Тайлбар болон түлхүүр үгс

Сайн тайлбартай программын код бичих бол программ зохиох соёлоос гадна кодыг ойлгомжтой болгох үндсэн арга. Иймд та программчлалын хэлийг үзэж эхлэх үеэсээ тайлбарыг ашиглаж сурахыг хичээгээрэй. Эхлэн суралцаж байхад том хэмжээний код бараг бичдэггүй болохоор тайлбарыг нэг их анзаардаггүйгээс болоод кодод тайлбар хийхгүй бичээд сурах гээд байх муу талтай. Энэ бол маш буруу барил гэдгийг танд сануулъя. Та том хэмжээний ажил гүйцэтгэх үедээ голдуу багаар ажиллах тул таны кодыг бусад хамтран ажиллагсад ойлгох шаардлага гарч болохыг санах хэрэгтэй. Том хэмжээний кодод тайлбар хийхгүй бол хэсэг хугацааны дараа та өөрөө ч ойлгохгүй байдал үүсч болохыг сануулъя. За ингээд хичээлээ эхлэе.

Скрипт доторх тайлбар

Ямарч программыг бичихдээ түүний кодод сайн тайлбар оруулж өгч сурах нь программчлалын зөв хэв жаяг гэдгийг хэлсэн. JavaScript тайлбарт давхар налуу зураас (//), налуу зураас од (/*) гэсэн хоёр төрлийн тэмдэглэгээг ашиглана. Давхар налуу зураас (үүнийг Java маягын тайлбар ч гэдэг) нь броузерт /хөтөч/ энэ тэмдэгтээс хойш байрлах бүх тэмдэгтийг тухайн мөрийг дуустал хасна гэдгийг заана. Энэ бүтэц нь нь ямар нэгэн мөрийн ард тайлбар оруулах боломжийг бүрдүүлнэ. Жишээ нь

document.write("Оруулах js файл байхгүй байна"); // файл байхгүй бол мэдээлэл өгнө.

Налуу зураас од тэмдэглэгээ нь хөтөчид энэ тэмдэгтээс хойш тайлбарын дуусгаварыг заах од налуу зураас (*/) тэмдэгт хооронд байрлах бүгдийг хэрэгсгэхгүй гэснийг заана. (/*) хос тэмдэгтээр эхэлсэн тайлбар бүр нь (*/) хос тэмдэгтээр хаагдаж байх ёстой. Энэ бүтэц нь олон мөрөөс бүрдсэн тайлбар болон программын кодын блок үүсгэхэд хэрэгтэй. Жишээ нь

<script type="text/javascript">
Програмын код
/*
Тайлбар болгосон кодын блок
*/
Програмын үргэлжлэл
</script>

JavaScript дэмждэггүй броузерууд

JavaScript-ийг дамждэггүй броузерт JavaScript кодыг хэрэгсэхгүй болгохын тулд <script> тегт HTML-ын тайлбарыг хэрхэн ашиглахыг доорх жишээгээр үзүүлж байна.

<script>
<!--Эндээс хуучин броузеруудаас нуух JavaScript операторууд
байрлана.
Энд тайлбарын төгсгөл //-->
</script>

Үүнээс гадна хуучин броузеруудаас кодыг нуух бас нэг арга байдаг. Энэ арга нь хэрэглэгчид түүний броузер нь JavaScript хэлийг дэмжихгүй байгааг мэдэгдэж байгаагаараа өмнөхөөсөө давуу. Энд <script> тег дотор <noscript> гэсэн хос тегийг ашигладаг. Жишээ нь

<script>
Энд JavaScript операторууд байна
 <noscript>
<H1>Уучлаарай таны броузер JavaScript хэлийг дэмжихгүй байна !</H1>
</noscript>
</script>

Хуучин броузерууд <SCRIPT> , <NOSCRIPT> тегүүдийг хэргэсэхгүй тул <NOSCRIPT> хос тегийн хоорондох хэсгийг үзүүлнэ. Харин JavaScript хэлийг дэмжих хөтөчүүд операторуудыг биелүүлээд харин <NOSCRIPT>  хос тегийн хоорондох хэсгийг хасдаг. Одоо ихэнх хэрэглэгчид JavaScript хэлийг дэмждэг хөтөч хэрэглэдэг болсон тул асуудал бараг үүсэхгүй.

JavaScript-ийн түлхүүр үгсүүд

Түлхүүр үг – энэ тусгай зориулалтаар ашиглахаар хадгалсан нэрүүд юм. Түлхүүр үгнүүдийг хувьсагч болон функцын нэрэнд ашиглаж болдоггүй. JavaScript-д дараах түлхүүр үгнүүдийг ашигладаг. Эдгээрийн зарим хэсэг нь Java-гийн үгнүүд боловч JavaScript тохирох боломжийг дээшлүүлэх үүднээс эдгээрийг түлхүүр үг болгон хадгалдаг.

JavaScript –ын түлхүүр үгнүүд

abstract boolean break byte case
catch char class const continue
debugger default delete do double
else enum export extends false
final finally float for function
goto if implements import in
instanceof int interface long native
new null package private protected
public return short static super
switch synchronized this throw transient
true try typeof var void
volatile while with

Үүнээс гадна дараах үгнүүдийг хувьсагч болон функцын нэрэнд ашиглахыг зөвшөөрдөггүй.


JavaScript –ын хувьсагч функцын нэрэнд ашиглаж болохгүй үгнүүүд

alert anchor area array assign
blur button Checkbox clearTimeout clientInformation
close closed confirm crypto date
defaultStatus Document element escape eval
event fileUpload focus form frame
frames frameRate Function GetClass hidden
history image isNaN java JavaArray
JavaClass JavaObject JavaPackage innerHeight innerWidth
lenght link location Math MimeType
name navigate navigator netscape number
object offscreenbuffering onblur onerror onfocus
onload onupload open opener option
outerHeight outerWidth package pageXoffset pageYoffset
parent parseFloat parseInt password pkcsll
plugin prompt prototype radio ref
reset screenX screenY scroll secure
select self setTimeout status string
submit sun taint text textarea
top toString unescape untaint Valueof
Window

Санамж:

  • Программын кодыг аль болохоор өөрөө бичихийг хичээгээрэй. Ингэснээр та бичлэгийн дүрмийг сайн сурах боломжтой.
  • Цаашдаа шаардлагагүй тохиолдолд html кодыг бичихгүйгээр зөвхөн javascript кодыг үзүүлнэ. Харин жишээгээ туршихдаа кодоо хуудас дотроо бичээрэй. Жишээнүүдийг туршихын тулд эхлээд доорх бүтэц бүхий index.html гэсэн файл бэлдээд авах хэрэгтэй.
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml">
<head>
    <title>Жишээнүүд</title>
    <meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8" />
    <script type="text/javascript">
        Энд кодоо бичнэ
    </script>
</head>
<body>
    ...
</body>
</html>

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1201 Төлбөртэй

Промисүүдийн ашиглалтыг илүү тод харуулахын тулд алслагдсан сервэрийг ашиглах жишээг харцгаая. Алслагдсан сервертэй ажиллахад хөнгөн болгох үүднээс төсөлд jquery санг суулгая. Үүний тулд терминалыг нээгээд

npm i -s jquery командыг өгөхөд npm пакет төсөлд jquery санг суулгана. Төслийн package.json файлын dependencies талбарт "jquery": "^3.3.1" хамаарал нэмэгдэн орж ирнэ. Одоо төсөлд jquery санг ашиглах боломжтой болсон тул кодоо бичье.

  Нээгдсэн тоо: 2699 Бүртгүүлэх

Массив гэдэгт компьютерын санах ойд байгаа нэг төрлийн өгөгдлүүдийн цуглуулгыг ойлгож болно. Массивыг ашигласнаар нэг нэрээр компьютерын санах ойн хаягт хандаж болно. Массивын элемент руу хандахдаа индексийг ашиглана. Ингэхдээ элементүүдийн дугаарлалтыг тэгээс эхэлнэ. Элементийн дугаар нь түүний индекс болох ба нийт элементийн тоо нь массивын хэмжээ байна. Массивыг зарлахдаа дөрвөлжин хаалтыг ашиглаж хаалтанд массивын элементүүдийг таслалаар тусгаарлан бичнэ. Жишээ нь

  var a;
  a=[3, 5, 8];

  Нээгдсэн тоо: 354 Нийтийн

Хичээлээр Үр дүнгийн компонент хичээлээр хийсэн компонентод динамик ажиллагааг хэрэгжүүлве. Өөрөөр хэлбэл сорилгын үр дүнг динамикаар үзүүлэх юм. Үүний тулд Quiz компонентод

const [results, setResults] = useState({})

сорилгын үр дүнгийн results төлвийг нэмэн өгье. results обьект үр дүнг {[асуултын_id]: хариултын_төлөв} хэлбэрээр агуулна. Өөрөөр хэлбэл хариултын төлөв талбарт хариулт зөв бол right буруу бол wrong утгыг агуулах юм.

  Нээгдсэн тоо: 2462 Төлбөртэй

Хаана ямар үйл явдал болсон талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Event обьект агуулж байдаг. Харамсалтай нь энд олон тооны хөтөч хоорондын зөрчил байдаг ч хамгийн чухал хэсгүүдийг зохицуулан ашиглах боломжтой.

Үйл явдлын төрөл

Үйл явдлын төрлийг Event обьектын type шинжээр мэдэж болно. Доорх кодод боловсруулагч onclick ба onmouseout үйл явдал үүсэхэд төрлийг тодорхойлж байгаа юм. Энэ бол хөтөч хоорондын зөрчлийг арилгасан шийдэл.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 399

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 493

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 471

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 545

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 610

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 604

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 756

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 910

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 889

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1353

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 594

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 826