EUR/USD 10 пункт

EUR/USD хосоор 10 пункт аргачлал нь мэрэгжлийн худалдаачдын ашигладаг Session Breakout аргачлалтай төстэй бөгөөд маш олон төрлөөр байдаг. Иймээс аргачлалыг эрсдлийн удирдлагатай зөв хослуулан ашиглабал форексийн худалдаанд боломжийн сайн үр дүнд хүрч болно.
EUR/USD хосоор 10 пункт аргачлалын гол санаа нь
Аргачлал нь арилжааны урд өдрийн максимум ба минимумийн цөмрөлт дээр үндэслэдэг. Хэрвээ үнэ урд өдрийн максимум түвшингээс дээш гарвал (максимумыг цөмрөх) дээшээ явна харин минимум түвшингээс доош орвол (минимумийг цөмрөх) доошоо явна гэж ихэнх худалдаачид үздэг.

Учир нь энэ хоёр экстремумуудыг ихэнх худалдаачид Stop-Loss болгон ашигладагт оршино. Иймээс үнэ урд өдрийн минимумийг цөмрөхөд Stop-Loss -ууд ажилласанаар форексийн үнийн хөдөлгөөн хэдэн пунктээр үргэлжлэн буудаг. Энэ нь максимум түвшинд бас адилхан үйлчилнэ.
Үүнийг үндэслэн бид өмнөх өдрийн максимумыг цөмрөх үед Buy (авах), минимумийг цөмрөхөд Sale (зарах) хийн ашиг хийнэ.
Гэхдээ форексийн худалдаачдын өөр нэг хэсэг нь энэхүү 2 цэгийг дэмжих (Support) болон эсэргүүцэх (Resistance) түвшин (эсвэл шугам) байдлаар ашигладаг. Өөрөөр хэлбэл үнэ өмнөх өдрийн максимум ба минимум түвшинг цөмөрсөн чиглэлд үргэлж явахгүй гэж үздэг тул тодорхой хэмжээнд Profit Taking ийг тавьсан байдаг.

Аргачлалыг хэрхэн ашиглах

Ажиллах валютын хос: EUR/USD

  1. GMT гийн 00.00 - дараачийн өдрийн GMT гийн 00.00 хооронд хүчинтэй байх хойшлогдсон ордер байна.
  2. GMT гийн 00.00 цагт нэг нь өмнөх өдрийн максимумаас дээш +2 пунктээр дээгүүр авах (Buy), нөгөө нь өмнөх өдрийн минимумаас доош -2 пунктээр доогуур зарах (Sale) хоёр хойшлогдсон ордер тавина.
  3. Profit Taking -ийг 10 пипсээр тавина
  4. Stop-Loss -ийг 30 пипсээр тавина

Анхаарах:
Арилжааны өдрийн турш өмнөх өдрийн үнийн дээд болон доод хязгаарыг зөвхөн эхний удаа огтлон гарахад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хойшлогдсон ордерууд хаагдсан тохиолдолд энэ өдөртөө дахин ордер тавихгүй байх хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3458 Нийтийн

Валютын ханшийн хэлбэлзэл тодорхой сувгаар явагдах нь элбэг тохиолдоно. Энэ тохиолдолд сувгийн доод хил нь дэмжих түвшинг (support line) харин дээд хил нь эсэргүүцэх түвшинг  (resistance line) үүсгэнэ.  Эдгээр түвшингүүдийн хоорондох зайг ихэнхдээ худалдааны диапазон эсвэл сувгийн өргөн (trading range) гэдэг.
Сувгийг маш ерөнхий байдлаар өсөх (uptrend channel), буурах (downtrend channel), хажуугийн (range) гэж хувааж болно.

  Нээгдсэн тоо: 3779 Нийтийн

Фибоначчийн дэвүүрийг (Fans) байгуулах нь хурдны шугамтай бараг ижилхэн. Ялгаатай нь босоо шугам дээр Фибоначчийн дэвүүрийн тоо болох 23,6, 38,2, 50, 61,8, 76,4 -р хуваар авдаг.

  Нээгдсэн тоо: 1873 Төлбөртэй

Форекс арилжаанд оролцохын тулд та дараах хоёр алхамыг хийх хэрэгтэй

  1. Аль нэгэн брокерын компанид данс нээлгэх
  2. Арилжааны терминалаа суулгах

Энд бид эхний алхам буюу данс нээлгэх талаар авч үзье. Арилжаа явуулахын тулд ямар нэгэн хэлний мэдлэг хэрэгтэй болно доо. Гэхдээ монгол хэлтэй брокерын компани байвал мэдээж асуудалгүй. Данс нээлгэх ажиллагаа бараг бүхий л компанид ижилхэн байдаг тул жишээ болгоод Forex MMCIS Group компанид хэрхэн данс нээлгэхийг авч үзье. Холбоосоор шилжихэд таныг Forex MMCIS Group компаний сайт руу шилжүүлнэ. Сайтын интерфейс Орос, Англи, Хятад хэлүүд дээр байгаа. Та өөрийн мэдэх хэлийг сонгоорой. Би манайханд арай ойр байхыг бодоод Англи хэлийг сонгон авлаа. Саяхнаас Forex MMCIS Group компани ажиллагаагаа зогсоосон байна лээ. Гэхдээ данс нээлгэх процесс ихэнх компанид адилхан.

  Нээгдсэн тоо: 2009 Нийтийн

Форекс брокерт данс нээлгэсэн бол тухайн брокерын арилжааны терминалыг сайтаас нь татаад авсан байх. За ингээд терминалаа суулгаж эхлэе. Арилжааны терминалыг суулгах нь ердийн программ суулгахтай адил их энгийн. Татан авсан файлын нэр дээрээ хоёр даралт хийхэд дараах цонх нээгдэнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 384

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 479

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 458

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 531

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 596

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 593

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 740

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 879

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 870

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1337

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 547

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 812