Галт текст

Энэ хичээлээр бид фотошопын филтерүүдийг ашиглан текстэд эффект оруулах энгийн аргыг авч үзэх болно. Хичээлээр бид текстэнд доорх зураг дээрх эффектийг хэрхэн үүсгэхийг сурах юм.

1-р алхам. File → New гэж ороод шинэ хуудас үүсгэнэ. Хэмжээг өөрсдөө сонгон аваараай.Харин Color mode нь  Grayscale байх хэрэгтэй. Цагаан дэвсгэр дээр хараар доорх текстээ (Horizontal Type) бичээрэй. Текстийг бичихдээ томхон фонтыг ашиглаарай.

2-р алхам. Текстээ бичсэний дараа хэв болон хэмжээг Ctrl+T даран өөрчилж болно. Манай текст ба дэвсгэр (фон) хоёр тус тусдаа үе дээр байгаа учраас эдгээрийн Ctrl+E даран нийлүүлье.

3-р алхам. Filter → Pixelate → Crystallize гэж ороод Cell Size хэмжээг 3-5 хооронд өгөөд Ok дарна. Галаас гарч байгаа дулааныг бодьтой болгох үүднээс Filter → Blur → Gaussian Blur филтерийг 1 pixel радиустай ашиглана. Одоо таны зураг доорх хэлбэртэй болсон байх ёстой.

4-р алхам. Зургийн өнгийг эсрэгээр нь сольё. Үүний тулд Image → Adjustments → Inverse гэж орно.

5-р алхам. Галын дөлийг үүсгэхийн тулд зургаа цагийн зүүний дагуу 90 градусаар (Image → Rotate canvas  → 90 CW ) эргүүлье. Галын дөлийг бид Wind ( Filter → Stylize → Wind ) филтерийг From the Left параметртэй ашиглан хийнэ.

6-р алхам. Галын дөл бага байгаа санагдвал Ctrl+F даран филтерийг дахин хэрэглэж болно.

7-р алхам. Галын дөлөө бага зэрэг долгионтой болгож өгье. Ингэхдээ Ripple ( Filter → Distort → Ripple ) филтерийг Size → Medium , Amount → 50% параметртэйгээр хэрэглэе.

8-р алхам. Одоо зургаа буцаагаад анхны байрлалд нь (Image → Rotate canvas  → 90 CCW ) оруулна. Галтай төстэй болсон байгаа биз.

9-р алхам. Ripple ( Filter → Distort → Ripple ) филтерийг Size → Large ( эсвэл High)  , Amount → 30% параметртэйгээр дахин хэрэглэе. Одоо галаа будах л үлдлээ. Үүний тулд зургийн горимыг Image → Mode → Indexed Color гэж орон өөрчилнө.

10-р алхам. Зургаа өнгөтэй болгохын тулд Image → Mode → Color Table гэхэд өнгөний тохиргоо хийх хүснэгт гарч ирнэ. Одоо Table талбарт Black Body - г сонгоход галт текст үүснэ.

Параметрүүдийн утгуудыг өөрийн хүссэн байдлаар өөрчлөн хэрэглэн туршин үзэх хэрэгтэй. Гол нь ашиглагдаж байгаа филтерүүд хэрхэн ажилладаг болохыг ойлгон авахыг хичээгээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3149 Төлбөртэй

Бидний дараагийн хийх зүйл бол блогийн хэсэг юм. Бэлтгэл ажлын хүрээнд бидэнд нэмэлт чиглүүлэгч хэрэгтэй. Сайтын төв хэсгээс блогийн хэсгийг 50px зайтай байршуулъя. Иймээс бид 700px -ийн түвшинд шинээр чиглүүлэгч байрлуулна. Түүнээс гадна Content бүлэгт шинээр Blog нэртэй үеүүдийн бүлгийг нэмээрэй. Өмнөх хичээлүүдийг үзсэн бол эдгээрийг амархан хийж сурсан байх.

Толгойн мөр.

Сайтын загвар дээр энэ хэсэгт сонингийн зураг оруулахаар төлөвлөсөн байгаа. Таны татан авсан файлууд дотор knewsticker.png нэртэй файл байгааг фотошоп дээр нээгээд сайтын дизайны файлд оруулан ирээд Blog бүлэгт оруулан үед icon нэр өгнө.

  Нээгдсэн тоо: 4477 Төлбөртэй

Зурагтай ажиллах үед ямар нэгэн элементийг зургаас хасах, нэмэх шаардлага ихээр гардаг. Жижигхэн хэмжээний батга хамгийн сайн зургийг ч эвгүй харагдуулах нь элбэг. Зургийн ийм төрлийн дутагдалтай талыг засварлахад Photoshop -ийн хэдэн хэрэгсэлүүдийг ашиглаж болдог. Энэ хичээлээр бид зургаас батгыг хэрхэн арилгах талаар авч үзнэ.

  Нээгдсэн тоо: 2102 Бүртгүүлэх

Энэ хичээлээр программын хэрэгслүүдийн хоёрдахь том бүлэг болох зургийг будах, хэсгийг дүүргэх, зураг сэргээхэд зориулагдсан хэрэгслүүдийн Brush Tool хэрэгсэлийн талаар авч үзнэ. Бүлэгт хэрэгслүүдийн найман хэсэг багтдаг. Бүлгийн хэрэгслүүдийн эхнийх нь Brush (багс), Pencil (харандаа), Color Replacement (өнгө солигч), Mixer Brush Tool (B) (Микс-багс) гэсэн төстэй үйлдэлтэй хэрэгслүүдийг агуулсан Brush Tool хэсэг юм. Brush (багс), Pencil (харандаа) хэрэгслүүд зураг дээр үндсэн нүүр өнгийг ашиглан зурдаг.

  Нээгдсэн тоо: 3267 Бүртгүүлэх

Чиглүүлэгч гэдэг нь Фотошопын ажлын хэсэгт байрлуулж болох хэвтээ болон босоо шугамууд юм. Анхдагч тохиргоогоор эдгээр нь цэнхэр өнгөтэй үргэлжилсэн шугам байдаг ч хэрвээ та хүсвэл чиглүүлэгчийн өнгө, зураасны хэлбэрийг өөрчилж болдог.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 575

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 249