Нэр үүсгэх

Excel програмд нэр үүсгэх хэдэн янзын арга байдаг. Аль аргыг ашиглах нь хэрэглэгчийн дадлага болон хүслээс хамаарна.

Диалогын цонхоор нэр үүсгэх

Энэ аргаар нүд болон хэсэгт нэр өгөхдөө

  • Нэр өгөх гэж буй нүд болон хэсгийг сонгоно
  • Formulas -> Defined Name -> Define Name товчийг дарах эсвэл баруун даралт хийгээд гарч ирэх цэсээс Name a Range цэсийг сонгоно. Ингэхэд Excel програм New Name диалогын цонхыг нээнэ.
  • Name талбарт нэрийг өгнө. Excel програмаас санал болгож байгаа нэрийг авсан ч болно.
  • Шаардлагатай гэж үзвэл Comment талбарт хэсэг болон нүдтэй холбоотой тайлбарыг оруулж өгнө
  • Refers to талбарт нэр өгөх нүд болон хэсгийн хаяг зөв байгаа эсэхийг шалгана. Шаардлагатай бол тэнцүүгийн тэмдгийн араас байгаа хаягыг гар болон хулганаа ашиглан өөрчлөн өгнө
  • Ok товчийг дарна

Зөвөлгөө: Хэрвээ нэг зэрэг шууд олон нэр үүсгэхийг хүсвэл Formulas -> Defined Name -> Name Manager товчийг ашиглаарай. Товчийг дарахад Name Manager цонх нээгдэх бөгөөд шинэ нэр үүсгэхийн тулд New товчийг даран нэрийг үүсгэнэ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2191 Бүртгүүлэх

Визуал форматыг ашигласнаар хэсгийн өгөгдлүүдийг шууд харан харьцуулах боломжийг бий болгодог. Excel2007 -д ийм төрлийн харьцуулсан шалгалтыг хийхдээ тусгай форматлах нөхцлийг ашигладаг. Их хэмжээний өгөгдөлд судалгаа хйихэд визуал формат нь их ашигтай байдаг. Excel2007 д хэсгийн өгөгдлийг харьцуулан шалгалт хийх дараах хэрэгслүүд байдаг.

  • Data bar - хэсгийн харьцангуй хэмжэгдхүүнүүдийг жишихэд ашигладаг
  • Color scale - хэсгийн утгуудыг өнгийн ялгаралаар жишихэд ашиглана
  • Icon set - хэсгийн утгуудыг жишихэд ашиглах тэмдэгтүүд

Хэсгийн утгуудыг визуал формат ашиглан харьцуулах

Хэсгийн утгуудыг визуал форматыг ашиглан харьцуулахын тулд

  1. Хэсгээ сонгоно
  2. Home -> Styles -> Conditional Formatting гэж ороход форматлах параметрүдийг агуулсан цэс гарч ирнэ.
  3. Нөхцлөөр форматлах аргуудын аль нэгийг сонгоно. Цэс дээр хулганы заагчийг аваачихад туслах цэс гарна.
    • Data Bars. Туслах цэсээс өнгөө сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм хамгийн их болон бага утгыг үндэслэн хамгийн урт болон богино диаграмыг үүсгэнэ. Хэсгийн утгууд хэт их зөрүүтэй байвал хамгийн бага зурвасын уртыг нүдний өргөний 10 % тэнцэх хэмжээгээр зурна.
    • Color Scales. Туслах цэсээс өнгөний хуваарийг сонгоно. Анхдагч тохиргоогоор Excel програм өнгийн шилжилтийг тодорхойлохдоо хамгийн их, хамгийн бага, дундаж утгуудыг ашиглана.
    • Icon Sets. Туслах цэсээс тэмдэгтүүдийн багцыг сонгоно. Багцанд 3-5 тэмдэгт байдаг. Анхдагч тохиргоогоор Excel програм тэмдэгүүдийн хилийг хувьчлан тогтоодог. Гурван тэмдэгтээс бүрдсэн багцын ашиглахад тэмдэгтүүдийн хилийг 33 ба 67 хувиар тогтооно.

  Нээгдсэн тоо: 2824 Нийтийн

Excel 2007 –д програмын тусгай боломжид хандах, файлуудтай ажиллахад зориулагдсан шинэ цэс нэмэгдсэн. Энэ цэсэд дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office товчийг даран хандана.

  Нээгдсэн тоо: 2841 Бүртгүүлэх

Функцтэй ажиллах

Дараах агуулга бүхий хүснэгтийг зохиоё. Хүснэгтийг зохиохын тулд шинээр файл үүсгээд шууд нэр өгөн жишээ нь function1 гээд хадгалаарай. Юу ч хийгээгүй байж хадгал гэдгийг та гайхаж байж магадгүй. Учир нь шинэ файл үүсгээд өгөгдөл оруулан хүснэгт зохиох явцад тог тасрах, систем гацах гэх мэтийн асуудлууд үүсвэл хийсэн ажлаа алдаж мэднэ. Файлаа өөрийн компьютерын C: дискний Excell_lessons хавтас хадгалаарай. Иймд эхлээд шууд хүснэгтээ хадгалаад явцын дунд хүснэгтээ шинэчлэж байх нь эвтэйхэн байдаг.

  Нээгдсэн тоо: 1800 Бүртгүүлэх

Олон томьёо агуулсан хүснэгтийн хамааралыг Formulas -> Formula Auditing / View -> Toolbars -> Formula Auditing гэж ороход гарч ирэх хэрэгслүүдийг ашиглан харах нь нэг сул талтай байдаг. Учир нь томьёотой нүд бүрийг ээлж дараалан сонгох хэрэгтэй болдог. Энэхүү хүндрэлийг энгийн макро ашиглан хэрхэн шийдвэрлэхийг авч үзье. Formulas -> Formula Auditing / View -> Toolbars -> Formula Auditing гэж орон хамааралыг үзүүлэх.
Одоо макрог бичье. Үүний тулд <Alt + F11> хослолыг даран Visual Basic едиторыг дуудан Insert -> Module цэсээр ороод нээгдэх цонхонд доорх кодыг бичин өгнө.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 338

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 429

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 395

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 475

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 551

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 540

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 662

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 777

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 796

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 1615

 

[-252; 299) завсарт орших 18 -д үлдэгдэлгүй хуваагдах тоонуудын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 1047

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 271