Форекс гэж юу вэ?

Ерөнхий ойлголт

FOREX (Foreign Exchange Market, буюу FX) нь тодорхой хугацаанд биелэгдэх тогтсон нөхцлөөр (нийт дүн, арилжааны ханш, үе) зээл олгон гадаад валютыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны цогц шийдэл юм. FOREX –ийг валютын зах гэж ойлгож болохгүй. Учир нь FOREX -д нэгдсэн төв гэж байдаггүй худалдаа нь компьютерын сүлжээгээр явагдаж байдаг. FOREX нь дэлхийн хөрвөх валютын ханшийн бага зэргийн өөрчлөлтөөс асар их ашиг олж болох санхүүгийн хүчирхэг хэрэгсэл. FOREX -д өдөрт дунждаар 4-4,5 триллон доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилд 5-8 хувиар өссөөр байна.
Форексын зах нь 1971 оноос валютын ханшийн хөвөгч систем үүссэнээр бий болсон. Одоогийн байдлаар FOREX-ын бүх эргэлтэнд эзлэх хэмжээгээрээ америк доллар (USD), евро (EUR), японы иен (JPY), швейцарын франк (CHF), английн фунт (GBP) нь үндсэн валютууд болдог.

Форексын зарчим нь – хөрвөх валютуудын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдсон нэг нөгөөдөө харьцах ханшаар солилцоо хийх юм.

Форекс захын онцлог нь

  • Хөрвөх чадвар. Зах нь маш их хэмжээний мөнгөний эргэлттэй тул тоглогчид /trader/ ямарч хэмжээтэй худалдааг зах зээлийн тухайн үеийн ханшаар нээх, хаах бүрэн боломжийг олгодог
  • Хүрэлцээтэй байдал. Зах зээлд багахан хэмжээний чөлөөтэй /илүүдэл/ мөнгөтэй хэнч оролцох боломжтой
  • Ажлын горим. Хоногийн 24 цагийн турш худалдаанд оролцох боломжтой. Форексын зах нь Улаанбаатарын цагаар даваа гарагийн 8:00 нээгдэж бямба гарагийн 5:00 хаагддаг
  • Худалдаа хийх системээ тоглогч өөрөө зохицуулах боломжтой

Үүнээс гадна дараах хоёр буруу ойлголтын талаар дурдах нь зүйтэй.

  • Форексыг оролцогчид бооцоо тавиад нэг нь хожоод бусад нь хожигддог казиногийн тоглоом мэтээр ойлгох явдал байдаг. Валютын ханшийн өөрчлөлт нь тодорхой зүй тогтолын дагуу өөрчлөгдөж байдаг тул Форексын зах нь рулеток биш.
  • Форекст хэн нэгний хожил нь нөгөө нэгийнхээ алдагдлаар бий болдог.

Маржийн худалдаа, Зээлийн хөшүүрэг, Барьцаа

FOREX -ын захын арилжаа нь 1986 оноос эхлэн хэрэглэх болсон (margin trading) буюу маржийн худалдааны зарчим дээр үндэслэн хийгдэнэ. FOREX захын стандарт лот нь 1 сая доллар байдаг бөгөөд энэхүү дүнгээс бага мөнгөтөй тоглогчдыг татан оруулахад маржийн худалдааг ашигладаг. Арилжаанд орохын тулд гэрээний нийт дүнтэй тэнцэх хэмжээний мөнгөтэй байх шаардлагагүй ба гэрээний нийт дүнгийн тодорхой хэсэгтэй тэнцэх (энэ хэмжээ нь голдуу нийт дүнгийн 1-10% байдаг) (margin) буюу барьцаатай байх нь маржийн худалдааны үндэс юм. Өөрөөр хэлбэл таныг валют худалдах эсвэл худалдан авахад таны санхүүгийн хамтрагч дутаж байгаа мөнгийг танд зээлнэ гэсэн үг. Эсвэл форексын худалдаачдын ярьдагаар хөшүүрэг (leverage) өгнө.
Зээлийн хөшүүргийн хэмжээг харилцагч болон тухайн харилцагчийг форекст гаргаж өгч байгаа банк эсвэл брокерын фирмийн хоорондын тохиролцоогоор тогтоодог. Зээлийн хөшүүрэгийн хэмжээ голдуу 1:33, 1:50 эсвэл 1:100 хэмжээтэй байдаг. Ихэнх брокерын компаниуд зээлийн хөшүүргийг 1:100 гэж тогтоодог ба энэ нь харилцагч 1000 долларын барьцаа өгөөд 100 мянган доллартай тэнцэх арилжаа хийх боломжтой гэсэн үг. Ийм өндөр хэмжээний хөшүүрэг хэрэглэснээр FOREX -ыг нэг талаасаа асар өндөр ашигтай нөгөө талаасаа өндөр эрсдэлтэй бизнес болгон хувиргадаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2567 Бүртгүүлэх

Форекс захын прогноз

Форексийн анализ хийгчид Forex -ийн мэдээ, олон улсын үйл явдал, улсуудын эдийн засгийн үзүүлэлт, улс төрийн лидерүүдийн мэдэгдэл гэх мэтийн прогноз хийхэд төвөгтэй бүгдийг тооцон үздэг. Сүлжээнд арилжааны зөвөлгөө, зах зээлийн аналазууд, дэлхийн тэргүүлэх мэрэгжилтэнүүдийн зөвлөмжүүд хэдэн зуугаар байдаг нь танд Forex -ийн зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлыг мэдрэн зөв шийдвэр гаргахад чиглүүлэгч болно. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө Forex -ийн захын төлөв байдалд хурдан нягт судалгаа хийж сурах хэрэгтэй. Юуны өмнө валютын солилцох ханшинд гурван хүчин зүйл нөлөөлж байдгийг мэдэх хэрэгтэй.

  1. Суурь хүчин зүйлс
  2. Техникийн хүчин зүйл
  3. Гэнэтийн богино хугацааны хүчин зүйл

  Нээгдсэн тоо: 2145 Төлбөртэй

Арилжаанд оролцох зав муутай ч арилжаа хийхийг хүссэн хүмүүст "Өдөрт 15 минут" стратег нэн тохиромжтой. Стратегийн хувьд их нарийн зүйл ердөө байхгүй тул та хэдхэн минутын дотор л ойлгох болно. Гэхдээ стратегийн энгийн байдал нь түүнийг ямарч үр дүнгүй гэсэн үг биш шүү. Миний бодлоор энэхүү сратегийн гол давуу тал нь индикаторууд ашигладаггүйд оршино.

  Нээгдсэн тоо: 5172 Нийтийн

Валютын зах зээл 5 хоногийн турш тасралтгүй ажиллаж байдаг хэдий ч валютын хосууд янз бүрийн цаг хугацаанд янз бүрээр хэлбэлзэж байдаг. Иймээс худалдаачид Форекст ажиллах цаг хугацаагаа байнга тооцон арилжаанд оролцдог. Өөрөөр хэлбэл Форексын үеүүдийг тооцно гэсэн үг. Энэ нь арилжааны хэмжээ, чухал мэдээнүүд гарах хугацаанууд, томоохон тоглогчид оролцож эхлэх үе гэх мэтүүдээс хамаардаг. Иймээс туршлагатай трейдерүүд өдрийн турш дэлгэц хараад суулгүй Форексын арилжааны үеүүдийн цагийн хуваарийг тооцон зах зээлд дээр ажиллах цагаа зорилготойгоор сонгон авдаг.

  Нээгдсэн тоо: 3817 Нийтийн

Боллинжерын зурвас буюу (Bollinger Bands) -ыг тухайн үеийн үнийн өөрчлөлт (Volatility) дээр суурилсан шилжсэн дундажийн дугтуйтай төстэй индикатор гэж тодорхойлж болно. Шилжсэн дундажийн дугтуйгаас ялгаатай нь Боллинжерын бүс нь үнийн хөдөлгөөний чиглэлээс хамаарахаас гадна энэхүү хөдөлгөөний шинж (үнийн хөдөлгөөний хурд) чанараас хамааран өөрчлөгдөж байдаг.
Боллинжерын бүс үнийн хөдөлгөөн өөрийн үндсэн хандлагад эргэн орох хүртлээ богино хугацаанд хир зэрэг хол савлаж болохыг заасан статик үнэлгээг өгдөг. Боллинжерын бүсийн үнийн өөрчлөлтийн хэмжигдхүүн бол дундаж квадрат хазайлт (Standard Deviation) юм.    

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 390

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 485

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 463

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 535

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 599

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 596

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 745

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 888

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 875

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1343

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 553

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 820