Арилжаанд ороход бэлэн үү

Та манай сайтын Форекс хэсгийн материалуудтай танилцан Форекс захын талаар анхны мэдэгдхүүн олж авсан бол одоо санхүүгийн эрх чөлөөтэй болох гараагаа эхлүүлэх болжээ. Юуны түрүүнд арилжаанд зуучлах дилингийн /брокер/ компанийг сонгох хэрэгтэй. Манайд арилжаанд зуучилна гэсэн компаниуд, банкууд байдаг. Та эдгээрийг юуны өмнө судлаад үзээрэй. Арилжааны эрхийн сертификат, үйл ажиллагааны цар хүрээ, тавигдах шаардлага, хөрөнгийн хэмжээ, баталгаа, үйлчлүүлэгчдийн санал бодол, төлбөрийн систем гээд бүхий л зүйлийг судлах хэрэгтэй. Товчоор бол тухайн брокерын найдвартай эсэхийг шалгах. Энд интернет нилээд ухах хэрэг гарах байх. Өмнөх хичээлүүдтэй танилцсан бол бодитоор арилжаанд оролцоход нилээд их хэмжээний мөнгө хэрэгтэй, хувь хүмүүс хэрхэн арилжаанд ордог, эрсдлээ хэрхэн тооцдог гэх мэтийг ойлгосон байх. Брокерын компаниа сонгох нь таны асуудал болох ч энд хэдэн зүйлийг сануулъя.

  1. Үйлчилгээний чанар. Энд захиалгын биелэлт, холболтын доголдол, мөнгө шилжүүлэх болон хүлээн авах хугацаа зэргийг ойлгох хэрэгтэй. Үйлчилгээ муутай брокеруудын талаар мэдээж их олон гомдол гарсан байдаг. Харин найдвартай компаниуд бол ийм нөхцөл байдал гарсан хэдий ч маш шуурхай шийдвэрлэж байдаг.  
  2. Арилжааны нөхцөл. Брокероо сонгох хоёрдахь үндсэн шалгуур. Энд спрэд, своп, шимтгэл зэргийг харах. Өнгөцхөн харвал арилжааны нөхцөл бүгдэд нь ижилхэн мэт боловч энэ нь яг тийм биш шүү. Зарим компаниудын хувьд эдгээр нь бүр 2 дахин зөрүүтэй байх нь ч бий. Үнэндээ бол форексын зуучлагчид спред, шимтгэлээр л мөнгө хийдэг. Иймээс брокертой хийж байгаа гэрээний нөхцөлтэй сайтар танилцах хэрэгтэй.
  3. Дэмжлэг. Энэ хүчин зүйл нэг их чухал биш. Учир нь бүхий л брокерын компаниудад бараг ижилхэн байдлаар дэмжлэг үзүүлдэг. Утсаар болон онлайн чат хэлбэрээр дурын үедээ холбогдох боломжтой байдаг. Энд нэг зүйлийг тодруулахад гадаадын компаниудаас Монголоос үнэгүй холбогдох дугаар бараг олдохгүй болов уу. Гэхдээ манай брокеруудад ийм дугаар байдаг эсэхийг мэдэхгүй юм. Дэмжлэг бол эхний үед л хэрэгтэй болно.
  4. Программ хангамж. Арилжааны терминалууд бараг ижилхэн шахуу. Хэрвээ олон сонголттой байвал илүү дээр. Жишээ нь гар утасны программ хангамжтай байвал их эвтэйхэн. Үндсэн судалгааны ажлаа компьютер дээрээ хийгээд явцыг гар утаснаасаа хянаад байх гэх мэтээр.
  5. Аюулгүй байдал. Зарим брокерууд ямар нэгэн баталгаа шаардахгүйгээр хэнд ч хамаагүй данс нээгээд байдаг. Ихэнх брокерууд үйлчлүүлэгчийн паспортын хуулбарыг илгээхийг шаарддаг. Данснаасаа мөнгө авахдаа тусгай код эсхүл утсаар кодоо аван гүйлгээгээ баталгаажуулдаг.

Интернетэд зарим төрлийн ташаа мэдээллүүд их байдгийг анхаарах хэрэгтэй. Шууд бодит данс нээж арилжааг эхлүүлэх хэрэггүй. Демо данс нээх нь брокероо судлах арилжааны туршлагатай болох гээд олон сайн талуудтай. Демо данс гээд хамаагүй замбраагүй байвал бас л юу ч сурахгүй.
Туршилтын данс нээгээд арилжаанд нэг ороод нилээд ашиг хийгээд би сурчихлаа, амархан юм байна гээд жинхэнэ мөнгөөр тоглоод бүгдийг алдах ч явдал байдаг. Туршилтын данс бол жинхэнэ мөнгө байхгүй болохоос арилжааны мэдээлэл, ханшийн хөдөлгөөн, ашиг, алдагдал гээд зүйлүүд яг бодит данстай ижилхэн.
Арилжаанд оролцох брокероо сонгоход харгалзан үзэх зүйлийн талаарх миний бодол нэг иймэрхүү байна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2224 Нийтийн

Чиг хандлага үргэлжлэх дүрс - Далбаа

Хэдийгээр тогтворгүй үед байгаа хэдий ч зах зээлийн эрэлт үнийн тодорхой диапазонд нийлүүлэлттэй бараг ижилхэн байх тохиолдолд хандлага үргэлжлэх дүрс бий болдог. Энэхүү тогтворгүй тэнцвэрийн үр дүн нь валютын ханш трендийн дагуу хөдлөхөө болин худалдааны диапазонд орох хугацааны үе юм. Далбаа нь зах зээлийн чиглэл бүхий хүчтэй хөдөлгөөний үеүүдийн хоорондох паузд (амсхийх) голдуу үүсдэг. Далбаа үүсэхийн өмнө үнийн чиглэл бүхий маш хурдан хөдөлгөөн бий болно. Үүний дараа үнэ ихэнхдээ эсэргүүцэх ба дэмжих түвшинтэй паралел эсвэл өмнөх хөдөлгөөний эсрэг багахан налуу байдалтай хажуугийн бүсэд ордог.

  Нээгдсэн тоо: 3047 Нийтийн

Одоогийн байдлаар форекст ашигладаг ихэнх стратегүүдийн үндэс нь трендээр арилжаанд оролцох явдал. Иймээс сонгон авсан хугацааны үеүүдэд трендийг тодорхойлох өөрөөр хэлбэл ханшийн өөрчлөлтийн чиглэлийг зөв тогтоох нь хамгийн хүндхэн асуудлуудын нэг болдог. Энэхүү асуудлыг илүү нарийн ойлгохын тулд тренд гэж юу болох, түүний чиглэл юунаас хамаарах, хөдөлгөөний чиглэлийг тодорхойлох онцлогуудыг талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 2993 Бүртгүүлэх

Хурдны шугам (Speed Resistance Lines) нь хөдөлгөөний зорилго, максимум, минимум тоогоор ерөнхий дүрмийг тодорхойлоход хүнд дүрс юм.
Хурдны шугам гэдэг нь трендийн хөдөлгөөн эхэлсэн цэгээс янз бүрийн өнцгөөр бий болсон коррекцуудаар трендийн хөдөлгөөний дараалсан удааршралт юм.
Хурдны шугамыг байгуулахдаа дараах дүрмийг баримтална.
Эхлэлийн цэгүүдээр тренд эхэлсэн цэг болон түүний хүрсэн максимумыг авна. Өсөх трендийн хувьд хамгийн өндөр цэгээс трэнд эхэлсэн цэг хүртэл шугам татаад түүнийг 2/3, 1/2, 1/3 хэрчмүүдэд хуваагаад эдгээрийг дайруулан хурдны шугамуудыг татан өгнө. 3-р шугамыг ханш цөмрөхийг худалдах хүчтэй сигнал гэж тооцдог.

  Нээгдсэн тоо: 2896 Нийтийн

Форексийн хөдөлгөгч хүч

Валют арилжааны ханшинд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсүүдэд:

  • Улс хоорондын хөрөнгийн шилжилт
  • Хоорондын тооцоог тэнцвэржүүлэх
  • Улсуудын эдийн засгийн байдал
  • Техникийн судалгааны графикийг үндэслэн хийсэн төлөв
  • Улс төрийн болон сэтгэл санааны хүчин зүйлсүүд
  • Инфляц ба үнэт цаасны хүү

Дээр дурдсан хүчин зүйлүүдийн аль нь ч Forex захад гэнэтийн өөрчлөлтийг бий болгож чадна. Зарим үед тухайн хүчин зүйлээс илүүтэйгээр эдийн засгийн хүлээлтүүд нь Forex захад нөлөөлөх ч байдаг. Үүнээс гадна валютын захын хөдөлгөөнд менежерүүдийн үйл хөдөлгөөн ч нөлөөлдөг. Менежерүүд ихэнхдээ өөрийн логикоор ажилладаг боловч валютын ханшийн график сэжигтэй цэгт хүрэх үед Forex захад прогноз хийх боломжтой болдог бөгөөд энэ үед менежерүүдийн мэдрэмж бараг ижилхэн болж ирдэг. Үүний үр дүнд хөрөнгүүд нэг ижил арилжаанд ихээр орсноос үнийн савалгаа бий болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 445

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 721

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 863

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 853

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1433

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 748

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253