Хуудасны гарчиг

HTML хуудсыг бичихдээ текстээ гарчиг, дэд гарчиг, текст гэх мэтээр хэсгүүдэд хувааж өгдөг. Нэгдүгээр түвшингийн гарчиг / хэмжээгээрээ хамгийн том нь / 1, дараагийнх нь 2, г.м хуваагдана. Ихэнх броузерууд нь өөрийн хэв маягаар зургаан түвшингийн гарчигийг хөрвүүлдэг. Зургаагаас дээш түвшингийн гарчиг нь стандартад ордоггүй тул броузерууд дэмжихгүй / танихгүй / байж болно. Нэгдүгээр түвшингийн гарчигийг дараах байдлаар бичнэ:

<H1> Нэгдүгээр түвшингийн гарчиг </H1>

Өөр түвшингийн гарчиг нь ерөнхий тохиолдолд

<Hx> x-түшингийн гарчиг </Hx>

гэсэн хэлбэрээр бичигдэнэ.

энд x - гарчигийн түвшинг тодорхойлсон 1 нээс 6 хүртэл тоо.

Жишээ

<html>
<head>
<title>HTML гарчигууд</title>
<meta http-equiv="Content-Type" content="text/html;charset=UTF-8">
</head>
<body>
<h1>1-р түвшингийн гарчиг</h1>
<h2>2-р түвшингийн гарчиг</h2>
<h3>3-р түвшингийн гарчиг</h3>
<h4>4-р түвшингийн гарчиг</h4>
<h5>5-р түвшингийн гарчиг</h5>
<h6>6-р түвшингийн гарчиг</h6>
</body>
</html>

Үр дүн

Цаашид жишээн дээр кодын зөвхөн тухайн хэсгийг үзүүлэх ба харин туршин үзэхдээ дээрх жишээний дагуу бүгдийг бичин туршилтаа хийж байгаарай. Эх кодын файлд өөрчлөлт орох бүрд Mozilla Firefox хувьд харин Internet Explorer -д  товчийг дарах эсвэл F5 даран веб хуудсыг шинэчилнэ.
Материалд гарчиг ямар хэрэгтэй нь ойлгомжтой гэж бодож байна. Түүнээс гадна хайлтын машинууд веб хуудаснуудын агуулгын анализ хийхдээ гарчигийг ашигладаг.
HTML гарчиг нь материал болон веб хуудаснуудыг нэрийг тодорхойлдог.
Нэг хуудсанд 1-р түвшингийн нэгээс илүүгүй, 2-р түвшингийн хоёроос илүүгүй гарчигтай байхыг зохистой гэж үздэг.  

Тегийн параметр болон түүний утгууд.

  • align="left" - зүүн талаас зэрэгцүүлэх
  • align="right" - баруун талаас зэрэгцүүлэх
  • align="center" - төвд зэрэгцүүлэх
  • align="justify" - нийт өргөнд зэрэгцүүлэх
  • style="color:" – текстийн өнгийг тодорхойлно

Жишээ

  <h3 align="left" style="color:Tomato">Зүүн 3-р түвшингийн гарчиг</h3>
<h2 align="center" style="color:Black">Төвд байрлах гарчиг</h2>
<h1 align="right" style="color:Gray">Баруун зэрэгцсэн гарчиг</h1>

Үр дүн

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2680 Төлбөртэй

html хүснэгт үүсгэх

Хүснэгт бол веб хуудасны үндсэн хэрэгслүүдийн нэг юм. CSS ашиглахгүйгээр зөвхөн хүснэгтийг ашиглан нарийн зохион байгуулалттай хуудсыг үүсгэж болдог. Ямар ч хүснэгт нь мөр, багануудуудаас бүтэх бөгөөд мөр баганы огтлолцлоор нүднүүд үүснэ. Жишээ нь

багана 1 багана 2 багана 3
1-р баганы 1-мөр 2-р баганы 1-мөр 3-р баганы 1-мөр
1-р баганы 2-мөр 2-р баганы 2-мөр 3-р баганы 2-мөр
1-р баганы 3-мөр 2-р баганы 3-мөр 3-р баганы 3-мөр

  Нээгдсэн тоо: 4062 Нийтийн

Хөтөч хуудсыг хүлээн аваад түүнийг ямар байдлаар хөрвүүлэхээ тодорхойлдог. Хуудасны хамгийн эхний тег нь <HTML> байх ёстой. Учир нь энэ тег нь таны хуудсыг HTML дээр бичигдсэн гэдгийг хөтөчид мэдэгдэж байгаа юм. Хамгийн жижиг HTML хуудас нь доорх хэлбэртэй байна:

<HTML> ...Хуудасны бие хэсэг... </HTML>

Хуудасны толгойн хэсэг <HEAD> болон түүний элементүүд

Хуудасны толгойн хэсгийн тэг нь <HTML> тэгийн араас шууд байрлах ба хуудасны бие хэсэгт дахин хаана ч ашиглагдахгүй. Энэхүү тег нь хуудасны ерөнхий утгыг илэрхийлдэг бөгөөд хуудасны харагдах хэлбэрт ямарч нөлөө үзүүлдэггүй. <HEAD> тегийн дотор ямар нэгэн текст бичихгүй байх хэрэгтэй. Нээлтийн <HEAD> тегийн араас <TITLE>, <BASE>, <LINK>,<SCRIPT> г.м хуудасны тодорхойлогч тегүүд байрлах бөгөөд бүх тодорхойлолтыг дууссны дараа </HEAD> тег бичигдэнэ.

  Нээгдсэн тоо: 1953 Төлбөртэй

Өнөөдрийн хичээлээр сайтын төв хэсгийг кодлоно. Төв хэсэг гэдэгт слайдшоу болон түүний баруун талд гарах текстийн хэсгийг ойлгоно. PSD файл дээрээ харвал доорх зурагт үзүүлсэн хэсэг.

  Нээгдсэн тоо: 2050 Бүртгүүлэх

Эхлээд HTML-д хуудаст мултимедиа мэдээлэл оруулах боломжтой IMG гэсэн ганцхан элемент байсан. Элемент нь зөвхөн зураг оруулах л боломжтой харин бусад форматууд веб хуудаст хаалттай байсан. Тиймээс хөтөч программ боловсруулагчид шинэ шинэ элементүүдийг дэмжих боломжийг нэмэх болсон. Үүний үр дүнд Netscape фирмийн <embed>, Sun фирмийн <applet> тегүүд бий болсон.
Гэхдээ эдгээр элементүүд үүссэнээр бүх асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул HTML-д дурын форматтай ажиллах чадвартай <object> гэсэн шинэ элементийг нэмэн оруулсан. Элементийг ашиглахын тулд хэрэглэгчийн компьютерт обьектэд тохирох форматын файлыг харах боломжтой программ хангамж эсвэл хөтөчид нэмэлт модул (plug in) суулгасан байх шаардлагатай.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 370

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 463

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 443

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 516

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 583

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 576

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 719

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 858

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 849

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1427

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 747

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 251