Форексийн үеүүд тэдгээрийн онцлог

Валютын зах зээл 5 хоногийн турш тасралтгүй ажиллаж байдаг хэдий ч валютын хосууд янз бүрийн цаг хугацаанд янз бүрээр хэлбэлзэж байдаг. Иймээс худалдаачид Форекст ажиллах цаг хугацаагаа байнга тооцон арилжаанд оролцдог. Өөрөөр хэлбэл Форексын үеүүдийг тооцно гэсэн үг. Энэ нь арилжааны хэмжээ, чухал мэдээнүүд гарах хугацаанууд, томоохон тоглогчид оролцож эхлэх үе гэх мэтүүдээс хамаардаг. Иймээс туршлагатай трейдерүүд өдрийн турш дэлгэц хараад суулгүй Форексын арилжааны үеүүдийн цагийн хуваарийг тооцон зах зээлд дээр ажиллах цагаа зорилготойгоор сонгон авдаг.

Арилжаанд хурдан ороод гараад байдаг скальперууд чухал мэдээний гаралт дээр арилжаа хийхгүй нь мэдээж. Харин удаан хугацаагаар арилжаа хийгчид 10-20 пунктын хэлбэлзэлтэй флейтийн үед хийх юмгүй нь ойлгомжтой. Форекс арилжааны хэдэн үе байдаг.

  • Азийн үе. (Улаанбаатарын цагаар 5.00-14.00)
  • Европийн үе. (Улаанбаатарын цагаар 14.00-21.00)
  • Америкийн үе. (Улаанбаатарын цагаар 21.00-5.00)

Форексын арилжааны үеүүдийн цагийн хуваарь нэг иймэрхүү. Одоо үе болгоны талаар арай дэлгэрэнгүй авч үзье.

Форекс арилжааны Азийн үе.

Форексын Азийн үеийн гол тоглогчид бол мэдээжээр Япон, Хятад, Австрал. Ази, далайн орнуудын чухал мэдээнүүд гарах 8.00 эсхүл 8.30 үеийг эс тооцовол Европ болон америкчууд амарч байдаг болохоор валютын ханшийн хэлбэлзэл багахан хэмжээтэй байна. Иймээс энэ үед арилжаанд оролцохоо түр азнах хэрэгтэй. Хэрвээ та өглөө эртнээс арилжаа хийхийг нэгэнт хүсэж байвал японы иентэй холбоотой хосуудаар арилжаанд оролцсон нь дээр. Улаанбаатарын цагаар 11.00 - 14.00 цагийн хооронд Азийнхан арилжаагаа дуусган амрахаар явсан харин Европчууд босон ажилдаа цуглаж эхлэж байдаг тул валютын бүх хосууд маш тайван болдог.  

Форекс арилжааны Европийн үе.

Улаанбаатарын цагаар 14.00-17.30 хооронд валютын зах идэвхижиж эхэлдэг. Энэ үед Европод ажлын цаг үргэлжлэн арилжаанд худалдаачид идэвхитэй оролцож байдаг. Яг энэ үед валютын хосуудын идэвхи, хэлбэлзэлийг дараагийн өдрүүдэд тодорхойлох хөдөлгөөнүүд бий болох нь олонтаа тохиолдоно. EUR/USD, EUR/JPY ажилладаг худалдаачдад нэн хэрэгцээт Европын чухал мэдээнүүд 17.00 эсхүл 18.00 цагийн үед гардаг. 18.00 -с хойш үеэс английн фунт ажиллагаанд орж ирнэ. Британы мэдээнүүд 18.00 эсхүл 19.00 нийтлэгдснээр английн фунттэй холбоотой хосуудад шууд нөлөөлж эхэлнэ. Эдгээр мэдээнүүд GBP/USD хосод эхний ээлжинд нөлөө үзүүлнэ. Европ болон Английн мэдээнүүдийг сайн харьцуулж чадвал ханшийн хөдөлгөөний чиглэлийг сайн мэдрэн боломжийн ашгийг хийх боломжтой.

Форекс арилжааны Америкийн үе.

21.00 - 4.00 цагууд бол Форекс трейдерүүдийн хувьд хамгийн халуухан мөч болдог. Форексын энэ үе нь зах зээлийг идэвхитэй хөдөлгөдөг мөнгө ихтэй америкийн тоглогчид орж ирдэгээрээ онцлогтой. Яг энэ үед валютын хосуудад шууд нөлөө үзүүлдэг америкийн үнэт цаасны биржүүд, хөрөнгө оруулалтын том сангууд, банкууд, асар хэмжээний мөнгөтэй трейдерүүд, түүний дотор мэдээжээр хувь хүмүүс ихээр ажилладаг. Өглөөнөөс эхэлсэн хөдөлгөөн эргэн буцах, шинээр хөдөлгөөн үүсэх зэрэг нь Форексын яг энэ үед бүрэн хэмжээнд байж болдог. Иймээс энэ үед худалдаанд хамаагүй эрсдэл гаргахгүй болгоомжтой оролцох хэрэгтэй. Форекс арилжааны Америкийн үеийн идэвхи, чиглэл ид хүчтэй байдаг 21.00 - 23.00 хооронд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. АНУ-ын чухал мэдээнүүд Улаанбаатарын цагаар 21.30 гардаг. 02.00 гэхэд арилжааны идэвхи сулран Америкийн худалдаачид өөрийн позицуудыг хаан амрахдаа бэлтгэж эхэлдэг. Гэхдээ 3.15 цагт гардаг Америкийн нөөцийн холбооны хурлын шийдвэр нь Америкийн эдийн засагтай шууд холбоотой байдаг учраас валютын зах зээлд маш хүчтэй нөлөө үзүүлдэг.        

Янз бүрийн цагийн бүсүүдэд Форексын үеүүдийн цагийг тодорхойлоход http://www.forexmarkethours.com/ сайтыг ашиглахад их тохиромжтой байдаг. Зургийг хар. Улаанбаатар 8-р цагийн бүсэд орших тул задаргаат жагсаалтаас GMT+8 олоод Go товчийг дарахад Улаанбаатарын цагаар Лондон, Нью-Йорк, Сиднее, Токиогийн үеүүдийг өөр өнгөөр хүснэгтлэн үзүүлдэг. Эндээс та өөрийн амьдарч байгаа газрын цагаар аль хэсгийн үе явагдаж байгааг амархан тодорхойлох болно.

Дүгнэвэл хэдийгээр Форекс 24 цагийн турш ажилладаг ч арилжааны идэвхитэй үеүүдийн сонголттой байдаг болохоор хөдөлгөөн бүрийг барих гэж хичээхийн оронд зарчим баримтлан оролцож өөрийн хувиа хүртэхийг хичээгээрэй. 1-2 валютын хосыг сонгон аваад үеүүдийн онцлог, цаг хугацааг тооцон туршаад үзээрэй. Ингэснээр та өөрийн цаг зав, нервийг бага зарцуулан ашиг олох болно.

Танд амжилт хүсье

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2838 Төлбөртэй

Ирээдүйн үнийн өөрчлөлтийг урьдчилан тооцохын тулд үнэ эсвэл санхүүгийн хэрэгслүүдийн хэмжээг математик хувиргалтад оруулсныг техникийн индикатор гэдэг. Техникийн индикаторуудын өгөх дохиог үндэслэн позицийг хэзээ нээх, хаах гэх мэтийн шийдвэрүүдийг гаргадаг. Индикаторуудыг функционал шинж чанараар нь хандлагын болон осцилятор буюу давталтын гэсэн хоёр бүлэгт хуваадаг. Хандлагаын индикаторууд нэг чиглэл бүхий хөдөлгөөнийг тодруулах, хандлага эргэх үеийг хожимдолтой эсхүл нэгэн цагт тодорхойлоход тусалдаг бол осциляторууд давтагдсан үеүүдийг түрүүлэх эсхүл нэгэн цагт тогтоох боломжийг олгодог. Ханшийн хөдөлгөөнийг судлах индикаторууд маш ихээр байдаг бөгөөд арилжааны терминалтай хамт олон тооны индикаторууд таны машинд суугдана. Эдгээрийг ашиглаж сурах нь валютын арилжаа хийх анхны алхамуудын нэг гарцаагүй мөн. Энэ нийтлэлээр Метатрейдер терминалд индикаторуудыг хэрхэн ханшийн графикт оруулан тохиргоо хийхийг авч үзэцгээе.

  Нээгдсэн тоо: 1974 Төлбөртэй

Толгой ба мөрүүд (Head and Shoulders) гэж нэр авсан зах зээлийн эргэлтийн дүрс нь хүчтэй өсөх трендийн дараа гурван давалгаагаар бий болдог бөгөөд тренд эргэх сонгодог моделд ордог.

  1. Эхний давалгаа зүүн мөрийг үүсгэнэ. (left shoulder)
  2. Хоёрдугаар давалгаа нь толгойг бий болгоно. (head)
  3. Гуравдахь давалгаа нь баруун мөрийг үүсгэнэ. (right shoulder)

  Нээгдсэн тоо: 1816 Төлбөртэй

Захиалга гэдэг нь заасан хэмжээ, үнээр валютыг худалдан авах эсвэл худалдах (buy/sell) тухай трейдерээс брокерт өгсөн бичгэн эсвэл аман захирамж (тушаал) юм. Захиалга нь дараах төрлүүдэд хуваагдана.

Зах зээлийн захиалга

Ямар нэгэн валютыг нөгөөгөөр зах зээлийн тухайн үеийн ханшаар худалдах эсвэл худалдан авахыг зах зээлийн захиалга гэнэ. Энэ төрлийн захиалга нь арилжаанд орох ханшийг хэн эхлэн санал болгож хэн нь санал болгосон үнийг зөвшөөрсөнөөс хамааран дотроо хоёр төрөлд хуваагдана.

  Нээгдсэн тоо: 2940 Бүртгүүлэх

Форекст мөнгө хийх нь алдахаасаа хамаагүй хэцүү зүйл. Хэрвээ та энэ зах зээлээс хурдан мөнгө олохоор ирсэн бол таныг таагүй байдал гарцаагүй хүлээж байгаа. Ашигтай ажиллахын тулд ихийг мэдэх бас чадах хэрэгтэй. Ашиг олж байгаа хэсгийн орлого бусдын алдаж байгаа мөнгөнөөс бий болдог гэдэг энгийн зүйлийг ойлгоорой. Ашиг олохын тулд та зах зээлийн тоглогчдын дийлэнх хэсгээс илүү ихийг мэддэг, чаддаг, алсыг харах чадвартай байх шаардлагатай. Энэ бүгд өөрөө бий болчихгүй нь мэдээж. Иймд ашигтай арилжаа хийж сурахын тулд нилээд хугацаа шаардах юм.  
Эхлэн суралцагчдын хамгийн том алдаа бол алдагдал авчрах асар олон алдааг гаргадагт л байгаа юм. Зарим үед эхлэгчдэд Форекс дандаа түүний эсрэг хөдлөөд байгаа юм шиг санагдах нь ч бий. Эндээс зарим хүмүүс Форексыг программын аргаар хийдэг луйвар энэ тэр гэж бичсэн ч байдаг юм. Эхлэн суралцагчдын гаргадаг үндсэн алдаануудын талаар энэ нийтлэлээр авч үзье

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 445

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 721

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 864

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 853

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1433

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 748

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253