Анхны ба зохиомол тоо

Анхны ба зохиомол тоо

0 ба 1 -ээс бусад бүх бүхэл тоо дор хаяж 2 / 1 болон тухайн тоо өөрөө / хуваагчтай байдаг. Зөвхөн өөртөө болон 1 -д хуваагддаг тоог  анхны тоо гэдэг. Хоёроос олон хуваагчтай тоог зохиомол тоо гэнэ. Анхны тоон олонлог нь төгсгөлгүй. 200 хүртлэх тоон доторх анхны тооны жагсаалтыг үзүүлье

2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43,
47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, 97, 101,
103, 107, 109, 113, 127, 131, 137, 139, 149, 151,
157, 163, 167, 173, 179, 181, 191, 193, 197, 199.

Тооны хуваагдах шинж

2-т хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр нь 0 эсвэл 2-т хуваагдаж байвал тухайн тоо 2-т хуваагдана. 2-т хуваагддаг тоог тэгш, 2-т хуваагддаггүй тоог сондгой тоо гэдэг.

4-т хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 00 -р төгссөн эсвэл тооны сүүлийн хоёр цифрээр бүтсэн тоо 4-т хуваагдаж байвал уг тоо 4-т хуваагдана.

8-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 000 -р төгссөн эсвэл тооны сүүлийн гурван цифрээр бүтсэн тоо 8-д хуваагдаж байвал уг тоо 8-д хуваагдана.

3 ба 9-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоог бүрдүүлж байгаа цифрүүдийн нийлбэр 3 ба 9 -д хуваагдаж байвал уг тоо 3 ба 9-д хуваагдана.

6-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо нь 2 ба 3 -т хуваагдаж байвал уг тоо 6-д хуваагдана.

5-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр нь 0 эсвэл 5 бол уг тоо 5-д хуваагдана.

25-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 00 -р төгссөн эсвэл тооны сүүлийн хоёр цифрээр бүтсэн тоо 25-д хуваагдаж байвал уг тоо 25-д хуваагдана.

10-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр 0 бол уг тоо 10-д хуваагдана.

100-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн хоёр цифр 0 бол уг тоо 100-д хуваагдана.

1000-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн гурван цифр 0 бол уг тоо 1000-д хуваагдана.

11-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сондгой байрлалд байгаа цифрүүдийн нийлбэр нь тэгш байрлалд байгаа цифрүүдийн нийлбэртэй тэнцүү эсвэл түүнээс 11-д хуваагддаг тоогоор өөр байвал уг тоо 11-д хуваагдана.

Жишээ.

378015 тооны хуваагдах шинжийг авч үзье.

  1. Цифрүүдийн нийлбэр нь 3 + 7 + 8 + 0 + 1 + 5 = 24 бөгөөд энэ тоо нь 3-д хуваагдах тул 378015 тоо 3-д хуваагдана.
  2. Уг тоо нь 5-аар төгсөж бйагаа учраас 5-д хуваагдана.
  3. Мөн энэ тоо нь 11-д хуваагдана. Учир нь сондгой байрлалын цифрийн нийлбэр нь 3 + 8 + 1 = 12 харин тэгш байрлалын цифрийн нийлбэр нь 7 + 0 + 5 =12 болж тэнцэж байна.
  4. Энэ тоо нь 2, 4, 6, 8, 9, 10, 25, 100, 1000 хуваагдахгүй гэдгийг өөрсдөө шалгаарай

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2657 Төлбөртэй

Нэг хавтгайд байрлах хоёр шулууныг хичнээн ч үргэлжлүүлсэн бие биетэйгээ огтлолцохгүйгээр байрласан бол тэдгээрийг паралел шулуунууд гэдэг.

Шулуунууд паралел гэдгийг заахдаа || тэмдэгтийг ашигладаг. Иймээс бичлэгийг AB шулуун CD шулуунтай паралел, a шулуун b шулуунтай паралел гэж уншин ойлгож сураарай.

  Нээгдсэн тоо: 6186 Нийтийн

ax+b=0 хэлбэрийн тэгшитгэтгэлийг нэг үл мэдэгдэгчтэй шугаман тэгшитгэл гэнэ. Энд a , b нь тодорхой тоонууд харин x нь үл мэдэгдэгч болно.
Тэгшитгэлийг бодно гэдэг нь тэгшитгэлийг адитгал болгох x үл мэдэгдэгчийн тоон утгыг олно.

  1. Хэрэв a≠0 бол тэгшитгэлийн шийд нь
  2. Хэрэв a=0 бол хоёр тохиолдол гарна.
    • b=0 бол 0·x+0=0 энд x дурын тоо байж болно.
    • b≠0 бол 0·x+b=0 энд тэгшитгэл шийдгүй.

 

  Нээгдсэн тоо: 3499 Төлбөртэй

Тригнометрийн ямарч түвшингийн тэгшитгэлүүд эцэстээ тригнометрийн энгийн тэгшитгэлийн бодолтонд шилждэг. Иймд тригнометрийн энгийн тэгшитгэлийг бодож сурсан байх нь зайлшгүй хэрэгтэй. Энэ үед хамгийн сайн туслах бол тригнометрийн нэгж тойрог байдаг. Синус болон косинусын тодорхойлолтыг санацгаая.
Өнцгийн косинус гэдэг бол нэгж тойрог дээрх тухайн өнцөгт харгалзах цэгийн абсцисс байдаг. Өөрөөр хэлбэл цэгийн OX тэнхлэг дээрх координат юм.
Өнцгийн синус гэдэг бол нэгж тойрог дээрх тухайн өнцөгт харгалзах цэгийн ординат байдаг. Өөрөөр хэлбэл цэгийн OY тэнхлэг дээрх координат юм.  
Эдгээр тодорхойлолтыг тригнометрийн энгийн тэгшитгэлүүдийг бодоход хэрхэн ашиглахыг энэ хичээлээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 4371 Бүртгүүлэх

Хэсэгчлэн интегралчлах.

Хэрвээ u(x) , v(x) функцууд нь тасралтгүй нэгдүгээр эрэмбийн уламжлалтай, гэсэн интегралтай байвал гэсэн интеграл байхаас гадна тэнцэл биелж байна. Хураангуй бичлэг нь болно.
Хэсэгчлэн интегралчлах ба үржвэрийн дифференциалууд нь харилцан эсрэг үйлдлүүд гэдгийг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764