Директивийн аргументууд

Програмчлалын аль ч хэл дээр програм боловсруулахдаа тодорхой сан, хэрэгслүүдийг ашиглахгүйгээр хийнэ гэсэн ойлголт байхгүй. Javascript хэлний боломжийг илүү үр дүнтэй ашиглах үндсэн арга бол javascript фреймворкийг судлан суралцах явдал. Иймээс сайтад Vuejs фреймворкийн хичээлүүдийг багц болгон нийтэлж байгаатай танилцаарай. Энэ удаад директивт аргумент дамжуулан ашиглахыг авч үзье. Аргумент гэдгийг юу гэж ойлгох вэ? Үүнийг өмнөх хичээлүүдэд ашиглаж сурсан директивийн жишээнээс харцгаая. Жишээ нь бид товч дээр даралт хийх үйл явцын сонсогчийг

<button @click="title = 'New title'">Change title</button>

гэж тавин өгдөг. @ тэмдэгт бол v-on: бичлэгийн хураангуй бичилт гэдгийг сануулъя. Иймээс @click гэдгийг v-on:click гэж бичиж болно. Бичлэгийн тодорхойлох цэгийн араас өгөгдсөн (манай тохиоллдолд click) зүйлийг аргумент гэж нэрлэдэг бөгөөд энэ нь директивт дамжигдан очдог.

Үүнийг App компонентийн шаблонд (хэвд) colored директивийг тодорхойлж буй бичлэгт

<template>
  <div>
      <h2 v-colored:background="'blue'">{{ title }}</h2>
      <h2 v-colored:color="'green'">{{ title }}</h2>
  </div>
</template>

гэж оруулан өгье. colored директивийн ард тодорхойлох тэмдэгийн ард бичигдсэн background, color бол директивт дамжин очих аргументууд юм. Директивт аргументээр очих h2 гарчигийн тодорхой шинжид параметрээр өгөгдсөн өнгийг өгөх юм. Эндээс эхний h2 гарчигийн background буюу дэвсгэрт хөх өнгийг харин дараагийн h2 гарчигийн color буюу текстэд ногоон өнгийг авхуулна гэсэн үг. Аргументуудыг директив дотроос

export default {
  bind(el, bindings, vnode) {
    const arg = bindings.arg
    el.style[arg] = bindings.value
  }
}

гэж авна. Директив дамжин ирсэн аргументийг bindings обьектийн arg талбараас авна. arg талбар директивийн нэрийн арын тодорхойлогдох цэгээс хойш өгсөн мөрийг агуулна. Өөрөөр хэлбэл эхний h2 гарчигийн хувьд background харин дараагийн h2 гарчигийн хувьд color -ийг агуулна гэсэн үг. Директивийг аргументээс хамааран ажлуулахын тулд шинжид статикаар биш style массивийн arg индексээр буюу аргументийн нэрээр хандан түүнд параметрийн утгыг өгөх хэрэгтэй. Өөрчлөлтийг хадгалаад хөтөч дээр хуудсаа харвал

гарчигуудыг бидний бодсоноор л харуулна. Хуудасны кодыг харвал эхний гарчиг хөх дэвсгэр өнгийг харин хоёрдахь гарчигийн текст ногоон өнгийг авсан нь харагдана.

Хичээлийн материалуудыг дэс дараатай бүгдийг үзвэл илүү ихийг ойлгон авах тул Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багц хичээлийг үзэхийг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1006 Бүртгүүлэх

Өмнөх Компонент гэж юу болох хичээлд бид react дээр програмийн кодийг бичихдээ react -ийг index.html файлд оруулан ирэн шууд ашигласан. Програмийн кодийг нэг файлд бүгдийг бичих, кодийг шалгах ажиллагаа, jsx -ийн компиляцийг хийхдээ babel санг нэмэлтээр оруулан ирэх зэрэг нь тийм сайн практик биш тул програм үүсгэх ажиллагааг автоматжуулсан хэрэгслийг react -ийг бүтээгчид боловсруулсан. Дурын хайлтын /жишээ нь google/ системээр create react app мөрийг хайлгавал хэрэгслийг эхний мөрүүдэд олон ирнэ.

  Нээгдсэн тоо: 1383 Нийтийн

Компонентыг бүртгүүлэх хичээлд компонентийн нэрийг 'my-counter' гэж мөр төрлөөр бичин өгсөн. Энэ нь зарим тохиолдолд асуудал үүсгэдэг. Жишээ нь та төсlлийн кодыг бичиж буй засварлагчид кодыг цэвэр байлгах ямар нэгэн хэрэгсэл /linter/ ашиглаж байвал нэрэнд хашилтыг хэрэглэвэл төслийн хэвээс хасагддаг тул үүнийг ашиглахгүй байх нь дээр. Иймээс VueJs -д компонентийн нэрийг үүсгэх өөр аргачлал байдаг. Компонентийн нэрийг өгөхдөө

            new Vue({
                el: '#app',
                components: {
                    'my-counter': component
                }
            });

хашилтанд my-counter гэж html кодод ашиглах тегийн нэрийг өгсөн байгаа.

  Нээгдсэн тоо: 562 Бүртгүүлэх

Сангийн албан ёсны сайтын нүүр хуудас дахь Get Started товчоор шилжилт хийвэл React -ийн материалууд /Docs/ хэсэгт шилжинэ.

Getting Started хэсэгт React -ийг ажиллуулах аргуудын мэдээлэл бий. Жишээ нь CodePen, CodeSandbox гэх мэт онлайн сервисүүд дээр турших, веб сайтад санг нэмэх, React app үүсгэх гэх мэтээр.

  Нээгдсэн тоо: 808 Нийтийн

Төлөв үүсгэх хичээлд App компонентийн бүх төлвүүдийг нэг дор state обьектод багцалсан. react -ийн төлвүүдтэй хэрхэн ажиллахыг харахын тулд App компонентод товч оруулаад түүн дээр дарахад h1 гарчигаар үзүүлэх текстийг солигдох ажиллагааг оруулъя. Үүний тулд App компонентийн кодод h1 гарчигийн доор

        <h1>
          {this.state.pageTitle}
        </h1>
        <button>Гарчиг өөрчлөх</button>
        <Car name={cars[0].name} year={cars[0].year} />

button тегээр Гарчиг өөрчлөх нэртэй товчийг нэмэн оруулаад хуудсаа харвал

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 368

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 459

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 581

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 574

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 715

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249