Office товч

Excel 2007 –д програмын тусгай боломжид хандах, файлуудтай ажиллахад зориулагдсан шинэ цэс нэмэгдсэн. Энэ цэсэд дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office товчийг даран хандана.


Цэс нь хоёр хэсгээс бүрдэх ба зүүн талд нь файлтай ажиллах командууд байрлана. Анхдагч утгаар цэсний баруун хэсэгт ойрмогхон нээгдэж байсан файлуудын жагсаалт харагдана. Эдгээр файлуудыг нээхдээ түүний нэр дээр зүүн даралт хийхэд л хангалттай. Хэрвээ файлуудын баруун талд байгаа товчийг дарвал (хадаасны зураг) файл нь жагсаалтаас хасагдахгүй байнга байрлах болно. Энэ жагсаалт нь анхдагч утгаараа 17 файлыг агуулах бөгөөд нээгдсэн файлуудаас хамааран өөрчлөгдөж байдаг. (нэрийн баруун талд орших товчийг дараагүй бол)

Зүүн хэсгийн зарим командууд нь өөртөө болон залган байрлуулсан баруун тийш заасан сум бүхий товчтой байдаг. Хэрвээ хулганы заагчийг команд дээр удаан байлгавал сум нь товч эсвэл команд дотроо байрлаж байгаа эсэх нь маш тодорхой мэдэгдэнэ. Сум бүхий товч дээр эсвэл өөртөө сум агуулсан команд дээрээс зүүн даралт хийвэл баруун хэсэгт нэмэлт цэс гарч ирэх ба эндээс хэрэглэгч тухайн файлтай холбогдолтой олон төрлийн параметрүүдийг өөрчлөн өгөх боломжтой. Үүнээс гадна Office цэсний доод хэсэгт байгаа Excel Options товчоор орж програмын олон төрлийн тохиргоог өөрчилж болдог.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1891 Төлбөртэй

Excel програмд нэр үүсгэх хэдэн янзын арга байдаг. Аль аргыг ашиглах нь хэрэглэгчийн дадлага болон хүслээс хамаарна.

Диалогын цонхоор нэр үүсгэх

Энэ аргаар нүд болон хэсэгт нэр өгөхдөө

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Ok товчийг дарна

Зөвөлгөө: Хэрвээ нэг зэрэг шууд олон нэр үүсгэхийг хүсвэл Formulas -> Defined Name -> Name Manager товчийг ашиглаарай. Товчийг дарахад Name Manager цонх нээгдэх бөгөөд шинэ нэр үүсгэхийн тулд New товчийг даран нэрийг үүсгэнэ.

  Нээгдсэн тоо: 2088 Төлбөртэй

Хүснэгттэй ажиллах үед нилээд гардаг асуудлын нэг нь хуудасны өгөгдөлтэй хэсгийн хэмжээг нарийн мэдэхгүй байх явдал юм. Үүнээс гадна ажиллагааны явцад хуудаст шинээр өгөгдөл оруулах, устгах зэрэг үйлдлээс үүдэн өгөгдөл бүхий хэсгийн хэмжээ өөрчлөгдөж болно. Ийм төрлийн асуудлыг шийдэх стандарт арга нь хуудаст хандах холбоосыг “нөөцтэй” авах юм. Өөрөөр хэлбэл хэсэгт хоосон нүднүүдийг оруулан авна. Энэ арга нь доорх хоёр сул талтай

  • Хоосон “нөөц” зай дутагдаж болно.
  • Өгөгдөл агуулаагүй ч гэсэн хоосон нүднүүд нь зарим тохиолдолд өгөгдөл боловсруулах ажиллагааг мэдэгдхүйц удаашруулдаг

Энэ асуудлыг шийдэх арга нь динамик нэрлэсэн хэсгийг ашиглах ба өгөгдөлтэй нүднээс хамаарч ийм хэсгийн хэмжээ нь өөрчлөгдөж байдаг. Бичлэгийн тоо нь өөрчлөгдөж болох жагсаалтыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 2755 Төлбөртэй

Хүснэгттэй ажиллах явцад шинээр мөр багана оруулах, ашиглахгүй болсон мөр баганы устгах зэрэг ажлууд их гардаг.

Хүснэгтэд мөр нэмэх ба устгах

Хүснэгтэд мөр нэмэхийн тулд

  • Байгаа мөрний (үр дүнгийн мөр ороод) дээр шинээр мөр оруулах хэрэгтэй бол тухайн мөрний аль нэг нүдэнд баруун даралт хийхэд гарч ирэх цэсээс Insert -> Table Rows Above командыг өгнө. Өгөгдлийн мөрнүүдийн хамгийн доод мөрөнд баруун даралт хийн тухайн мөрний дээр болон доор мөрийг оруулж болно.
  • Хүснэгтийн мөрөнд өгөгдөл оруулаад багана хооронд шилжихдээ <Tab> товчийг ашиглаж байвал Excel програм нь өгөгдлийн мөрнүүдийн хамгийн доод мөрний баруун талын баганаас шилжих <Tab> товчийг дарахад хүснэгтэд шинээр мөр оруулна.
  • Өгөгдлийн мөрүүдийн доор хоосон мөр байвал дурын нүдэнд өгөгдөл оруулахад түүнийг хүснэгтэд нэмнэ. Энэ үед хүснэгтийн форматын муж болон багануудын томьёонууд шинэ мөрийг тооцон шинэчлэгдэнэ.

  Нээгдсэн тоо: 3469 Нийтийн

Excel 2007-гийн файлын форматыг Themes (шаблон) ашиглан хийж болдог. Themes (шаблон) гэдэг нь ажлын хүснэгтэд байрлах хүснэгт, диаграм, нүднүүд гэх мэт элементүүдийг нэгдсэн байдлаар хэвжүүлэхэд шаардлагатай фонт, өнгө, эффектүүдийн нэгдэл юм. Шинээр үүсгэж байгаа файлууд нь стандарт шаблоныг ашигладаг. Хэрэглэгч өөрөө шаблоныг өөрчлөх боломжтой. Шинэ шаблон сонгон авахад ажлын хүснэгтийн бүх элементүүд тухайн шаблоны дагуу автоматаар форматлагдана. Шаблон бүр нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.
Фонт. Шаблонд гарчигийн болон үндсэн хэсгийн гэсэн хоёр фонтыг ашигладаг. Тухайн ажлын хүснэгтэд ашиглагдаж байгаа фонтыг харахын тулд Home –> Fonts байрлах фонтын нэрний арын доошоо сум бүхий товчийг дарна.
Өнгө. Шаблонд нийтдээ 12 өнгийг ашигладаг. Ашиглагдаж байгаа өнгөний хослолуудыг Home –> Fonts –д байгаа Fill Color, Font Color зэрэгцээ байрлах доошоо сум бүхий товчийг даран харж болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 338

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 429

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 395

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 475

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 551

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 540

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 662

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 777

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 796

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1615

 

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1046

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 271