Далбаа

Чиг хандлага үргэлжлэх дүрс - Далбаа

Хэдийгээр тогтворгүй үед байгаа хэдий ч зах зээлийн эрэлт үнийн тодорхой диапазонд нийлүүлэлттэй бараг ижилхэн байх тохиолдолд хандлага үргэлжлэх дүрс бий болдог. Энэхүү тогтворгүй тэнцвэрийн үр дүн нь валютын ханш трендийн дагуу хөдлөхөө болин худалдааны диапазонд орох хугацааны үе юм. Далбаа нь зах зээлийн чиглэл бүхий хүчтэй хөдөлгөөний үеүүдийн хоорондох паузд (амсхийх) голдуу үүсдэг. Далбаа үүсэхийн өмнө үнийн чиглэл бүхий маш хурдан хөдөлгөөн бий болно. Үүний дараа үнэ ихэнхдээ эсэргүүцэх ба дэмжих түвшинтэй паралел эсвэл өмнөх хөдөлгөөний эсрэг багахан налуу байдалтай хажуугийн бүсэд ордог.

Далбаа үүснэ гэдэг нь эрэлт нийлүүлэлтийн балансын зөрүү дээр үндэслэсэн зах зээлийн хөдөлгөөн нь суурь хүчин зүйлсийг түрүүлсэн нөхцөл байдал үүслээ гэсэн үг. Иймээс зах зээл "дараагийн үсрэлт" -ийн өмнө "амрах" хэрэгтэй.

Өсөх далбааны жишээ

Буурах далбааны жишээ

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3687 Төлбөртэй

Хүн хараагаараа мэдээллийг хамгийн хурдан өгөөжтэй хүлээн авдаг. Иймээс хүмүүс аливаа үйл явцыг харан үнэлгээ өгөх суралцахад тухайн процесыг графикаар үзүүлсэн зүйлийг хүсэх нь ойлгомжтой хэрэг. Функцын графикийг байгуулан бодлого бодох шинжилгээ хийх нь их амархан байдаг шүү дээ. Францын математикч Ренэ Декарт хамаарал бүхий хэмжээсүүдийг (функц) хавтгай дээр тэгш өнцөгт координатын системд графикаар дүрслэхийг нээснээр хүн төрөлхтөнд функцыг гарфикаар үзүүлэх боломжийг нээн өгсөн. Энэ системд хэвтээ (абцисс буюу аргументууд),  босоо (ординат буюу утгууд) хоёр шулуун 90 градусын өнцгөөр огтлолцох бөгөөд огтлолцолын цэгийг координатын эх гэдгийг хүн болгон мэднэ.

  Нээгдсэн тоо: 3010 Бүртгүүлэх

Хурдны шугам (Speed Resistance Lines) нь хөдөлгөөний зорилго, максимум, минимум тоогоор ерөнхий дүрмийг тодорхойлоход хүнд дүрс юм.
Хурдны шугам гэдэг нь трендийн хөдөлгөөн эхэлсэн цэгээс янз бүрийн өнцгөөр бий болсон коррекцуудаар трендийн хөдөлгөөний дараалсан удааршралт юм.
Хурдны шугамыг байгуулахдаа дараах дүрмийг баримтална.
Эхлэлийн цэгүүдээр тренд эхэлсэн цэг болон түүний хүрсэн максимумыг авна. Өсөх трендийн хувьд хамгийн өндөр цэгээс трэнд эхэлсэн цэг хүртэл шугам татаад түүнийг 2/3, 1/2, 1/3 хэрчмүүдэд хуваагаад эдгээрийг дайруулан хурдны шугамуудыг татан өгнө. 3-р шугамыг ханш цөмрөхийг худалдах хүчтэй сигнал гэж тооцдог.

  Нээгдсэн тоо: 5778 Нийтийн

Forex нь юуны өмнө сэтгэл зүйн тогтвортой, боловсролтой хүмүүсийн ажил. Энэхүү ажил нь эрсдэлтэй хэдий ч таны санхүүгийн амжилтыг хязгаарладаггүй. Хэрвээ та интернет ажлын тусламжаар санхүүгийн эрх чөлөөг олъё гэж хүсэж байгаа бол Forex-ын зах нь яг тохирно. Гэхдээ энэ бүхэн сайхан хэдий ч энэ ажил танд тохирох эсэхээ сайн ойлгох хэрэгтэй.

Forex -ын бүх үнэн юунд оршдог вэ?

Форексын бодит үнэн гэвэл дандаа стратеги биш. Таны стратеги ашигтай хэдий байсан ч гэсэн таныг хожигдолд хүргэж болно. Өөрөөр хэлбэл та зах зээлийн прогноз хийж чадаж байгаа нь таныг форекст хэрхэн ажиллахыг мэднэ гэдгийг илэрхийлэхгүй. Форекс ажилд сэтгэл зүй чухал үүрэгтэй. Форекс ажил нь интернет ажил учраас та гэртээ зөөлөн буйдан дээр суугаад, гэрийн хувцастайгаа, аяга кофе тавьсан шигээ мөнгө хийх нь хүнийг хүчтэй сулруулдаг. Биеийн тамирын зааланд дасгал сургууль хийх нь гэртээ хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдгийг та мэдэх байх. Учир нь өөртөө тавих хяналтанд байгаа юм. Интернет арилжаа мэтийн ганцаарчилсан бизнест та өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй болдог нь их аятайхан хэдий ч бусдын удирдлагад ажиллахаас нилээд нарийн асуудал. Форекст ажиллах ажлын горим, сэтгэл хөдлөл, ажлын ачааллыг тодорхойлох гээд бүгдийг өөрөө удирдан зохицуулах нь ихээхэн төвөгтэй нарийн гэдгийг ойлгоорой.

  Нээгдсэн тоо: 3851 Нийтийн

Илүү их ашиг олохыг хүссэн худалдаачин бүр "форекс өөрчлөлт" буюу Volatility гэсэн ойлголттой гарцаагүй тулгарах болно. Яг энэ үзүүлэлтээр тодорхой хугацааны хэсэгт валютын хос эсхүл арилжааны аль нэгэн хэрэгслээр ашиг гаргах таамаглалыг үнэлэж болно.
Форекс volatility гэдэг нь тодорхой (арилжааны сессии, өдөр, долоо хоног, сар) хугацааны интервалд үнийн (ханш) өөрчлөлтийн үзүүлэлт юм.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 410

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 503

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 480

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 553

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 612

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 771

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 943

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 907

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2133

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950