэвхижүүлнэ. Диаграмын хил дээр (хэмжээг өөрчлөх тэмдэгтүүдийн дунд - улаан дөрвөлжин) хулганы заагчийг аваачихад заагч 4 тийш заасан сумны хэлбэртэй болоход чирэлт хийн хэрэгтэй хэсэгтээ зөөнө.
  4. Диаграмыг хуулах нь хүснэгтийн элементүүдийг хуулахтай ижилхэн. Эхлээд диаграмыг идэвхижүүлээд Home -> Clipboard хэсгийн Copy, Paste товчнуудыг ашиглаж болохоос гадна баруун даралт хийн гарах нэмэлт цэсийг ашиглаж болно. Эсвэл <Ctrl+C> - хуулах, <Ctrl+V> - байрлуулах товчнуудын хослолыг ашиглана
  5. Диаграмыг өөр хуудсанд шилжүүлэхдээ эхлээд түүнийг идэвхижүүлнэ. Дараа нь Chart Tools -ын Design -> Location -> Move Chart товчийг дарахад Move Chart цонх нээгдэх ба диаграмыг шилжүүлэх хуудсыг заан өгөөд Ok товчийг дарна.
  6. Диаграмыг устгахдаа түүнийг идэвхижүүлнэ <Delete> товчийг дарна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3261 Нийтийн

Олон удаа давтагдсан бичлэг бүхий жагсаалт байсан. Бидний зорилго жагсаалтаас нэрүүдийг давтагдахгүй байдлаар ялган өөр хүснэгтэд оруулах болно.
Давтагдахгүй бичлэгийг динамик байдлаар томьёо ашиглан татах нь жагсаалтад бичлэг нэмэх эсвэл засварлах үед давхардаагүй нэрсийн жагсаалт шууд (динамикаар) өөрчлөгдөж байдгаараа ашигтай. Давтагдаагүй бичлэгийг томьёо ашиглахгүйгээр хэрхэн татахыг Жагсаалтаас давтагдаагүй бичлэгийг татах хичээлээс үзэж болно.

  Нээгдсэн тоо: 2200 Төлбөртэй

Excel програм тооцооны автомат горимд (энэ нь анхдагч тохиргоо байдаг) ажиллаж байгаа бол тооцоонд оролцож байгаа нүднүүдийн өгөгдлийг өөрчлөхөд томьёо нь үр дүнг автоматаар тооцон үзүүлдэг. Тооцооны горимыг өөрчлөхийн тулд Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Manual -г (гараар) сонгоно.

Санамж: Тооцооны горимыг гар ажиллагаанд шилжүүлсэн тохиолдолд тооцоо хийгдээгүй томьёо байгаа үед төлөвийн мөрөнд (status bar) Calculate гэсэн бичиг гарч ирдэг.

Томьёонуудыг дахин тооцуулахын тулд дараах аргуудыг ашиглана.

  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Now (1-р товч) эсвэл <F9> товчийг дарна. Үүний дараа бүх нээлттэй байгаа хүснэгтүүдийн томьёог дахин тооцно
  • Formulas -> Calculation хэсэгт байгаа Calculation Sheet (2-р товч) эсвэл <Shift+F9> товчийг дарахад идэвхитэй байгаа хуудасны томьёонуудыг дахин бодно. Тухайн хүснэгтийн бусад хуудасны томьёонууд дахин бодогдохгүй.

Санамж: Excel програмд тооцооны горим нь тодорхой хуудастай холбоогүй байдаг. Тооцооны горимын өөрчлөлт нь идэвхитэй хуудаснаас гадна бүх нээлттэй байгаа хүснэгтэд нөлөөлдөг.
Тооцооны горимыг анхдагч тохиргоонд оруулахдаа Formulas -> Calculation -> Calculation Options гэж орон гарч ирэх цэснээс Automatic -г (автоматаар) сонгоно.

  Нээгдсэн тоо: 1894 Нийтийн

Excel - д хэвлэгдэх хүснэгтийг үзүүлэх хоёр горим байдаг.
Page break preview. Энэ горимд таны хуудасыг их өндөрөөс харж байгаа мэтээр харагдана. Хуудас хооронд тусгаарлах шугамнаас гадна хуудасны дугаарууд (усан тэмдэг хэлбэрээр) харагдах болно. Энэ горимыг хуудас хоорондын тусгаарлагчийг тавих эсвэл тохируулахад ашигладаг.  
Page layout view. Энэхүү шинэ горим нь Excel - ийн хүснэгтийг түүний хэвлэмэл хэлбэрээр үзүүлнэ. Горим нь дараах шинжүүдтэй

  • Хуудас бүр нь дээд доод гарчиг, хязгаарууд, хуудасны байрлалаас гадна хэвлэлтийн ерөнхий тохиргоонууд харагдана.
  • Горимд хүснэгтийг засварлах боломжтой. Иймээс хэвлэгдэх хүснэгтийн хувьд үзүүлэх ердийн горимыг энэ горимоор солин ашиглах боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд ердийн горимтой харьцуулахад дэлгэцэнд бага хэмжээний мэдээлэл харагдах болно.
  • Хуудасны хэвлэгдэхгүй хэсэг нь Click to add data гэсэн бичиг бүхий саарал өнгөөр харагдана.

  Нээгдсэн тоо: 3312 Төлбөртэй

Ерөнхий ойлголт

Массив гэдгийг ихэнхдээ бүлэгт багтаасан өгөгдлийн багц гэж ойлгодог. Массив нь нэг хэмжээст (мөр эсвэл баганы өгөгдлүүдээр үүссэн) эсвэл хоёр хэмжээст (матриц) байдаг. Эндээс Excel -ийн бараг дурын хүснэгтээс дээрх төрлийн нэг эсвэл хэд хэдэн массивыг олж болох нь тодорхой.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 961

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 912

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956