Татгалзсан бэрсний гамбит II

Орчин цагт хаалттай гарааны ангилал 30-40 жилийн өмнөхтэй харьцуулбал ихээхэн өөрчлөгдсөн. Өмнө нь хаалттай гараанд цагаан эхний нүүдэлдээ ноёны хүүгээ хоёр нүдээр түлхээгүй бүх гарааг хамруулдаг байсан бол одоо зөвхөн цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр нүдээр түлхэн харин хар яг ижил хариу нүүдэл хийдэг гараануудыг хаалттай гэж нэрлэдэг болсон. Өөрөөр хэлбэл өнөө цагт төвд 1. d4 d5 гэсэн шууд хүүний тулалт хийгддэг бэрсний гамбитийн төрлийн эхлэлүүдийг хаалттай гараа гэж үздэг. Иймээс өмнө нь хаалттай гараанд оруулж байсан бусад гараанууд гараанд үүсэх хүүний бүтцийг үндэслэн хагас хаалттай, жигүүрийн гэсэн хоёр бүлэгт хуваагдсан.

Хичээлээр Татгалзсан бэрсний гамбитийн Кембриж-спринг, Тартаковерийн хувилбарын талаар авч үзье. Та шатар сонирхдог бол сайтад нийтлэгдсэн гарааны хичээлүүдийг үзэн тоглолтын ур чадвараа дээшлүүлэхийг санал болгоё.

[Event "Татгалзсан бэрсний гамбит. Кембриж-спрингийн хувилбар."] 1. d4 d5 2. c4 e6 3. Nc3 Nf6 4. Bg5 Nbd7 5. e3 (5. cxd5 exd5 6. Nxd5? {нь} (6. e3 {хувилбарыг Ван Вели - Карлсен нарын өрөгт үзнэ.}) 6... Nxd5! 7. Bxd8 Bb4+ 8. Qd2 Bxd2+ 9. Kxd2 Kxd8 {гээд хар бод илүүтэй болох тул алдаатай.}) 5... c6 6. Nf3 Qa5 {Кембриж-спрингийн хамгаалалтын санаа нь c3 морины дарааг ашиглан төв болон бэрсний жигүүрт сөрөг тоглолтыг үүсгэх юм. Цагаан маш оновчтой тоглох ёстой.} 7. Nd2 {энэ нүүдэл харын өмнө хүндхэн асуудал тавьдагийг практик үзүүлсэн.} ({Жишээ нь} 7. Bd3 Ne4 {гээд} 8. Bxe4 {гэвэл} dxe4 {-ийн дараачаар g5 тэмээ хамгаалалтгүй үлдэх тул сул.}) (7. cxd5 Nxd5 8. Qb3 ({8. Бb3 -ийн оронд} 8. Qd2 {-ыг хэрэглэдэг} Bb4 ({8. Бd2 -т} 8... N7b6 {сонирхолтой хариулт бий. Жишээ нь} 9. Bd3 Nxc3 10. bxc3 Nd5 11. O-O Qxc3 12. Qe2 Bd6 13. Rac1 Qa5 {хүүний оронд цагаан дайрах боломжтой.}) 9. Rc1 O-O 10. e4 Nxc3 11. bxc3 Ba3 12. Rb1 e5 {харын байрлал муугүй.}) 8... Bb4 9. Rc1 e5! 10. Bc4 ({эсхүл} 10. dxe5 Nc5 {гээд дараа нь 11... Мa4}) ({эсхүл} 10. Nxe5 Nxe5 11. dxe5 Be6 12. Bc4 h6 13. Bh4 O-O 14. O-O Bxc3 15. Bxd5 (15. bxc3 {гэвэл} b5!) 15... Qxd5 16. Qxc3 {тэнцүүхэн тоглолттой.}) 10... N7b6 ({эсхүл} 10... Bxc3+ 11. bxc3 exd4 12. exd4 O-O {хэрвээ} 13. Be2 {гэвэл} Re8) 11. Bxd5 Nxd5 12. Nxe5 Be6 13. Nc4 Nxc3! 14. Nxa5 Nxa2+ 15. Qxb4 Nxb4 {гээд хар сайн тоглолттой.}) (7. Bxf6 Nxf6 8. Bd3 Bb4 9. Qb3 dxc4 10. Bxc4 O-O 11. O-O Bxc3 12. bxc3 b6 13. Ne5 Bb7 14. Be2 c5 15. Nc4 Qa6 {гээд 15... Тd5 заналтай тул хар хангалттай ёөрөг тоглолттой. (Капабланк - Ласкер, Нью-Йорк, 1924)}) 7... Bb4 8. Qc2 (8. Qb3? {гэвэл} dxc4 {гээд c3 дээрх солилцооны дараа g5 тэмээг алдан хожигдоно.}) 8... dxc4 9. Bxf6 Nxf6 10. Nxc4 Qc7 {цагаан шатрууд нилээд идэвхитэй байрласан ч хар хоёр тэмээтэй бөгөөд сул нүднүүдгүй. Капабланк - Алехин нарын нэгэн өрөг} 11. a3 Be7 12. g3 O-O 13. Bg2 Bd7 14. b4 b6 15. O-O a5 {гэж үргэлжлэн хар муугүй.}

Гарааны нүүдэл бүрийн учрыг ойлгон сайн тогтоон авахыг хичээгээрэй. Шатарт нэг буруу нүүдэл өргийн хувь заяад шийдвэрлэх нөлөө үзүүлдэг тул гараанд аль болохоор алдаа хийхгүйгээр нүүж сурахыг тулд гарааны хичээлүүдийг давтан судлаж өөрийн тоглолтондоо хэрэглэж сурахыг зөвлөе.

[Event "Татгалзсан бэрсний гамбит. Тартаковерийн хувилбар."] 1. d4 d5 2. c4 e6 3. Nc3 Nf6 4. Bg5 Be7 5. e3 h6 {хамгаалалтын энэхүү системийг практикт Тартаковер оруулан Бондаревский, Макагонов нар хөгжүүлсэн. Системийн үндсэн санаа нь хөдөлгөөнтэй хүүний төвийг үүсгэн цаашдын үргэлжлэлийг нээхэд оршино.} 6. Bh4 b6 7. Nf3 O-O 8. cxd5 Nxd5 ({хэрвээ} 8... exd5 {гэвэл} 9. Bd3 Be6 10. O-O Nbd7 11. Ne5 Nxe5 12. dxe5 Nd7 13. Bxe7 Qxe7 14. f4 {гээд цагаан санаачлагатай.}) 9. Bxe7 (9. Bg3 {-д} c5 {сайн. Жишээ нь Стейнер - Бондаревский, 1945 нарын өрөгт} 10. Nxd5 Qxd5 11. a3 Rd8 12. Rc1 Ba6 13. Bxa6 Nxa6 {гээд хард хүндрэлгүй.}) 9... Qxe7 10. Nxd5 exd5 11. Rc1 ({11. Трc1 -ийн оронд} 11. Be2 {боломжтой. Тэгвэл хар тоглолтын өргөн боломжтой} Be6! {-г хийнэ. Жишээ нь} 12. O-O c5 13. dxc5! (13. Ne5 {нь илүү}) 13... bxc5 14. Qa4 Qb7! 15. Qa3 Nd7 16. Rfb1 {гээд хар давуутай. (Берток - Фишер, 1962)}) 11... Be6 {нэхэгдэн буй Тc8-b7 нүүдлийн оронд хийгдсэн энэхүү нүүдэлд Капабланкийн (1922) эсрэг тоглосон Тартаковерийн санаа агуулагдана. Гэхдээ Тартаковер морио солилгүйгээр 8... ed 9. Бb3 Тe6 гэж тоглосон.} 12. Qa4 c5 (12... a5 {13... Бb4+ заналтай нүүдэл анхаарал татахаар.} 13. Rc3 Rc8 14. Bd3 c5 15. Qa3 Qa7 16. Bb5 Na6 17. O-O Nc7 18. Bc6 c4! {-ийн дараачаар хар сайн сөрөг тоглолтыг авсан. (Фурман - Зайцев, 1971)}) 13. Qa3 {энэ дараа дээр цагааны бүх стратег суурилана.} Rc8 14. Be2 {талуудын боломжууд тэнцүүхэн хувилбарын эгзэгтэй байрлал. Хар 14... Бb7 эсхүл 14... Мd7 үргэлжлэлүүдээс сонгох боломжтой.} (14. Bb5 {-ийг жишээ өргүүд хичээлд Фишер - Спасский нарын өргөөр авч үзнэ.}) 14... Qb7 {нүүдлийг Кузьминых санаачилсан.} ({шууд} 14... Kf8 {гэж хариулж болно. Винанте - Каспаров (1987) нарын өрөгт} 15. dxc5 bxc5 16. O-O a5 17. Rc3 Nd7 18. Rfc1 Rcb8! 19. Rb3 c4! {гээд хар сайн тоглолтыг авсан.}) (14... Nd7 {Бондаревский, Макагоновийн маневр.} 15. O-O Kf8! {c5-c4 нүүдлийн бэлтгэл.} 16. dxc5 {тохиолдолд} bxc5 17. Nd2 {хүүг e3-e4 нүүдлээр сулруулах зорилготой нүүдэлд} (17. Rc2 {гэвэл} Qd6 18. Rfc1 Qb6 19. Nd2 Re8 20. Nb3 d4! {хүчтэй. Петросян - Спасский, 1966}) 17... f5! {хариулт сайн.}) ({Петросян - Спасский (1966) нарын хооронд тоглосон дэлхийн аваргын төлөөх хоёрдахь өрөгт хар} 14... a5 {гэж тоглосон. Цааш} 15. O-O Na6 16. dxc5 bxc5 17. Nd4 Qd7 18. Bxa6 Rxa6 19. Ne2 a4 ({хар 19... a4 -ийн оронд} 19... Bg4 20. Rfe1 Bxe2 21. Rxe2 {гэсэн бол цагааны байрлал багахан илүү үлдэхээр байсан.}) 20. Rfd1 Qd6 21. Rd2! {гээд цагаан байрлал арай давуутай.}) 15. dxc5 bxc5 16. O-O (16. Rxc5 {гэвэл} Rxc5 17. Qxc5 Qxb2) 16... Qb6 17. Nd2 Nd7 18. e4 Qb4!

Сайтын Багц хичээл хэсгээс сэдэвчлэн багцалсан хичээлүүдийг үзээрэй. Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 415 Нийтийн

Жигүүрийн гарааны төрөлд ордог Англи гарааны олон хувилбарын онолыг судалсан тул гараагаар мастерууд хэрхэн тоглосон өргүүдийг авч үзье. Мастеруудын өргийг судлаж байхдаа онолын хувилбаруудыг хослуулан үзэж хаана аль хувилбараар хэрхэн тоглосонг харьцуулан судлаарай. Өргийг хараад өнгөрөх нэг хэрэг. Сайт өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцахад туслах үндсэн зорилготой тул та зүгээр интернет хэсэж байгаа байдлаар хандалгүй яг л сургалтад хамрагдаж байгаа байдлаар хандан холбогдох хичээлүүдийг бүгдийг багцлан үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1671 Нийтийн

Нүүргүй хүүний төрлүүд: 1. Холбоотой 2. Хамгаалагдсан 3. Алслагдсан. Нүүргүй хүү бүр ижилхэн үнэ цэнэтэй байдаггүй. Тоглолтонд бусдаасаа харьцуулашгүй илүү үнэтэй зарим төрлийн нүүргүй хүүнүүд тохиолдоно. Ийм нүүргүй хүүнүүдэд суралцагчид онцгой анхааралтай хандан өөртөө ийм хүү бий болгох тохиолдолыг хэзээ ч алдаж болохгүй. Цаашид бид энэхүү хүүний мөн чанарыг судлан тэдгээрийн өндөр үнэ цэнэ юунд оршдогийг тодорхойлохыг оролдоно.

  Нээгдсэн тоо: 3802 Нийтийн

Ихэнх өргүүдэд үндсэн тэмцэл миттельшпиль буюу дунд хэсэгт өрнөн олон шатруудыг солилцон шатрын арми багасаж ирдэг.Үүний дараа тоглолт төгсгөлийн үе болох эндшпильд шилжинэ. Энэ үг нь Endspiel гэсэн герман үгнээс үүдэлтэй. Зарим тохиолдолд аль нэг өрсөлдөгч миттельшпильд тэр ч бүү хэл дебютэд (гараанд) бут ниргүүлэн тоглоомын төгсгөлийн үед хүрэхгүй дуусах нь байдаг. Үүнээс үндэслэн зарим нэгэн шатарчид (зөвхөн эхлэн суралцагчид ч биш) төгсгөлийн үндэс болон зарчимуудад суралцахдаа хайнга хандах нь бий. Тэдгээр хүмүүс төгсгөлийн зарчмуудыг үзэн цаг зав алдаж байснаас гарааны хувилбаруудыг сайн сурахыг илүүд үздэг. Ингэж боддог хүмүүс шатарт хэзээ ч томоохон амжилтанд хүрэхгүй. Гарааны хэдэн нүүдэлтэй хүмүүс сурсан аргаараа өрсөлдөгчөөс олж авсан хүү эсвэл бүр бодны давуу талаа хожил болгож чадахгүйд хүрдэг.

  Нээгдсэн тоо: 1016 Төлбөртэй

Эхэндээ "Төвийн сөрөг гамбит" нэртэй байсан XV -р зууны сүүлээр бий болсон хуучны хамгаалалт бөгөөд XX -р зууны эхээр Скандинавийн мастеруудын судалгааны ачаар тоглолтын практикт орж ирсэн. Гарааны талаарх эхний бичвэрийг 1918 онд Жак Мизес хэвлүүлжээ. Гэхдээ гарааг бүр XIX зуунд Оросын шатарч Карл Яниш судалсан байдаг.
Орчин үеийн онолд хар гараанд хугацаа алдсанаар цагаан урт хугацааны санаачлагыг өгдөг гэж үзэх болсноор гараанд эргэлзээтэй хандах болсон. Хэдийгээр ийм дүгнэлттэй ч скандинав хамгаалалт тэмцээнүүдэд тогтмол тохиолддог.

[Event "Скандинав хамгаалалт. I-р хэсэг"] 1. e4 d5 2. exd5 Qxd5 {бэрсээ тоглолтод эрт оруулснаар хар 3. Мc3 -ийн дараа цаг алдан муу байрлалтай болдог.} 3. Nc3 Qa5 4. d4 Nf6 5. Nf3 Bg4 6. h3 {хамгийн эрчтэй нүүдэл.} (6. Be2 {ч энгийн болоод сайн.}) 6... Bh5 ({эсхүл} 6... Bxf3 7. Qxf3 {гээд цагаан сайн байрлал, хоёр тэмээтэй.}) 7. g4 Bg6 8. Ne5 c6 {цагаан санаачлагатай. Цааш} 9. h4 Ne4 ({эсхүл} 9... Be4 10. Nc4 Qd8 11. Nxe4 Nxe4 12. c3 e6 13. Bd3 Nd6 14. Ne5 {гээд цагаан давуутай.}) 10. Bd2 Qb6 ({хэрвээ} 10... Nxd2 11. Qxd2 f6 {гэвэл} 12. Nxg6 hxg6 13. Bd3 g5 14. h5 {гээд цагааны тоглолт илүү.}) 11. Nxg6 Nxc3 12. Bxc3 hxg6 13. Qd2 e6 14. O-O-O Qc7 15. Re1 {гэж үргэлжлүүлж болно. Хар хамгаалахад хүнд.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 292

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 338

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 505

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 726

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1132

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 747

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 819