Хэлний бичлэг

Ямар ч хэлийг судлахын өмнө бичлэгийн дүрэмтэй танилцах хэрэгтэй. Програмын хэлийг үзэж эхлэхэд бараг уламжлал болсон жишээнээс эхэлье. Энэ нь мэдээж “Hello, Word!” үгийг броузерын дэлгэцэнд гаргах юм. Текстэн редактораа нээгээд доорх жишээг оруулаад файл (жишээ нь hello.php) болгон хадгална.

<?php
echo"Hello, World!";
?>

Файлаа веб серверийнхээ үндсэн хавтаст шилжүүлэн хуулаад веб броузерынхаа хаягийн мөрөнд http://localhost/hello.php гэж бичээд Enter дарна.

Хэрвээ XAMPP анхдагч тохиргоогоор суулгасан бол серверийн үндсэн хавтас нь C:\xampp\htdocs\localhost\ байх ёстой. Гэхдээ суулгах явцад өөрөөр тохируулсан бол үндсэн хавтас өөр байж болно.

Програмын ажиллагааны үр дүн

Програмын кодыг дэлгэрүүлэн авч үзье. <?php … ?> бичлэг нь HTML –ийн тегтэй төстэй болохыг анхаарай. Энэ бичлэгээр PHP кодыг оруулж өгдөг. echo энэ команд нь хашилтанд байгаа үгийг дэлгэцэнд гаргана. PHP командыг ; (цэг таслалаар) дуусгадаг. Програмын ажиллагааны үр дүнд бидний бичсэн кодоос зөвхөн "Hello, World!" үгийг дэлгэцэнд үзүүлж байгааг анхаараарай. Энд л сервер програмын үндсэн онцлог оршиж байгаа юм. HTML файлд эдгээрийг бичсэн бол яг байгаа байдлаараа харагдана. Манай тохиолдолд PHP програм ажиллан үр дүнгээ буцаасан тул код харагдахгүй байна. Хэрвээ бид кодоо <?php … ?> тегийн хооронд бичиж өгөөгүй байсан бол код нь ажиллахгүй байгаа байдлаараа буцаагдана. Жишээ нь

<html>
<head>
<title>
PHP тегийн дотор ороогүй текст
</title>
</head>
<body>
echo "Энэ бол PHP код биш";
<br>
<?php
echo "Hello, World!";
?>
<br>
echo "Энэ бол PHP код биш";
</body>
</html>

PHP кодыг <?php … ?> гээс гадна бас <? … ?>, <% … %>, <script language="php"> …</script> гэсэн тегүүдийг ашиглан оруулж болдог. Гэхдээ <? … ?>, <% … %> ашиглахын тулд тодорхой тохиргоо хийгдсэн байх шаардлгатай байдаг. <script language="php"> нь <?php … ?> ижил боловч бичлэгийн хувьд нүсэр байдгаас ихэнхдээ <?php … ?> хэлбэрийг ашигладаг.

PHP ба HTML

<?php  ?> тегийн гадна байгаа текст нь ямарч боловсруулалтанд орохгүй байгаа нь бид HTML тегийг ашиглах боломжтой гэсэн үг. Жишээ нь

<html>
<head>
         <title>PHP ба HTML</title>
</head>
<body>
<b>
<?php
          echo "Hello, World!";
?>
</b>
</body>
</html>
 

Энэ нь HTML код дотор PHP код оруулсан жишээ юм. PHP кодыг бид <b> … </b> дунд оруулсан тул Hello, World! текст нь өргөн /bold/ форматтай гарч байгаа болно. HTML код дотор PHP код оруулж болохоос гадна PHP кодод HTML тегийг ашиглаж болдог. Дээрх жишээний echo "Hello, World!"; мөрийг <b> … </b> тегийг ашиглахгүйгээр echo "<b>Hello, World!</b>"; гэж бичиж болно. Тэгэхэд үр дүн яг ижилхэн гарах боловч програмын код жаахан удаан биелэгдэнэ.

Тайлбар

Програмын код дотор ямар нэгэн байдлаар тайлбар оруулах хэрэгцээ байнга гардаг. Тайлбар нь програм ажиллах үед тухайн хэсгийг тооцохгүй өнгөрөх боломжийг олгосон програмчлалын хэлний тусгай бүтэц юм. PHP –д нэг болон олон мөр бүхий тайлбар хийх боломжтой. Нэг мөрийг тайлбар болгохдоо // (хоёр налуу зураас) ашиглана. Жишээ нь

<?php
// Энэ бол C++ стилийн PHP тайлбар;
# Энэ бол Unix стилийн PHP тайлбар;
?>

Олон мөр бүхий тайлбар хийхдээ /* ... */ бүтцийг ашиглана. PHP хөрвүүлэгч нь /* тэмдэгтээс хойш */ тэмдэгт хооронд байрлах бүгдийг тайлбар гэж үзнэ. Жишээ нь

<?php
/* Энэ хоорондох текстүүд
бол тайлбар */
/* Энэ нь алдаа /* ингэж болохгүй */ */
?>

Жишээний сүүлийн мөрийг сайн хараарай. Олон мөр тайлбарын бүтцийг ашиглахдаа сүүлийн мөр байдлаар бичвэл алдаа болно. Учир нь хөрвүүлэгч тайлбар эхлэх /* тэмдэгтийг аваад хамгийн ойрхон байгаа */ тэмдэгтийг хайна. Тэгэхлээр дараагийн */ тэмдэгт нь тайлбарт багтахгүй үлдснээр алдаа өгнө. Ихэнх эхлэн суралцагчид тайлбарыг ашиглах дургүй байдаг. Учир нь тэдний бичиж байгаа програмууд нь тайлбарын шаардлагагүй тийм жижигхэн байдаг. Том хэмжээний програмд тайлбар хийхгүйгээр явна гэдэг нь тун хүндрэлтэй байдаг. Иймд анхнаасаа програмын кодод тайлбар хийж сурах нь маш хэрэгтэй. Тайлбараас гадна програмын кодыг бичихдээ эмх цэгцтэй бичих нь кодыг унших, алдаа олох, засварлахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг байнга анхаарч байгаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1539 Нийтийн

Манай АУС бараг бэлэн болсон. Сайтын харагдах байдлыг сайжруулах үүднээс бид сайтын үндсэн хавтаст CSS хэвийн хүснэгтийг style.css нэртэйгээр үүсгээд доорх кодыг оруулан өгнө.

  Нээгдсэн тоо: 5881 Нийтийн

Өгөгдөл, дэд программууд (процедур, функцууд) тэдгээрийн боловсруулалтууд хоорондоо холбоо багатай байдаг процедур программчлалын үзэл санааны хөгжлийн үр дүнд обьект хандалтад программчлал үүссэн. ОХП -ын зарчмыг анхлан дэвшүүлсэн программчлалын хэл бол Норвегийн эрдэмтэн Оле-Йохан Далийн (Ole-Johan Dahl) боловсруулсан Симула (Simula) байсан юм. 1967 онд гарсан энэхүү хэлэнд обьект, класс, виртуал аргууд гэх мэтийн дэвшилтэд санаануудыг гарган тавьсан боловч тэр үедээ эдгээрт нэг их анхаарал хандуулаагүй өнгөрчээ.

  Нээгдсэн тоо: 4220 Бүртгүүлэх

Обьект хандалтад программчлалын үндэс болсон класс нь абстракт төрлийнх байж болдог. Хичээлээр абстракт класс ба аргууд гэж юу болох, хэрхэн зарлах, хаана ашиглах талаар үзэх болно. Абстракт класс гэж юу вэ?
Обьектыг шууд үүсгэж болдоггүй классыг абстракт класс гэдэг. Ийм төрлийн классыг үүсгэхдээ abstract гэсэн түлхүүр үгийг ашиглана.
Жишээ нь бидэнд Car гэсэн класс байна гэж үзье. Түүнийг abstract түлхүүр үгийг ашиглан абстракт класс болгоод дараа нь түүнээс обьект үүсгэх гээд үзье.

  Нээгдсэн тоо: 1392 Төлбөртэй

Класс, обьект , өвлөгдөх механизмын талаар ойлголттой болсон болохоор одоо шинж болон аргуудын харагдах байдлын талаар авч үзэцгээе. Арга ба шинжүүдэд хандалтыг public, protected, private гэсэн түлхүүр үгнүүдийг ашиглан зохицуулдаг. Өмнөх хичээлүүдэд бид бүх шинжүүдийг public (нээлттэй) хэлбэрээр зарлаж байсан. Ийм төрөл нь бүх аргуудад анхдагч байдлаар өгөгддөг. Өөрөөр хэлбэл аргад ямар төрлийнх гэдгийг шууд заагаагүй бол түүнийг public гэж тооцдог. Классын элементүүдийг public (нээлттэй), protected (хамгаалагдсан), private (хаалттай) байдлаар зарлах боломжтой. Эдгээрийн ялгааг авч үзвэл:

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 387

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 483

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 462

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 534

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 597

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 595

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 743

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 887

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 874

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1341

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 552

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 817