Metatrader -ийн захиалгууд

Өмнөх постуудаас та брокерын компаний хэрхэн сонгох, хэрхэн данс нээлгэх, арилжааны терминалаа хэрхэн суулгах талаар мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. Арилжааны терминалаа суулгасан бол одоо худалдаанд хэрхэн оролцох талаар авч үзье.

Дахин сануулахад яаран бодит мөнгөөр оролцож болохгүй шүү.

Ер нь өмнөх нийтлэлүүдийг уншин Форексийн захын анхны мэдлэгийг олж авах хэрэгтэйг зөвлөе.

Форексийн зах дээр ажиллан ашиг олох үндэс бол "хямдхан аваад үнэтэй зарах" гэсэн энгийн дүрэмтэй. Иймээс санхүүгийн зах зээл дээрх бүх ажил бол санхүүгийн хэрэгслүүдээр дараалсан худалдах, худалдан авах ажиллагааг л хийх юм. Үүний тулд арилжааны хэлцлүүдийг нээх, өөрчлөх, хаах хэрэгтэй.

Арилжааны позиц гэдэг нь ямар нэгэн үйлдэлд ороогүй худалдах ба худалдан авах гэрээ, захад хүлээсэн үүргийн тоо болно.

Программыг ашиглан хийгдэх арилжааны бүхий л үйл ажиллагаа арилжааны позицтой холбоотой. Арилжааны позиц нээнэ гэдэг нь худалдаанд оролцох харин түүнийг хаана гэдэг нь худалдаанд орох үедээ хийсэн үйлдлийн эсрэг үйлдлийг хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн валютын хосоор худалдан авах позици нээсэн бол хаахдаа тухайн хосоор худалдах үйлдлийг хийнэ гэсэн үг. Арилжааны позицийг зах зээлийн үнээр эсвэл хүлээгдэх /хойшлогдсон/ захиалгаар зуучлагч компани нээдэг. Нээгдсэн позицид Stop Loss, Take Profit -ийн утгыг өөрчилж болдог. Позиц нь худалдаачны шаардлагаар эсхүл Stop Loss, Take Profit -ийн түвшин хүрэхэд автоматаар хаагдана. Зөвлөгч ашиглан арилжаанд оролцох үед позицийг зөвлөгч нээн, өөрчлөн, хаах боломжтой.

Захиалгын төрлүүд

Арилжааны терминал /программ/ худалдааны үйлдлийг гүйцэтгэх захиалгыг брокерт бэлтгэн өгөх боломжийг олгодог. Үүнээс гадна терминал нээлттэй байгаа позицуудыг хянах, удирдах бололцоог олгоно. Үүний тулд хэдэн төрлийн арилжааны захиалгыг ашигладаг.

Захиалга гэдэг бол хэрэглэгчийн зүгээс брокерын компанаар ямар нэгэн худалдааны үйлдлийг хийлгүүлэхээр өгсөн үүрэг эсвэл захирамж юм.

Metatrader программд /ер нь ямарч арилжааны терминалд/ дараах захиалгуудыг ашигладаг.

  1. Зах зээлийн захиалга. Энэ бол хэрэглэгч брокерын компанид санхүүгийн аль нэгэн хэрэгслээр тухайн үеийн ханшаар худалдан авах эсхүл худалдахаар өгсөн үүрэг. Ийм төрлийн захиалгыг биелүүлсэн тохиолдолд шууд арилжааны позиц нээгдэнэ. Худалдан авалтыг Ask /эрэлтийн үнэ/ үнээр харин худалдахад /зарах/ Bid /нийлүүлэлтийн үнэ/ үнээр хийдэг. Зах зээлийн захиалгад Stop Loss, Take Profit -ийн түвшинг заан өгч болно.
  2. Хүлээгдэх буюу хойшлогдсон захиалга. Энэ бол хэрэглэгч брокерын компанид санхүүгийн аль нэгэн хэрэгслээр ирээдүйд хүрэх үнээр худалдан авах эсхүл худалдахаар өгсөн үүрэг. Программд ийм төрлийн дөрвөн янзын захиалга байдаг. Захиалгад Stop Loss, Take Profit -ийн түвшинг заан өгч болно. Хойшлогдсон захиалга биелэгдэхэд түүнд тавигдсан Stop Loss, Take Profit -ийн түвшингүүд нээгдсэн позицид автоматаар үйлчилж эхэлдэг
    • Buy Limit - "Ask" үнэ ирээдүйд өгөгдсөн утгатай ижилхэн болоход худалдан авалт хийх. Энд тухайн үеийн ханш тогтоосон үнээс дээгүүр /үнэтэй/ байдаг. Валютын ханш тодорхой түвшин хүртэл буураад эргээд өснө гэсэн тооцоонд тулгуурлан ийм төрлийн захиалгыг голдуу хийдэг.
    • Buy Stop - "Ask" үнэ ирээдүйд өгөгдсөн утгатай ижилхэн болоход худалдан авалт хийх. Энд тухайн үеийн ханш тогтоосон үнээс доогуур /хямд/ байдаг. Валютын ханш ямар нэгэн түвшинг туулаад өөрийн өсөлтөө үргэлжлүүлнэ гэсэн тооцоонд тулгуурлан ийм төрлийн захиалгыг голдуу хийдэг.
    • Sell Limit - "Bid" үнэ ирээдүйд өгөгдсөн утгатай ижилхэн болоход худалдах /зарах/. Энд тухайн үеийн ханш тогтоосон үнээс доогуур /хямд/ байдаг. Валютын ханш тодорхой түвшин хүртэл өсөөд эргээд буурна гэсэн тооцоонд тулгуурлан ийм төрлийн захиалгыг голдуу хийдэг.
    • Sell Stop -  "Bid" үнэ ирээдүйд өгөгдсөн утгатай ижилхэн болоход худалдах /зарах/. Энд тухайн үеийн ханш тогтоосон үнээс дээгүүр /үнэтэй/ байдаг. Валютын ханш ямар нэгэн түвшинд хүрээд үргэлжлэн буурна гэсэн тооцоонд тулгуурлан ийм төрлийн захиалгыг голдуу хийдэг.
  3. Stop Loss - Санхүүгийн хэрэгслийн үнэ алдагдалтай тал руу явж эхэлсэн үед алдагдлыг багасгах зорилготой захиалга. Хэрэгслийн үнэ захиалгад өгсөн үнийн түвшинд хүрэхэд позицийг автоматаар хаадаг. Ийм захиалга нь нээлттэй позици эсхүл хойшлогдсон захиалгатай дандаа холбоотой байна. Захиалгыг брокерын компанид зөвхөн хойшлогдсон эсхүл зах зээлийн захиалгын хамтаар өгдөг. Энэхүү захиалгын нөхцлийг шалгахдаа урт позицийн /худалдан авах/ хувьд Bid үнийг харин богино позицийн /худалдах/ үед Ask үнийг ашигладаг. Stop Loss -ийн түвшинг автоматаар шилжүүлэхэд Trailing Stop -ийг ашиглаж болно.
  4. Take Profit - Санхүүгийн хэрэгслийн үнэ тооцож байсан түвшин хүрэхэд ашгаа авах зорилгоор энэ захиалгыг ашигладаг. Энэ захиалга биелэгдэхэд тухайн позиц хаагдана. Ийм захиалга нь нээлттэй позици эсхүл хойшлогдсон захиалгатай дандаа холбоотой байна. Захиалгыг брокерын компанид зөвхөн хойшлогдсон эсхүл зах зээлийн захиалгын хамтаар өгдөг. Шалгах нөхцөл нь Stop Loss -той адил.

Санамж:

  • Арилжааны бүх үйлдлүүдийг биелүүлэх үнийг брокер тодорхойлдог.
  • Stop Loss, Take Profit -ууд зөвхөн нээлттэй позицийн хувьд биелэгдэх ба хойшлогдсон захиалгад биелэгдэхгүй.

Metatrader программын захиалгын төрлүүдийг сайтар ойлгон аваарай. Бид дараагийн хичээлээр программыг ашиглан арилжааны позицийг хэрхэн удирдах талаар авч үзэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2081 Төлбөртэй

Энгийн шилжсэн дундажийг шилжсэн дундажийн дугтуй гэх шинэ хэрэгсэл болгон хувиргаж болдог. Энэхүү хэрэгсэлийг Боллинжерын зурвасын адилааар үнийн хөдөлгөөний тухайн үеийн хилүүдийг тодорхойлоход ашигладаг.

Томьёо

Индикатор 3 бүсээс бүрдэнэ.

Дугтуйн дээд бүс

Moving Average Upper Band = Moving Average +(K/100) x Moving Average

Энд K - дундаж дээш шилжих үнийн хувь

Дугтуйн доод бүс

Moving Average Lower Band = Moving Average - (N/100) x Moving Average

Энд N - дундаж доош шилжих үнийн хувь

  Нээгдсэн тоо: 2140 Төлбөртэй

Арилжаанд оролцох зав муутай ч арилжаа хийхийг хүссэн хүмүүст "Өдөрт 15 минут" стратег нэн тохиромжтой. Стратегийн хувьд их нарийн зүйл ердөө байхгүй тул та хэдхэн минутын дотор л ойлгох болно. Гэхдээ стратегийн энгийн байдал нь түүнийг ямарч үр дүнгүй гэсэн үг биш шүү. Миний бодлоор энэхүү сратегийн гол давуу тал нь индикаторууд ашигладаггүйд оршино.

  Нээгдсэн тоо: 3613 Нийтийн

Та манай сайтын Форекс хэсгийн материалуудтай танилцан Форекс захын талаар анхны мэдэгдхүүн олж авсан бол одоо санхүүгийн эрх чөлөөтэй болох гараагаа эхлүүлэх болжээ. Юуны түрүүнд арилжаанд зуучлах дилингийн /брокер/ компанийг сонгох хэрэгтэй. Манайд арилжаанд зуучилна гэсэн компаниуд, банкууд байдаг. Та эдгээрийг юуны өмнө судлаад үзээрэй. Арилжааны эрхийн сертификат, үйл ажиллагааны цар хүрээ, тавигдах шаардлага, хөрөнгийн хэмжээ, баталгаа, үйлчлүүлэгчдийн санал бодол, төлбөрийн систем гээд бүхий л зүйлийг судлах хэрэгтэй. Товчоор бол тухайн брокерын найдвартай эсэхийг шалгах. Энд интернет нилээд ухах хэрэг гарах байх. Өмнөх хичээлүүдтэй танилцсан бол бодитоор арилжаанд оролцоход нилээд их хэмжээний мөнгө хэрэгтэй, хувь хүмүүс хэрхэн арилжаанд ордог, эрсдлээ хэрхэн тооцдог гэх мэтийг ойлгосон байх. Брокерын компаниа сонгох нь таны асуудал болох ч энд хэдэн зүйлийг сануулъя.

  Нээгдсэн тоо: 2993 Бүртгүүлэх

Хурдны шугам (Speed Resistance Lines) нь хөдөлгөөний зорилго, максимум, минимум тоогоор ерөнхий дүрмийг тодорхойлоход хүнд дүрс юм.
Хурдны шугам гэдэг нь трендийн хөдөлгөөн эхэлсэн цэгээс янз бүрийн өнцгөөр бий болсон коррекцуудаар трендийн хөдөлгөөний дараалсан удааршралт юм.
Хурдны шугамыг байгуулахдаа дараах дүрмийг баримтална.
Эхлэлийн цэгүүдээр тренд эхэлсэн цэг болон түүний хүрсэн максимумыг авна. Өсөх трендийн хувьд хамгийн өндөр цэгээс трэнд эхэлсэн цэг хүртэл шугам татаад түүнийг 2/3, 1/2, 1/3 хэрчмүүдэд хуваагаад эдгээрийг дайруулан хурдны шугамуудыг татан өгнө. 3-р шугамыг ханш цөмрөхийг худалдах хүчтэй сигнал гэж тооцдог.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 372

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 467

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 445

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 520

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 585

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 580

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 721

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 864

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 854

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1433

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 748

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253