Ажлын бодлогуудыг бодох

Тэгшитгэл зохиож бодох бодлогуудын нэг хэсэг бол ажлын бодлогууд байдаг. Ийм төрлийн бодлогууд шалгалт, шүүлэгт ирэх нь элбэг. Ажлын ямарч бодлогод ажилласан хугацаа, хөдөлмөрийн бүтээмж, нийт ажлын хэмжээ

Ажлын хэмжээ = Ажилласан хугацаа · Хөдөлмөрийн бүтээмж

харьцаагаар илэрхийлэгдэнэ. Ажлын бодлогуудад хамтран гүйцэтгэх, төлөвлөгөөгөөр ажил хийх, даацын гэх мэт төрлүүд голлодог.

Ихэнх тохиолдолд ажилласан цаг, бүтээмжийг үл мэдэгдэгчээр илэрхийлэн рационал бутархай хэлбэрийн тэгшитгэл зохион бодох эсхүл арай хүндэвтэр бодлогод систем тэгшитгэл гарган боддог. Зарим бодлогод нийт ажлын хэмжээг тодорхой заагаагүй байх нь элбэг. Ийм тохиолдолд нийт ажлын хэмжээг 1 гэж үздэг. Ажлын бодлогыг бодохдоо хамаарал бүхий гурван ухагдхуунаар хүснэгт зохиогоод түүнээсээ тэгшитгэлээ гаргаж бодвол илүү ойлгомжтой. Хүснэгт гаргаж сураад ирсний дараа хүснэгтийг санаандаа шууд бодоод тэгшитгэлээ гаргах чадвартай болно. Ажлын бодлого бодохыг жишээн дээр авч үзье.

Бодлого 17.027      Ажлыг хамтран гүйцэтгэх

Хоёр ажилчин нийлээд ажиллахад даалгаврыг 20 өдөрт гүйцэтгэнэ. Даалгаварыг ажилчид тус тусдаа гүйцэтгэвэл нэг нь нөгөөгөөс 9 өдрөөр илүү хугацаа зарцуулах бол ажилчид дангаараа даалгаварыг хэдэн өдөрт биелүүлэх вэ?

Бодолт

Бодлого 17.028     Төлөвлөгөөт ажил

Тракторчин 200 га талбайг хагалах ёстой байлаа. Тэр өдөр бүр төлөвлөснөөс 5 га -г илүү хагалсны дүнд нийт ажлыг хугацаанаасаа 2 өдрийн өмнө хийж дуусгасан бол тракторчин нийт талбайг хичнээн өдөрт хагалсан бэ?

Бодолт

Бодлого 17.030       Даацын бодлого

60 тонн ачаа зөөхөөр тодорхой тооны машин захиалснаас эвдрэлийн улмаас 2 машин ачаа зөөхөөр ирээгүй тул ирсэн машин бүрт 1 тонн ачааг төлөвлөснөөс илүү ачжээ. Ачааг зөөхөөр хичнээн машин ирэх ёстой байсан бэ?

Бодолт

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4699 Нийтийн

Шугам гэдэг нь бие биетэйгээ дараалан байрласан цэгүүдийн олонлогоор үүсэх геометрийн дүрс.
Ямар ч шугамыг тодорхой замаар шилжиж буй цэгийн хөдөлгөөний мөр гэж үзэж болно. Жишээ нь цаасан дээр харандаагаар дарвал түүний бал цаасан дээр цэг буюу мөрийг үүсгэнэ. Харандааг цааш цаасан дээгүүр хөдөлгөвөл хөдөлгөөний замаар бал бие биетэйгээ дараалан байрлах цэгүүдийн олонлогийг үүсгэснээр шугам зурагдана.
Геометрийн шугамд өргөн гэсэн ойлголт байдаггүй гэдгийг тогтоон аваарай.

  Нээгдсэн тоо: 1820 Төлбөртэй

Алгебрийн илэрхийлэл гэдэг нь тооны оронд үсэг болон цифр байж болох хэлбэрээр зохиогдсон бичлэг. Өөрөөр хэлбэл үсэг болон тоонууд холилдон орсон бичлэг. Үүний дээр алгебрийн илэрхийлэл арифметикийн үйлдлүүдийн тэмдэгүүд болон хаалтыг агуулж байж болно.
Алгебрт тоог тэмдэглэсэн дурын үсэг, цифрүүдээр дүрслэгдсэн дурын тоог алгебрийн илэрхийлэл гэж үздэг. Томьёонд агуулагдаж буй алгебрийн илэрхийллийн үсгүүдийг өгөгдсөн тоонуудаар орлуулан заагдсан үйлдлүүдийг хийн арифметикийн тодорхой бодлогуудад хэрэглэдэг.

  Нээгдсэн тоо: 6202 Нийтийн

ax+b=0 хэлбэрийн тэгшитгэтгэлийг нэг үл мэдэгдэгчтэй шугаман тэгшитгэл гэнэ. Энд a , b нь тодорхой тоонууд харин x нь үл мэдэгдэгч болно.
Тэгшитгэлийг бодно гэдэг нь тэгшитгэлийг адитгал болгох x үл мэдэгдэгчийн тоон утгыг олно.

  1. Хэрэв a≠0 бол тэгшитгэлийн шийд нь
  2. Хэрэв a=0 бол хоёр тохиолдол гарна.
    • b=0 бол 0·x+0=0 энд x дурын тоо байж болно.
    • b≠0 бол 0·x+b=0 энд тэгшитгэл шийдгүй.

 

  Нээгдсэн тоо: 2345 Бүртгүүлэх

Кубыг хавтгайгаар зүсэлт хийх нь пирамидын зүсэлтийг бодвол арай энгийн. Өгөгдсөн цэгүүдийн хоёр нь нэг хавтгайд байрлаж байвал тэдгээрийг дайруулан шулуун татаж зүсэгч хавтгайн мөрийг гаргаж болно. Кубын зүсэлтийг байгуулахад зүсэгч хавтгайн мөрийг байгуулах бас нэг боломж байдаг. Паралел хоёр хавтгайг гуравдахь хавтгай паралел шугамуудаар огтолж байгаа тул аль нэгэн талстад зүсэлтийн шугамыг байгуулсан бол нөгөө хавтгайд зүсэлт дайран өнгөрөх цэг олдох бөгөөд бид энэхүү цэгийг дайруулан байгуулсан шулуунтай паралел шулууныг татаж болно. Кубыг хавтгайгаар зүссэн байгуулалтыг хэрхэн үүсгэхийг тодорхой жишээнүүдээр авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 374

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 469

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 447

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 521

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 587

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 581

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 724

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 865

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 855

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1434

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 752

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 253