Lasso Tool хэрэгсэл

Lasso Tool хэрэгслүүдийг хэсгийг сонгох хэрэгслүүдэд хамааруулж болно. Хэрэгсэл нь гараар зурагдах сонголтын нарийн хэсгийг үүсгэх Lasso төрлийн хэрэгслүүдийг нэгтгэдэг. Энэ төрөл Lasso Tool (Чөлөөт лассо), Polygonal Lasso Tool (Олон өнцөгт лассо), Magnetic Lasso Tool (Соронзон лассо) гэсэн гурван хэрэгслийг агуулж байдаг.  

Lasso Tool хэрэгслүүдийн тохиргооны самбар Marquee Tool хэрэгслийнхтэй ижил.

- Lasso Tool (L) - зургаас чөлөөт хэлбэрийн хэсгийг сонгоно. Хэрэгслээ сонгоод сонголт эхлэх цэг дээр зүүн даралт хийгээд хулганы зүүн товчоо дарсан чигтээ зургийн хэрэгтэй хэсгийнхээ хүрээгээр чирэлт хийнэ. Засварлагч зурагдаж байгаа шугамд залруулга оруулснаар шугам жигд болдог. Хэрвээ чирэлтээ зогсоовол өөрөөр хэлбэл хулганы зүүн товчоо дарахаа больчихвол программ эхний болон эцсийн цэгийг хамгийн бага замаар /шулуун шугамаар/ автоматаар холбон өгнө. Энэ хэсгийн бусад хэрэгслүүд ч бас ингэж ажиллана. Shift, Alt товчнуудын функцууд Marquee Tool хэрэгслийнхтэй ижил.  

- Polygonal Lasso Tool (L) -олон өнцөгт хэсгийг сонгоно. Сонголт хийх эхний цэг дээрээ зүүн даралт хийхэд хулганы заагчийн дэргэд жижигхэн дугуй гарч ирнэ. Үүний дараа заагчаа зураг дээгүүр шилжүүлэхэд /энэ үедээ хулганы зүүн товчийг дарахгүй/ түүний араас шулуун шугам дагалдан явах болно. Шугам нь хулганы зүүн товч дээр дарах дараагийн даралт дээр дуусаад дахин шинэ хэрчимийг үүсгэх байдлаар үргэлжилнэ. Хоёр даралт хийвэл сонголтын шугамыг хамгийн бага замаар /шулуун шугамаар/ автоматаар холбон сонголтыг дуусгана.

- Magnetic Lasso Tool (L) - сонголтын хүрээг нүүр талын зургийн дүрсний хилтэй холбож өгдөг. Сонголтын эхний цэгийг зүүн даралтаар эхлүүлнэ. Сонголтын шугам хулганы заагчийг даган явж нүүр талын зургийн дүрсний хилтэй автоматаар холбогдож явахдаа сонголтын шугам дээр тохируулах зангилаа жижигхэн квадрат үүсгэдэг. Эдгээр зангилааны тусламжтайгаар сонголтыг тохируулж болно. Ийм зангилаа хичнээн их байна сонголт төчнөөн нарийн гарна.

Зөвөлгөө.

Соронзон лассо хэрэгсэл нүүр талын зургийн дүрсний хилийг дандаа зөв таниад байдаггүй. Иймээс хэрэгсэл нь хангалттай өнгөний ялгаралтай зургаас хэсэг сонгоход илүү ашигтай байдаг.  

Lasso Tool, Marquee Tool сонголтын хэрэгслийг ашигласны дараа сонголтын хилийг хэлбэрийг алдагдуулахгүйгээр шилжүүлж болдог. Үүний тулд сонгосон хэрэгслээ солихгүйгээр сонгосон хэсгийн дотор орших дурын цэгээс чирэлт хийнэ. Сонгосон хэсэг дотор хулганы заагч орж ирэхэд заагчийн хэлбэр зүүн дээд буландаа тунгалаг гурвалжин бүхий тасархай зураасан хүрээ бүхий тэгш өнцөгт хэлбэртэй болно. Энэ нь сонгосон хэсгийг зөөж болохыг илэрхийлнэ. Чирэлт хийж байхад заагч хар өнгөтэй болдог.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1845 Бүртгүүлэх

Зохиогчийн эрхийг хамгаалах нэг хэрэгсэл бол зураг дээр усан тэмдэгт байршуулах байдаг. Үүнийг фотошоп программыг ашиглан хэрхэн хийх талаар энэ хичээлээр авч үзье. Усан тэмдэгт тавигдсан зургууд интернетэд ихээр тохиолдоно. Өөрийн бүтээлээ сайтад байршуулахдаа ийм төрлийн хамгаалалтыг өргөнөөр ашигладаг. За ингээд эхлэе.

1-р алхам. Цагаан дэвсгэртэй өнгөтэй, 250 х 250 хэмжээтэй шинэ файл нээнэ. Энд хэмжээ нэг их чухал биш өөрийн хүсснээр авч болно.

  Нээгдсэн тоо: 2093 Нийтийн

Marquee Tool хэрэгсэл

Хэрэгслүүдийн самбарын дээд хэсэгт (нэг эгнээ бүхий хэрэгслийн самбарын дээрээсээ хоёрт) сонголт хийх хэрэгслүүдийн бүлэг Marquee Tool байрлана. Бүлэгт тэгш өнцөгт, эллипс хэлбэрийн, нэг мөр, нэг багана сонголтуудыг хийх дөрвөн хэрэгсэл багтана. Бүлгийн аль хэрэгслийг сонгон авахад хулганы заагч ( + ) дүрстэй болдог. Сонголт хийх хэрэгслийн товч дээр зүүн даралт хийн товчоо хэсэг хугацаанд дарсан чигээрээ барихад сонголт хийх дэд цэс гарч ирнэ. Зураг дээр улаан хүрээгээр тэмдэглэгдсэн байгаа.

  Нээгдсэн тоо: 2384 Нийтийн

Энэ хичээлээр программын хэрэгслүүдийн хоёрдахь том бүлэг болох зургийг будах, хэсгийг дүүргэх, зураг сэргээхэд зориулагдсан хэрэгслүүдэд багтах History Brush Tool, Eraser хэрэгслүүдийн талаар авч үзнэ. Stamp хэсэгтэй зэрэгцэн түүхийн багсын хэрэгслүүд байрлана. Хэсэгт History Brush Tool (Y), Art History Brush Tool (Y) гэсэн хоёр хэрэгсэл багтана.

  Нээгдсэн тоо: 2925 Бүртгүүлэх

Бидний дараагийн хийх зүйл бол Twitter модулийн хэсэг байгаа. Модул блогийн хэсэгтэй төстэй учраас амархан хийгдэнэ. Үеүүдийн бүлгийн хувьд блогийн хэсэгтэй ижилхэн зохион байгуулах хэрэгтэй. Иймээс Content бүлэгт шинээр Twitter нэртэй үеүүдийн бүлгийг нэмээрэй.

Толгойн мөр.

Бид блог хэсгийг хийхдээ толгойн хэсгийг Header Bar бүлэгт оруулсан. Үеүүдийн бүлгийг ашиглах нь эмх цэгцтэй байхын зэрэгцээ ямар давуу талтайг бид одоо хийх ажлаар батлан харах болно. Твиттер хэсгийн толгойн хэсгийг хийхийн тулд

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 487

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 624

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 958

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 909

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956