Үржвэрийн шинжүүд

Арифметикийн үйлдлүүдийн шинжүүдийг мэдэхгүй ч хүмүүс тэдгээрийг тооцоонд өргөн ашигладаг. Энэ удаа үржвэрийн шинжүүдийг аьч үзье.

Байр солих шинж.

Үржигдхүүнүүдийн байрыг солиход үржвэр өөрчлөлгдөхгүй. Өөрөөр хэлбэл үржвэрт орж буй гишүүдийн байрыг солиход үржвэрт нөлөөлөхгүй гэсэн үг. Эндээс дурын a, b тоонууд эсхүл илэрхийллийн хувьд a·b=b·a байна.

Жишээ

6·7=7·6 = 42
4·2·3=3·2·4 = 24
a·b·c=c·a·b=b·c·a

Бүлэглэн үржүүлэх

Гурав болон түүнээс дээш үржигдхүүнтэй үржвэрийн дурын бүлэг үржигдхүүнүүдийг тэдгээрийн үржвэрээр солиход үржвэр өөрчлөгдөхгүй. Иймээс дурын a, b, c тоонууд эсхүл илэрхийллийн хувьд a·b·c=(a·b)·c=a·(b·c) тэнцэл үнэн.

Жишээ

3·2·5=3·(2·5)=3·10=30
3·2·5=(3·2)·5=6·5=30

Бүлэглэн үржих шинжийг олон тоонуудыг үржвэрийг хөнгөн хийхэд ашигладаг.
Жишээ нь 25·15·4 үржвэрийг тооцохдоо үржигдхүүнүүдийг үржвэрт орсон дарааллаар (25·15)·4=375·4=1500 гэж үржүүлснээс бүлэглэх шинжийг ашиглан 25·15·4=(25·4)·15=100·15=1500 гэж тооцох нь хамаагүй хялбар. Өөрөөр хэлбэл эхлээд 25·4=100 гэдгийг тооцоод дараа нь 15 -аар үржүүлнэ.

Олон тоонуудын үржвэрийг олохдоо тэдгээрийг дурын байдлаар сэлгэх /байрыг солих/, бүлэглэн нэгтгэж үржиж болно гэдгийг тогтоон аваарай.

Хэсэгчлэн үржүүлэх

Хэсэгчлэн үржүүлэх шинж нийлбэр ба ялгаварын гэсэн хоёр төрөлтэй.

  • Нийлбэрийг тоогоор үржүүлэхдээ нэмэгдхүүн бүрийг тухайн тоогоор үржүүлээд гарсан үржвэрүүдийг нэмнэ. Өөрөөр хэлбэл a, b, c тоонууд эсхүл илэрхийллийн хувьд a·(b+c)=a·b+a·c тэнцэл үнэн.

Жишээ

(a+b+с+d)·k=a·k+b·k+c·k+d·k
(5+2+3+10)·5=5·5+2·5+3·5+10·5

  • Ялгаварыг тоогоор үржүүлэхдээ хасагдагч ба хасагч бүрийг тухайн тоогоор үржүүлээд хасагдагч болон тухайн тооны үржвэрээс хасагч бүрийг тухайн тоогоор үржүүлсэн үржвэрүүдийг хасна. Өөрөөр хэлбэл a, b, c тоонууд эсхүл илэрхийллийн хувьд a·(b-c)=a·b-a·c тэнцэл үнэн.

Жишээ

(a-b-с)·d=a·d-b·d-c·d
(15-3-2)·5=15·5-3·5-2·5

Хэсэгчлэн үржүүлэх шинжээр үржвэрийг нийлбэр, ялгаварт шилжүүлэхийг хаалт нээх ч гэж ярьдаг. Жишээ нь m·(a+b)=m·a+m·b; m·(a-b)=m·a-m·b  
Эсрэгээрээ нийлбэр, ялгаварыг үржвэрт шилжүүлэхийг ерөнхий үржвэрийг хаалтын өмнө гаргах гэж ярьдаг. Жишээ нь m·a+m·b=m·(a+b); m·a-m·b=m·(a-b)

Тэгээр үржих шинж

Ямарч тоог тэгээр үржихэд үржвэр тэг байна. Өөрөөр хэлбэл үржвэр дэх аль нэгэн үржигдхүүн тэг бол үржвэр тэг байна.

Жишээ
a·0=0
0·a·b·c=0

Зөвлөмж:

  • Алгебр сэдвийг эхлэн үзэж байгаа сурагчдад зориулагдсан тул хичээлүүдийг аль болохоор богино зөвхөн нэг сэдвийн хүрээнд боловсруулсан.
  • Хичээлийг үзээд жишээний дагуу өөрсдөө илэрхийлэл зохиогоод шинжүүдийг хэрэглэн үзвэл илүү хурдан тогтоох болно.
  • Нэмэгдхүүн, хасагдагч гэх мэт илэрхийлэлийн гишүүдийн нэрийг маш сайн тогтоон аваарай.
  • Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ туслан хамт үзвэл илүү өгөөжтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3154 Нийтийн

Өгөгдсөн хоёр тооноос нэг шинэ тоог олох үйлдлийг арифметикийн үйлдэл гэнэ. Олсон тоог тухайн үйлдлийн үр дүн гэнэ.
Жишээ нь 5 тоог аваад түүн дээр нэгийг нэмвэл 6 гэсэн шинэ тоо гарна. Ингэснээр бид 5 ба 1 гэсэн тоонуудаас 6 гэсэн шинэ тоог оллоо. Өөрөөр хэлбэл өгөгдсөн тоонуудад арифметикийн үйлдлийг хийлээ гэсэн үг.

  Нээгдсэн тоо: 14582 Төлбөртэй

Квадрат тэгшитгэлийн бодолтын D<0 / энд D нь квадрат тэгшитгэлийн дискриминант / үед шинэ төрлийн тооны хэрэгцээ гарч ирсэн. Удаан хугацаанд эдгээр тоонуудыг бодит хэрэгцээ гараагүй байснаас тэдгээрийг хуурмаг тоо гэж нэрлэж байлаа. Одоо эдгээр тоо нь физик, цахилгаан техник, аэро болон гидродинамикт зэрэгт маш өргөн хэрэглэгээтэй болсон. Комплекс тоог a+bi хэлбэрээр бичдэг. Энд a ба b нь бодит тоо, харин i нь хуурмаг нэг буюу i²=-1. a тоог комплекс тооны абсцисс, харин b тоог ординат гэдэг. a+bi ба a-bi хоёр комплекс тоог хос комплекс тоо гэдэг.

Үндсэн тохиролцоо

  • Бодит a тоог a+0i эсвэл a-0i гэсэн комплекс хэлбэрээр бичиж болно. Жишээ : 5+0i эсвэл 5-0i бичлэг нь 5 гэсэн тоог илэрхийлнэ.
  • 0+bi комплекс тоог цэвэр хуурмаг тоо гэнэ. bi бичлэг нь 0+bi гэснийг илэрхийлнэ.
  • a+bi ба c+di хоёр комплекс тооны a=c , b=d байвал эдгээр тоог тэнцүү гэнэ. Эсрэг тохиолдолд комплекс тоонуудыг тэнцүү биш гэнэ

  Нээгдсэн тоо: 7354 Нийтийн

Геометрийн тойрог, дугуй дүрсүүдийн ялгааг сайн ойлгодоггүй байх тохиолдол элбэг. Зарим сурагчид эдгээрийн ялгааг ойлгоогүйн улмаас бодлогын нөхцлийг ойлгохгүй бодох аргаа ч олохгүй байх тохиолддол гардаг. Тойрог, дугуйн ялгааг ойлгохын тулд эхлээд Тойрог хичээлийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 2771 Нийтийн

Интеграл тооцох бодлого сурагчид гэлтгүй оюутнуудад нилээд төвөг учруулдаг. Сэдэв математикийн хичээлдээ хүндэвтэрт ордогийн дээр практикт интегралыг үндсэн дөрвөн үйлдэл шиг тэр болгон хэрэглээд байдаггүйтэй холбоотой. Гэсэн хэдий ч ямарч шатны шалгалт шүүлэгт интегралын бодлого орохгүй байна гэдэг ховор. Интегралыг тооцох ерөнхий аргачлал бол интеграл доорх функцийг хувирган хүснэгтийн интегралын хэлбэрт оруулах. Хэрвээ интеграл доорх функц хүснэгтийн буюу шийдэгдсэн интегралын хэлбэрт орвол бодолт хийгдэнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 501

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 477

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 619

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 769

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 936

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1463

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2131

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 948