Хүснэгт үүсгэх зөвлөмж

Өгөгдөл боловсруулах ажиллагаанд Excel програмыг ашиглах гэж байгаа бол өгөгдлөө Excel -ийн хүлээлтэд тохируулан бэлтгэх хэрэгтэй. Програмаар асуудлыг эвтэйхэн, хурдан, үр дүнтэй шийдүүлэхийн тулд хүснэгтээ дараах энгийн дүрмүүдийг баримтлан зохиогоорой.

  • Хүснэгтийн багануудыг дандаа гарчигтай үүсгэх. Гарчиг нэг мөрөнд, өгөгдлүүдээс өөр хэвжүүлэлттэй байх хэрэгтэй. Жишээ нь DSUM, DGET, DCOUNT гэх мэтийн өгөгдлийн сангийн функцуудыг ашиглахад багана заавал гарчигтай байх ёстой.
  • Багануудын гарчигийг хүснэгтийн эхний мөрөнд байршуулаад түүний дороос хүснэгтийн өгөгдлүүд шууд эхлэх ёстой.
  • Логик холбоо бүхий өгөгдлүүдийг нэг хүснэгтэд хадгалах. Жишээ нь ажилчдын мэдээллийг нэг хүснэгтэд овог, нэр, газар, хэлтэс, албан тушаал, ажлын утас харин нөгөө хүснэгтэд овог, нэр, ажилласан жил, гэрийн хаяг гэх мэтээр хоёр хүснэгтэд салгах хэрэггүй. Ингэвэл 5 жилээс дээш хугацаанд тодорхой албан тушаалд ажилласан ажилтнуудын тоог олох нь их хүндхэн ажил болно.
  • Нэг хуудаст (sheet) нэг хүснэгтийг байршуулахыг хичээ. Хэрвээ хуудаст хэдэн хүснэгт байршуулах хэрэгтэй болбол тэдгээрийг дор хаяхад нэг хоосон мөр эсхүл хоосон баганаар тусгаарлан өгөөрэй.
  • Өөр хоорондоо логик холбоотой өгөгдлүүдийг олон файлуудад тараан байршуулахгүй байх.
  • Өөр файлын өгөгдлүүдтэй холбоо үүсгэхээс зайлсхийх.
  • Хүснэгтэд хоосон мөр, багана бий болохыг хаах. Excel томьёо, график, нэгдсэн хүснэгт үүсгэх гээд олон тохиолдолд өгөгдлүүдийн хэсгийг автоматаар тодорхойлдог. Өгөгдөл доторх хоосон мөрүүд тухайн хэсгийн тусгаарлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Багануудын дунд орсон хоосон багана хүсээгүй хүндрэлүүдийг үүсгэдэг. Жишээ нь баганы өгөгдөл бүхий сүүлийн нүдний мөрийн дугаарыг хайх гэх мэт
  • Нүднүүдийг нэгтгэхээс (merge) зайлсхийх. Нэгтгэгдсэн мөрүүд шүүлтүүр, нэгдсэн хүснэгт зэргийн буруу ажиллах шалтгаан болох талтай.
  • Хүснэгтийг хэт их хэвжүүлэхгүй байх. Хэвжүүлэлт байж болох ч хэт ихсэх нь файлын хэмжээг их болгодог.
  • Хүснэгтэд өргөжүүлсэн шүүлт, DSUM, DCOUNT гэх мэтийн өгөгдлийн сангийн функцуудыг ашиглах гэж байгаа бол томьёог байрлуулах, шүүлтийн тайлбарт зориулан хүснэгтийн дээр 3-5 мөрийг үлдээх хэрэгтэй.
  • Өгөгдлүүдийг боломжийн хэмжээнд эрэмбэлэх. Ингэснээр өгөгдлүүдийн харагдах байдлыг сайжруулахын дээр олон тооны томьёонуудын ажиллагааг хурдан болгон өгдөг. Үүнээс гадна зарим тохиолдолд илүү ажиллагаа хийхгүйгээр стандарт функцуудаар асуудлыг шийдэх боломжтой болдог.
  • Хүснэгтийг хэвжүүлэх гар ажиллагааг хийхгүй, томьёо бичих хүндрэлийг бууруулдаг тул Excel -ийн өөрийнх нь хэвжүүлэлтийн шаблонаар хэвжүүлэх.
  • Нүдэнд бие даасан тодорхой утгыг оруулах ёстой. Жишээ нь нэг нүдэнд хаягийг "Хот, Гудамж, Байрны дугаар" форматаар оруулахгүй байх. Үүний оронд тусдаа гурван багана үүсгэн өгөгдлүүдийг тус тусд нь оруулах. Эсрэг тохиолдолд хүснэгтийн өгөгдлүүдийг хотын нэрээр шүүхийн тулд томьёо ашиглах хэрэгтэй болно.
  • Багана бүрд зөвхөн нэг хэвжүүлэлттэй өгөгдлүүдийг оруулах. Жишээ нь Нийлүүлтийн огноо талбарт зөвхөн огноо хэлбэрийн утгууд харин Нийлүүлэгч баганад зөвхөн текст хэлбэрийн өгөгдлүүдийг оруулах гэх мэтээр
  • Хүснэгтэд өгөгдлүүдийг оруулахаас өмнө Excel -ийн ямар хэрэгсэл, функцуудээр өгөгдлүүдэд судалгаа хийх тухайгаа бодоорой. Хэрвээ томьёонууд хэтэрхий нүсэр болохоор байвал хүснэгтийн зохион байгуулалтыг эргэн харах хэрэгтэй.
  • Хүснэгтийн хоосон нүднүүд шүүлтүүр ашиглах, томьёо үүсгэхэд хүндрэл учруулдаг тул хоосон мөрүүдийг давтагдаж байгаа ч өгөгдлүүдийг оруулан өгөөрэй.

Зөв бүтцээр бүрдүүлсэн анхдагч өгөгдөл асуудлын шийдлийн 70 хувь гэдгийг санаарай. Буруу зохион байгуулалттай анхдагч өгөгдлүүд судалгаа хийх, тайлан гаргах ажиллагааг хүндрүүлээд зогсохгүй бараг гараар хийснээс ч илүү цаг хугацаа зарцуулахад хүргэж болзошгүй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 18498 Нийтийн

Microsoft Excel -ийг эхлэн суралцаж байгаа хүмүүст зориулсан цуврал хичээлүүдийг үзээрэй. Хичээлүүдээр программын нэн хэрэгтэй чухал хэрэгслүүдийг жишээнд дээр алхам алхамаар гүйцэтгэн хийснээр та энэхүү хүчирхэг программыг ашиглаж сурах болно. Программыг хэрхэн ачааллахаас эхлээд, хүснэгт зохиох, график үүсгэх, нэгдсэн хүснэгт /pivot table/, өгөгдлийн сан хүртэлх бүхий л ойлголтуудыг хамарсан нэг курс хичээлүүд юм. Хичээлүүдийг үзснээр та Microsoft Excel -ийн дамжаанд суун олж авах мэдлэгийг бүрэн хэмжээнд эзэмших болно. Бүх хичээлийг бүрэн судалж эзэмшсэн байхад танд Microsoft Excel -ийг ашиглахад гараад байх хүндрэл байхгүй болох бөгөөд та өөрийгөө манай хэрэглэгчдийн мэдлэгийн түвшингийн дундаас дээгүүр хэмжээнд гэж тооцож болно. За ингээд эхний хичээлдээ орьё.

  Нээгдсэн тоо: 2199 Төлбөртэй

Тодорхой эх үүсвэрээс Power Query хэрэгслээр өгөгдлийг татан боловсруулалт хийх явцад түүнийг өөрийн хэрэгцээнд зохицуулан өөрчлөх шаардлага зүй ёсоор гардаг. Эх үүсвэрээс татсан өгөгдлүүдэээс танд тодорхой хэсэг нь хэрэггүй эсхүл зарим хэсгийг цэгцлэн татах хэрэгцээ байнга гардаг. Иймээс хичээлээр Power Query хэрэгслээр мөрийг хэрхэн удирдахыг үзье. Хичээлд

агуулга бүхий Excel файлыг ашиглана. Танд бэлэн файл байгаа бол түүнийгээ ашигласан ч болно. Файлыг эндээс татан аваарай.

  Нээгдсэн тоо: 2040 Төлбөртэй

Бодлого.

Ажилчдын нэрсээр жижүүрийн томилгооны хүснэгтийг бөглөх хэрэгтэй гэе. Гэхдээ ажилчдын жижүүрт гарах ээлжийн тоо хязгаартай.

Хүснэгтийг бөглөх боломжит арга нь B2:B8 хэсэгт жижүүрт томилогдсон ажилчны нэр автоматаар хасагдаж байх сонголтыг үүсгэх юм.

  Нээгдсэн тоо: 7410 Нийтийн

Excel програмд он сар өдөр болон цагийг тогтсон хэлбэрээр тодорхойлсон тоо байдлаар авч үздэг. Хэрвээ он сар болон цагтай ажиллах хэрэгтэй бол Excel програмд ашигладаг он сар болон цагийн системийг ойлгосон байх хэрэгтэй. Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг их хөнгөвчилж өгдөг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950