Программын интерфейс

Эхлээд бид компьютертаа Photoshop -ыг суулгах хэрэгтэй. Программ нь үнэтэй байдаг ч интернетээс хайвал үнэгүй хувилбарыг олох боломжтой. За Adobe Photoshop -ыг суулгасан бол түүнийг ажиллуулъя. Хичээлүүдэд бид Adobe Photoshop CS5 хувилбарыг ашиглах болно. Таны программын хувилбар өөр байж болох ч онцын их зөрүү гарахгүй болов уу. Энэ хичээлээр программын үндсэн цонхны бүтцийг авч үзэх болно.

Энэ бол программын нүүр буюу үндсэн дэлгэцийн цонх. Самбарууд хөдөлгөөнгүй болон хөвөгч (зөөж болдог) хэлбэрийн байдаг. Хөвөгч самбаруудыг шилжүүлэхийн тулд хулганы заагчийг самбарын зүүн буланд аваачаад тэндээс хэрэгтэй хэсэг рүү чирнэ. Энэ үед самбарын гадаад хэлбэр өөр болох боломжтой. Эхний үед стандарт байрлалуудыг хамаагүй их солихгүй байх нь дээр. Хэрэглэгчийн дэлгэц дээрх олон тооны хэрэгсэл, цонх, цэс, төрөл бүрийн элементүүдээс сүрдэх хэрэггүй. Хэдэн хичээлийн дараа та энэ бүгдийг эзэмшин сурах болно.

Удирдлагын самбар ба үндсэн цэс

Photoshop -ын цонхны дээд хэсэгт программын олон боломжийг дуудах, тохиргоонууд хийх боломжтой удирдлагын самбар (1) болон зурагтай ажиллах, программын тохирогоонуудыг хийх бараг бүх командыг агуулсан үндсэн цэс (2) байрлана. Эдгээр нь хөдөлгөөнгүй хэсгүүд болно.

Удирдлагын самбарын товчнууд (1)

Bridge - Нэмэлт программыг ажиллуулах. Товчоор таны компьютер дээрх бүх зураг ба видео файлуудыг эвтэйхэн байдлаар харах боломжтой программыг дуудна.  
View Extras - туслах элементүүдийг харах товч. Зурагт шугам, тор, чиглүүлэгч зэрэг хэрэгслүүдийг оруулах товч.
Zoom Level - дэлгэц дээрх зургийн хэмжээг өөрчлөх товч. Товч дээр дарахад 25 %, 50 %, 100 %, 200 % гэсэн 4 сонголт бүхий дэд цэс гарч ирнэ. Үүнээс гадна масштабын хэмжээг өөрийн хүсснээр шууд өгөх боломжтой.
Arrange Documents - Зургуудыг эрэмбэлэх товч. Та олон зурагтай зэрэг ажиллах тохиолдолд энэ товчийг ашиглан зургуудыг цонхонд харагдах хэлбэрийг сонгон хэрэглэхэд их тохиормжтой. Олон төрлийн сонголтууд байдаг. Үүнийг туршаад үзэхэд л ойлгомжтой. Гэхдээ зарим нэг үр дүнг харахын тулд хэд хэдэн файл зэрэг нээх хэрэгтэйг анхаарна уу.
Screen Mode - дэлгэцийн горимыг тохируулагч товч. Энд Standard Screen Mode, Full Screen Mode With Menu Bar, Full Screen Mode гэсэн гурван сонголт бий. Хэрвээ сүүлийн хоёр горимын аль нэгийг сонговол зарим болон бүх самбаруудыг нуух байдлаар программын ажлын зайг ихэсгэн өгдөг. Дэлгэцийн горимуудын хооронд Tab товчийг ашиглан шилжиж бас болно.

CS5 -д төрөл бүрийн асуудлыг янз бүрийн хэрэгслүүдийг ашиглан шийдвэрлэж болдог. Гэхдээ хааяа нэг хэрэгслийн хэсгүүдээс нөгөөд шилжихэд төвөгтэй байх тохиолдол байдаг. Яг ийм асуудлыг шийдвэрлэхийн тулд Adobe Photoshop CS5 -ыг боловсруулагчид ажлын хүрээллийг сонгох боломжтой Workspace - ажлын хүрээлэл гэсэн хэсгийг бий болгосон. Үүний ачаар программтай ажиллах ажиллагааг ихээхэн хураангуй болгон өгсөн. Энэхүү самбар нь зургуудтай ажиллах тодорхой төрлүүдэд зориулагдсан хэрэгслүүдийн багцуудтай. Багц бүр хамгийн хэрэгцээтэй бөгөөд ихээр ашигладаг параметрүүдыг агуулсан нь фото зургууд боловсруулах, хөдөлгөөнт зургууд, 3D график үүсгэх зэрэгт хүссэн үр дүнгээ гарган авах боломжийг олгоно. Хэсэг нь дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлана. Үндсэн цонхны зураг дээр 4-р тэмдэглэсэн хэсэг.  Эдгээрийг илүү дэлгэрэнгүй авч үзье..

  • Design. Өнгийн сонголтын,  фонт сонгох, байрлал заах гэх мэтийн текстийг хэлбэржүүлэх самбарууд байрлана.  
  • Painting. Зураг зурахад зориулагдсан бийрүүд, өнгөний сонголтын самбарууд байдаг.
  • Photography. Фото зургийг засварлахад хэрэгцээтэй бүх хэрэгцээт элементүүдийг агуулна. Жишээ нь Curves,
  • Levels, Invert гэх мэтээр
  • Motion. Хөдөлгөөнт зураг үүсгэх ажлыг хөнгөвчилж өгнө.
  • 3D. 3D-объектуудтай ажиллахад шаардлагатай хэрэгслүүд

Өөр бусад ажлын хүрээллүүд бий хэдий ч бид хамгийн сонирхолтой их ашигладаг хэсгийг тайлбарлалаа. Ер нь бол ажлын хүрээллүүдийг удирдаж болдог гэдгийг тэмдэглэе. Өөрөөр хэлбэл шинийг үүсгэх, байгааг устгах гээд.

Үндсэн цэс (2)

CS5 - ын үндсэн цэс нь бүхий л Windows системийн программуудын адилаар стандарт хэлбэртэй. Зургийг хар (2). Цэсүүдийг зүүнээс баруун тийш дараалалаар авч үзвэл:

  • File - цэсэнд графикийн файлуудыг үүсгэх, нээх, хадгалах, хаах зэрэг үндсэн командуудаас гадна импорт, экспорт, хэвлэх ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй цэсүүд бий. Энэ цэсний командуудыг голдуу ажлын эхлэл болон төгсгөл хэсэгт ашигладаг.
  • Edit - цэс нь зурагтай ажиллах үндсэн ажиллагаанууд болох хуулах, таслах, оруулах, масштаблах, трансцормац хийх гэх мэтийн командуудыг агуулна. Энд өөр төрлийн олон программуудад байдаг Undo (Хүчингүй болгох), Paste (Оруулах), Сору (Хуулах) гэх мэтийн засварлах командууд байрлана. Цэсний жагсаалтын доод хэсэгт гараас хандах товчны хослолын тохиргоо, Adobe Photoshop CS5 -ын өөрийнх тохиргоонуудыг өөрчлөх командууд байрлана.
  • Image. Үндсэн цэсийн энэ дэд цэсэд зурагтай ажиллах командуудын голлон байрлана. Энд зургийн зургийн горимуудыг жишээ нь RGB эсвэл Grayscale өгөх, түвшингүүдийг тохируулах, зургийн хэмжээг өөрчлөх гэх мэтийн бусад олон командууд байгаа.
  • Layer. Цэсний энэ хэсэгт үеүүдтэй хийгдэх үйлдлүүд болох үүсгэх, уётгах, дараметрүүдийг өөрчлөх, цэгцлэн эрэмбэлэх, нэгтгэх, төрөл бүрийн эффект оруулах зэргийг хийх командууд байрлана.
  • Select. Сонголт үүсгэх ба засварлахад зориулагдсан цэс. Сонголтыг урвуулах, өнгөний диапазон өгөх, хязгаарыг тодруулах, сонгогдсон хэсгийг хадгалах, ачааллах гэх мэтийн үйлдлүүдийг хийх боломжийг олгоно.
  • Filter. Зураг дээр төрөл бүрийн эффектийг оруулахад зориулагдсан цэс.
  • Analysis. Зургийн дэлгэрэнгүй шинжилгээ хийх хэрэгслүүдийн багц. Жишээлбэл хэвлэлийн карт. Photoshop Extended дээр талбай, периметр, зайг тооцох, бусад хэмжээнүүдийг тооцож болдог.
  • 3D. Гурван рхэмжээст  обьектуудтай ажиллах цэс. CS5 -д 2D дүрс дотор төрөл бүрийн 3D обьектууд нэмэх ба үүсгэх боломж бий.
  • View. Зургийг үзүүлэх аргыг өөрчлөх, дэлгэцийн горим, шугам, чиглүүлэгч гэх мэтийн командуудыг агуулсан цэс
    Windows. Программд байдаг бүх цонхнуудыг үзүүлэх эсвэл нуух командууд  
  • Help. Цэсний командуудаар Adobe Photoshop той ажиллах тусламжуудыг нээнэ.

Хэрэгслүүдийн самбар (3)

Хэрэгслүүдийн самбар нь хөвөгч бөгөөд Photoshop -ын үндсэн багажууд зурагтай ажиллах гол хэрэгслүүдийг агуулна. Зурагт хэрэгслийн самбарыг хоёр мөрөөр, хэвтээ байдлаар үзүүллээ.

Хэрэгслүүдийн самбарыг нэг багана эсвэл хоёр баганатай болгож болно. Үүний тулд дээд хэсэгт байрлах дүрс (зурагт улаан дугуй хүрээтэй) дээр дарахад хангалттай. Хэрэгслүүдийг дуудах ихэнх товчнуудад жижигхэн хар гурвалжин дүрс байгааг анхаарна уу. Энэ нь тухайн хэрэгсэл олон хувилбар хэрэгсэлтэйг зааж байгаа болно. Товчин дээр зүүн даралтыг удаан хийвэл нэмэлт цэс дэлгэгдэн гардаг. Photoshop бүх хэрэгслүүдийг ерөнхийд нь 4 хэсэгт хувааж болно.

  1. Зурах, будах хэрэгслүүд
  2. Хэсгүүдийг сонгох, шилжүүлэх хэрэгслүүд
  3. Засан сайжруулах хэрэгслүүд
  4. Текстийн хэрэгслүүд

Тайлбар.
Хичээлээр бид Photoshop -ын хэрэгслүүдийн талаар авч үзэхгүй. Дараа дараагийн хичээлүүдээр эдгээр хэрэгслүүдийг практик жишээн дээр авч үзэх болохоор тэнд илүү ойлгомжтой хялбар болно.

Хэрэгслүүдийн тохиргооны (параметрүүд) самбар

Хэрэгслүүдийн самбараас сонгосон хэрэгсэл бүрийн тохиргоонууд энэхүү хөвөгч самбарт гардаг. Өөрөөр хэлбэл энэ самбар нь тухайн үед сонгон авсан хэрэгслээс хамааран өөрийн хэлбэрээ сольдог гэсэн үг. Самбарт параметрүүдийг солин өгч хэрэгслийн ажиллагааг удирдах боломжтой. Үүнийг бид бас л практик хичээлээр үзэх нь илүү. Энэ хичэлээр бид үндсэн ойлголтын талаар үзэж байгаа шүү дээ.

 

Хөвөгч самбарууд (5)

Эдгээр самбарууд нь программын цонхны баруун хэсэгт голдуу байрлах бөгөөд Photoshop-ын удирдлагын хэсэг элементүүдийг агуулж байдаг. Самбаруудыг өөр байрлалд шилжүүлэх, жижигхэн болгох бүр цонхны гадна талд ч зөөн гаргаж болдог.      

Тайлбар.
Самбаруудын байрлал хөдөлгөөнгүй бус байдаг тул тэдгээрийг хөвөгч гэж нэрлэж байгаа юм. Та самбаруудын байрлалыг өөрчлөх, нэмэх эсвэл хаах боломжтой юм.

Бүх самбаруудыг дэлгэц дээр нэгэн зэрэг байрлуулах нь тийм ч сайн биш. Учир нь самбарууд ажлын дэлгэцийг хэт нүсэр болгохоос гадна бага болгодог. Иймээс тухайн ажилд хэрэгцээгүй самбаруудыг нуун өгч байх хэрэгтэй. Дэлгэц дээр анхдагч байдлаар тохируулсан бүх самбарыг Window -> Workspace -> Default Workspace гэж орон сэргээж болно.

Ингэхлээр самбар (palette) гэдэг нь зөөх, эвхэх, дэлгэх, хаах боломжтой тусгай цонхоор удирдлагын мэдээллийг үзүүлэх арга юм. Самбарууд мэдээллийг үеэр байрлуулна.
Өнгө (color) самбарт тухайн үеийн арын болон нүүр өнгүүдийг үзүүлнэ. Өнгөний загварын тохирох өнгөний гүйгчийг шилжүүлэн өнгийг өөрчлөн засварлаж болно. Энэ самбарын Загвар (Swatches) үе ашиглаж болох өнгөнүүдийн багцыг агуулж байх ба багцад шинээр өнгө нэмэх эсвэл хэрэггүй өнгийг хасах боломжийг олгоно. Хэвүүд (Styles) үед ажлын хэсгийг дүүргэж болох өнгөний хувилбарууд байна.

Түүх (History) самбарт программ зургийг засварласан алхам бүрийн бүртгэн авдаг. Энд хэрэгслүүд болон график засварлагчийн командаар хийсэн таны бүхий үйлдлүүд харагдаж байдаг.

Үеүүд (Layers) самбарт зургийн бүх үеүүдийг хамгийн дээд талаас эхлэн дэвсгэр үе хүртэл бүгдийг жагсаалтаар үзүүлдэг. Самбарыг үеүүдийн дараметрүүдийг тодорхойлоход ашигладаг.

Үеүүд самбарын Сувгууд (Channels) үе нь суваг үүсгэх, засварлах зориулалттай. Харин Хүрээ (Paths) үед хэрэглэгчийн үүсгэсэн бүх хүрээнүүд хадгалагдана.

Төлөвийн мөр (6)

Программын цонхны доод хилийн дагуу төлөвийн мөр (status bar) гэх тусгай зурвас байрлаж байдаг. Энд зургийн масштаб, тухайн үед сонгон авсан хэрэгсэл болон тухайн файлын тухай мэдээллүүд харагдаж байдаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4279 Нийтийн

Зургаас текстийг хэрхэн үүсгэхийг энэ хичээлд үзнэ. Фотошопын боломжийг ойлгон хэрэгслүүдийг ашиглаж сурахад дадлага болно. Үнэндээ зургаас текст үүсгэх нь маш амархан.

  Нээгдсэн тоо: 5115 Төлбөртэй

Adobe Photoshop -ийн хэрэгслүүдийн дараагийн хэсэг бол геометрийн дүрсүүдийг үүсгэх хэрэгслүүд юм. Энд ажиллагааны хувьд их төстэй төрөл бүрийн дүрс үүсгэх зургаан хэрэгсэл байдаг.

  Нээгдсэн тоо: 2777 Нийтийн

Сонголтын хэрэгслүүдэд Crop Tool (Кадрлах), Slice Tool (Хэсэглэх), Slice Select Tool (Хэсгийг сонгох) багажуудыг хамааруулж бас болно. CS5-д эдгээр хэрэгслүүдийг нэг бүлэг болгосон ба харин CS6 -д тэдгээр дээр Perspective Crop Tool (Алслан кадрлах) гэсэн шинэ хэрэгсэл нэмэгдсэн.

  Нээгдсэн тоо: 2377 Төлбөртэй

Төв блок.

Сайтын цэс, үе хийхээсээ өмнө бид эхлээд төвийн блокийг хийж эхлэе. Дизайныг арай чөлөөтэй байлгах үүднээс цэсний үе болон толгой хэсгийн хооронд 50 px зайг үлдээе. Цэсийг агуулах үеийн өндөр 35 px байх тул төвийн блок сайтын дээд хязгаараас 385 px зайнаас эхлэнэ. Иймд 350 ба 385 px дээр хоёр хэвтээ чиглүүлэгчийг нэмэн байрлуулъя. Төвийн блок 365 px өндөртэй байх учраас бид 650 px түвшинд бас нэгэн чиглүүлэгчийг байршуулна. Чиглүүлэгчдийг үүсгэе. Үүний тулд Move Tool (V) хэрэгслийг аваад ажлын хэсгийг дээр байрлах чиглүүлэгчийн шугамаас чирэлт хийн зохих түвшинд шугамыг байрлуулж өгнө.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 575

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 250