Ерөнхий ойлголт

Adobe Photoshop CS бол график дүрсүүдийг засварлах мэрэгжлийн засварлагч. Веб хуудасны дизайн, хэвлэлийн эхэд зориулагдсан растер график дүрсүүдийг үүсгэх, засварлахад зориулагдсан программ юм. Өнөөдөр растер график файлуудыг боловсруулахад хамгийн өргөн ашиглагддаг хэрэгслүүдийн тоонд Photoshop зүй ёсоор ордог. Программын 13.0 буюу CS6 хувилбарт растер графиктай ажиллахаас гадна вектор графикийг оруулан ирэх, хөдөлгөөнт файлууд үүсгэх, видео хэсгүүдийг засварлах, гурван хэмжээст дүрсийг үүсгэх нэмэлт боломжууд бий болсон. Үүнээс гадна тоон фотог боловсруулах олон төрлийн шинэ функцууд нэмэгдсэн.  

Хичээлүүдэд ашиглах зарим хэллэгийг эхлээд ойлгох хэрэгтэй.
Эдгээр хэллэг нь хулганаар хийх үйлдлүүдийг хураангуйлсан болно. Windows -ийн программуудыг ашиглах гол хэрэгсэл хулгана байдаг болохоор эдгээр хэллэгийг сайн тогтоогоод аваарай.

  • Зүүн даралт – Хулганы зүүн товчийг нэг дарах
  • Хоёр даралт – Хулганы зүүн товчийг ойрхон хоёр дарах
  • Баруун даралт – Хулганы баруун товчийг нэг дарах
  • Чирэх – Хулганы зүүн товчийг дарсан чигээрээ заагчийг шилжүүлэх
  • Байрлуулах – Хулганы заагчийг элемент дээр аваачих. Хулганы товчийг дарахгүйгээр.
  • Сонгох - Хулганы заагчийг элемент дээр аваачаад зүүн товчийг дарах   

Үүнээс гадна программын цэстэй ажиллахад хийгдэх тэмдэглэгээг тохирох хэрэгтэй.

Цэсний командын заалт дараах байдлаар өгөгдөнө. Жишээ нь Image -> Adjustments -> Levels гэдэг нь үндсэн цэсээс Image цэсийг сонгоно. Цааш нээгдсэн цэсүүдээс Adjustments цэсээр ороод Levels командыг өгөхийг зааж байгаа болно. Зарим цэс дээр хулганы заагчийг аваачихад задаргаат цэс өөрөө нээгддэг. Түүнчлэн тухайн командын хурдан дуудах товчны хослолыг (Ctrl + L) гэсэн тэмдэглэгээгээр заана.

Программыг ажиллуулах

Adobe Photoshop программын хэвийн ажиллагааг хангахын тулд таны компьютер хамгийн багадаа доорх шаардлагыг хангаж байх хэрэгтэй.

  • Процессор. Pentium 4 болон түүнээс дээш Intel Centrino, Intel Xeon , Dual-Core Intel Xeon эсвэл 1,8 ГГц дээш процессортой байх
  • Үйлдлийн систем. Windows XP SP3 дээш эсвэл Windows Vista, Windows 7 гоос дээш
  • Багтаамж. 512 Мбайт (1 Гбайт байхыг зөвлөдөг) шуурхай санах ой, 32 Мбайт (64 Мбайт илүү сайн) дэлгэцийн санах ой, 1,5 Гбайтаас багагүй дискний сул зай (суулгахад).
  • Дэлгэц. 16 битийн видео карттай 1024 х 768 цэгийн нягтралтай (1280 х 800 байхыг зөвөлдөг)

Хурдасгах GPU зарим функцуудын хувьд Shader Model 3.0, OpenGL 2.0 графикийг дэмждэг байх хэрэгтэй. Мултимедиа функцэд QuickTime 7.2 хэрэгтэй болохоос гадна DVD-ROM заавал хэрэгтэй болно. Онлайн тусламж хэрэгтэй бол интернет гарц зайлшгүй.

Манайд худалдаанд байгаа бараг бүх компьютерууд дээрх шаардлагыг бүрэн хангахаар болсон тул асуудал үүсэхгүй нь ойлгомжтой. Ингэхэд Adobe Photoshop программ үнэтэй байдаг гэдгийг сануулъя. Та нилээд томхон зорилгод ашиглах гэж байгаа бол программыг худалдан авах нь дээр. Харин суралцахад үнэгүй болгосон хувилбаруудыг ашиглахад болно.
Программ зөв суугдсан бол Desktop дээр программын тэмдэг харин программын жагсаалт дотор тохирох цэс бий болсон байх ёстой. Тэмдэг эсвэл тохирох цэсэн дээр зүүн даралт хийхэд программ ачааллагдаж эхэлнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6833 Нийтийн

Өмнөх хичээлээр бид программын интерфейсийн бүтцийг авч үзсэн. Ямарч программтай ажиллана гэдэг бол түүний таньдаг файлуудыг үүсгэх, засварлах, хадгалах ажиллагаанууд байдаг. Тэгэхлээр энэ хичээлээр бид Photoshop -ын файлыг үүсгэх, хадгалах, нээх ажиллагаануудыг сурах болно. За ингээд хичээлдээ оръё. Программаа ачааллаад ажлын дэлгэцийг нээнэ.

Шинэ файл үүсгэх

Эхлээд бид шинэ файл үүсгэе. Үүний тулд File -> New , (Ctrl + N) гэж орно.Энэ бичлэгийг жаахан тайлбарлая. File цэсийг сонгоход нээгдэх дэд цэсээс New -г сонгохыг зааж байгаа тухайг өмнө нь тохирсон билээ. Цаашид ийм бичлэгийг тогтмол ашиглах болно гэдгийг анхаараарай. Диалогийн New цонх нээгдэнэ.

  Нээгдсэн тоо: 3266 Бүртгүүлэх

Чиглүүлэгч гэдэг нь Фотошопын ажлын хэсэгт байрлуулж болох хэвтээ болон босоо шугамууд юм. Анхдагч тохиргоогоор эдгээр нь цэнхэр өнгөтэй үргэлжилсэн шугам байдаг ч хэрвээ та хүсвэл чиглүүлэгчийн өнгө, зураасны хэлбэрийг өөрчилж болдог.

  Нээгдсэн тоо: 7030 Бүртгүүлэх

Өнгөт зураг цаг хугацааны эрхээр өнгөө алдан хуучирдаг. Хэрвээ танд хуучирсан зураг байдаг бол хичээлийг үзээд хуучирсан, өнгөө алдсан зургуудаа сэргээх гээд үзээрэй. Доорх зургийг харна уу.

Зургийг улаан өнгөтэй шилний цаанаас авсан нь тодорхой. Зургийн өнгийг Curves хэрэгслийг ашиглан хурдан болоод энгийнээр сэргээж болдог.

  Нээгдсэн тоо: 2911 Бүртгүүлэх

Бидний дараагийн хийх зүйл бол Twitter модулийн хэсэг байгаа. Модул блогийн хэсэгтэй төстэй учраас амархан хийгдэнэ. Үеүүдийн бүлгийн хувьд блогийн хэсэгтэй ижилхэн зохион байгуулах хэрэгтэй. Иймээс Content бүлэгт шинээр Twitter нэртэй үеүүдийн бүлгийг нэмээрэй.

Толгойн мөр.

Бид блог хэсгийг хийхдээ толгойн хэсгийг Header Bar бүлэгт оруулсан. Үеүүдийн бүлгийг ашиглах нь эмх цэгцтэй байхын зэрэгцээ ямар давуу талтайг бид одоо хийх ажлаар батлан харах болно. Твиттер хэсгийн толгойн хэсгийг хийхийн тулд

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249