Бодлого 17.046
Аялагчдын хурдыг ол

Хоорондоо 30 км зайтай хоёр хотоос бие биеэ угтан хоёр явган аялагч явжээ. Хэрвээ нэгдүгээр аялагч хоёрдахь аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд хоёрдахь аялагч гарснаас хойш 2,5 цагийн дараа уулзана. Хэрвээ хоёрдугаар аялагч нэгдүгээр аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд нэгдүгээр аялагч гарснаас хойш 3 цагийн дараа уулзах бол аялагчдын хурдыг ол.

Жич: Эхлээд өөрөө оролдоод үзээрэй. Хүүхдээдээр бодуулаарай. Чадахгүй байвал уурлах хэрэггүй дээ. Хүүхдийнхээ сурлагад бага боловч анхаарахын тулд та өөрөө бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол нөгөө "Тэгшхэн бич, тэгшхэн бич" гэдэг онигоо л гэсэн үг.    

Бодолт

Бодлогын нөхцөлд хоёр аялагчийн хурдыг ол гэсэн тул 1 -р аялагчийн хурдыг x, 2 -р аялагчийн хурдыг y гэе. Нөхцөлд нэгдүгээр аялагч хоёрдахь аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд хоёрдахь аялагч гарснаас хойш 2,5 цагийн дараа уулзана гэдгээс аялагчид уулзах хүртэл нэгдүгээр аялагч 4,5 цаг, хоёрдахь аялагч 2,5 цаг явна. Эндээс нэгдүгээр аялагч 4,5x , хоёрдахь аялагч 2,5y замыг туулна. Тэд уулзаж байгаа учраас тэдгээрийн туулсан замуудын нийлбэр 30 км байх тул 4,5x+2,5y=30 гэсэн эхний тэгшитгэл гарч ирнэ. Хоёрдугаар аялагч нэгдүгээр аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд нэгдүгээр аялагч гарснаас хойш 3 цагийн дараа уулзана гэсэн нөхцлөөс өмнөх аргаар тооцвол нэгдүгээр аялагч 3 цаг, хоёрдахь аялагч 5 цаг явна. Эндээс 3x+5y=30 гэсэн хоёрдахь тэгшитгэл гарч ирнэ. Одоо бид тэгшитгэлийн системийг бодох л үлдсэн. Системийг бодвол Системийг бодохдоо эхний тэгшитгэлийн хоёр талыг 2-оор үржүүлээд 1-р тэгшитгэлээс 2-р тэгшитгэлийг хасан бодно. Эндээс эхний аялагч 5 км/цаг хурдтай харин хоёрдахь аялагч 3 км/цаг хурдтай байжээ.

Хариу

5 км/цаг; 3 км/цаг

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Нүүрс тээвэрлэх 1-р төрлийн машин 32 тн, 2-р төрлийн машин 34 тн даацтай байв. Гарган авсан хэсэг нүүрсийг n ширхэг 2-р төрлийн машинаар, эсвэл n+1 ширхэг 1-р төрлийн машинаар яг тааруулан (нүүрс үлдэхгүй ба машинууд даац дутуу явахгүй) зөөж болдог байсан бол хэдэн тонн нүүрс байсан бэ?

Нээгдсэн тоо : 1365

Машин явах замынхаа хагасыг 48 км/цаг хурдтай, хагасын хагасыг нь 60 км/цаг хурдтай, үлдсэн хэсгийг 40 км/цаг хурдтай явсан бол нийт замыг ямар дундаж хурдтайгаар явсан вэ?

Нээгдсэн тоо : 1511

Тракторчин гурван хэсэг газрыг хагалжээ. 1-р хэсгийн талбай нь бүх талбайн 2/5 тай тэнцүү. Харин 2 ба 3 – р хэсгүүдийн талбай нь 3/2:4/3 гэсэн харьцаатай. Хэрвээ 3-р хэсгийн талбай нь 1-р хэсгийн талбайгаас 16 га-гаар бага байсан бол 3 хэсгийн нийт талбай хэд болох вэ?

Нээгдсэн тоо : 1536

A хотоос B хот хүртэл 3 өөр замаар, B хотоос C хот хүртэл 5 өөр замаар явдаг бол A хотоос гарч, B хотоор дайраад C хотод хүрээд, буцаж B хотоор дайран A хотод ирж болох бүх замын тоог ол.

Нээгдсэн тоо : 1823

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 364

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 455

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 433

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 506

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 576

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 568

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 710

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 846

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 838

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1414

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 737

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 242