VueJS гэж юу болох

Сүүлийн жилүүдэд сайт боловсруулах ажиллагаанд раектив буюу дэвшилтэд Angular, React гэх мэтийн javascript сангууд маш хүчтэй түрэн орж ирэх болсон. Үүний нэг бол Vue фреймворк бөгөөд сайтад энэхүү дэвшилтэд технологи ямар боломжтой, бусдаас ямар давуу талуудтай, ямар зориулалттай болохыг цуврал хичээлүүдээр толилуулна. Эхлээд Javscript фреймворкууд яагаад ийм хүчтэй түрэн орж байгаа талаар ярилцая.

Сайт бүтээх уламжлалт технологид веб хөтөч серверт тодорхой хүсэлт (requiest) явуулаад түүнээс ирүүлсэн мэдээллийг хэрэглэгчид үзүүлэх үүргийг голлон гүйцэтгэн харин өгөгдлийн сангаас мэдээлэл татан, хуудсыг бүрдүүлэх, буцаан дамжуулах бүхий л ажлыг сервер хариуцан хийдэг. Та ямар нэгэн сайт бүтээж байсан бол яг ийм үүргийг Php хэл сервер талд гүйцэтгэдэг гэдгийг мэдэх байх. Сайтын ямар нэгэн мэдээллийг өөрчлөх хэрэгтэй болбол хөтөч серверт дахин хүсэлтийг илгээн сервер хуудсыг бүрдүүлэн хөтөчид буцааснаар сайтын агуулга өөрчлөгдөнө. Эдгээр ажиллагааг хийхэд сервер тодорхой хугацаа зарцуулах нь ойлгомжтой тул ажиллагааг хурдан болгох зорилгоор мэрэгжилтнүүд сайтад хэрэглэгч талд үзүүлж буй хуудаст javascript -ийг оруулснаар зарим нэгэн зүйлийг динамикаар буюу серверт хандахгүйгээр хийх боломжийг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд олон төрлийн ажиллагааг хөтөч дээр шууд хийн хуудсыг удирдах боломжтой Jquire гэх мэтийн сангууд бий болсон. Эдгээр сангуудад тодорхой ажиллагаануудыг хийх нэгдсэн стандарт байхгүй байсан нь асуудал болж байлаа. Жишээлбэл сайтад нэвтрэх формд логин, нууц үгээ оруулаад серверт илгээхэд тухайн асуудлын шийдлийг сан болгон өөрийнхөөрөө шийдэх жишээтэй. Ажиллагаануудыг тодорхой стандарттай болгох үүднээс javascript фреймворкууд гарч ирсэн. Олонд танигдсан фреймворкууд гэвэл Angular, React -ийг нэрлэж болно. Vue бол Angular, React -ийн сайн талуудыг өөртөө шингээсэн сурахад энгийн, маш жижигхэн фреймворк. Фреймворкийн албан ёсны сайтаас харвал

Vue фреймворк шахагдсан байдлаараа ердөө 20KB хэмжээтэй нь харагдана. Vue -г дараах байдлаар ашиглах боломжтой.

  • Өмнө нь хийгдсэн сайтын нэмэлт хэрэгслээр. Өөрөөр хэлбэл та Php дээр зохиосон сайтдаа тодорхой динамик ажиллагааг оруулъя гэвэл фреймворкийг хуудастаа оруулаад түүний боломжийг чөлөөтэй ашиглаж болно.
  • Vue фреймворкийг ашиглан бүрэн хэмжээний SPA (single page application) програмыг зохиож болно.

Одоогоор Vue -ийн Github хуудасны хэрэглэгчдийн үнэлгээ Star -ийн тоог Angular, React -ийнхтай харьцуулбал тэднээс давсан үзүүлэлттэй болоод байгаа. Та үүнийг өөрөө шалгаад үзээрэй. Vue -гийн зохиогч Evan You нь Angular2 -ын боловсруулалт дээр ажиллаж байсан мэрэгжилтэн бөгөөд өмнө нь гарсан javascript фреймворкуудын сайн талуудыг илүү хөнгөн, ашиглахад энгийн болгон шинэ фреймворкдоо оруулсан нь гарцаагүй. Дараагий хичээлүүдээр Vue -гийн боломжуудыг судлах болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1419 Төлбөртэй

Хэрэглэгч талын хуудасны динамик, интерактив байдлыг хангахад түүний элементүүдийн харагдацыг тодорхой нөхцлөөр удирдаж байх нь их чухал. Иймээс энэ хичээлээр VueJs -ээр хуудас дээрх элементүүдийн харагдацыг удирдах аргуудтай танилцая.

<!DOCTYPE html>
    <head>
        <meta charset="utf-8">
        <title>Vue JS</title>
    </head>
    <body>
        <div id="app">
            <h2>isVisible = True</h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    isVisible: true
                }
            })
        </script>        
    </body>
</html>

Дээрх энгийн код хуудаст h2 гарчигаар isVisible = True текстийг л үзүүлнэ. Vue -гийн тохиргооны обьектын data талбарт зарлагдсан isVisible талбарыг ашиглааагүй байгаа.

  Нээгдсэн тоо: 1268 Бүртгүүлэх

Сүүлийн жилүүдэд React, Angular, Vue зэрэг javascript фреймворкууд веб програмчлалд хүчтэй түрэн орж ирсэн. Javascript хэлийг бүх хөтөчүүд дэмжин ажилладаг тул хэрэглэгч талын хуудас дангаараа бие даан ажиллах нэг хуудаст аппликашн буюу SPA болсноор сервер болон сүлжээний ачааллыг бууруулах, хэрэглэгчийн ажиллах орчинг маш эвтэйхэн болгох боломжийг бүрдүүлэн өгдөг. Энэ удаад жагсаалтыг шүүх шүүлтүүрийг хэрхэн хэрэгжүүлэхийг

<template>
  <div>
      <h2>{{ title }}</h2>
      <input type="text" v-model="searchName">
      <ul>
        <li v-for="(name, index) of names" :key="index">{{ name }}</li>
      </ul>
  </div>
</template>

<script>
export default {
  data () {
    return {
      title: 'Hello I am Vue!',
      searchName: '',
      names: ['Баатар', 'Болд', 'Цэцгээ', 'Алимаа']
    }
  }
}
</script>

кодоор авч үзье.

Сайтад тавигдаж буй Vue фреймворкийн хичээлүүд -ийг бүгдийг нь үзвэл фреймворкийн талаар илүү гүнзгий ойлголтыг авна гэдгийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 620 Бүртгүүлэх

class түлхүүр үгээр үүсгэгддэг react компонентод байдаг бас нэгэн онцлогийг авч үзье. Өмнөх хичээлүүдэд бид App компонентийн төлвийг state обьектоор тодорхойлон ашигласан. react компонентийн төлвийг өөрөөр тодорхойлж болдогийг мэдэж байх хэрэгтэй. Javascript -ийн class түлхүүр үгээр үүсгэсэн класс байгуулагч /constructor/ гэсэн тусгай аргатай байдаг.

  Нээгдсэн тоо: 894 Бүртгүүлэх

Чиглүүлэгч буюу url хаягт ямар параметрүүдийг дамжуулж болохыг үзье. Давхар чиглүүлэгчид хичээлд машины тухай дэлгэрэнгүй мэдээллийг

гэж харуулсан. Өөрөөр хэлбэл ямарч машиныг мэдээллийг CarFull компонентод шууд заасан байгаа.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 624

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 960

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 911

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956