Татгалзсан бэрсний гамбитын жишээ өргүүд IV

Энэ удаад татгалзсан бэрсний гамбитийн жишээ өргүүдийн үргэлжлэлийг орууллаа. Сайтын хичээлүүдийг бүлэглэн багцалсан хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс үзэхийг зөвлөе. Хүмүүс хурдан сурах тухай л их асуудаг. Би суралцахыг насан туршийн л ажил гэж боддог тул та хичнээн нухацтай, зорилготой, тэвчээртэй судлана төчнөөн илүүг мэдэн түүнийхээ хирээр орлого, ашиг тань нэмэгдэнэ гэдэгт итгээрэй.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1359 Төлбөртэй

Нэг. Нээж шалах ба дарааны төстэй шинж.

Нээж шалахдаа зайлж буй шатраа хаана шилжүүлэх нь ашигтай вэ?

Дараа болон нээж шалах хоорондын төстэй байдлыг диаграм тодорхой харуулна. Баруун талын хэсэгт тэрэг бол занал үүсгэгч буюу (нээгдэгч), морь бол дундын буюу (нээгч) шатрууд ба харин ноён нээлтэд өртөгч юм. Зарим талын төстэй тал яалтгүй. Нээж шалах бол даруулагч нь өнгөө сольсон дараа.

Нээж шалахад бид дарааны адилаар бас л гурван оролцогч шатруудтай ажиллана.

  • Шалаа хийхээр заналхийлж буй шатар
  • Нээгч буюу түүний хөдөлгөөнөөр нээн шалалт үүсэх шатар
  • Нээгчийн ард байгаа шатар

Товчхондоо бол заналхийлэгч, дундын, өртөгч шатрууд юм.

  Нээгдсэн тоо: 645 Төлбөртэй

Ямарч тоглоомыг сурахад амархан боловч сайн тоглодог болоход таниас нилээд хүч хөдөлмөр шаардана. Хүмүүс шатарыг тогтмол тоглоод л байвал сайжирна гэж голдуу ойлгодог. Миний бодлоор шатар их тоглохоосоо илүү өөрөөсөө илүү түвшингийн хүмүүстэй тоглох, мастеруудийн тоглосон өргүүдийг судлан, шатарын онолыг хэрхэн оновчтой зөв ашиглаж байгаад суралцах нь илүү үр дүнтэй санагддаг. Иймээс сайтын шатарын хичээлүүд хэсэгт нийтлэгдсэн онол болоод мастеруудийн өргүүдийг үзэхийг зөвлөе.  

[Event "Брюссель, 1987."] [White "Каспаров"] [Black "Ван дер Виль"] 1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. e3 e6 5. Nf3 Nbd7 6. Bd3 Bb4 7. a3! Ba5 ({Каспаров - Хюбнер (1986) нарын өрөгт хар темп алдан} 7... Bd6 {гэж ухарсан. Цааш} 8. e4 dxe4 9. Nxe4 Nxe4 10. Bxe4 e5 11. O-O O-O 12. Bc2! {нүүдэлд Каспаров} ({харын санаа} 12. dxe5 Nxe5 13. Nxe5 Bxe5 14. Bxh7+ Kxh7 15. Qh5+ Kg8 16. Qxe5 Qd3! 17. c5 Be6 18. Bf4?! ({Гэхдээ Николич - Хюбнер (1987) нарын өрөгт} 18. Be3! {-ын дараагаар цагаан маш эвгүй төгсгөлд аажмаар хожсон.}) 18... Bd5 {хувилбараар нээгдсэн. (Ларсен - Бисгайер, 1968) нарын өрөгт хар удалгүй тэнцээнд хүрсэн.}) 12... Re8 {замыг сонгосон.} 13. Re1 exd4 14. Rxe8+ Qxe8 15. Qxd4 Be7 16. Bg5 Bxg5 17. Nxg5 Nf6 18. Rd1! Be6 19. Re1 Qd8 20. Nxe6 {гээд цагаан их давуутай болсон.}) 8. O-O O-O 9. Qc2 dxc4 10. Bxc4 Bc7 11. Ba2! {энэ системийн ердийн нүүдэл. Цагаан аюултай тэмээг отолтод оруулан c2 -ын бэрс c7 тэмээг ажиглах ажиллагааг хүчилсэн.} e5 12. h3! h6 {хар Тg5, Мg5 зэрэг цөмрөлтөөс хамгаалан e5 хүүг Бe7 эсхүл Трe8 гэж бэхжүүлэхээр төлөвлөсөн.} ({шууд} 12... Re8 {гэж тогловол} 13. Ng5 {гэх тул хүсэхгүй.}) ({харин} 12... Qe7 {гэвэл} 13. Bd2! {14. Мb5! гэх заналтай.}) 13. e4 Re8 14. Be3 Nh5?! 15. Rad1 exd4 (15... Qf6 {-д} 16. Nd5! {хүчтэй.}) 16. Bxd4! ({хар} 16. Nxd4 Bf4! {-д найдсан байх.}) 16... Qe7 17. e5 Nf8? {хар үр дүнтэй цохилтыг хараагүй бөгөөд тэдний байрлал найдваргүй болсон.} (17... Nf4 {илүү байсан. Одоо h5 морь тоглолтын гадна үлдэнэ.}) 18. Nb5!! {гэнэтийн цохилт.} Ne6 (18... cxb5? 19. Bc5 {-ын дараагаар хар бэрс баригдана.}) 19. Bxe6 fxe6 20. Nxc7 Qxc7 21. Qg6 Qf7 22. Qxf7+! {энгийн болоод сайн. Харын шатрууд эв нэгдэлгүйгээс үүдэн тэдний байдал найдваргүй болсон.} Kxf7 23. Be3 Rf8 ({морио чөлөөлөх} 23... g5 {оролдлогод цагаан} 24. g4! Ng7 ({эсхүл} 24... Nf4 25. Bxf4 gxf4 26. Rd4) 25. Nd2 Rd8 26. f4! {гэж хариулна.}) 24. Rd4 Kg8 25. Rfd1 b6 26. Rh4 Rf5 27. Nd4 {гээд хар буусан.}

  Нээгдсэн тоо: 560 Төлбөртэй

Орчин үед бэрсний гамбитийн эсрэг маш өргөнөөр ашигладаг хамгаалалтын нэг бол Грюнфельдийн хамгаалалт. Иймээс шатар сонирхогчид, эхлэн суралцагчид хамгаалалтын системийн сайтар судлан суралцахыг зөвлөе. Жишээнд мастеруудын төрөл бүрийн шатны тэмцээнд тоглосон өргүүд орсон тул нүүдэл бүрийг сайн судлан ойлгон авахыг оролдоорой.

[Event "Москва, 1981."] [White "Авербах"] [Black "Купрейчик"] 1. d4 Nf6 2. Nf3 g6 3. g3 Bg7 4. Bg2 O-O 5. O-O d5 6. c4 c6 {хатуу үргэлжлэл.} (6... dxc4 {-ийн дараа хурц тэмцэлтэй.}) 7. cxd5 cxd5 8. Ne5! {Энэхүү симметр байрлалд цагааны гол найдлага морио e5 дээр оруулан давууг авахтай холбоотой бөгөөд энэхүү чухал нүүдлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй.} (8. Nc3 {тохиолдолд хард} Ne4! {гэсэн адилхан боломж гарч ирнэ.}) 8... Ng4?! ({найдвартай нь} 8... e6 9. Nc3 Nfd7! {энэ байрлалыг Каспаров Карповтой дэлхийн аваргын тэмцээнд хараар тоглохдоо хоёр ч өрөгт хамгаалсан. Цагаан} 10. Nf3 ({эсхүл} 10. f4 Nc6 11. Be3 Nb6 12. Bf2 Bd7 13. e4 Ne7 {ч гээд тодорхой үр дүнд хүрээгүй. (1987)}) 10... Nc6 11. Bf4 (11. Bg5 {гэвэл} Qb6! 12. Na4 Qa6 13. a3 h6! 14. Bf4 g5 15. Be3 b5 {гээд хар бэрсний жигүүрт сайн ирээдүйтэй. (Стуруа - Маланюк, 1981)}) 11... Nf6 12. Ne5 Bd7 {гээд олигтой үр дүнд хүрээгүй. (1986)}) 9. f4! Qb6? {өргийн тайлбарт Авербах "энэхүү идэвхитэй нүүдэл гайхалтай байдлаар цагааныг материалийн давууг хүргэсэн. e5 дээр солилцох шаардлагатай байлаа" гэж бичжээ.} 10. Nc3 Be6 (10... Nxe5 {гэвэл} 11. Nxd5) 11. Nxg4 Bxg4 12. Nxd5 Bxd4+ (12... Qxd4+ 13. Qxd4 Bxd4+ 14. e3 {муу. Хар материалийн том хохирол амсах нь гарцаагүй.}) 13. e3!! {маш гоё. Хар тоглолтыг нарийн болгож амжилгүйгээр багадаа л хүү алдан өрөг цагааны хожилтой төгсгөлд шууд шилжинэ.} Bxd1 14. Nxb6 axb6 15. Rxd1 Bc5 16. Bxb7 Ra7 17. Bf3 {бусад нь энгийн.} Na6 18. a3 Rc8 19. Bd2 Rd7 20. Kf1 Rcd8 21. Ke2 e5 22. fxe5 Nc7 23. Bc6 Rd3 24. b4 Be7 25. Be1 Rb3 26. Rxd8+ Bxd8 27. Ra2 Bg5 28. Bd2 b5 29. Be4 {гээд хар буусан.}

Жич: Өөрийгөө хөгжүүлэхэд багахан хэмжээний төлбөр төлөхөөс татгалзах хэрэггүй.

  Нээгдсэн тоо: 1150 Төлбөртэй

Шатрын онолын мэдлэгээ бататгах хамгийн сайн арга бол мастеруудын өргийг судлах. Дөрвөн морины гарааны жишээ өргүүдэд мастерууд хэрхэн тоглож байгааг сайн судлан суралцаарай.

[Event "Антверпен, 2009. Дөрвөн морины гараа"] [White "Бакро"] [Black "Саркисян"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Nc3 Nf6 4. Bb5 Nd4 5. Bc4 Nxf3+ ({Ихэнхдээ} 5... Bc5 {гэж тоглодог}) 6. gxf3!? {Сонин шийдэл. Цагаан тэргээ g шугамаар ашиглахаар тооцсон.} Bc5 7. Rg1 Nh5 8. d4! Bxd4 9. Ne2 d5! ({Цагаан дайралтын хүчтэй нөөцтэй хувилбар руу хар явсан. Илүү нь} 9... Qf6) 10. Bxd5 c6 11. Nxd4 cxd5 12. Rg5! {тэрэг 5-р хэвтээгээр тоглох замд гарлаа.} exd4 13. Rxd5 Qb6 14. Rxh5 Be6 15. b3 O-O?! ({Илүү сайн нь} 15... g6 16. Rg5 f6 17. Rg2 O-O-O) 16. Bb2 g6? (16... Rad8!?) 17. Bxd4 Qc7 18. Bf6! {Бd1-d2(c1)-h6! гэх заналаас хар буусан.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 293

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 370

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 435

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 484

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 508

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 601

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 692

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 731

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1136

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 752

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 822