Форекс бол интернет ажил

Forex нь юуны өмнө сэтгэл зүйн тогтвортой, боловсролтой хүмүүсийн ажил. Энэхүү ажил нь эрсдэлтэй хэдий ч таны санхүүгийн амжилтыг хязгаарладаггүй. Хэрвээ та интернет ажлын тусламжаар санхүүгийн эрх чөлөөг олъё гэж хүсэж байгаа бол Forex-ын зах нь яг тохирно. Гэхдээ энэ бүхэн сайхан хэдий ч энэ ажил танд тохирох эсэхээ сайн ойлгох хэрэгтэй.

Forex -ын бүх үнэн юунд оршдог вэ?

Форексын бодит үнэн гэвэл дандаа стратеги биш. Таны стратеги ашигтай хэдий байсан ч гэсэн таныг хожигдолд хүргэж болно. Өөрөөр хэлбэл та зах зээлийн прогноз хийж чадаж байгаа нь таныг форекст хэрхэн ажиллахыг мэднэ гэдгийг илэрхийлэхгүй. Форекс ажилд сэтгэл зүй чухал үүрэгтэй. Форекс ажил нь интернет ажил учраас та гэртээ зөөлөн буйдан дээр суугаад, гэрийн хувцастайгаа, аяга кофе тавьсан шигээ мөнгө хийх нь хүнийг хүчтэй сулруулдаг. Биеийн тамирын зааланд дасгал сургууль хийх нь гэртээ хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдгийг та мэдэх байх. Учир нь өөртөө тавих хяналтанд байгаа юм. Интернет арилжаа мэтийн ганцаарчилсан бизнест та өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй болдог нь их аятайхан хэдий ч бусдын удирдлагад ажиллахаас нилээд нарийн асуудал. Форекст ажиллах ажлын горим, сэтгэл хөдлөл, ажлын ачааллыг тодорхойлох гээд бүгдийг өөрөө удирдан зохицуулах нь ихээхэн төвөгтэй нарийн гэдгийг ойлгоорой.

Форексын тухай төрөл бүрийн санаанууд

Мэрэгжлийн трейдерүүд, зах зээлд ойролцоогоор 3 жил болсон тоглогч, шинээр эхлэгчийг форексын тухай санаа бодлууд ихээхэн зөрүүтэй байдаг. Шинэ тоглогч нарт форекс амархан мөнгө олж болох сонирхолтой хэрэгсэл мэт санагдах боловч энэ нь тийм биш. Хэрвээ та форексийг өөрийн орлогын үндсэн эх үүсвэр болгохыг хүсвэл энэ нь тоглоом биш гэж мэрэгжлийн тоглогчид ярьдаг. Цаг хугацааны явцад тогтвортой орлого нь зах зээлд байршуулсан мөнгөний харьцангуй өсөлтөөс хамаагүй чухал гэдгийг тоглогч бүр ойлгож эхэлдэг. Энэ үед л форекс тоглоом биш ажил болох бөгөөд трейдер шинээр эхлэгчийн зэргээс гардаг.  

Форексын сэтгэл зүй. Та ямар чанарыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ?

Зарчмын хувьд форексын зах дээрх ажил нь ямар ч мэрэгжлийн хүнд тохирох ажил. Валютын зах дээр математикч, менежерүүд, тамирчид гээд төрөл бүрийн ажил мэрэгжлийн хүмүүс ажилладаг ба тэдгээрийн нас, хүйс энд ямар ч нөлөө байхгүй. Хүн бүр л өөрийн замыг хайж байдаг. Гэхдээ арилжааны нарийн асуудал, сэтгэл хөдлөл гээд олон зүйлсийг бүгд даан гарах чадваргүй байдаг.

  1. Форекст ажиллахын тулд юуны түрүүнд сэтгэл хөдлөлийн өндөр ачааллыг дааж чадах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймээс таны эзэмшсэн байх эхний зүйл бол ачаалал (стресс) дааж чадах бараг л төмөр мэт зан чанар.
  2. Таны сэтгэл зүйн хоёрдахь чанар бол өөрийн шийдвэрт хатуу байж өөрийн бодлоо хамгаалах чадвар. Зах зээлийн хүчтэй хөдөлгөөн үүсэх үед трейдерүүд нарийн үндэслэлтэйгээр гаргасан өөрийн шийдвэрийг өөрчлөн захиалгын үнийг солих, савалж эхлэх, сандрах, алдагдалыг тэр дор нь нөхөх гэж оролдох зэрэг байдалд орж байгааг олон хүмүүс ажигласан байх. Форекс бол хатуу зоригтой хүмүүсийн ажил.
  3. Гуравдахь чанар бол үндэслэлтэй байх. Та сэжиг бүхий нөхцөл байдалд үндэслэл сайтай шийдвэрийг дор нь гаргах чадвартай байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэрийг хэзээ ч бүү гаргаж байгаарай. Арилжаа хийн позици нээхээс өмнө бүхий л байж болох хувилбаруудыг тооцсон бичилт хийж байхыг санах хэрэгтэй.  

Та ийм чанаруудыг эзэмшээгүй бол айх хэрэггүй. Өөртэйгөө сайн ажилласны дүнд эдгээр чанаруудыг олон авч болно.

Та юу хийх хэрэгтэй вэ?

Форекс дээр хэрхэн ажиллах талаар та мэдэхгүй бол юуны өмнө та олон зүйлийг мэдэж авах хэрэгтэй болно. Та өөртөө тохирох арилжааны хувилбарыг олтлоо нэгээр тогтохгүй ном уншин, төрөл бүрийн мэдээллийг үзэн, шууд л аз таарахгүй бол хэдэн арван арилжааны стратегийг унших хэрэгтэй болно доо.

Санамж:
Форекс дээр хэрхэн ажилладагийг танд хэнч хэлж өгөхгүй гэдэгт урьдчилан бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Та өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, алдагдал бүхий позицитой байх эсвэл тэдгээрийг хаах шийдвэрийг шийдэмгий гаргах гээд олон зүйлд суралцах хэрэгтэй болно. Үүнээс гадна сэтгэл зүйн хувьд тийм ч амархан биш ашигтай позицийг барьж байх шийдвэрийг гаргаж сурах хэрэгтэй болдог. Эдгээрийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр таниас гарах болно.
Ямар ч тохиолдолд та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно доо.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2434 Нийтийн

Forex захын тоглогчдын дунд бичигдээгүй дүрмүүд байдаг. Үүнд

Зах зээлийн эсрэг бүү тогло. (Trend is your friend)

Зах зээл дандаа хөдөлгөөний тодорхой чиглэлтэй байдаг. Зах зээлийн сэтгэл зүйг ойлгох нь чухал ба ихэнх позицийг трендийн чиглэлд нээж байгаараа. Зах дээр танд трендээс өөр нөхөр байхгүй гэдгийг санаарай.

Пик барих хэрэггүй - Стартегийг барь. (Buy dips - sell the rallies)

Пик барих хэрэггүй гэдэг нь хөгжөөнтэй хэлбэрийн аксиом. Зах зээлийн үндсэн утга нь ханш унахад худалдаж авах харин өсөхөд зарахад оршиж байдаг. Авах, зарах үеийг зөв тодорхойлон зах зээлд орох нь илүү чухал. Эхлэн суралцагчид дээшээ эсвэл доошоо хөдөлгөөнөөс өмнө тухайн үеийн зах зээлийн чиглэлийг (тренд) тодорхойлж сурахыг хичээх хэрэгтэй. Зах зээлд ноёрхож байгаа сэтгэл зүйг зөв ойлгон үүн дээрээ суурилан өөрийн тоглолтыг бий болгох юм. Форекс зах зээлийн амжилттай тоглолт нь тухайн цаг хугацааны агшинд захад оролцогчдын хүлээлтийг зөв тооцох болохоос биш захын хөдөлгөөний прогнозыг техникийн талаас маш нарийн зөв тооцоог гаргах явдал биш юм.

  Нээгдсэн тоо: 2698 Төлбөртэй

Техникийн анализд өргөнөөр ашигладаг дүрсүүдийн нэг бол гурвалжин юм. Гурван төрлийн гурвалжин байдаг.

Өсөх гурвалжин

Өсөх гурвалжины (ascending triangle) дээд хил хөндлөн эсвэл бараг хөндлөн эсэргүүцлийн шугам үүсгэх ба гурвалжны доод хил нь өсөх налуу хэлбэртэй байдаг. Гурвалжин доторх хэлбэлзэлийн амплитуд буурна.
Өсөх гурвалжин үүссэний дараа ихэнх тохиолдолд валютын ханш түүний дээд хилийг цөмөрдөг гэж үздэгээс гурвалжны дээд хилийн цаана худалдан авах хойшлогдсон захиалгыг голдуу тавьсан байдаг.

  Нээгдсэн тоо: 1974 Төлбөртэй

Толгой ба мөрүүд (Head and Shoulders) гэж нэр авсан зах зээлийн эргэлтийн дүрс нь хүчтэй өсөх трендийн дараа гурван давалгаагаар бий болдог бөгөөд тренд эргэх сонгодог моделд ордог.

  1. Эхний давалгаа зүүн мөрийг үүсгэнэ. (left shoulder)
  2. Хоёрдугаар давалгаа нь толгойг бий болгоно. (head)
  3. Гуравдахь давалгаа нь баруун мөрийг үүсгэнэ. (right shoulder)

  Нээгдсэн тоо: 2653 Бүртгүүлэх

Хоёр төрлийн шаантаг байдаг.

Өсөх шаантаг

Өсөх шаантаг (ascending wedge) гэдэг нь хоёулаа дээшээ чиглэсэн эсэргүүцэх болон дэмжих шугамаар хязгаарлагдсан зах зээлийн хэлбэлзэлийн нарийссан диапазон юм. Үнийн цөмрөлт шаантагийн чиглэлийн эсрэг зүгт бий болдог гэж үздэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 445

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 721

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 863

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 853

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1431

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 747

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 252