Microsoft Excel -ийн хурдавчилсан курс 2-р хичээл

Энэ хичээлээр диаграмм үүсгэх, томьёо оруулах, хүснэгтийг эрэмбэлэх ажиллагаанд жишээн дээр суралцах болно. Хүснэгт зохиох ажиллагааг алхам бүрээр тайлбарласан бөгөөд хичээлийг материалыг судлах явцдаа хүснэгт зохиох хэлбэржүүлэх ажлыг давхар суралцаад явах болно. Хурдавчилсан курс тул жижиг сажиг зүйлийг явцын дунд сурах болно. Тэгэхлээр хичээлийн материалуудыг сайн ойлгож сурч авах хэрэгтэй. Ойлгохгүй бол хэдэн ч удаа үзэж болно шүү дээ. Энэ чинь интернет сургалтын гол давуу тал даа.

Диаграм үүсгэх

Диаграмыг тусдаа хуудас дээр үүсгэж болохоос гадна өгөгдөл бүхий хуудсанд обьект байдлаар оруулж болдог. Жишээ болгон доорх хүснэгтийг үүсгэе.

Хүснэгтийг хэрхэн үүсгэхийг нэг бүрчлэн авч үзье

  • C3 нүдэнд Улирал1 гэж оруулна. Дараа нь C3 нүдийг сонгоод баруун доод буланд байгаа жижигхэн хар квадратыг F3 нүд хүртэл чирэлт хийнэ. Үйлдлийг зөв хийсэн бол доорх зурагт үзүүлсэн үр дүнд хүрэх ёстой.

  • B4, B5 нүдэнд Төлөвлөгөө, Биелэлт гэж оруулна

  • С4:F5 нүдний хэсэгт тоон өгөгдлүүдийг оруулсанаар хүснэгт бэлэн болно.
  • B3:F5 нүднүүдийн хэсгийг сонгон аваад Times New Roman фонтыг 12 хэмжээгээр тавиад төвд тэнцүүлэхэд анхдагч хүснэгт бэлэн болно.

Одоо оруулсан өгөгдлүүдийг сонгон аваад Insert -> Charts -> Column гэж ороод 2D Column хэсгээс эхний хэлбэрийг сонгоно.

Үр дүнд нь доорх диаграм үүснэ.

Диаграм нь түүнийг үүсгэсэн өгөгдлүүдтэй холбоотой тул өгөгдлүүдийг өөрчлөхөд автоматаар өөрчлөгдөх болно.

  • Утгын тэнхлэг. Microsoft Excel нь утгын тэнхлэгийг өгөгдлүүдийг үндэслэн үүсгэдэг. Дээрх жишээнд утгын тэнхлэг нь 0 ээс 100000 хооронд байгаа нь хуудас дээрх нүднүүдийн хэсгийн утгатай дүйцэж байгаа болно.
  • Төрлийн нэр. Excel нь төрлийн тэнхлэгийн нэрээр өгөдлийн мөр эсвэл баганы толгойг ашигладаг. Манай жишээнд төрлийн тэнхлэгийн нэрээр мөрийн гарчигийг авсан байгаа.
  • Өгөгдлийн тэмдэглэгээ. Нэг өнгийн өгөгдлийн тэмдэглэгээ нь өгөгдлийн нэг цуваанд харгалзана. Тэмдэглэгээ бүр нь хуудасны нэг л утганд харгалзаж байдаг.
  • Диаграмын хэсэг. Диаграм болон түүний элементүүд
  • Байгуулалтын хэсэг. Хоёр хэмжээст диаграмын хувьд бүх өгөгдлүүдийн цувааг багтаасан координатын тэнхлэгүүдээр хязгаарлагдсан хэсэг байдаг бол гурван хэмжээст диаграмын хувьд бүх өгөгдлүүдийн цуваа, төрлүүдийн нэр, тэнхлэгүүдийн нэрийг багтаасан координатын тэнхлэгүүдээр хязгаарлагдсан хэсэг байна.
  • Агуулагдсан диаграм. Хуудас дээр түүний нэг хэсэг болон график обьект хэлбэрээр хадгалагдсан диаграмыг хэлнэ. Хуудасны өгөгдлүүдийг диаграмын хамтаар үзүүлэх ба хэвлэх шаардлагтай тохиолдолд ийм төрлийн диаграмыг ашиглах нь тохиромжтой байдаг.
  • Диаграмын хуудас. Энэ нь өөрийн нэр бүхий хуудас юм. Том хэмжээний нарийн диаграмтай өгөгдлүүдээс тусд нь ажиллах эсвэл хуудастай ажиллах дэлгэцийн зайг хэмнэх хэрэгтэй үед диаграмын хуудасыг ашиглах нь тохиромжтой.

Диаграмын төрлийн солих

Диаграмын төрлийг өөрчлөхийн тулд

  • Диаграмыг сонгоно. Өөрөөр хэлбэл диаграм дээр зүүн даралт хийнэ. Гарчигийн хэсэгт Chart Tools нэртэй нэмэлт үе бий болно
  • Design -> Type -> Change Chart Type товчийг дарна.

  • Диаграмын төрлөө сонгоно. Жишээ нь 3-D Cone төрлийг сонгоё
  • Ok товчийг дарна

Диаграмын, байгуулалтын хэсэг диаграмын бусад элементүүдэд хүрээ болон дүүргэлтийн өнгийг сонгох боломжтой байдаг.

Томьёо оруулах

Microsoft Excel -ийн томьёоны санг ашиглаж болно. Үүний тулд Formulas -> Function Library хэсгээс хэрэгтэй функцээ сонгон авна. Гэхдээ томьёог гараас оруулах боломжтой байдаг ба энд энэ аргыг дэлгэрэнгүй авч үзье.

Томьёог гараас оруулах

  • Доорх агуулга бүхий хүснэгтийг үүсгэе.

  • Бараа тус бүрээр нийт үнийн дүнг олохын тулд E3 нүдэн дээр хоёр даралт хийнэ. Тэнцүүгийн (=) тэмдэг тавиад C3 нүдэн дээр зүүн даралт хийгээд дараа нь гараас үржих (*) тэмдэг оруулаад D3 нүдэн дээр зүүн даралт хийнэ.

  • Enter товчийг дарна.
  • E3 нүдийг сонгоно. Нүдний хүрээний баруун доод булан байрлах жижигхэн хар квадратыг E6 нүд хүртэл чирнэ.

  • E7 нүдийг сонгоод Formulas -> Function Library хэсгийн AutoSum товчийг дарна.

  • Enter товчийг дарна.

Дээрх зураг дээрх шиг хүснэгт гарсан бол та бүгдийг зөв хийсэн байна.

Мөрийг баганаар эрэмбэлэх

Эрэмбэлэх гэж байгаа жагсаалт нь баганы гарчигтай байх нь илүү тохиромжтой байдаг. Доорх агуулга бүхий хүснэгт зохиогоорой.

  • Эрэмбэлэх хэсгээ сонгоно. Манай жишээнд энэ нь B3:D7 болно.
  • Data -> Sort & Filter хэсгийн Sort товчийг дарна.
  • Нээгдсэн цонхны талбаруудад Column : Column B, Sort On : Values, Order : A to Z гэсэн утгуудыг сонгоно.

  • Ok товчийг дарна.

Үр дүнд доорх хүснэгт гарна.

Энд B баганаар эрэмбэ үүсгэсэн. Та хүсвэл өөрийн хүссэн баганаа сонгох боломжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2857 Төлбөртэй

Excel 2007 -гоос хойшхи хувилбарт бий болсон хүчирхэг хэрэгслүүдийн нэгд Table буюу хүснэгт зүй ёсоор орно. Хэрэгслийн ашиглаж сурснаар та өмнө нь нилээд цаг хугацаа зарцуулан байж хийдэг байсан ажлаа хурдан бөгөөд амархан хийнэ гэдэгт итгээрэй. Бид сайтдаа хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх, албан хэрэглээний Excel програмыг ашиглаж сурахад зориулагдсан хичээлүүдийг тогтмол тавьж байгаа. Хүснэгт /table/ үүсгэх хичээлээс та өгөгдлийн хэсгээс хүснэгтийг хэрхэн үүсгэх тухай мэдсэн тул одоо түүнийг хэрхэн ашиглахыг үргэлжлүүлэн судалцгаая.

Жич: Бие даан суралцах нь таниас зохион байгуулалт, сахилга, хүсэл эрмэлзлэл, тэвчээрийг шаардсан ажил гэдгийг сануулъя. Сайтын багахан хэммжээний төлбөр бол асуудал биш. Бид ямар хэмжээний төлбөр төлөөд юу мэдэж авдагийг надаар хэлүүлтгүй бүгд мэднэ. Хүсэл байвал мөрөөдөл биелнэ гэдэгт итгээрэй.

  Нээгдсэн тоо: 2873 Нийтийн

Excel програмын алдаа илрүүлэх хэрэгсэл нь хуудаснуудын нүд болон томьёонуудын хоорондын уялдаа холбоог графикаар дүрслэн үзүүлснээр хуудас дээрх алдааг илрүүлэн засварлахад их тус хүргэдэг. Нүд болон томьёоны уялдааг сумаар холбон өгдөг ба энд нөлөөлөх ба хамаарах нүд гэсэн ойлголт байдаг.
Нөлөөлөх - гэдэг нь тухайн (идэвхитэй) нүдний утгыг олоход (шууд болон шууд бус) ашиглагдаж байгаа нүднүүдийг хэлнэ. Хамаарах - гэдэг нь утга нь тухайн (идэвхитэй) нүдний утгааас хамаарах нүднүүдийг хэлнэ. Нүдний томьёо нь буруу ажиллах үед (#DIV/0!, #VALUE!, #NA) өгөх алдаа нь тооцоонд нөлөөлөх нүднүүдээс шууд хамаардаг. Алдаа илрүүлэх, томьёоны тооцоололд хамрагдах нүднүүдийн хамааралыг харахын тулд нөлөөлөх ба хамаарах нүднүүдийн хоорондын уялдааг ашигладаг.
Нөлөөлөх ба хамаарах нүднүүдийн хоорондын уялдааг харахын тулд

  Нээгдсэн тоо: 2011 Төлбөртэй

Диаграмын элементүүдийг их олон аргаар өөрчлөх боломжтой. Бүх хэрэгцээт өөрчлөлтүүдийг Format диалогийн цонхонд хийж болох ба сонгосон элементээс хамаарч цонхы тохиргоонууд өөр өөр байдаг. Диаграмын элементийг өөрчлөхийн тулд

  1. Элементийг сонгоно
  2. Format диалогийн цонхыг доорх аргуудын аль нэгийг ашиглан нээнэ.
    • Chart Tools нэмэлт үеийн Format -> Current Selection -> Chart Elements задаргаат жагсаалтаас диаграмын элементийг сонгоод жагсаалтын доор байгаа Format Selection товчийг дарна.
    • Форматлах элемент дээр баруун даралт хийн гарч ирэх цэснээс Format элементийн нэр -г сонгоно. Энд элементийн нэр - диаграмын сонгосон элементийн нэр байна. Жишээ нь Chart Title, Axis, Legend г.м
    • <Ctrl + 1>  хослолыг дарна.
  3. Format диалогийн цонхны зүүн хэсгээс өөрчлөх опцийг сонгоход баруун хэсэгт параметрүүд гарч ирнэ.
  4. Параметрүүдийг өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилнө.
  5. Цонхыг Close товчийг даран хаана.

  Нээгдсэн тоо: 1867 Нийтийн

Excel - д хэвлэгдэх хүснэгтийг үзүүлэх хоёр горим байдаг.
Page break preview. Энэ горимд таны хуудасыг их өндөрөөс харж байгаа мэтээр харагдана. Хуудас хооронд тусгаарлах шугамнаас гадна хуудасны дугаарууд (усан тэмдэг хэлбэрээр) харагдах болно. Энэ горимыг хуудас хоорондын тусгаарлагчийг тавих эсвэл тохируулахад ашигладаг.  
Page layout view. Энэхүү шинэ горим нь Excel - ийн хүснэгтийг түүний хэвлэмэл хэлбэрээр үзүүлнэ. Горим нь дараах шинжүүдтэй

  • Хуудас бүр нь дээд доод гарчиг, хязгаарууд, хуудасны байрлалаас гадна хэвлэлтийн ерөнхий тохиргоонууд харагдана.
  • Горимд хүснэгтийг засварлах боломжтой. Иймээс хэвлэгдэх хүснэгтийн хувьд үзүүлэх ердийн горимыг энэ горимоор солин ашиглах боломжтой. Гэхдээ энэ тохиолдолд ердийн горимтой харьцуулахад дэлгэцэнд бага хэмжээний мэдээлэл харагдах болно.
  • Хуудасны хэвлэгдэхгүй хэсэг нь Click to add data гэсэн бичиг бүхий саарал өнгөөр харагдана.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 346

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 439

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 409

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 484

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 559

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 549

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 671

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 795

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 805

 
Энэ долоо хоногт

функцийн тодорхойлогдох мужийг ол.

Нээгдсэн тоо : 1539

 

Арифметик прогресын 3-р гишүүн 5, 7-р гишүүн 13 бол эхний 10 гишүүний нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 888

 

тэгшитгэлийн шийдүүдийн нийлбэрийг ол.

Жич: Тэгшитгэлийг заавал бодох гээд үзээрэй. Иймэрхүү бодлого ЭЕШ -д бараг ирэхгүй ч математикийг ганцхан ЭЕШ -аар хязгаарлавал та өөрийгөө хөгжүүлэхээ боомилсонтой адил.

Нээгдсэн тоо : 546