Бодлого, асуудлын шийдлүүд ( 2266 )

Сайтын хичээлүүдтэй холбоотой бодлогууд, асуудал, тэдгээрийн шийдлийг бүлгээс үзээрэй. Бидний ажилд өдөр бүр тохиолддог нийтлэг асуудлууд тэдгээрийн шийдлүүдийг та эндээс олон авна гэдэгт итгэж байна.

Нээгдсэн тоо: 1555 Төлбөртэй

Ээжид 2 алим, 3 лийр байжээ. Ээж хүүдээ 5 өдрийн турш өдөрт нэг жимс өгчээ. Үүнийг хэдэн янзын аргаар хийж болох вэ?

Нээгдсэн тоо: 606 Төлбөртэй

зэрэг дэвшүүл.

Нээгдсэн тоо: 1254 Нийтийн

Нээгдсэн тоо: 1283 Нийтийн

Нээгдсэн тоо: 612 Нийтийн

Хаалт, үйлдлийн тэмдэгүүдийг ашиглан 9999999 = 100 зөв тэнцэл болго.

Нээгдсэн тоо: 1009 Төлбөртэй

Ачаа зөөгч хөлөг A цэгээс өглөөний 9 цагт голын урсгалыг сөрөн гараад B цэгт ирээд 2 цагийн дараа буцан A цэг рүү гараад тэр өдрийнхөө 19 цаг 20 минутад A цэгт иржээ. Зөөгч хөлгийн хурд бүх хугацааны туршид тогтмол харин голын урсгалын дундаж хурдыг 3 км/цаг гэж үзвэл онгоц хэдэн цагт B цэгт ирсэн бэ? A ба B цэгийн хоорондын зай 60 км.

Нээгдсэн тоо: 646 Төлбөртэй

Хоорондоо 40 км -ийн зайтай A, B хотуудаас явган ба дугуйтай зорчигчид бие биенээ угталцан нэгэн зэрэг хөдлөөд гарснаасаа хойш 2 цагийн дараа уулзжээ. Дараа нь тэд аян замаа үргэлжлүүлэн дугуйтай зорчигч A хотод явган зорчигч B хотод очсноос 7,5 цагийн өмнө очсон бол явган зорчигч ба дугуйчны хурдыг ол. Аялагчид замын туршид тогтмол хурдтай явсан гэж үзнэ.

Нээгдсэн тоо: 1227 Бүртгүүлэх

A, B зогсоол хоорондоо 103 км зайтай. A гаас B руу галт тэрэг гараад хэсэг зам туулаад саатсан тул B зогсоол хүртэлх үлдсэн зайг өмнөхөөсөө 4 км/цаг илүү хурдтайгаар туулжээ. B зогсоол хүртэлх үлдсэн зай саатах хүртлээ явсан замаас 23 км -ээр их бөгөөд саатлаас хойшхи замыг туулахдаа саатах хүртлээ туулсан замыг туулснаас 15 минутаар их хугацаа зарцуулсан бол галт тэрэгний анхны хурдыг ол.

Нээгдсэн тоо: 846 Төлбөртэй

Эхний жуулчин дугуйгаар 16 км/цаг хурдтайгаар 1,5 цаг явсны дараа 1,5 цаг амраад замаа өмнөх хурдтайгаар үргэлжлүүлэн явжээ. Эхний жуулчин замд гарснаас хойш 4 цагийн дараа хоёрдугаар жуулчин мотоциклээр 56 км/цаг хурдтайгаар  түүний араас гарсан бол хоёрдугаар жуулчин эхний жуулчинг гүйцэх хүртэл тэд хичнээн замыг туулах вэ?

Жич: Хөдөлгөөний бодлогууд амьдралд ойр агуулгатай, хөнгөн байдаг тул хүүхдийг математикийг сонирхох, сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхэд маш сайн нөлөөлдөг тул эцэг эхчүүд хүүхдийнхээ хамтаар бодон үлгэрлэх сайхан боломж.

Нээгдсэн тоо: 933 Нийтийн

Хоорондоо 30 км зайтай хоёр хотоос бие биеэ угтан хоёр явган аялагч явжээ. Хэрвээ нэгдүгээр аялагч хоёрдахь аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд хоёрдахь аялагч гарснаас хойш 2,5 цагийн дараа уулзана. Хэрвээ хоёрдугаар аялагч нэгдүгээр аялагчаас 2 цагийн өмнө гарвал тэд нэгдүгээр аялагч гарснаас хойш 3 цагийн дараа уулзах бол аялагчдын хурдыг ол.

Жич: Эхлээд өөрөө оролдоод үзээрэй. Хүүхдээдээр бодуулаарай. Чадахгүй байвал уурлах хэрэггүй дээ. Хүүхдийнхээ сурлагад бага боловч анхаарахын тулд та өөрөө бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол нөгөө "Тэгшхэн бич, тэгшхэн бич" гэдэг онигоо л гэсэн үг.    

prob04_106_01 цэгээс координатийн эх хүртлэх зайг олоорой.

Нээгдсэн тоо : 163

 

prob15_108_01 функцийн хувьд f'(4) -ийн утгыг олоорой.

Нээгдсэн тоо : 121

 

prob04_105_01 OACB квадратийн AC талын дундаж цэг M ба AB диагональ OM хэрчимтэй P цэгт огтлолцдог. Хэрэв prob04_105_02 бол prob04_105_03 -ийг prob04_105_04 -ээр илэрхийл.

Нээгдсэн тоо : 123

 

prob04_104_01ABCD параллелограммийн AB тал y=3x тэгшитгэлтэй, AD тал 4y=x+11 тэгшитгэлтэй. AC ба BD диагоналиуд нь E(6,5; 8,5) цэгт огтлолцдог бол C цэгийн координатийг олоорой.

Нээгдсэн тоо : 170

 

x2+y2=4 тойргийн цэгүүдээс A(4, 3) цэгт хамгийн ойрхон байх цэгийн x координатийг ол.

Нээгдсэн тоо : 114

 

prob09_165_02 AB диаметр ба prob09_165_01.

Нээгдсэн тоо : 147

 

3-2 утгыг олоорой.

Нээгдсэн тоо : 129

 

prob07_146_01 зэргийг язгуур хэрэглэн бичээрэй.

Нээгдсэн тоо : 194

 

f(x)=(3-x)6 бол f'(x) -ийг олоорой.

Нээгдсэн тоо : 149

 

Энэ долоо хоногт

функцийн интервал дахь хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 857

 

Зөв дөрвөн өнцөгт пирамидын өндөр 4. Хажуу ирмэг суурийн хавтгайд 30 градусын өнцгөөр налсан бол пирамидын хажуу ирмэгийг ол.

Нээгдсэн тоо : 1853

 

бол M·N=?

Нээгдсэн тоо : 1164