Огноо ба цаг оруулах

Excel програмд он сар өдөр болон цагийг тогтсон хэлбэрээр тодорхойлсон тоо байдлаар авч үздэг. Хэрвээ он сар болон цагтай ажиллах хэрэгтэй бол Excel програмд ашигладаг он сар болон цагийн системийг ойлгосон байх хэрэгтэй. Excel програмд ашигладаг он сарын систем нь тоон дараалал болно. Жишээ нь Excel програмын таних хамгийн бага хугацаа нь 1900 оны 1-р сарын 1 ба дугаар нь 1 (нэг) харин 1900 оны 1-р сарын 2 -ны  дугаар 2 гэх мэтээр 2007 оны 1-р сарын 1 -ний дугаар 39083 байна.
Цагийг өдрийн хэсэг байдлаар илэрхийлж өгдөг. Жишээлбэл 2007 оны 1-р сарын 1 -ний 12 цаг нь 39083.50 гэсэн тоотой дүйцнэ. Ийм систем нь он сар, цаг хугацааг томьёонд ашиглах ажиллагааг их хөнгөвчилж өгдөг.

Тодорхой он сар, хугацааг оруулах

Мэдээжээр цаг хугацааг оруулж өгөхдөө Excel -ийн ашигладаг тоон дарааллын талаар бодох хэрэггүй. Тохирсон форматын дагуу цаг хугацаагаа оруулан өгөхөд л хангалттай. Бусдыг програм өөрөө хийх болно.

Санамж:

  1. Хэрвээ цаг хугацааг томьёонд оруулан ашиглах гэж байвал таны оруулан өгч байгаа өгөгдлийг Excel цаг хугацаа (өөрөөр хэлбэл тоо байдлаар) гэж ойлгохоор бичих хэрэгтэй. Эсрэг тохиолдолд томьёо нь буруу үр дүн гаргах болно. Excel нь хүснэгтийн нүдэнд оруулсан цаг хугацааны олон төрлийн форматыг таньдаг хэдий ч тийм бүрэн төгөлдөр болж чадаагүй байгаа. Жишээлбэл march 1 2007, march-1 2007, march-1/2007 зэрэг бичлэгүүдийг Excel он сар гэж ойлгохгүй зүгээр л текст гэж ойлгодог.
  2. Excel -д хоёр орноор өгөгдсөн оныг хөрвүүлэхдээ интервалын аргыг хэрэглэдэг. Иймээс зуун жилийн интервалд "1/1/29" -г 2029 оны 1-р сарын 1 харин "1/1/30" -г 1930 оны 1-р сарын 1 гэж хөрвүүлдэг. Баталгаатай байх үүднээс оныг 4 орноор бичээд дараа нь шаардлагатай гэвэл форматыг өөрчлөх хэрэгтэй.

Цагийг оруулахдаа ямар нэгэн тогтсон форматыг баримтлахыг хичээгээрэй. Excel -ийн ойлгодог цагийн форматуудаас заримыг нь дурдвал 11:30:00 am , 11:30:00 AM , 11:30 pm , 11:30 г.м Эдгээр бичлэг нь нүдэнд бичигдэх хэлбэрүүд болно.  

Тухайн өдрийн он сар өдөр ба цагийг оруулах

Зарим үед хүснэгтийн нүдэнд тухайн өдрийн он сар өдөр эсвэл цагийг оруулах шаардлага гардаг. Энэ ажлыг гүйцэтгэхэд Excel -д доорх товчны хослолыг ашигладаг.

  • Тухайн өдрийн огноо оруулах. <Ctrl + ;> (цэг таслал) хослолыг дарна.
  • Тухайн цагийг оруулах. <Ctrl + Shift + ;> (цэг таслал) хослолыг дарна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 5717 Төлбөртэй

Хүснэгт үүсгэх зөвлөмж хичээлд дурдсан зарчмуудаар хүснэгтийг хэрхэн зөв бэлтгэхийг жишээн дээр авч үзье.
Талх, нарийн боовны цех орлого зарлагын бүртгэлээ
дээрх байдлаар хөтөлдөг гэж үзье. Хүснэгт зөвлөмжид хир нийцэж байна вэ гэвэл тийм ч сайнгүй. Учир нь

  • B багана /орлого/ бараг л хоосон бөглөгдөнө.
  • Үлдэгдэл D багана илүүдсэн
  • Тайлбараас орлого зарлагын төрлүүдийг харгалзуулан харьцуулах боломжгүй.
  • Дүнгийн мөр хүснэгтийн гарчигийн дор байрласан

байгаа нь зөвлөмжийг зөрчсөн.

Жич: Бүртгэлээ иймэрхүү байдлаар хөтөлсөн хүмүүс их байдаг даа.

  Нээгдсэн тоо: 1787 Төлбөртэй

Excel –ийн хүснэгттэй ажиллаж байх явцад жагсаалтыг шүүлтүүрээр харах тохиолдол их гардаг. Шүүлтүүр гэдэг нь тодорхой нөхцлийг хангаж байгаа бичлэгүүдийг нийт жагсаалтаас ялган авахыг хэлнэ. Нөхцөл нь энгийн эсвэл нарийвчилсан, өөр хоорондоо холбоотой, ямарч хамааралгүй гээд олон төрлийнх байж болно. Excel –д шүүлтүүр тавих хэдэн янзын аргууд бий.

Автофилтер эсвэл авто шүүлтүүр

Жагсаалтад авто шүүлтүүр тавина гэдэг нь тодорхой нөхцлийг хангаж байгаагаас бусад бүх бичлэгийг харагдахгүй болгоно гэсэн үг. Ийм шүүлтүүрийг тавихын тулд жагсаалтын дурын нүдийг сонгоод Home -> Editing -> Sort & Filter -> Filter  / Data -> Filter -> AutoFilter командыг өгнө. Ингэхэд жагсаалтын толгой мөрөнд авто шүүлтүүрийн тэмдэг болох сум бүхий товчнууд гарч ирнэ.

  Нээгдсэн тоо: 8041 Нийтийн

Бидэнд ямар нэгэн жагсаалт (жишээ нь хүнсний бүтээгдхүүн) байсан гэж үзье. Жагсаалт нь маш олон бичлэгтэйн дээр жагсаалтад нэг бүтээгдхүүний нэр нэгээс илүү орсон гэе. Давхардсан нэрсийг яаж хурдан ялган үзүүлэх вэ?

  Нээгдсэн тоо: 4680 Нийтийн

Excel 2007 үндсэн цонх    
    
Excel 2007 гийн үндсэн цонхны гол бүрэлдхүүн хэсгийн зургийг үзүүлэв. Энд хийсэн тайлбар нэрүүдийг цаашдаа ашиглах тул анхааралтай хараарай. Гэхдээ монгол тайлбар нь зарим хэсэгт тохиромж муутай болсон байх талтай. Ер нь бид цаашдаа Excel-ийн англи хувилбарыг ашиглах тул нэрүүдийг англиар шууд хэрэглэх нь илүү гэж үзэж байна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 505

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 776

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 961

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 912

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956