HTML код үзүүлэх

Сүүлийн жилүүдэд javascript фреймворкийн хөгжлийн дүнд хэрэглэгч талын хуудасны боловсруулалт эрчимтэй сайжран хөгжсөн. Хэрэглэгч талын хуудасыг боловсруулах сайн хэрэгслүүдийн нэгээр Vue фреймворк зүй ёсорр тооцогдоно. Сайтад Vue фреймворкийн хичээлүүдийг нийтэлж байгаа бөгөөд энэ удаад Vue -гээс хуудасны шаблонд Html кодыг үзүүлэх аргын авч үзье. Үүнийг интерполяц буюу давхар хаалт бүтцээр

    <body>
        <div id="app">
            <h2>
                {{ link }}
            </h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    link: '<a href="https:">E-surgalt</a>'
                }
            })
        </script>
    </body>

гаргах гээд үзье. Хуудсаа хөтөч дээр нээвэл

бидний тооцож байснаас өөр үр дүнг үзүүлнэ. Хөтөч link -д тодорхойлон өгсөн мөрийг хуудаст холбоос байдлаар биш зүгээр л  Html кодыг агуулсан мөр хэлбэрээр үзүүлсэн. Vue тохиргооны обьектод тодорхойлогдсон Html кодыг хуудаст зөв хэлбэрээр боловсруулахад v-html директивийг

    <body>
        <div id="app">
            <h2 v-html="link"></h2>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    link: '<a href="https:">E-surgalt</a>'
                }
            })
        </script>        
    </body>

хуудасны шаблоны тегд дээрх байдлаар ашиглана. Кодод h2 тегд v-html директивийг заагаад түүний утгаар Html кодыг агуулан буй хувьсагчийг өгсөн. Ингэснээр v-html директив link хувьсагчийн утгыг h2 тегд холбон өгснөөр Vue тухайн хувьсагчийн агуулгыг компиляц хийн шаблонд оруулна гэдгийг мэднэ. Одоо хуудсыг шинэчилбэл

link -д тодорхойлсон Html холбоосыг хуудаст зөв байдлаар үзүүлэх бөгөөд холбоос дээр дарвал E-surgalt сайтад шилжилт хийгдэнэ. v-html директив бэлэн тодорхойлогдсон Html кодыг хуудаст үзүүлэх үүрэгтэй ч түүнийг ашиглахдаа маш нямбай хандах ёстойг анхааруулъя. Жишээ нь та серверээс ямар нэгэн бэлэн html кодыг аван хуудаст v-html директивийг ашиглан харуулдаг байлаа гэхэд хорлогчид үүнийг ашиглан хуудаст хортой кодыг оруулан ирж мэднэ. Хэдийгээр Vue фреймворк v-html директивт тодорхой хэмжээний хамгаалалтыг оруулсан байдаг ч түүнийг ашиглахдаа маш нямбай хандахыг зөвлөе. Иймээс v-html директивийг програмдаа ашиглахын оронд Vue фреймворкийн өөр боломжуудыг түлхүү ашиглах нь илүү. Гэхдээ Vue фреймворкт Html кодыг хуудаст оруулан ирэх боломж байдгийг мэдэж байх хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 443 Нийтийн

Дээд түвшингийн компонент гэж юу болох тэдгээрийг хэрхэн үүсгэн ашиглахыг авч үзье. Үүний тулд төслийн Car компонентийн кодийг дараах байдлаар

import React from "react";
import styles from "./Car.module.css";

class Car extends React.Component {
  render() {
    const inputClasses = [styles.input];

    if (this.props.name !== "") {
      inputClasses.push(styles.green);
    } else {
      inputClasses.push(styles.red);
    }

    if (this.props.name.length > 5) {
      inputClasses.push(styles.bold);
    }

    return (
      <div className={styles.Car}>
        <h3>Машиний нэр: {this.props.name}</h3>
        <p>
          Он: <strong>{this.props.year}</strong>
        </p>
        <input
          type="text"
          onChange={this.props.onChangeName}
          value={this.props.name}
          className={inputClasses.join(" ")}
        />
        <button className={styles.btn} onClick={this.props.onDelete}>
          Устгах
        </button>
      </div>
    );
  }
}

export default Car;

өөрчилье.

  Нээгдсэн тоо: 1152 Нийтийн

Интернетэд сууриласан хөтөч дээр ажилладаг програмуудыг боловсруулахад javascript хэл чухал үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд javascript фреймворкуудын хөгжлийн үр дүнд нэг хуудаст програмчлалын аргачлал улам хүчтэй орж ирэх боллоо. Програмчлалын чиглэлээр сурч, ажиллаж байгаа залуучуудад зориулан Vuejs фреймворкийн хичээлүүдийг бэлтгэн оруулж байгаагийн ээлжит хичээлээр эцэг компонентоос хүүхэд компонентод параметрийг дамжуулахын зэрэгцээ хүүхэд компонентод үүссэн үйл явцыг эцэг компонент мэдэх асуудлыг хэрхэн шийдэхийг авч үзье. Үүний тулд Car компонентийн кодыг

<template>
  <div class="car">
    <h3>Name: {{ carName }} \ {{reverseName}}</h3>
    <p>Year: {{ carYear }}</p>
    <button @click="changeName">Нэрийг өөрчлөх</button>
  </div>
</template>

<script>
  export default {
    props: {
      carName: {
        type: String,
        default: 'Нэр байхгүй'
      },
      carYear: Number
    },
    methods: {
      changeName() {
        this.carName = 'Prius'
      }
    },
    computed: {
      reverseName() {
        return this.carName.split('').reverse().join('')
      }
    }
  }
</script>

гэж өөрчилье. Хичээлийн материалыг илүү ойлгохын тулд Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцын хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1779 Нийтийн

EcmaScript 6 -гийн зарим обьектуудад шинээр бий болсон аргуудын талаар хичээлд авч үзье.

Обьектыг өргөжүүлэх

Обьектын өргөжүүлэлтийг хийх аргыг

let obj1 = {a: 1};
let obj2 = {b: 2, c: 3};

обьектууд дээр авч үзье. obj1 -ийг obj2 -оор өргөжүүлье гэвэл ES6 -д бий болсон assign аргыг

Object.assign(obj1,obj2);

ашигладаг. Аргад эхний параметрээр өргөжих /target/ обьектыг харин хоёрдахь параметрээр өргөжүүлэх /source/ обьектыг өгнө. Дээрх командын дараа

  Нээгдсэн тоо: 1269 Нийтийн

Хичээлээр Vue CLI гэж юу болох, юунд ашиглах, яагаад мэдэх хэрэгтэй тухай авч үзье. Vue CLI бол VueJS төслийг маш хурдан, эвтэйхэн байдлаар үүсгэн ашиглахад зориулагдсан хэрэгсэл. Бид өмнөх хичээлүүдэд html файлд VueJS санг оруулаад түүнийг ашиглаж болж байхад VueJS дээр бүтэн төсөл үүсгэх ямар шаардлагатай гэж бодож байж болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 964

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2140

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958