Интернетээс мөнгө хийх боломжтой ( 52 )

Сүүлийн жилүүдэд манай хүмүүс FOREX (Foreign Exchange Market, буюу FX) -ийн талаар их сонирхох болжээ. Форекс гэж юу болох, хэрхэн ажилладаг талаар өөрийн уншиж мэдсэн зүйлүүдийг сайтын энэ хэсэгт нийтэллээ. Чөлөөт ханш бүхий валютын арилжааны систем нь нилээд дээр үүссэн боловч саяхныг хүртэл олон нийтэд өргөн тархаагүй цөөн тооны тоглогч бүхий зах зээл байлаа. Харин техник технологийн хөгжил, маржийн худалдааны системийн ачаар арилжаанд хүссэн бүхэн оролцох боломж нээгдсэнээр өнөөдөр форекс интернет ажлын хэмжээнд хүртлээ хөгжөөд байгаа билээ.
Интернетээр мөнгө олох олон төрлийн аргууд байдгаас хамгийн их ашиг олох аргуудын нэг нь яах аргагүй форекс юм. Нөгөө талаас их ашиг гэдэг нь их эрсдэл дагуулдаг гэдгийг таньд сануулъя. Хэрвээ та форекст оролцохоор төлөвлөж байгаа бол эхлээд түүний талаар бага ч гэсэн мэдээлэл олж авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд арилжаанд оролцох нь маш эрсдэлтэй алхам.
Форекс 7 хоногийн 5 өдрийн турш зогсолтгүй ажиллаж байх учраас та арилжаанд оролцоход хэзээ ч хожимдохгүй. Эхлээд арилжааны талаар ойлголттой болох, туршилтын данс нээгээд терминал програмыг ашиглах, техникийн анализын аргуудаас судлан ашиглах гээд бэлтгэл ажлуудыг заавал хийгээрэй.

Санамж: Сайтын материалуудыг шууд арилжааны тактик гэж ойлгож болохгүй. Зөвхөн танин мэдэхүйн зориулалттай гэдгийг анхаарна уу.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 2731 Нийтийн

Форексийн хөдөлгөгч хүч

Валют арилжааны ханшинд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсүүдэд:

  • Улс хоорондын хөрөнгийн шилжилт
  • Хоорондын тооцоог тэнцвэржүүлэх
  • Улсуудын эдийн засгийн байдал
  • Техникийн судалгааны графикийг үндэслэн хийсэн төлөв
  • Улс төрийн болон сэтгэл санааны хүчин зүйлсүүд
  • Инфляц ба үнэт цаасны хүү

Дээр дурдсан хүчин зүйлүүдийн аль нь ч Forex захад гэнэтийн өөрчлөлтийг бий болгож чадна. Зарим үед тухайн хүчин зүйлээс илүүтэйгээр эдийн засгийн хүлээлтүүд нь Forex захад нөлөөлөх ч байдаг. Үүнээс гадна валютын захын хөдөлгөөнд менежерүүдийн үйл хөдөлгөөн ч нөлөөлдөг. Менежерүүд ихэнхдээ өөрийн логикоор ажилладаг боловч валютын ханшийн график сэжигтэй цэгт хүрэх үед Forex захад прогноз хийх боломжтой болдог бөгөөд энэ үед менежерүүдийн мэдрэмж бараг ижилхэн болж ирдэг. Үүний үр дүнд хөрөнгүүд нэг ижил арилжаанд ихээр орсноос үнийн савалгаа бий болно.

Нээгдсэн тоо: 12811 Нийтийн

Ерөнхий ойлголт

FOREX (Foreign Exchange Market, буюу FX) нь тодорхой хугацаанд биелэгдэх тогтсон нөхцлөөр (нийт дүн, арилжааны ханш, үе) зээл олгон гадаад валютыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны цогц шийдэл юм. FOREX –ийг валютын зах гэж ойлгож болохгүй. Учир нь FOREX -д нэгдсэн төв гэж байдаггүй худалдаа нь компьютерын сүлжээгээр явагдаж байдаг. FOREX нь дэлхийн хөрвөх валютын ханшийн бага зэргийн өөрчлөлтөөс асар их ашиг олж болох санхүүгийн хүчирхэг хэрэгсэл. FOREX -д өдөрт дунждаар 4-4,5 триллон доллар эргэлдэж байдаг бөгөөд энэ хэмжээ нь жилд 5-8 хувиар өссөөр байна.
Форексын зах нь 1971 оноос валютын ханшийн хөвөгч систем үүссэнээр бий болсон. Одоогийн байдлаар FOREX-ын бүх эргэлтэнд эзлэх хэмжээгээрээ америк доллар (USD), евро (EUR), японы иен (JPY), швейцарын франк (CHF), английн фунт (GBP) нь үндсэн валютууд болдог.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 78

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 126

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 112

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 223

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 267

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 272

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 325

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 313

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 397

 
Энэ долоо хоногт

X санамсаргүй хувьсагчийн магадлалын тархалт дараах хүснэгтээр өгөгджээ. Математик дундаж нь хэд вэ?

X 2 5 3 1
P 0,4 0,2 0,3 0,1

Нээгдсэн тоо : 439

 

тоонуудаас аль нь рационал тоонууд вэ?

A. a,b,e   B. a,d,e   C. b,c,e   D. b,c,d   E. a,c,d

Нээгдсэн тоо : 620

 

1,(3) аравтын үелэх бутархайг энгийн бутархай болго.

Нээгдсэн тоо : 902