Практик зөвөлгөө

Forex захын тоглогчдын дунд бичигдээгүй дүрмүүд байдаг. Үүнд

Зах зээлийн эсрэг бүү тогло. (Trend is your friend)

Зах зээл дандаа хөдөлгөөний тодорхой чиглэлтэй байдаг. Зах зээлийн сэтгэл зүйг ойлгох нь чухал ба ихэнх позицийг трендийн чиглэлд нээж байгаараа. Зах дээр танд трендээс өөр нөхөр байхгүй гэдгийг санаарай.

Пик барих хэрэггүй - Стартегийг барь. (Buy dips - sell the rallies)

Пик барих хэрэггүй гэдэг нь хөгжөөнтэй хэлбэрийн аксиом. Зах зээлийн үндсэн утга нь ханш унахад худалдаж авах харин өсөхөд зарахад оршиж байдаг. Авах, зарах үеийг зөв тодорхойлон зах зээлд орох нь илүү чухал. Эхлэн суралцагчид дээшээ эсвэл доошоо хөдөлгөөнөөс өмнө тухайн үеийн зах зээлийн чиглэлийг (тренд) тодорхойлж сурахыг хичээх хэрэгтэй. Зах зээлд ноёрхож байгаа сэтгэл зүйг зөв ойлгон үүн дээрээ суурилан өөрийн тоглолтыг бий болгох юм. Форекс зах зээлийн амжилттай тоглолт нь тухайн цаг хугацааны агшинд захад оролцогчдын хүлээлтийг зөв тооцох болохоос биш захын хөдөлгөөний прогнозыг техникийн талаас маш нарийн зөв тооцоог гаргах явдал биш юм.

Сахилга баттай бай

Арилжааны чухал хэсэг бол худалдаанд хэзээ орох, хэзээ гарахаа тодорхойлох явдал юм. Зах зээлд үүссэн савалгаа нь таны хүлээж байсан ямар ч тохиолдолд байхгүй эсвэл тодорхой бус нөхцөлд зах зээлд орохоо азнахын дээр өмнө нь нээгдсэн позицуудад боломжоороо анхаарал (хаах, хамгаалалтын ордер тавих гэх мэт) тавих хэрэгтэй. Учир нь эмх замбараагүй хөдөлгөөний үед алдагдал хүлээх эрсдэл ихтэй байдаг. Эхлэн суралцагчид компьютерын ард суунгуутаа арилжаа нээж болох ямар нэгэн чиглэл, хэрэгслийг шууд л хайж эхлэх нь муу зуршил юм. Позици нээхээсээ өмнө худалдааг эхлэж болох боломжит түвшинг өөрөө урьдчилан тогтоогоод трендийн хөгжлийг ажиглаж байгаад таны таамагтай тренд тохирсон үед зах зээлд орох хэрэгтэй. Заримдаа энэ нь нэг бус өдрийн ажил болдог. Бас нэг зүйл гэвэл өөрийн ажиллагааны төлөвлөгөөг зохиогоод захиалгаа хийсний дараа энэхүү шийдвэр дээрээ позицийг хаах хүртэл зогсох нь чухал. Зах зээлд эртэдсэн эсвэл хоцорсон оролт, ямар нэгэн шалтгаангүйгээр захиалгыг өөрчлөх нь зүй бус алдагдалд ихэнхдээ хүргэдэг.

Алдагдал ба ашгийг тэнцвэржүүлж бай

Энэ зарчим нь форексын зах дээр ажиллахдаа эрсдэлийг удирдах гэсэн маш чухал асуудалтай хамаатай. Эхэлж буй трейдерүүд позицийг багахан хэмжээний ашигтай болонгуут тэр дор нь хаан ашгаа авдаг мөртлөө ханш өөрт нь ашигтай тал руу эргэх байх гэсэн горьдлогод хөтлөгдөн алдагдалтай позицийг хаах эсэхээ шийдэж чадахгүй байдал ихээр гаргадаг. Яг энэ байдал нь эхний үед алдагдал хүлээх үндсэн шалтгаан болдог. Хааж байгаа ашиг болон алдагдлын хэмжээг ойролцоо байлгах тооцоог хийх нь чухал. Үүнээс гадна Stop захиалгыг байрлуулж байх хэрэгтэй. Ингэхгүй бол ашгаас алдагдалаа байнга давуулах нь эцэстээ хүсээгүй үр дүнд хүргэдэг. Ашигтай позицийг аль болохоор барих харин ханшийн хөдөлгөөн таны бодсоноос багахан зөрж эхэлбэл боломжит алдагдалтайгаар позицийг хааж байх хэрэгтэй.

Мэдээллийн хэмжээг хязгаарлаж бай

Их унших биш хэрэгтэйгээ унш.
Трейдер арилжаа хийхдээ ашиглах мэдээллийн эх сурвалжаа сонгох нь маш чухал зарчимуудын нэг юм. Зах зээлд мэдээлэл маш их тэднээс арилжаа хийхэд хэрэг болох мэдээллийн эх сурвалжаа тодорхойлох нь зайлшгүй хэрэгтэй. Ямар ч хамаагүй мэдээлэлийн эрэлд давхилгүй зах зээлийг ойлгохын тулд юуг унших, юуг ашиглах зэргээ тодорхойлох нь чухал. Ямар нэгэн хэрэгсэл, мэдээллийн эх сурвалжуудын дүгнэлт бүр баталгаатай биш байдаг. Өөрийн үр дүнтэй арилжааны системийг зохион түүнийхээ сигнал (дохиог) дагах шаардлагатай.

Тайван тэвчээртэй бай

Зах зээл хэзээ ч дуусдаггүй тул арилжаа хийх гэж бүү яар.
Дандаа биеэ барьж өөртөө хяналттай байх хэрэгтэй. Асар их хэмжээний алдагдалын шалтгаан нь өөртөө тавих хяналт алдагдсанаас болдог. Ашигтай позицитой байх эсвэл дансны нийт ашиг нь алдагдал хүлээсэн үеийн сэтгэл санааны дарамтаас ч илүү аюултай байж болно. Өнөөдөр та хожигдож болно гэхдээ танд хожих боломж дандаа байгаа шүү. Алдагдал хүлээх эсвэл сайн ашгийг авангуутаа илүүг олохоор эсвэл алдагдалаа (шархаа) нөхөхөөр зах зээлд тэр дороо орохыг эрмэлзэх хэрэггүй. Үр дүнгээ ойлгон тайвширсаны дараа л тайван байдлаар зах зээлд дахин орох хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2564 Бүртгүүлэх

Форекс захын прогноз

Форексийн анализ хийгчид Forex -ийн мэдээ, олон улсын үйл явдал, улсуудын эдийн засгийн үзүүлэлт, улс төрийн лидерүүдийн мэдэгдэл гэх мэтийн прогноз хийхэд төвөгтэй бүгдийг тооцон үздэг. Сүлжээнд арилжааны зөвөлгөө, зах зээлийн аналазууд, дэлхийн тэргүүлэх мэрэгжилтэнүүдийн зөвлөмжүүд хэдэн зуугаар байдаг нь танд Forex -ийн зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлыг мэдрэн зөв шийдвэр гаргахад чиглүүлэгч болно. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө Forex -ийн захын төлөв байдалд хурдан нягт судалгаа хийж сурах хэрэгтэй. Юуны өмнө валютын солилцох ханшинд гурван хүчин зүйл нөлөөлж байдгийг мэдэх хэрэгтэй.

  1. Суурь хүчин зүйлс
  2. Техникийн хүчин зүйл
  3. Гэнэтийн богино хугацааны хүчин зүйл

  Нээгдсэн тоо: 5770 Нийтийн

Forex нь юуны өмнө сэтгэл зүйн тогтвортой, боловсролтой хүмүүсийн ажил. Энэхүү ажил нь эрсдэлтэй хэдий ч таны санхүүгийн амжилтыг хязгаарладаггүй. Хэрвээ та интернет ажлын тусламжаар санхүүгийн эрх чөлөөг олъё гэж хүсэж байгаа бол Forex-ын зах нь яг тохирно. Гэхдээ энэ бүхэн сайхан хэдий ч энэ ажил танд тохирох эсэхээ сайн ойлгох хэрэгтэй.

Forex -ын бүх үнэн юунд оршдог вэ?

Форексын бодит үнэн гэвэл дандаа стратеги биш. Таны стратеги ашигтай хэдий байсан ч гэсэн таныг хожигдолд хүргэж болно. Өөрөөр хэлбэл та зах зээлийн прогноз хийж чадаж байгаа нь таныг форекст хэрхэн ажиллахыг мэднэ гэдгийг илэрхийлэхгүй. Форекс ажилд сэтгэл зүй чухал үүрэгтэй. Форекс ажил нь интернет ажил учраас та гэртээ зөөлөн буйдан дээр суугаад, гэрийн хувцастайгаа, аяга кофе тавьсан шигээ мөнгө хийх нь хүнийг хүчтэй сулруулдаг. Биеийн тамирын зааланд дасгал сургууль хийх нь гэртээ хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдгийг та мэдэх байх. Учир нь өөртөө тавих хяналтанд байгаа юм. Интернет арилжаа мэтийн ганцаарчилсан бизнест та өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй болдог нь их аятайхан хэдий ч бусдын удирдлагад ажиллахаас нилээд нарийн асуудал. Форекст ажиллах ажлын горим, сэтгэл хөдлөл, ажлын ачааллыг тодорхойлох гээд бүгдийг өөрөө удирдан зохицуулах нь ихээхэн төвөгтэй нарийн гэдгийг ойлгоорой.

  Нээгдсэн тоо: 3679 Төлбөртэй

Хүн хараагаараа мэдээллийг хамгийн хурдан өгөөжтэй хүлээн авдаг. Иймээс хүмүүс аливаа үйл явцыг харан үнэлгээ өгөх суралцахад тухайн процесыг графикаар үзүүлсэн зүйлийг хүсэх нь ойлгомжтой хэрэг. Функцын графикийг байгуулан бодлого бодох шинжилгээ хийх нь их амархан байдаг шүү дээ. Францын математикч Ренэ Декарт хамаарал бүхий хэмжээсүүдийг (функц) хавтгай дээр тэгш өнцөгт координатын системд графикаар дүрслэхийг нээснээр хүн төрөлхтөнд функцыг гарфикаар үзүүлэх боломжийг нээн өгсөн. Энэ системд хэвтээ (абцисс буюу аргументууд),  босоо (ординат буюу утгууд) хоёр шулуун 90 градусын өнцгөөр огтлолцох бөгөөд огтлолцолын цэгийг координатын эх гэдгийг хүн болгон мэднэ.

  Нээгдсэн тоо: 2280 Төлбөртэй

Форекс дээр худалдааг дэлхийн хэмжээний том банкууд ба тэлдгээрийн салбарууд - маркетмейкерүүд үндсэн нь явуулдаг. Маркетмейкерүүдын хоорондын нэгж худалдааны хэмжээ нь ихэнхдээ хэдэн араваас хэдэн зуун сая доллар байдаг бол маркетмейкерүүд өөрийн харилцагчидтайгаа нийлээд тэдний худалдааны хэмжээ хэдэн мянгаас хэдэн арван мянган сая долларт хүрдэг. Ийм хэмжээний мөнгө хувь хүмүүст байх нь ховор шүү дээ.
80-аад оны сүүлээс маржийн худалдаа гэж нэрлэгдэх нөхцлөөр дунд болон жижиг хөрөнгө оруулагчид зах зээлд оролцож эхлэх болсон. Сүүлийн жилүүдэд интернет технологийн хөгжлийн үр дүнд хүн бүр Форекст оролцох боломжийг бий болгосон. Маржийн худалдааны нөхцөлөөр форекст оролцох боломжийг зах зээлийн маркетмейкерүүд (банкууд) болон дилингийн тусгай компаниуд олгох болсон.
Маржийн худалдааны утга нь харилцагчид зээлийн хөшүүрэгийг (leverage) олгодогт оршино. Компани харилцагчид зээл олгон зах зээлд худалдаа хийх боломж олгох ба харин харилцагч энэхүү зээлийг хангах марж гэж нэрлэдэг барьцааг байршуулах ёстой. Барьцаа ба зээлийн хэмжээний харьцааг хөшүүрэг (leverage) гэх ба бутархай эсвэл хувь байдлаар илэрхийлэгдэнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 384

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 481

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 459

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 532

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 596

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 594

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 742

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 883

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 872

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1338

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 547

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 813