Массив

Програм зохиох үед маш их хэмжээний өгөгдөлтэй ажиллах тохиолдол их гардаг. Ялангуяа өгөгдлийн сантай ажилладаг програмын хувьд асуудлыг дан ганц хувьсагчаар шийдэхэд бэрхшээлтэй. Учир нь асар олон тооны хувьсагчийг програмд ашиглах нь програмын кодыг уншихад хүндрэлтэй болгохоос гадна алдаа гаргах том шалтгаан болно. Их хэмжээний хувьсагчтай ажилладаг кодод алдаа олох нь тун амаргүй ажил. Иймд ихэнх програмчлалын хэлэнд утгуудын олонлог хадгалж чадах тусгай төрлийн хувьсагчийг хэрэглэдэг. Үүнийг массив гэдэг. Бид өмнө нь Array гэсэн өгөдлийн төрөл байдгийг үзсэн. Ийм төрөлтэй хувьсагчууд нь массив юм. PHP нь массивтай ажиллах ажиллагаанд бусад програмчлалын хэлүүдийг бодвол илүү чөлөөтэй байдлыг олгоно. Энэ нь програм зохиогчид өргөн боломж олгодог хэдий ч таниас програм зохиохдоо их анхааралтай ажиллахыг давхар шаардана.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 12078 Нийтийн

PHP (Personal Home Page Tools) гэдэг нь веб сервер дээр HTML хуудас үүсгэхэд зориулагдсан програмчлалын хэл юм. Энэ хэлийг сурснаар та хуудасны тоолуур, зочны хуудас гэх мэт энгийн програмаас хэрэглэгчийн үйлдлийг хянах чадвартай том хэмжээний веб сайтыг зохиох боломжтой. Хэлний бүх боломжийг тайлбарлан бичихэд олон хуудас материал болох хэдий ч хэл нь хэн ч үзэхэд энгийн ойлгомжтой. Өнөөдөр олон мянган програм зохиогчид PHP ашиглаж, сая сая веб сайтууд энэ хэл дээр ажиллаж байна.

Хэлний түүхээс

PHP нь програмчлалын бусад хэлнүүдээс ялгаатай нь хэлийг ямар нэгэн компани эсвэл мундаг програм зохиогч боловсруулаагүй харин Расмус Лердорф гэх жирийн програм зохиогч 1994 онд зохиосон. Хэл зохиосон зорилго нь Расмус өөрийн веб хуудасаа илүү интерактив байдалтай болгох байлаа. Удалгүй Расмус програмчлалын C хэл дээр өгөгдлийн сантай холбогдох боломжтой эхний хувилбарыг гаргасан. Энэ нь хэрэглэгчдэд энгийн веб програм зохиох бололцоог олгосон.
1997 онд веб формтой ажиллах боломжтой PHP/FI 2 (Personal Home Page / Form Interpreter) хувилбар гарсан. Энэ хувилбарыг боловсруулах ажилд нилээд олон хүмүүс оролцон ажилласан байна. Ер нь хэл нь анхнаасаа нээлттэй кодтой байсан нь хэн хүссэн хүн хэлийг боловсронгуй болгох ажилд оролцох боломжийг нээж өгсөн. Эдгээр хүмүүст Зив Сураски (Zeev Suraski), Энди Гутманс (Andi Gutmans) нар нь зүй ёсоор тооцогдоно. Расмус дээрх хүмүүстэй хамтран ажилласны үр дүнд 1998 онд PHP 3 гэсэн албан ёсны хувилбарыг гаргасан. Үүний дараа хэл зохиогчид PHP –г цаашид улам боловсронгуй болгосноор 2000 онд хэлний 4.0 хувилбар гарсан ба эдүгээ хэлний 5.0 хувилбар гараад байгаа билээ.

  Нээгдсэн тоо: 5826 Нийтийн

Өгөгдөл, дэд программууд (процедур, функцууд) тэдгээрийн боловсруулалтууд хоорондоо холбоо багатай байдаг процедур программчлалын үзэл санааны хөгжлийн үр дүнд обьект хандалтад программчлал үүссэн. ОХП -ын зарчмыг анхлан дэвшүүлсэн программчлалын хэл бол Норвегийн эрдэмтэн Оле-Йохан Далийн (Ole-Johan Dahl) боловсруулсан Симула (Simula) байсан юм. 1967 онд гарсан энэхүү хэлэнд обьект, класс, виртуал аргууд гэх мэтийн дэвшилтэд санаануудыг гарган тавьсан боловч тэр үедээ эдгээрт нэг их анхаарал хандуулаагүй өнгөрчээ.

  Нээгдсэн тоо: 3689 Бүртгүүлэх

Програмчлалын бүхий л хэлнүүдэд операторууд байдаг. Үнэн хэрэгтээ бид өмнөх хичээлүүдэд операторуудыг ашиглаж байсан хэдий ч эдгээрийн тухай дурдаагүй билээ. Оператор ашиглах нь бидний өдөр тутам ашигладаг арифметик үйлдлүүдтэй төстэй болохоор онцын хүндрэлгүй зүйл.

Оператор – шинэ утга гаргахын тулд ашигладаг хэлний бүтэц юм.

Шийдэх асуудлаасаа хамаарч операторууд нь харьцуулах, арифметик, логик, мөрийн гэх мэт олон төрөл байдаг. Операторыг хэрэглэж байгаа утгуудыг операнд гэдэг. Жишээ нь

$num=CASH-3; энд ( = ) тэнцүү болон ( - ) хасах тэмдгүүд нь операторууд $num, CASH, 3 нь операндууд болно.

Илэрхийлэл гэдэг нь оператор болон операндуудын нийлсэн бичлэг юм.

  Нээгдсэн тоо: 2052 Нийтийн

Обьект хандалтад программчлалын дадлагын 4-р хичээлээр PHP -н онцгой тохиолдолын боловсруулалтыг өмнөх дадлагын ажлуудад хийгдсэн жишээн дээр хэрэгжүүлэх болно. Иймээс дадлагын ажлыг эхлэхийн өмнө танд Онцгой тохиолдол хичээлийн материалтай танилцахыг зөвлөх байна. Түүнээс гадна өмнөх дадлагын ажлуудыг 1-р ажил, 2-р ажил, 3-р ажил хичээлүүдээс үзэх боломжтой.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 312

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 410

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 356

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 452

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 528

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 524

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 628

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 725

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 761

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 751

 

Нээгдсэн тоо : 809

 

Задаргааны сүүлээсээ 3 дахь гишүүний бином коэффициент 45 бол задаргааны 6-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 661