Диаграмтай ажиллах

Диаграмтай ажиллахын өмнө түүнийг идэвхижүүлэхийн тулд диаграм байгаа хуудсаа сонгоод дараа нь диаграмын хэсэгт зүүн даралт хийнэ. Ингэхэд Excel програм диаграм байгаа хуудасны дээд талд Chart Tools нэмэлт үеийг гаргах ба диаграмын хэсэгт хоёр даралт хийхэд Design үе нээгдэнэ.

Диаграмд шинээр өгөгдлийн цуваа нэмэх

Диаграмд шинээр өгөгдлийн цувааг нэмэхдээ

  1. Диаграмыг идэвхижүүлээд Design -> Data -> Select Data товчийг дарахад Select Data Source цонх нээгдэнэ.
  2. Select Data Source цонхны Add товчийг даран Edit Series цонхыг нээнэ.
  3. Series Name талбарт цувааны нэрийг оруулах эсвэл цувааны (мөр эсвэл багана) нэрийг агуулж байгаа нүдийг сонгоно. Энэ талбарыг хоосон орхиж болно.
  4. Series Values талбарт хуудас дээрх өгөгдлийн цувааны (нүднүүдийн) хэсгийг заан өгнө. Энд нэг нүдийг эсвэл нэг багана эсвэл нэг мөрийг заан өгөх хэрэгтэй.
  5. Select Data Source цонхонд буцахын тулд Ok товчийг дарна. Одоо Legend Entries хэсэгт шинээр оруулсан өгөгдлийн цувааны нэр нэмэгдэн орно. Цонхны баруун хэсэгт цувааны төрлийн тэмдэглэгээг дугаарлан үзүүлсэн байдаг. Энд нэг их анхаарах хэрэггүй. Учир нь Excel шинэ цувааг диаграмд шинэ тэмдэглэгээ хийн оруулдаг.
  6. Ok товчийг дарна.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2490 Төлбөртэй

Нүдэнд мэдээлэл оруулсны дараа түүнийг засварлах шаардлага гарна. Өгөгдлийг засварлахдаа дараах аргуудыг хэрэглэж болно.

  • Өгөгдлийг засварлах нүд дээр хоёр даралт хийх
  • Өгөгдөлтэй нүдийг зүүн даралт хийн сонгоод дараа нь <F2> товчийг дарах
  • Өгөгдөлтэй нүдийг зүүн даралт хийн сонгоод дараа нь томьёоны мөрөнд зүүн даралт хийх

Аль ч аргыг хэрэглэсэн байсан томьёоны мөрөнд шинээр хоёр товч нэмэгдэнэ. (Зургийг хар)

Улаан дугуй доторх X тэмдэгтэй товчоор засварыг хүчингүй болгоно. Нүдний өгөгдөлд өөрчлөлт орохгүй. Ижил үр дүнд <Esc> товчийг даран хүрч болно.

Ногоон дугуй доторх зөвлөсөн тэмдэгтэй товчоор өгөгдлийн өөрчлөлтийг баталгаажуулна. Ижил үр дүнд <Enter> товчийг даран хүрч болно.

  Нээгдсэн тоо: 2811 Бүртгүүлэх

Диаграмтай ажиллах

3-р хичээлд жагсаалтыг эрэмбэлэхэд ашигласан хүснэгтээр Аймгуудын дэлгүүрийн тоогоор өгөгдлийг график байдлаар үзүүлье. Эхлээд жагсаалтыг эрэмбэлэн гаргасан хүснэгтээ нээе.

    • Хүснэгтийн Аймгууд болон Дэлгүүр багануудыг сонгоно. Зэргэлдээ бус нүднүүдийг CTRL дарж байгаад сонгох хэрэгтэй. Сонгохдоо баганы гарчигийг оруулна
    • Insert -> Charts -> Pie гэж ороод 3D Pie хэсгээс эхний хэлбэрийг сонгоно.

  Нээгдсэн тоо: 4072 Нийтийн

Цонхнуудын байрлалыг өөрчлөх    

Цонхнуудын хэмжээг өөрчлөн байрлалыг зөөх замаар бүх нээлттэй цонхнуудыг дэлгэцэнд харагдаж байхаар байрлуулж болно. Энэ үйлдлийг Excel –ийн өөрийн боломжийг ашиглан хийхийн тулд

  1. Туузын View үеийг сонгоно
  2. Window хэсгээс Arrange All товчийг дарахад Arrange Windows цонх нээгдэнэ.
  3. Tiled, Horizontal, Vertical, Cascade гэсэн сонголтуудаас аль нэгийг нь сонгоод Ok товчийг дарна.

Энд Tiled – цонхнуудыг зэрэгцүүлэх, Horizontal – дээрээс нь доошоо (хэвтээ), Vertical – зүүнээс баруун тийш (босоо), Cascade – цонхнуудыг дээр дээрээс нь үелүүлэн байрлуулахыг заана. Цонхнуудыг байрлалыг цаашид ашиглах үүднээс хадгалж болдог.

  Нээгдсэн тоо: 2589 Бүртгүүлэх

Нэг файлд байгаа жагсаалтаас сонголт үүсгэх нь амархан ажил. Хэрвээ сонголт үүсгэх жагсаалт өөр файлд байвал асуудал хүндэрч ирнэ. Үүнийг хэрхэн хийхийг авч үзье. Гадны файлд хандах хандалтыг үүсгэхийн тулд INDIRECT функцыг ашиглан энэ асуудлыг шийдвэрлэж болно.
Жишээ нь Бидэнд chap02_01.xlsx, chap02_03.xlsx гэсэн хоёр хүснэгт байсан гэе. chap02_03.xlsx хүснэгтэд chap02_01.xlsx хүснэгтийн Sheet1 хуудасны E3:E6 хэсэгт байгаа өгөгдлүүдээр сонголт үүсгэнэ гэвэл chap02_03.xlsx хүснэгтийн сонголт үүсгэх нүдээ сонгоод Data -> Data Tools -> Data Validation / Data -> Validation гэж ороод гарч ирсэн цонхны Allow жагсаалтаас List -ийг (хөх хүрээтэй) сонгоод дараа нь Source талбарт =INDERICT("[chap02_01.xlsx]Sheet1!$A$5:$A$11") томьёог (улаан хүрээтэй) оруулж өгнө.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 409

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950