Энгийн форекс стратег <3 EMA, MACD>

Энэхүү стратегийг би нэгэн Форекс сайтаас олж үзсэн юм. Стратегийг хэрэглэх алгоритм энгийн ойлгомжтой тул та бүхэнд хэрэг болох байх гэсэн үүднээс түүнийг толилуулж байна. Арилжаандаа туршин үзээд параметрүүдийг тохируулан хэрэглээд үзээрэй. Олон стратегэд эдгээр техникийн индикаторуудыг ихээр ашигласан байдаг тул ажиллах зарчмыг сайтар ойлгохыг хичээгээрэй.

Форекс арилжааны энгийн стратегүүдийн адилаар "Гурван EMA, MACD" стратегийн бүх дүрмийг чанд сахисан үед л худалдаачинд ашиг авчрах болно. Энэ системээр зах зээлийн ханш огцом савласан жишээ нь чухал мэдээнүүд гарах үеэр ажиллахгүй байх нь дээр. "Гурван EMA, MACD" стратегийг M15 эсхүл H1 таймфреймд ашиглахыг зөвлөмөөр байна. Арилжааны хэрэгслүүдийн хувьд стратегийг GBP/JPY, USD/JPY, GBP/USD хосууд дээр туршин үзсэн хэдий ч зарчмын хувьд бусад валютын хосуудад ч ажиллах ёстой.

"Гурван EMA, MACD" стратегийн алгоритм

Арилжаанд орохын өмнө зарим нэгэн тохиргоог хийх хэрэгтэй. Эхний ээлжинд ханшийн график дээр гурван экспоненциал шилжсэн дундаж болон MACD -г байрлуулах хэрэгтэй. Терминалд индикатор оруулах тухай эндээс үзээрэй.

  • 50 үетэй EMA - хөх өнгөөр
  • 100 үетэй EMA - улаан
  • 200 үетэй EMA - ногоон
  • MACD (12, 26, 9)

Индикаторуудыг байрлуулсан бол судалгаандаа орно. Зах зээл өсөх трендтэй байвал ханш ЕМА (50) -г дайран, ЕМА (100) гээд цааш ЕМА (200) руу дээшлэхийг бид ажиглаж болно. Үнэ өөрийн дундаж хэмжээ рүү байнга хөдлөн түүнд хүрээд ихэнх тохиолдолд буцдаг гэдгийг санаж байх хэрэгтэй. "Гурван EMA, MACD" стратегийн туршилтын үед ханш ЕМА -г нэвтрэн гарсан бол цааш өөр ЕМА руу явдаг гэдэг нь ажиглагдсан болно. Энэ бол 40-60 пунктын боломжийн зай шүү. Гэхдээ ганц шилжсэн дундажаар арилжаа хийх нь тийм сайн санаа биш учраас бид Фибоначчи болон MACD ашиглах болно.

Арилжаа хийх дүрэм

  • Эхлээд зах зээлд дээд болон доод ханш бүрэн гарч ирэхийг хүлээнэ.
  • Үүний дараа дээд доод үнүүдээр Фибоначчийн түвшинг байгуулна.
  • Хэрвээ Фибо түвшин, ЕМА давхцаж байвал ханш буцах үед зах зээлийн ханшаар эсхүл хойшлогдсон лимит ордероор арилжаанд орж болно.
  • Энэ үед MACD индикатораар дивергенц ажиглагдаж байвал арилжаанд эерэг үр дүн гарах их боломжтой.
  • Ашгаа алдахгүйн тулд трейлинг-стопыг ашиглаж болно.
  • Стоп лосс -г заавал ашиглаарай. Стоп лоссыг худалдаж байгаа бол дараагийн шилжсэн дундаж эсвэл Фибо түвшингээс бага зэрэг дээгүүр харин худалдан авч байгаа бол дараагийн шилжсэн дундаж эсхүл Фибо түвшингээс бага зэрэг доогуур тавих хэрэгтэй.
  • Ашгаа дээд эсхүл доод цэг дээр авах болно.

"Гурван EMA, MACD" стратегиар арилжаа хийх жишээ

"Гурван EMA, MACD" стратегийн нэмэлт

  • Фибоначчийн түвшинтэй холбоотой хэдэн сануулга хийх хэрэгтэй. Хамгийн дээд болон доод ханш бий болсон үеэс хойш хичнээн хугацаа өнгөрсөн нь энэхүү энгийн стратегид хамааралгүй. Хэдхэн минутаас хэдэн өдөр өнгөрч болох ч ямарч тохиолдолд ханш Фибогийн түвшингээс эдгээр дундаж руу буцах л болдог.  
  • Ханш ЕМА -г амархан цөмрөөд лаа дундажаас дээр хаагдсан (хөдөлгөөний үед) тохиолдолд маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь ийм тохиолдолд буцах уу эсхүл цөмрөх үү гэсэн тогтсон зааварчилгаа байхгүй. Ийм үед ханш шилжсэн дундажийг цөмрөөд дараагийнх руу явж ч мэднэ эсхүл түүнээс буцаж ч болох талтай.
  • ЕМА (50) шугам ЕМА (100), ЕМА (200) -г дайран өнгөрөх нь ханш дайран өнгөрсөн чигтээ цааш явна гэдгийн маш сайн баталгаа болдог. Энэхүү огтлолыг "үхлийн огтлол" гэж нэрлэдэг бөгөөд форексын олон стратегид ашигладаг.

Стратегийг туршихгүйгээр шууд арилжаанд ашиглахгүй байхыг сануулъя.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2147 Төлбөртэй

Арилжаанд оролцох зав муутай ч арилжаа хийхийг хүссэн хүмүүст "Өдөрт 15 минут" стратег нэн тохиромжтой. Стратегийн хувьд их нарийн зүйл ердөө байхгүй тул та хэдхэн минутын дотор л ойлгох болно. Гэхдээ стратегийн энгийн байдал нь түүнийг ямарч үр дүнгүй гэсэн үг биш шүү. Миний бодлоор энэхүү сратегийн гол давуу тал нь индикаторууд ашигладаггүйд оршино.

  Нээгдсэн тоо: 3686 Төлбөртэй

Хүн хараагаараа мэдээллийг хамгийн хурдан өгөөжтэй хүлээн авдаг. Иймээс хүмүүс аливаа үйл явцыг харан үнэлгээ өгөх суралцахад тухайн процесыг графикаар үзүүлсэн зүйлийг хүсэх нь ойлгомжтой хэрэг. Функцын графикийг байгуулан бодлого бодох шинжилгээ хийх нь их амархан байдаг шүү дээ. Францын математикч Ренэ Декарт хамаарал бүхий хэмжээсүүдийг (функц) хавтгай дээр тэгш өнцөгт координатын системд графикаар дүрслэхийг нээснээр хүн төрөлхтөнд функцыг гарфикаар үзүүлэх боломжийг нээн өгсөн. Энэ системд хэвтээ (абцисс буюу аргументууд),  босоо (ординат буюу утгууд) хоёр шулуун 90 градусын өнцгөөр огтлолцох бөгөөд огтлолцолын цэгийг координатын эх гэдгийг хүн болгон мэднэ.

  Нээгдсэн тоо: 2907 Нийтийн

Форексийн хөдөлгөгч хүч

Валют арилжааны ханшинд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсүүдэд:

  • Улс хоорондын хөрөнгийн шилжилт
  • Хоорондын тооцоог тэнцвэржүүлэх
  • Улсуудын эдийн засгийн байдал
  • Техникийн судалгааны графикийг үндэслэн хийсэн төлөв
  • Улс төрийн болон сэтгэл санааны хүчин зүйлсүүд
  • Инфляц ба үнэт цаасны хүү

Дээр дурдсан хүчин зүйлүүдийн аль нь ч Forex захад гэнэтийн өөрчлөлтийг бий болгож чадна. Зарим үед тухайн хүчин зүйлээс илүүтэйгээр эдийн засгийн хүлээлтүүд нь Forex захад нөлөөлөх ч байдаг. Үүнээс гадна валютын захын хөдөлгөөнд менежерүүдийн үйл хөдөлгөөн ч нөлөөлдөг. Менежерүүд ихэнхдээ өөрийн логикоор ажилладаг боловч валютын ханшийн график сэжигтэй цэгт хүрэх үед Forex захад прогноз хийх боломжтой болдог бөгөөд энэ үед менежерүүдийн мэдрэмж бараг ижилхэн болж ирдэг. Үүний үр дүнд хөрөнгүүд нэг ижил арилжаанд ихээр орсноос үнийн савалгаа бий болно.

  Нээгдсэн тоо: 3619 Нийтийн

Та манай сайтын Форекс хэсгийн материалуудтай танилцан Форекс захын талаар анхны мэдэгдхүүн олж авсан бол одоо санхүүгийн эрх чөлөөтэй болох гараагаа эхлүүлэх болжээ. Юуны түрүүнд арилжаанд зуучлах дилингийн /брокер/ компанийг сонгох хэрэгтэй. Манайд арилжаанд зуучилна гэсэн компаниуд, банкууд байдаг. Та эдгээрийг юуны өмнө судлаад үзээрэй. Арилжааны эрхийн сертификат, үйл ажиллагааны цар хүрээ, тавигдах шаардлага, хөрөнгийн хэмжээ, баталгаа, үйлчлүүлэгчдийн санал бодол, төлбөрийн систем гээд бүхий л зүйлийг судлах хэрэгтэй. Товчоор бол тухайн брокерын найдвартай эсэхийг шалгах. Энд интернет нилээд ухах хэрэг гарах байх. Өмнөх хичээлүүдтэй танилцсан бол бодитоор арилжаанд оролцоход нилээд их хэмжээний мөнгө хэрэгтэй, хувь хүмүүс хэрхэн арилжаанд ордог, эрсдлээ хэрхэн тооцдог гэх мэтийг ойлгосон байх. Брокерын компаниа сонгох нь таны асуудал болох ч энд хэдэн зүйлийг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 501

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 477

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 619

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 769

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 936

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1463

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2131

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 948