Шугам түүний төрлүүд

Шугам гэдэг нь бие биетэйгээ дараалан байрласан цэгүүдийн олонлогоор үүсэх геометрийн дүрс.
Ямар ч шугамыг тодорхой замаар шилжиж буй цэгийн хөдөлгөөний мөр гэж үзэж болно. Жишээ нь цаасан дээр харандаагаар дарвал түүний бал цаасан дээр цэг буюу мөрийг үүсгэнэ. Харандааг цааш цаасан дээгүүр хөдөлгөвөл хөдөлгөөний замаар бал бие биетэйгээ дараалан байрлах цэгүүдийн олонлогийг үүсгэснээр шугам зурагдана.
Геометрийн шугамд өргөн гэсэн ойлголт байдаггүй гэдгийг тогтоон аваарай.

Шугамын төрлүүд

Геометрийн шугамууд шулуун, хугарсан, муруй гэсэн гурван төрөлд хуваагдана.

Хугарсан болон муруй шугамууд өөртөө огтлолцсон байж болдог. Өөртөө огтлолцох гэдэг нь өөрөө өөртэйгөө нэг буюу хэдэн цэгт огтлолцохыг хэлнэ. Жишээ нь

Битүү болон задгай шугамууд

Хугарсан болон муруй шугамууд битүү болон зайдгай байх боломжтой. Битүү шугам гэдэг нь эхлэл төгсгөл нь давхцах шугамыг хэлнэ. Өөрөөр хэлбэл төгсгөлүүд бие биетэйгээ давхцсан гэсэн үг. Битүү хугарсан шугамаар бий болох хамгийн энгийн геометрийн дүрс бол гурвалжин. Үүнээс гадна 4, 5, 6 гэх мэтийн олон өнцөгтүүд ч бас битүү хугарсан шугамууд юм.
Битүү муруй шугамаар бий болох хамгийн энгийн дүрс бол тойрог. Эллипс, зуйван тойрог гэх мэт ч бас битүү муруй шугамууд.
Эхлэл төгсгөл нь давхцаагүй шугамыг задгай шугам гэдэг. Өөрөөр хэлбэл эхлэл, төгсгөл нь холбогдоогүй шугам юм.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 5196 Төлбөртэй

O төвтэй k коэффициенттэй гомотет гэдэг нь дүрсийн P цэг бүр гэсэн P1 цэгээр илэрхийлэгдэх хувиргалт юм.
Гомотет бол төстэй хувиргалт. Хувиргалтаар төстэй дүрсүүд үүсдэг. Өөрөөр хэлбэл харгалзах өнцгүүд нь тэнцүү талууд нь пропорционал дүрсүүд үүснэ гэсэн үг.

  Нээгдсэн тоо: 9185 Нийтийн

Тэгш зэргийн язгуур нь нэмэх, хасах гэсэн хоёр утгатай байдгийг бид мэднэ.
Учир нь (+5)2=25 бас (-5)2=25 байдаг.

Эерэг a тооны n зэргийн арифметик язгуур гэдэг нь ямар нэгэн эерэг тооны n зэрэг нь a тоотой тэнцүү байхыг хэлнэ.
Тооны n зэргийн алгебрын язгуур гэдэг нь энэ тооны бүх язгуурын олонлогийг хэлнэ. Тэгш зэргийн алгебрын язгуур нь эерэг, сөрөг хоёр утгатай байна.

  Нээгдсэн тоо: 49202 Бүртгүүлэх

Хувь гэдэг нь нэгийг 100 хуваасны 1 хэсэг. 1%=0.01 Хувиар бодогдох бодлогыг үндсэнд нь 3 тєрєлд хувааж болно.

1. Өгөгдсөн тооноос хувийг олох. Өгөгдсөн тоог хувиар үржүүлээд гарсан үржвэрийг 100 д хуваана.

Жишээ Банкны хадгаламжийн хүү жилийн 6%. 10000 тєгрєгийн хадгалмж жилдээ хэдэн төгрөгөөр өсөх вэ?
Бодолт 10000 · 6 : 100 =600 төгрөг

2. Өгөгдсөн тоо нь олох тоонд эзлэх хувиар тоог олох. Өгөгдсөн тоог түүний хувийн хэмжээнд хуваагаад 100 гаар үржүүлнэ.

Жишээ Ажилчин нэгдүгээр сард 300 мян.төг цалин авсан нь жилийн цалингийн 7.5% байсан бол жилийн цалин нь хэд вэ?
Бодолт 300000 : 7.5 · 100 =4000000 төгрөг

3. Хоёр тооны нэг нь нөгөөдөө эзлэх хувийг олох. Нэгдүгээр тоогоо хоёрдугаар тоондоо хуваагаад 100 гаар үржүүлнэ.

Жишээ Үйлдвэр эхний жилд 40000, дараагийн жилд 36000 машин үйлдвэрлэжээ.Эхний жилийн хэдэн хувийг дараагийн жилд хийсэн бэ?
Бодолт 36000 : 40000 · 100 =90%

  Нээгдсэн тоо: 1072 Бүртгүүлэх

Тоон завсар гэдэг нь координатийн шулуунд дүрсэлж болох тоон ологлог юм. Тоон завсарт цацраг, хэрчим, интервал, хагас интервалууд орно. Тоон олонлогуудыг функцийн тодорхойлогдох болон утгын муж, тэнцэлтгэл бишийн шийдүүд, тэнцэтгэл биш зэрэгт өргөн ашигладаг тул тэдгээрийн хэлбэр, тэмдэглэгээг бүрэн ойлгон мэдсэн байх хэрэгтэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763