Программчлалын хэлүүд ( 478 )

Мэдээлэл зүй, программчлалын чиглэлээр сурдаг, интернет сайт хийж сурахыг хүсэж байгаа бол та манай сайтын энэ хэсгээс өөртөө хэрэгтэй мэдээллийг олно гэдэгт итгэж байна. Программчлалын нэг хэлийг сайн судлан ойлгосон байхад бусдыг нь ойлгон сурахад их дөхөмтэй байдаг. Яг л гадаад хэл шиг. Нэг гадаад хэлийг сурсан хүн бусдыг нь сурахад хүндрэл багатай байдгийн адил. Өнөөдөр интернет хэрэглээ асар хурдтай хөгжихийн хирээр энэ чиглэлийн программ зохиогчдын эрэлт өссөөр байна. Иймээс эрэлт өндөртэй мэрэгжлийг сонгон суралцаж эзэмшихийн тулд та өөрийгөө нилээд дайчлан ажиллах шаардлагатай. Зөвхөн багшийн заасан хичээлүүдийг үзээд сайн мэрэгжилтэн болно гэхэд их эргэлзээтэй. Багш зөвхөн онолын талын үндсэн мэдлэгийг өгөх учраас суралцагч өөрөө их хичээн төрөл бүрийн материалуудыг судлах зайлшгүй хэрэгтэй. Сайтын энэ хэсгийн материалууд танд дадлага олон сайн мэрэгжилтэн болоход туслах зорилготой юм.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 3025 Төлбөртэй

Энэ хичээлээр бид SQL хэлний нилээд чухал болоод хүндхэн ойлголтууд болох хязгаарлалт, индекс, триггер гэсэн өгөгдлийг удирдах өргөтгөсөн боломжуудын талаар авч үзнэ.

Хязгаарлалт гэж юу вэ?

Холбоост өгөгдлийн сан нь өгөгдлүүдийг олон хүснэгтүүдэд хадгалж байдаг бөгөөд хүснэгт бүр нь өөр хүснэгтүүдийн өгөгдлүүдтэй холбогдолтой мэдээллийг хадгалж байдаг. Нэг хүснэгтийг нөгөө хүснэгттэй холбохдоо түлхүүрийг ашигладаг. Эндээс хобоосын түвшингийн бүрэн байдал гэсэн ойлголт гарч ирнэ. Холбоост өгөгдлийн санг зохих ёсоор ажиллуулахын тулд түүний хүснэгтүүдийн мэдээллүүд зөв орсон байх шаардлагатай. Жишээ нь Orders хүснэгтэд захиалгын мэдээлэл харин OrderItems хүснэгтэд захиалгын нарийвчилсан мэдээллийг хадгалахын тулд та OrderItems хүснэгтэд байх захиалгын дугаар нь Orders хүснэгтэд яг байгаа гэдэгт итгэлттэй байх ёстой. Мөн түүнчлэн Orders хүснэгтэд байх харилцагчийн дугаар нь Customers хүснэгтэд орхигдсон байх ёсгүй.

Нээгдсэн тоо: 2180 Төлбөртэй

SQL-ийн өгөгдөл татах үйлдэл нь үр дүнгийн олонлог гэж нэрлэгдэх мөрийн цуглуулгатай ажилладаг. Өгөгдөл татах операторын нөхцлөөс хамааран үр дүнгийн олонлог нь хоосон эсвэл түүнээс их мөрүүд байна. Энгийн SELECT операторыг ашиглан эхний эсвэл сүүлийн, эсвэл дараагийн 10 мөрийг татан авах боломжгүй байдаг. Зарим үед мөрүүдийг шууд эсвэл тонгоруулсан дарааллаар нэг эсвэл хэд хэдэн удаа харах шаардлага гардаг. Энэ зорилгод курсорыг ашигладаг.

Курсор гэдэг нь серверт хадгалагдсан өгөгдлийн санд хандах шаардлага юм. Курсор нь SELECT операторын ажиллагаагаар бий болсон үр дүнгийн олонлог болохоос SELECT оператор биш.

Нээгдсэн тоо: 2270 Төлбөртэй

Багцын боловсруулалт нь SQL үйлдлүүдийн багц нэг бол бүгд биелэгдэнэ эс бол бүгд биелэгдэхгүй гэсэн зарчмаар өгөгдлийн сангийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгдөг.

Шинэ захиалга нэмэх үйлдэл нь дараах алхамуудаас бүрдэнэ.

  • Өгөдлийн санд харилцагчийн тухай мэдээлэл байгаа эсэхийг шалгана. Хэрвээ мэдээлэл байхгүй бол нэмнэ
  • Харилцагчийн дугаарыг авна
  • Orders хүснэгтэд харилцагчийн хүснэгттэй холбоо бүхий харилцагчийн дугаар бүхий шинэ мөр нэмнэ
  • Orders  хүснэгтэд нэмэгдсэн шинэ мөрөөс захиалгын дугаарыг авна
  • Захиалгад орсон бараа бүрээр OrderItems хүснэгтэд захиалгын дугаараар Orders  хүснэгттэй, бүтээгдхүүний дугаараар Products хүснэгттэй холбогдсон шинэ мөрийг нэмнэ

Нээгдсэн тоо: 1509 Төлбөртэй

Бидний энд хүртэл үзсэн SQL үйлдлүүд нь нэг оператораар нэг буюу хэсэг хүснэгтэд хандаж байснаараа энгийн байсан. Гэхдээ SQL үйлдлүүд нь бүгд тийм ч хялбархан биш. Нарийн үйлдлүүдийг гүйцэтгэхэд хэд хэдэн операторыг ашиглах явдал гардаг. Дараах тохиолдолыг авч үзье.

  • Захиалгыг боловсруулах явцад тухайн бүтээгдхүүн агуулахад байгаа эсэхийг шалгах
  • Хэрвээ бүтээгдхүүн агуулахад байгаа бол тухайн бүтээгдхүүнийг захиалсан тухай тэмдэглэл хийж агуулахад байгаа барааны үлдэгдлийг өөрчлөх
  • Бүтээгдхүүн агуулахад байхгүй бол захиалгыг аваад нийлүүлэгчтэй холбогдох
  • Харилцагчид захиалгын талаар мэдээллэх

гэх мэтээр маш олон янзын тохиолдол байж болно.

Нээгдсэн тоо: 1618 Төлбөртэй

Үзүүлбэр /view/ - энэ бол виртуал хүснэгт. Хүснэгт өгөгдөл хадгалж байхад үзүүлбэр шаардлагууд хадгалж өгөгдлүүдийг хэрэгцээтэй үед татаж байдагт эдгээрийн гол ялгаа оршино. Үзүүлбэр /view/-г илүү ойлгохын тулд тодорхой жишээ авч үзье. Хүснэгтүүдийн нэгтгэл хичээлд үзсэн жишээг харъя. Энд бид 3 хүснэгтээс SELECT оператораар өгөгдөл татсан.
Жич: Үзүүлбэр гэдэг орчуулга нь нэг их оновчтой болоогүй байж болох талтай. Иймд орчуулгын оронд view гэдэг хэллэгээр нь шууд сурах нь дөхөмтэй байж болно.

Нээгдсэн тоо: 3695 Төлбөртэй

SQL хэл нь өгөгдлийн сангийн мэдээллүүдийг удирдаад зогсохгүй өгөгдлийн сан болон хүснэгтүүдтэй хамааралтай үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой байдаг. Хүснэгтийг үүсгэх хоёр янзын арга байдаг.

  1. Ихэнх ӨСУС нь өгөгдлийн санд хүснэгт үүсгэх, тэдгээрийг удирдах интерактив администраторын хэрэгсэлтэй байдаг.
  2. Хүснэгтүүдийг SQL хэлний операторуудын тусламжтайгаар удирдаж болно

Хүснэгтийг програмын аргаар үүсгэхдээ SQL хэлний CREATE TABLE операторыг ашиглана. Та интерактив хэрэгсэл ашиглан хүснэгтийг удирдах бүх ажиллагаа нь танд мэдэгдэхгүй боловч үнэндээ SQL хэлний операторуудыг ашиглан хийгддэг гэдгийг хэлэх нь зүйтэй.
Хүснэгтийг үүсгэх операторын бүхий л боломжийг үзэх нь манай хичээлийн зорилго биш. Бид зөвхөн үндсэн ойлголтыг үзэх болно. Таны ӨСУС-ийн онцлогоос хамаарсан нэмэлт боломжуудын тухай мэдэхийг хүсвэл ӨСУС-ийн бичиг баримтыг сайтар үзээрэй.

Нээгдсэн тоо: 2336 Төлбөртэй

Ямар нэгэн хүснэгтийн өгөгдлийг засварлахдаа UPDATE операторыг ашигладаг. Энэ операторыг хоёр янзаар ашигладаг.

  1. Хүснэгтийн тодорхой бичлэгийг өөрчлөх
  2. Хүснэгтийн бүх бичлэгийг өөрчлөх

Санамж: UPDATE операторыг ашиглахдаа маш болгоомжтой байхгүй бол хүснэгтийн бүх бичлэгийг алдаатай өөрчилж болохыг сануулъя. UPDATE операторыг ашиглахын өмнө хичээлийн материалтай гүйцэд танилцах хэрэгтэй.
 
Клиент-сервер бүтэцтэй системд UPDATE ашиглахын тулд ӨСУС-д хандах онцгой эрхтэй байхыг шаардаж магадгүй. Ийм эрх танд байгаа эсэхийг шалгаарай.

Нээгдсэн тоо: 2224 Төлбөртэй

SELECT оператор нь SQL-д хамгийн их хэрэглэгддэг команд. Гэхдээ үүний зэрэгцээ SQL-д их хэрэглэдэг 3 оператор байдаг бөгөөд эдгээрийг бид ашиглаж сурсан байх ёстой. Эдгээрийн нэг нь INSERT гэх ба нэрнээсээ л оператор нь өгөгдлийн сангийн хүснэгтэд бичлэг нэмэж оруулахад ашиглагдах нь ойлгомжтой. Бичлэг нэмэх хэдэн аргууд байдаг.

  • Нэг бүтэн мөр нэмэх
  • Нэг мөрийн хэсгийг нэмэх
  • Шаардлагын үр дүнг нэмэх

Санамж:  Клиент-сервер бүтэцтэй сиситемд INSERT ашиглахын тулд ӨСУС-д хандах онцгой эрхтэй байхыг шаардаж магадгүй. Ийм эрх танд байгаа эсэхийг шалгаарай.

Нээгдсэн тоо: 2019 Төлбөртэй

Дийлэнх SQL шаардлага нь нэг болон хэсэг хүснэгтүүдээс өгөгдөл татахдаа нэг оператор ашигладаг. Үүнээс гадна SQL нь SELECT операторыг олон удаа ашиглан олон шаардлагыг биелүүлэн үр дүнг нэг хүснэгт байдлаар авах боломжтой байдаг. Эдгээр хосолсон шаардлагуудыг голдуу нэгдсэн буюу төвөгтэй /нарийн/ шаардлага гэж нэрлэдэг. Ийм төрлийн шаардлагууд голдуу дараах тохиолдолд бидэнд хэрэгтэй болно.

Нээгдсэн тоо: 2557 Төлбөртэй

Бид өмнө нь Тооцоологдох талбар үүсгэх хичээлд хүснэгтийн баганад завсарын нэр /alias/ хэрхэн өгөх тухай үзсэн. Үүнээс гадна SQL нь хүснэгтийн нэрэнд завсарын нэр /alias/ олгох боломжой байдаг. Энэ нь дараах хоёр үндсэн шалтгаантай.

  1. SQL-ийн илүү богино бичлэг
  2. Нэг SELECT операторт нэг хүснэгтийг олон дахин ашиглах боломжийг нээнэ

Дараах операторыг авч үзье

Төлөв байдлын үүргийн гинж (Chain of responsibility) загварчлалын хэв шаардлагыг хэд хэдэн обьектууд боловсруулах боломжийг олгодог тул шаардлагын…

Нээгдсэн тоо : 12

 

Онцгой нөхцлийг дуудсан кодийг try блок эсхүл онцгой нөхцлийг боловсруулах catch блокгүй try..catch бүтцэд байршуулсан бол систем тохирох…

Нээгдсэн тоо : 27

 

Програмийн цэсийн хэрэгжүүлэлтийн компонентийг хийсний дараа хуудсаа нээгээд fa-bars икон дээр дарахад

дээрх байдлаар харагдаж…

Нээгдсэн тоо : 25

 

Үржих үйлдэлд байр сэлгэх, бүлэглэх, гишүүнчлэн үржүүлэх гэсэн дүрмүүд үйлчилдэг. Эдгээрийг эхнээс нь сайн ойлгон цээжлэх хэрэгтэй.  

Нээгдсэн тоо : 29

 

Төлөв (State) бол дотоод нөхцлөөс хамааран обьект өөрийн төлөв байдлыг өөрчлөх боломж олгодог загварчлалын хэв.

Нээгдсэн тоо : 30

 

Тэгш хэм гэдэг нь тухайн обьект эсхүл түүний хэсэг тэгш хэмийн төв гэж нэрлэдэг тодорхой цэг, тэнхлэг, хавтгайтай…

Нээгдсэн тоо : 24

 

Хэрвээ системийн өөрийн дотоод онцгой нөхцлийн төрлүүд тохиромжгүй бол бид өөрсдөө төрлүүд үүсгэж болно. Бүх онцгой нөхцлийн суурь…

Нээгдсэн тоо : 29

 

Цэсийг нээх хаах ажиллагааг хариуцах компонентийг боловсруулсан тул энэ хичээлээр програмийн удирдах цэсийг…

Нээгдсэн тоо : 25

 

Математикийн үйлдлүүдэд нэг ба тэг тоонууд онцгой шинжүүдтэй. Үржих үйлдэлд нэг ба тэг

Нээгдсэн тоо : 35

 
Энэ долоо хоногт

бол a -г ол.

Нээгдсэн тоо : 925

 

талтай зөв гурвалжнд багтсан тойргийн радиусыг ол.

Нээгдсэн тоо : 5571

 

1-р зэргийн 20 эд анги, 2-р зэргийн 30 эд анги байжээ. Ижил зэрэгтэй 2 эд ангийг хэдэн янзаар сонгон авч болох вэ?

Нээгдсэн тоо : 256