Гурвалжин

Хавтгайн геометрт хамгийн өргөн хэрэглэдэг дүрс бол гурвалжин. Гурвалжны шинж чанарууд бараг бүх бодлогод орж ирдэг гэхэд хилсдэхгүй. Иймээс гурвалжны шинж, чанаруудыг сайн ойлгон тогтоон авбал цаашид их хэрэгтэйг зөвлөе.
Гурвалжин гэдэг нь гурван холбоосоос бүрдсэн хаалттай тахир шугам. Тодорхойлолтыг тахир шугам хичээлийг үзэн зөв ойлгон тогтоож аваарай.

Тахир шугамын оройнуудыг гурвалжны орой харин түүний холбоосуудыг гурвалжны талууд гэнэ. Гурвалжны талуудаар үүсэх өнцгүүдийг гурвалжны оройн өнцгүүд гэж нэрлэнэ. Зурагт үзүүлсэн ABC тахир шугам гурвалжин үүсгэсэн бөгөөд түүний A, B, C оройнууд гурвалжны оройнууд, AB, BC, CA холбоосууд гурвалжны талууд болно. - гурвалжны өнцгүүд ба тэдгээрийг бас харгалзах оройн үсгээр гэж ч тэмдэглэдэг.
Гурвалжинг түүний оройнуудын гурван үсгээр голдуу тэмдэглэдэг. Жишээ нь ABC эсхүл BCA эсхүл CBA гурвалжин гэнэ. Гурвалжин үгийн оронд тэмдэг ашиглан гэж ч тэмдэглэдэг.
Гурвалжин бүр 3 орой, 3 тал, 3 өнцөгтэй.

Өндөр

Гурвалжны аль нэг оройгоос түүний эсрэг орших талд буулгасан перпендикулярийг гурвалжны өндөр гэнэ. Гурвалжны өндөр талын үргэлжлэлд бууж болно.

BN хэрчим ABC гурвалжны өндөр. Харин EL хэрчим DEF гурвалжны DF талын үргэлжлэлд буулгасан өндөр.
Оройн өнцөг болон эсрэг орших талтай огтлолцсон цэгээр үүссэн хэрчмийн уртыг гурвалжны өндөрийн урт гэнэ. Эндээс гурвалжин болгон гурван өндөртэй байна гэсэн дүгнэлтийг хийж болно.

Биссектрис

Гурвалжны оройн өнцгийг таллан хуваасан шулууныг гурвалжны биссектрис гэнэ. Оройн өнцгийг хуваасан шулууны оройн өнцгөөс эсрэг орших талтай огтлолцох цэг хүртэлх хэрчмийн уртыг биссектрисийн урт гэдэг.

BN хэрчим нь ABC гурвалжны биссектрис. Гурвалжин бүр гурван биссектристэй.

Медиан

Гурвалжны оройг түүний эсрэг орших талын дундажтай холбосон хэрчмийг гурвалжны медиан гэнэ. Энэ хэрчмийн уртыг медианий урт гэдэг. Гурвалжин бүр гурван медиантай.

BN хэрчим нь ABC гурвалжны медиан.

Дундаж шугам

Гурвалжны хоёр талын дундажийг холбосон шугамыг тухайн гурвалжны дундаж шугам гэдэг.

Гурвалжны дундаж шугам түүний аль нэг талтай паралел байхын дээр энэ талын хагастай тэнцүү. Өөрөөр хэлбэл AC||EF, AB||FD, BC||ED ба EF=AC/2, FD=AB/2, ED=BC/2 гэсэн үг. Гурвалжин бүр гурван дундаж шугамтай.

Гурвалжны эдгээр хэрчмүүд хэрхэн үүсдэг ямар нэртэйг шууд цээжлэх хэрэгтэй. Хичээлээр үзсэн гурвалжин, түүний чухал хэрчмийн тухай ойлголт эхний удаад хангалттай гэж үзээд үүгээр дуусгая. Хичээлийг аль болохоор энгийн болоод ойлголтуудыг бага хэмжээгээр оруулах байдлаар боловсруулсан тул хичээл бүрд өгч буй ухагдхууныг бүрэн ойлгон тогтоон авахыг зөвлөе.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1035 Нийтийн

Нийлбэрийн шинжүүдийг сурагчид сайн мэддэг. Хүмүүс тоонуудын нийлбэрийг хурдан тооцоход эдгээр шинжүүдийг тогтмол хэрэглэдэг ч яг ямар шинж гэдгийг төдийлөн мэдээд байдаггүй.

  Нээгдсэн тоо: 353 Бүртгүүлэх

Хичээлээр хасах үйлдэлд оролцогчдийн өөрчлөлт ялгавар буюу үр дүнд хэрхэн нөлөөлөх талаар авч үзье. Нийлбэр, ялгаварын гишүүдийн өөрчлөлт цаашдаа алгебрийн илэрхийллийн адитгал хувиргалтын суурь болдог тул ухагдхууныг сайн ойлгон, тогтоож авахыг зөвлөе. Математикт холбоогүй ойлголт, дүрэм гэж байдаггүй учраас бүгдийг эхнээс нь нухацтай судлан ойлгож хэрэглэж сурах хэрэгтэй. Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн өөрчлөлтийн дүрмүүд энгийн мэт санагдаж болох ч эдгээр дүрмүүд алгебрийн илэрхийлэл, тэгшитгэл, тэнцэтгэл биш гээд бүх л зүйлд хүчинтэй байдаг.

  Нээгдсэн тоо: 2924 Төлбөртэй

Олон төрлийн бодлого, хувиргалт хийхэд тригнометрийн өнцөг хаана аль үед байрлаж байгаагаас хамааран тэдгээрийн тэмдгийг тооцох хэрэгтэй болдог. Иймээс тригнометрийн функцуудын тэмдгийг мэддэг байх нь туйлын чухал. Гэхдээ эдгээрийг цээжилнэ гэвэл хүнд бөгөөд алдаа гаргах өндөр магадлалтай тул тэмдгийн учрыг ойлгох хэрэгтэй. Энэ нь илүү амар болоод найдвартайн дээр тригнометрийг ойлгох үндсэн нөхцлүүдийн нэг мөн.

  Нээгдсэн тоо: 2651 Төлбөртэй

Элсэлтийн ерөнхий шалгалт дээр тодорхой бус интегралыг олох бодлогууд ирсэн байдаг. Гэхдээ ийм төрлийн бодлого цөөн тооны байдаг ч ЕБС-ийн математикийн хичээлийн программд багтдаг сэдэв учраас тодорхой бус интегралыг бодож чаддаг байх хэрэгтэй. Их дээд сургуулийн эхний курст яг энэ сэдвээр дээд математикийн хичээлүүдтэй тулах учраас хичээлд үзэх аргуудыг мэдэж байх нь шалгалт гэлтгүй цаашдаа хэрэг болно.
Ерөнхий шалгалтын бодлогуудад байгаа тодорхойгүй интеграл олох бодлогууд маш энгийн амархан бараг л хүснэгтийн интеграл байсан гэхэд хилсдэхгүй. Ийм хөнгөн даалгавар дээр сэдвийн аймшигтай нэрнээс сүрдээд оноо алдана гэдэг байж болохгүй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 765