Урсгалын багц

Сайтад програмчлалын C# хэлний нарийн ухагдхуун, механизмуудын талаарх хичээлүүдийг нийтэлж байгаа. Энэ удаад C# дээр олон урсгалыг хэрэгжүүлэх сэдвийн хүрээнд урсгалын багц гэж юу болох түүнийг хэрхэн ашиглах тухай үзье.

namespace MultiThreadConsole
{
    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            for (int i=1; i<=10; i++)
            {
                Thread thread = new Thread(Work);
                thread.Start(i);
                Thread.Sleep(200);
            }

            Console.ReadLine();
        }

        private static void Work(object i)
        {
            Console.WriteLine("Урсгалын id: {0}, параметр: {1}",
                Thread.CurrentThread.ManagedThreadId, i);
        }
    }
}

код бүхий жижигхэн консол програмыг харцгаая. Кодод 10 алхамтай циклийг эхлээд циклийн дотор шинэ урсгал үүсгээд түүнийг эхлүүлнэ. Дараа нь үндсэн урсгалд 200 милисекунд хүлээлтийг үүсгэнэ. Thread.Sleep(200); команд шинээр үүсгэн эхлүүлсэн thread урсгалд биш харин програмын үндсэн урсгалд хамааралтай гэдгийг сануулъя. Шинээр үүсгэх урсгал бүрд дамжуулж буй Work арга урсгалын id ба параметрийг консолд үзүүлнэ. Урсгалын id гэдэг нь програмыг ажлуулан буй орчноос урсгал бүрд олгох дугаар юм. Тухайн үед эхэлсэн урсгалын дугаарыг Thread.CurrentThread.ManagedThreadId шинжээр авч болно. Програмыг ажлуулбал

дээрх үр дүнг үзүүлнэ. Програмд 10 өөр урсгалыг үүсгээд урсгал бүрд циклийн алхамын дугаарыг дамжуулсан нь үр дүнгээс харагдана. Энд бид маш чухал нэг зүйлийг тооцоогүй. Учир нь урсгал үүсгэх, түүний устгалт, урсгал хоорондын шилжилт зэрэг нь компьютераас нилээд нөөц шаардсан ажиллагаа байдаг. Үүнийг тооцоогүй манай програм үйлдлийн системээс нилээд хэмжээний нөөцийг үр дүнгүй зарцуулах юм. Програмын ажиллагааны логикоос харвал циклд үүсгэж байгаа урсгал бүр эхний урсгалаа дууссаны дараа үүсгэгдэж байхаар бодолцон Thread.Sleep(200); командыг тавин өгсөн учраас ийм тохиолдолд хамаагүй бага нөөцийг зарцуулах боломж байгаа. Кодыг хэрхэн сайжруулах болох вэ? Энд бид урсгалын багцыг ашиглаж

    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            for (int i=1; i<=10; i++)
            {
                ThreadPool.QueueUserWorkItem(Work, i);

                Thread.Sleep(200);
            }

            Console.ReadLine();
        }

        private static void Work(object i)
        {
            Console.WriteLine("Урсгалын id: {0}, параметр: {1}",
                Thread.CurrentThread.ManagedThreadId, i);
        }
    }

гэж хийе. Урсгалын багцын удирдлага ThreadPool статик классаар хийгддэг. Класст шинээр үүсгэгдсэн урсгалд биелэгдэх делегатыг хэрэгтэй бол параметрийн хамтаар дамжуулан өгдөг QueueUserWorkItem гэдэг арга бий. Урсгалын багц болон урсгалыг шууд үүсгэх хоёрын ялгаа гэвэл урсгалын багцаар удирдаж байхад шинэ урсгалыг биелүүлэх ажиллагааг шууд эхлүүлэхгүйгээр урсгалд ажиллах делегатыг дараалалд оруулан өгдөг. Энэхүү дараалал урсгалын багцад /ThreadPool/ байрлах бөгөөд делегат тухайн үед чөлөөтэй байгаа урсгалд биелэгдэх юм. Дараалалд буй делегатын ажиллах ээлж болоход чөлөөтэй урсгал байхгүй бол урсгалын багц шинэ урсгалыг үүсгэн өгдөг. Програмыг ажлуулаад кодын өөрчлөлт ямар дүн өгөхийг харвал

консолд дээрх үр дүн гарна. Өмнөх кодтой ижил ажиллагаа хийж буй өөрчлөлт хийсэн кодын ажиллагаанд 9, 10 гэсэн id -тай урсгалууд оролцож байгааг анхаарна уу. Өмнөх жишээнд 10 урсгал байсан бол одоо 2 урсгал болсноор бид үйлдлийн системийн нөөцийг 5 дахин хэмнэж чадлаа. Урсгалын багцад хэдэн урсгал байгаа, тэднийг ямар төлөвт оршин буйг та хэзээ ч урьдчилан мэдэж чадахгүй. Яг ийм шалтгаанаас үүдэн урсгалыг шууд үүсгэхээс урсгалын багцыг ашиглах нь хамаагүй үр дүнтэй ашигтай байдаг. Энэ давуу тал та олон урсгалыг эрчимтэй ашиглах программыг зохиох үед илүү мэдрэгдэнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 409 Төлбөртэй

Заримдаа програмийн ажиллагааны явцад урьдчилан тооцоход хэцүү эсхүл бүр боломжгүй алдаанууд гардаг. Жишээ нь сүлжээгээр файл дамжуулалт хийж байтал гэнэт сүлжээний холболт тасрах тохиолдол гарч болно. Ийм нөхцөл байдлыг exception буюу онцгой нөхцөл гэж нэрлэдэг. C# хэл ийм нөхцөл байдлын боловсруулалтыг хийх боломжийг боловсруулагчдад олгодог. Хэлэнд үүнд зориулагдсан try...catch...finally бүтэц бий.

try
{
     
}
catch
{
     
}
finally
{
     
}

try...catch..finally бүтцийг ашиглахад эхлээд try блокийн бүх командууд биелэгдэнэ. Блокт онцгой нөхцөл /exception/ үүсээгүй бол түүний дараа finally блок ажиллаад try...catch..finally бүтэц ажиллагаагаа дуусгана.

  Нээгдсэн тоо: 252 Бүртгүүлэх

Ажиглагч (Observer) бол нэг -> олон (1->∞) харьцааг илэрхийлэх төлөв байдлын хэв. Энэ утгаараа ажиглагдах нэг харин ажиглагч олон обьектууд байдаг. Ажиглагдаж буй обьектын өөрчлөлтүүд ажиглагчдад автоматаар тараагдана. Нийтлэгч, бүртгүүлэгчийн харилцаа нь энэхүү хэвийн үйлдлийг тодорхойлдог болохоор бас Publisher-Subscriber (нийтлэгч - бүртгүүлэгч) гэж ч нэрлэдэг. Жишээ нь бүртгүүлэгч буюу хэрэглэгчид сайтаас цахим шуудангаар мэдээлэл авахаар бүртгүүлэгч болно.

  Нээгдсэн тоо: 389 Нийтийн

Нэг ерөнхийлөлтэй класс өөр ерөнхийлөлтэй классаас удамшиж болно. Ингэхдээ удамшилтын төрөл бүрийн хувилбаруудыг ашиглах боломжтой.   
Бидэнд дараах суурь

class Person<T>
{
    public T Id { get;}
    public Person(T id)
    {
        Id = id;
    }
}

Person класс байлаа гэе.

  Нээгдсэн тоо: 663 Төлбөртэй

Нэг төрлийн өгөгдлүүдээр илэрхийлэгдэх өгөгдлийн төрлийг массив гэнэ. Массивийн зарлалт хувьсагчийнхтай төстэй хэдий ч төрлийн заалтын араас дөрвөлжин [] хаалтыг тавьдаг.

хувьсагчийн төрөл[] массивийн нэр;

Жишээ нь бүхэл тоон массивийг тодорхойлбол

int[] numbers;

байна. Массивийн хувьсагчийн тодорхойлолтын дараа түүнд утга олгож болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 420

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 510

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 492

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 559

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 629

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 617

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 784

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 969

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 917

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1474

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2142

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 959