Нүүргүй хүүг хаах дүрэм хүүний гинжид шилжих

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж бүлгийн ээлжит нийтлэлийг хүргэж байна. Хүүний гинжний талаар сайн ойлгон авах нь таны тоглолтын түвшинг эрс нэмэгдүүлэх болно гэдгийг тэмдэглэе. Энэ удаагийн сэдэв бол Нүүргүй хүүг хаах дүрэм хүүний гинжид шилжих. Хүүний гинжид солилцох маневрыг хэрэглэх.
Өрсөлдөгчийн хүүний урагшлалтыг зогсоосон ямар ч шатрыг хаагч гэж үзэх хэрэгтэйг бид мэднэ. Гэсэн хэдий ч Нимцович 1. e4 e6 2. d4 d5 3. e5 -ын дараа d4, e6 хүүнүүдийг ердийн хаагч шатрууд гэж үзэх хандлагатай гэсэн. Үүнийгээ хүмүүс хүүг хаагч шатар гэж харж дасаагүйтэй холбоотой гэжээ.

Хүүний талаар хаагдсан байлдааны нэгж харин хаагчийн дүрд боднуудын талаар дандаа ярьдаг. Энэ бол зөв. Гэхдээ хүүний гинжийг бүрдүүлэгч хүү өөрийн үүргээр бусад хүүнүүдээс ялгарах онцгой утгатай болдог. Иймээс хүүний гинжид орсон хүүг бодны адилаар хаагч гэдгийг хүлээн зөвшөөрөх бүрэн үндэслэлтэй. Ийм дүгнэлтэд хүрснээр бидний мэдэх хаагчийн нүд дээр солилцооны маневрыг хүүний гинжид хэрэглэх гээд оролдоё. Ийм солилцоо хаагчийн нүдэнд гарч ирэх шинэ хаагч өмнөхөөсөө сул үед л үндэслэлтэй байдаг. Энэ нь ч хүүний гинжид хүчинтэй хэвээр. Жишээ нь 1. e4 e6 2. d4 d5 3. e5 c5! 4. Мc3. Хар d4 хаагч хүүг өөр хаагч буюу бэрсээр солих гэж оролдож болно. Үнэхээр 4. ... cxd4 5. Бxd4 Мc6 -гийн дараа бэрс муу хаагч гэдэг нь харагдана. Иймээс d4 дээрх солилцоо зөв. Бэрсний хаагч нүдийг авч үлдэхээр 6. Тb5 гэвэл 6. ... Тd7 7. Тxc6 b7xc6 гээд төвд хөдөлгөөн сайтай хүүний бөөгнөрөл, хоёр тэмээтэй харын байрлал илүү болно.
Эсрэгээрээ 1. e4 e6 2. d4 d5 3. e5 c5 4. c3 Мc6 5. Тe3 тохиолдолд d4 дээрх солилцоо сулхан. 5. ... cxd4 (5. ...  Бb6 илүү) дараа 6. Тxd4. Тэмээ маш тогтвортой хүчтэй хаагч. Хар цааш солилцоог 6. ... Мxd4 7. Бxd4 Мe7 8. Мf3 Мc6 9. Бf4 гэж хийн хаагч шатрыг холдуулсан ч g8 -ын морь c6 -д орох гэж хоёр нүүдэл заран хугацаа алдана. Энэ хувилбарт цагаан шатрууд өрсөлдөгчийн ноёнг дайрахад тохиромжтой бас төвд хүчтэй нөлөөлөх сайн байрлал эзлэх тул цагааны байрлал илүү. Жишээ нь 9. ... f6 (цагааны хүүний гинжийг устгаж дуусахаар) гэвэл 10. Тb5 a6 11. Тxc6+ bxc6 12. O-O гээд хар e6 хүүг хэзээ ч хөдөлгөөнд оруулж чадахгүйд хүрнэ. Яагаад гэвэл f6xe5 тохиолдолд цагаан Мxe5 -аар e5 нүдийг эзэлнэ.  
Дээр дурдсан зүйлүүд хүүний гинжний мөн чанарын талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлнэ. Энэ гинжин дэх ямар нэгэн солилцоо өрсөлдөгчийн хүчтэй хаагчийг илүү сулхнаар солих эрмэлзлэл шингэсэн байдаг. Энэ тал дээр бидний мэдрэмж их тус үзүүлэх ёстой. Тохиолдол бүрд хаагч шатар хүчтэй, сул, уян хатан эсхүл бага хөдөлгөөнтэй гэх мэтээр судлан үзэх хэрэгтэй. Ингэснээр бидний асуудлыг ихээхэн хөнгөлж өгнө.

Дараах байрлалыг аваад үзье. Цагаанд хойшлуулашгүй шийдэх асуудал бол d4 ба e5 нүднүүдийг бат бэх, удаан хугацаагаар эзэмшихэд оршино. Энэ зорилгод 1. Мd2 эсхүл 1. Бc2 нүүдлүүдийн аль нь илүү вэ?
Хэдийгээр Тxf6, Тxh7 гэсэн аюулуудыг үүсгэх ч 1. Бc2 нүүдэл сул үргэлжлэл. Үүний оронд цагаан бүслэлтийг хүчитгэх ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Жишээ нь 1. Мd2 O-O 2. Мf3 байдлаар тоглох. Хэрвээ цагаан 1. Бc2? гэж тогловол 1. ... O-O! 2. Тxf6 Трxf6 3. Тxh7+ Нh8 4. Тg6 (эсхүл 4. Тd3) 4. ... e5!. Цагаан хүү хожсон ч гэлээ хар бүслэлтийг даван төвд аюултай байрлал эзэлснээр цагаан байрлалыг аврах боломж бага болно.
e6 ба d5 нүднүүдийг удаанаар хааж байх хүслээ биелүүлэхэд цагаанд аль нүүдэл илүү байх бол. 1. Тd4 Бc7 2. Бe2 эсхүл шууд 1. Бe2?
Дараа нь 3. Мe5 гэж тоглохын тулд 1. Тd4 Бc7 2. Бe2 маневр анхаарал татахаар. Гэхдээ бүслэлтийн хүрээг өргөжүүлэх цагааны энэ төлөвлөгөө 2. Мg4! 3. h3 e5! -ааас болоод боломжгүй. Цагаан бүх хүчээ тавьсан хэдий ч "e" хүү идэвхижсэн. (3. Тxh7+ Нxh7 4. Мg5+ Нg6 Бxg4 Трf4! гээд аюулгүй)
Зөв нь 1. Бe2 юм. 1. ... Трac8 -ын дараа (эсхүл 1. ... Тxe5 2. Мxe5 Трac8 3. c4!) 2. Тd4! Бc7 3. Мe5 гээд хаалт хүчтэй хэвээр.
Ингээд 1. Тd4 Бc7 2. Бe2 маневраар хаалтыг хүлээн авахаар тэмүүлсэн f3 морь бүр e5 нүдэнд ч орж чадахгүй тул муу.

Нимцович - Сальве нарын өрөгт энэхүү байрлал үүссэн бөгөөд энэ талаар дахин авч үзэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 728 Нийтийн

Хагас нээллттэй Франц хамгаалалт жишээ өргүүдтэй танилцаарай. Мастерууд гарааг өрөгт хэрхэн, яаж ашиглаж байгааг сонирхон харахад л хүний авьяас билэгийг хүндлэн дээдлэхээс өөр яах билээ гэсэн сэтгэгдэл төрдөг. Өөөрийгөө хөгжүүлж чадвал таны өмнө ч ийм боломж нээлттэй гэдэгт итгээрэй. Хүн төлөвшин хүмүүжихэд хамгийн хүнд асуудлын нэг нь өөрийгөө ялан дийлэх гэж би боддог. Өөрөөр хэлбэл өөрийгөө өөрөө удирдаж сурах. Үүнд суралцаагүй хүнд ямар нэгэн амжилтад хүрнэ гэдэг хэцүү дээ. Өөрийгөө удирдаж сурахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах бол манай сайтын үндсэн зорилго. Хэн нэгний шахалт, ямар нэгэн үнэлгээ, амлалт энэ тэр гэхгүйгээр бие даан суралцаж чаддаг болсон хүн цаашдаа өөрийгөө хөнгөн аваад явж чадна.

Сайтад материал бэлтгэн нийтлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг учраас сайтын зарим материалууд үнэтэй байгааг та ойлгох болов уу. За ингээд мастеруудын өрөгүүдийг харцгаая.

[Event "Канн, 2001."] [White "Каспаров"] [Black "Бареев"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nd2 c5 4. Ngf3 Nf6 5. e5 Nfd7 6. c3 Nc6 7. Bd3 Qb6 8. O-O g6 9. dxc5 Nxc5 10. Nb3 Nxd3 11. Qxd3 Bg7 12. Bf4 O-O 13. Qd2 {цагаан хар хөлийн тэмээг солилцохоор төлөвлөсөн. Үүний дараа өрсөлдөгчийн ноёнгийн жигүүрт хар нүднүүд суларна.} Bd7 14. Rfe1! ({14. Трfe1 нүүдэл} 14. Bh6 Nxe5! 15. Nxe5 Bxe5 16. Bxf8 Rxf8 {гэснээс хүчтэй.}) 14... a5 15. Bh6 a4 16. Bxg7 Kxg7 17. Nbd4 {Цагаан зорилгодоо хүрсэн. Тэдний цаашдын ажиллагаа суларсан хар нүднүүдэд дайралтыг зохион байгуулахад чиглэнэ.} Na5 18. Rab1 Nc4 {хар цагаан бэрсийг сайн байрлалд хөөн оруулсан.} 19. Qf4 Qd8 20. h4! {ноёнгийн жигүүрт шийдвэртэй ажиллагааны эхлэл.} h6 21. Qg3 Qe7 22. Ne2! {морь илүү идэвхитэй байрлалд шилжсэн.} Kh7 23. Nf4 Rg8 24. Re2! {дайралтын өмнө e шугамаар тэргээ давхарлах нь ашигтай.} Raf8 25. Rbe1 Rc8 26. Nh2! {морио h6 руу шилжүүлэхээр төлөвлөсөн.} g5? {хар гал дээр тос нэмсэн.} ({илүү нь} 26... h5 {ч гэсэн} 27. Nf3 {-ын дараа цагаан дайралтын сайн боломжтой.}) 27. Nh5! gxh4 28. Qh3 Rg5 29. Nf6+ Kg7 30. f4 Rg6 31. Nhg4 Rh8 32. Nh5+ Kf8 33. Ngf6! {Морьдоо дахин байршуулаад цагаан тэргээ ноёнгийн жигүүрт шилжүүлэхээр төлөвлөсөн.} Bc6 34. Qxh4 a3 35. b3 Nb2 36. Kh2 Qc5 37. Re3 d4 38. Rg3 dxc3 39. Rxg6 fxg6 40. Nd7+! {тэмцлийн үр дүнтэй төгсгөл.} Bxd7 41. Qf6+ {хар буусан.} Ke8 ({эсхүл} 41... Kg8 42. Qg7 {гээд мад}) 42. Ng7 {гээд мад.}

  Нээгдсэн тоо: 961 Нийтийн

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийг үргэлжлүүлэн судлая. Өмнөх хуучин энэтхэг хамгаалалт хичээлд бид гарааны эхний 7 нүүдлийн талаар авч үзсэн. 7 дахь нүүдэлд хард хариултын хоёр хувилбар байдагийн нэг нь 7. ... Мbd7 юм. Энэ тохиолдолд өрөг хэрхэн өрнөхийг авч үзье.

Сайтын шатрын хичээлүүдийг судалснаар таны тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Үүнийг би өөрийн туршлагаар батлан хэлнэ. Сайтад шатрын хичээлүүдийг бэлтгэж эхлэж байхад онлайн шатрын сайтад миний рейтинг 1600 хавьд л байсан бол одоо 1800 давсаны дээр тоглолтын тогтсон арга барилтай болон элдэв бүдүүлэг алдаа гаргах нь бага болсоор байгаа.

  Нээгдсэн тоо: 854 Нийтийн

Хагас хаалттай гарааны төрөлд ордог хуучин энэтхэг хамгаалалтын систем олон тооны хувилбаруудтай бөгөөд энэ удаад хаалттай болон орчин цагийн системийг танилцуулъя. Цагаан хуучин энэтхэг хамгаалалтын эсрэг гарааны давууг авахыг эрмэлзэлгүй бодны хөлөлгөөг тайванаар хийх хаалттай системийг авч үзье.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. Хаалттай систем."] 1. d4 Nf6 2. Nf3 g6 3. Bg5 ({Алехин} 3. Bf4 {нүүдлийг илүүд үзсэн. Гэхдээ энд} Bg7 4. e3 d6 (4... Nh5 {гэвэл} 5. Be5! f6 6. Bg3) 5. h3 O-O 6. Nbd2 c5! 7. c3 b6 {гээд хар тэнцүүхэн байрлалыг авна.}) 3... Bg7 (3... Ne4 4. Bh4 c5 5. Nbd2 {дараагаар цагааны байрлал эвтэйхэн.}) 4. Nbd2 O-O 5. c3 ({Алехиний зөвөлсөн} 5. e3 {нүүдэл ирээдүй муутай. Жишээ нь} d6 6. Bc4 c6 7. c3 Nbd7 8. O-O Qc7 9. a4 e5 10. dxe5 dxe5 11. e4 h6 12. Bh4 Nb6 13. Bb3 Re8 {гээд хар хүндрэлгүй. (Ууси - Копылов, 1966)}) 5... d6 ({цагааны дараагийн нүүдэлд саад хийн} 5... d5 {гэж тоглох нь найдвартай.}) 6. e4 Nbd7 7. Be2 h6 8. Bh4 e5 9. dxe5 dxe5 10. O-O {хараас тэнцвэрийг барихын тулд оновчтой тоглолтыг шаардана. Балашов - Сакс (1979) нарын өрөг} Qe7 11. Re1 Rd8 12. Qc2 b6 13. Bf1 Bb7 14. Nc4 Qe6 15. Nfd2 Qg4 16. Bxf6 Bxf6 17. Ne3 Qe6 18. Bc4 {гэж үргэлжлэн цагаан илүү боломжийг авсан.}

  Нээгдсэн тоо: 1597 Нийтийн

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийн хувилбарыг авч үзнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 832

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1577

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767