Volatility буюу өөрчлөлт

Илүү их ашиг олохыг хүссэн худалдаачин бүр "форекс өөрчлөлт" буюу Volatility гэсэн ойлголттой гарцаагүй тулгарах болно. Яг энэ үзүүлэлтээр тодорхой хугацааны хэсэгт валютын хос эсхүл арилжааны аль нэгэн хэрэгслээр ашиг гаргах таамаглалыг үнэлэж болно.
Форекс volatility гэдэг нь тодорхой (арилжааны сессии, өдөр, долоо хоног, сар) хугацааны интервалд үнийн (ханш) өөрчлөлтийн үзүүлэлт юм.

Өөрөөр тайлбарлабал энэхүү ойлголт ханшийн өөрчлөлтийг харьцангуй (хувиар) байдлаар ч бас бодит (пунктээр) хэмжээгээр ч илэрхийлнэ. Өөрчлөлтийг тооцох маш олон янзын хувилбарууд байдаг ч бид зөвхөн хамгийн энгийн бөгөөд трейдерүүд илүү сонирхох аргуудыг авч үзнэ.
Тооцооны эхлэлийн өгөгдөлүүдэд үеийн эхний үнэ, хамгийн их болон хамгийн бага (максимум, минимум) цэгүүд дээрх үнийн хэмжээ байна. Жишээ нь EUR/USD валютын хосын арилжаа 1,3360 дээрээс нээгдэн арилжааны нэг сессийн туршид ханш 1,3460 хүрэн өсч 1,3310 хүрэн буурсан байлаа гэе. Өөрөөр хэлбэл ханш ихдээ 100 пункт өсч багадаа 50 пункт хүрэн унасан байна. Хэрвээ энэ үзүүлэлтийг харьцуулсан хэмжээгээр илэрхийлбэл харгалзан +0,007% , -0,0035%  гэсэн утгууд гарна. Онолын хувьд энэ нь арилжааны сессийн эхэнд худалдан авалт хийсэн бол бид 100 пунктын ашиг харин худалдсан бол 50 пунктын ашиг олж болохоор байсан хэрэг. Гэвч энэ бол зөвхөн онолоор. Учир нь трендийн хөдөлгөөн илүү нарийн динамиктай байдагт оршино. Гэсэн хэдий ч өөрчлөлтийн энэхүү хувилбарыг арилжааны хамгийн хүчтэй хэрэгслийг сонгоход ашиглаж болно.
Ингэхдээ өөрчлөлтийг дээр үзүүлсэн хувилбараар эсхүл ханшийн бүтэн интервалаар харьцуулж болно. Тэгвэл максимум, минимумийн хоорондын зайг тооцон үзвэл манай тохиолдолд EUR/USD валютын хосын бүрэн өөрчлөлтийн хэмжээ нэг арилжааны сессийд 150 пункт болох юм. Үүнээс гадна арилжаа нээхийн өмнө форекс өөрчлөлтийн үзүүлэлтийг өмнөх түүхийн өгөгдөлүүдээр, чухал мэдээ гарах магадлал, арилжаа нээгдэх хугацаа, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлыг үндэслэн дүгнэхэд илүүдэхгүй.
Жишээ нь хэрвээ бирж дээр валютын хосын суурь валютын эрэлт тотвортой өсөх харин харьцсан валютын ханш өөрчлөлтгүй доошлохоор хандлагатай байвал зах зээлийн өөрчлөлтийн таамаглал нэг утгаар өндөр байх болно. Өдрийн туршид үнийн өөрчлөлт ихэнхдээ 100 пунктээс нэг их дээгүүр гардаггүй байсан бол энэ тохиолдолд үнийн өөрчлөлт илүү өндөр үзүүлэлттэй гарахад найдаж болох юм.

Форекс өөрчлөлтийг яах гэж тооцдог вэ?

Үзүүлэлтийг юуны өмнө боломжит ашиг ба эрсдэлийн түвшинг үнэлэх бас стоп ордерийг тавихын тулд тооцдог. Ялангуяа тооцоо ашгаа авах (тэйк-профит) ордерийн утганд их хамаарна. Хэрвээ сарын туршид ханш нэг хоногийн туршид 70 пунктээс илүүгүй өөрчлөгдсөн бол өдөртөө хийгдэх арилжаанд тэйк-профитыг энэ хэмжээнээс илүүгээр тавих утгагүй зүйл шүү дээ.
Валютын хосыг сонгох тал дээр гэвэл сонгосон хэрэгсэл арилжааны сессийн туршид их пунктээр хөдөлж л байвал трейдерийн ашиг төдий чинээ л их байх болно. Эхэлж байгаа худалдаачдад зөвлөхөд форексийн хамгийн өндөр савалгаатай (volatility) хэрэгслүүдээр ажиллахгүй байхыг зөвлөе.
Эрсдлийг дүгнэх. Тодорхой үеийн дотор ханш хамгийн ихээр савалсан хэмжээ бол боломжит алдагдалыг тооцох чиг болон өгөх юм. Бүх мөнгөө гөвүүлэх магадлалыг ч тооцоход энэ үзүүлэлт чухал. Үүнээс гадна стоп-лосс ордерыг тавиахд ч тусалж мэднэ.

Форекст ашиг олохын тулд та нилээд хэмжээний зүйлийг уншин судлах зайлшгүй шаардлагатай. Мэдлэг муутайгаар арилжаанд шууд орвол та эхний мөнгөө бүгдийг алдах нь бараг 99 хувийн магадлалтай гэдгийг санаарай. Бас нэгэн зүйлийг сануулахад форексоос мөнгө яг яаж хийдгийг танд хэн ч заадаггүйг санаж байгаарай. Мөнгө хийх тогтсон арга байсан бол форекс гэж байхгүй байна гэдгийг та ойлгож байгаа биз.
Сайн мэдлэг, судалгаа, мэдрэмж, аргуудыг эзэмшсэн байхад мөнгө олж чадна гэдгийг дэлхийн олон тэрбумтангууд батлаад байгаа юм даа.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2078 Бүртгүүлэх

Техникийн анализын аргууд хэдэн хэсэгт хуваагдана.

1. Техникийн анализын графикийн арга

График анализын аргад ердийн эсвэл зах зээлийг хувиргасан (үнийн төрөл бүрийн график эсвэл хэмжээ) дүрсийг ашигладаг. Эдгээр аргууд нь ихэнхдээ үнийн өөрчлөлтийн ямар нэгэн давтагдах хэв дээр үндэслэсэн байдаг. Ихэнх нь бусад аргуудаас өмнө бий болсон байдаг ба нарийн ажиллагаа бүхий програм хангамж бараг шаардахгүй, ашиглахад энгийн байдаг. Графикийн аргад зах зээлийн сонгодог моделууд, дэмжих ба эсэргүүцэх шугам, суваг, япон лаа гэх мэтийг хамруулдаг.

  Нээгдсэн тоо: 13118 Нийтийн

Ерөнхий ойлголт

FOREX (Foreign Exchange Market, буюу FX) нь тодорхой хугацаанд биелэгдэх тогтсон нөхцлөөр (нийт дүн, арилжааны ханш, үе) зээл олгон гадаад валютыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны цогц шийдэл юм. FOREX –ийг валютын зах гэж ойлгож болохгүй. Учир нь FOREX -д нэгдсэн төв гэж байдаггүй худалдаа нь компьютерын сүлжээгээр явагдаж байдаг. FOREX нь дэлхийн хөрвөх валютын ханшийн бага зэргийн өөрчлөлтөөс асар их ашиг олж болох санхүүгийн хүчирхэг хэрэгсэл. FOREX -д өдөрт дунждаар 4-4,5 триллон доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилд 5-8 хувиар өссөөр байна.
Форексын зах нь 1971 оноос валютын ханшийн хөвөгч систем үүссэнээр бий болсон. Одоогийн байдлаар FOREX-ын бүх эргэлтэнд эзлэх хэмжээгээрээ америк доллар (USD), евро (EUR), японы иен (JPY), швейцарын франк (CHF), английн фунт (GBP) нь үндсэн валютууд болдог.

  Нээгдсэн тоо: 2918 Бүртгүүлэх

Форекс арилжаа нь мөнгөө алдах эрсдэлтэй салшгүй холбоотой байдаг. Энэхүү эрсдлийг багасгах үүднээс худалдаачид өөрийн ажилдаа Money management (MM) буюу мөнгөний удирдлагын дүрмийг байнга ашигладаг. Мөнгөний удирдлагагүй арилжаа хийх нь оруулсан мөнгөө алдахад бараг баталгаатай хүргэнэ. MM дүрмийг авч үзэхээс өмнө нэг чухал зүйлийг дурдах хэрэгтэй. Форекс дээрх таны ажиллагааг мөнгөний удирдлага ашигтай болгодоггүй гэдгийг санах хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 3586 Нийтийн

Та манай сайтын Форекс хэсгийн материалуудтай танилцан Форекс захын талаар анхны мэдэгдхүүн олж авсан бол одоо санхүүгийн эрх чөлөөтэй болох гараагаа эхлүүлэх болжээ. Юуны түрүүнд арилжаанд зуучлах дилингийн /брокер/ компанийг сонгох хэрэгтэй. Манайд арилжаанд зуучилна гэсэн компаниуд, банкууд байдаг. Та эдгээрийг юуны өмнө судлаад үзээрэй. Арилжааны эрхийн сертификат, үйл ажиллагааны цар хүрээ, тавигдах шаардлага, хөрөнгийн хэмжээ, баталгаа, үйлчлүүлэгчдийн санал бодол, төлбөрийн систем гээд бүхий л зүйлийг судлах хэрэгтэй. Товчоор бол тухайн брокерын найдвартай эсэхийг шалгах. Энд интернет нилээд ухах хэрэг гарах байх. Өмнөх хичээлүүдтэй танилцсан бол бодитоор арилжаанд оролцоход нилээд их хэмжээний мөнгө хэрэгтэй, хувь хүмүүс хэрхэн арилжаанд ордог, эрсдлээ хэрхэн тооцдог гэх мэтийг ойлгосон байх. Брокерын компаниа сонгох нь таны асуудал болох ч энд хэдэн зүйлийг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 310

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 406

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 354

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 450

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 524

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 521

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 624

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 716

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 756

 
Энэ долоо хоногт

задаргааны хамгийн их нэмэгдхүүн бол a, b, c -г ол.

Нээгдсэн тоо : 1551

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1207

 

функцийн уламжлалын утгыг ол.

Нээгдсэн тоо : 451