Түгжих, битүү мад

Түгжэх тактикийн арга нь татан оруулах тактикийн онцгой хэлбэр юм. Энэхүү аргын үндсэн зарчим нь дайралтын обьект болох өрсөлдөгчийн үнэтэй шатруудын нүүдлүүдийг өөрийнх шатруудаар хаалгахад оршдог. Ихэнх тохиолдолд энэ үнэтэй шатар нь ноён байдаг. Ердийн татан оруулах тактик түгжэх аргын хооронд том ялгаа байдагт суралцагчид анхаарахыг зөвлөе. Энэ нь ердийн татан оруулах тактикийн үед бидний бай бол татан оруулж байгаа шатар болдог бол түгжих тактикт түгжигдсэн шатар нь бидний бай болдог. Түгжих тактикийг жишээгээр харуулъя.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2982 Төлбөртэй

Энэ хичээлээр Моррагийн гамбитын хэдэн занганы талаар авч үзье. Хэрвээ та гарааны тухай эхний хичээл Моррагийн гамбит занга 1 - ийг уншсан бол 1. e4 c5 2. d4 c:d 3. c3 d:c 4. М:c3 нүүдлийн дараа Моррагийн гамбит үүсдгийг мэдсэн. Үүний дараа хоёр тал хэвийн үргэлжлэл болох 4. ... Мс6, 5. Мf3 d6 нүүдлийг хийсний дараа цагаан 6. Тc4 нүүдлийг хийгээд зурагт үзүүлсэн байрлал үүснэ.

  Нээгдсэн тоо: 1895 Төлбөртэй

Шатрын онолын мэдлэгээ бататгах хамгийн сайн арга бол мастеруудын өргийг судлах. Итали өргийн жишээнүүдээс мастерууд гарааг хэрхэн хийж байгааг сайн судлан суралцаарай.

[Event "Гастингс, 1895. Итали өрөг"] [White "Стейниц"] [Black "Барделебен"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. c3 Nf6 5. d4 exd4 6. cxd4 Bb4+ 7. Nc3 d5 ({гарааны хичээлд үзснээр} 7... Nxe4 {яалтгүй хүчтэй.}) 8. exd5 Nxd5 9. O-O Be6 ({9 дэх нүүдэлд} 9... Nxc3 10. bxc3 Be7 ({Гэхдээ} 10... Bxc3? {гэвэл} 11. Qb3!) {гээд цагааны байрлал илүү}) 10.Bg5 Be7 11. Bxd5 Bxd5 12. Nxd5 Qxd5 13. Bxe7 Nxe7 14. Re1 f6 15. Qe2 Qd7 16.Rac1 ({Өнөө цагт} 16. d5 { Романовскийн үргэлжлэлийг илүү хүчтэйд тооцдог. Хэрвээ} Kf7 17. Rad1 Nxd5 ({эсхүл} 17... Rad8 18. Qe6+! Qxe6 19. dxe6+ Kg6 20. Nh4+ Kh5 21. Rd7 Nd5 22. Rxd8 Rxd8 23. Nf5 Kg6 24. g4) {гэвэл} 18. Ng5+! fxg5 19. Qf3+ {гээд цагаан давуу.}) 16... c6 17. d5! cxd5 18. Nd4 Kf7 19. Ne6 {цагаан хүү хаян бүх түлхүүр нүднүүдийг эзлэн авснаар өрсөлдөгчийн ноёнд аюулыг үүсгэсэн.} Rhc8 20. Qg4 g6 21. Ng5+ Ke8 {Одоо гоё комбинаци явна.} 22. Rxe7+! Kf8 ({Харин} 22... Kxe7 {нь шууд хожигдолд хүргэнэ. Жишээ нь} 23. Re1+ Kd6 24. Qb4+ Rc5 ({эсхүл} 24... Kc7 25. Ne6+ Kb8 26. Qf4+ {гээд хар хамгаалалтгүй. Цагаан 1-р хэвтээ дэх маднаас болоод бэрсийг авч чадахгүйн дээр тэдний гурван бод цохилтод өртөөд байгаа.}) 25. Re6+) {хар энэ нүүдэлд найдлага тавьж байсан байх. Гэсэн хэдий ч Стейниц бүр илүүг харсан.} 23. Rf7+! {24.Трxc8+ байсаар байгаа учраас тэргийг бэрсээр авч болохгүй тул хар ноён зайлахаас аргагүй.} Kg8 24. Rg7+! {бас нэгэн гайхамшигтай цохилт} Kh8 25. Rxh7+! {гээд хар буусан. Хар} 25...Kg8 {гэвэл цагаан} 26. Rg7+ Kh8 ({хэрвээ} 26... Kf8 {гэвэл} 27. Nh7+) 27. Qh4+ Kxg7 28. Qh7+ Kf8 29. Qh8+ Ke7 30. Qg7+ Ke8 31. Qg8+ Ke7 32. Qf7+ Kd8 33. Qf8+ Qe8 34. Nf7+ Kd7 {гээд} 35. Qd6 {гэж мад өгнө. Гайхалтай өрөг.}

  Нээгдсэн тоо: 1504 Бүртгүүлэх

Суралцагчдад хэтэрхий эрчимтэй солилцооны аюулыг илүү ойлгуулахын тулд солилцоо зүй ёсны байх цөөн тооны тохиолдолыг харуулъя. Үлдсэн бусад тохиолдолд ялангуяа хүчээр хийгдэх солилцоо сайн зүйл биш. Мастеруудын хувьд солилцоо тоглолтын явцаас өөрөө гараад ирдэг. Мастерууд шугамыг эзлэх эсхүл тусгайлсан стратегийн чухал нүднүүдэд давуу байдлаа хангасан байхад хүссэн солилцоог амархан хийдэг.

  Нээгдсэн тоо: 710 Төлбөртэй

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Минск, 1979."] [White "Геллер"] [Black "Аникаев"] 1. e4 c5 2. Nf3 e6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 d6 6. Be2 Be7 7. O-O O-O 8. f4 Nc6 9. Be3 a6 10. a4 {цагаан b7-b5 цөмрөлтөд идэвхитэй саад хийсэн ч өөрийн морио төвийн d4 нүдэнд үлдээсэн.} ({Энд} 10. Nb3 Bd7 11. a4 {гэж ихээр тоглодог ба хар} b6! {гэж хариулах нь хамгийн сайн. Хэрвээ} 12. Bf3 {гэвэл} Rb8 ({эсхүл} 12... Qc7)) 10... Bd7 11. Bf3 Na5? {хар өрсөлдөгчид ноёнгийн жигүүрт аюултай санаачлагыг авах боломжийг өгсөн буруу төлөвлөгөөг сонгосон.} (11... Nxd4 12. Qxd4 Bc6 {гээд} 13. g4 {-д} d5! {хариулах боломжийг бүрдүүлэн тоглох хэрэгтэй байсан.}) 12. Qe2 Qc7 13. g4 {одоо d6-d5 сөрөг цохилт боломжгүй. Харын хариу арга хэмжээ илт хожимдсон.} Rfc8 14. g5 Ne8 15. f5 {e5 түлхүүр нүдийг цаг алдалгүй эзлэх ёстой бэрсний морь төвд байхгүй нь харын байрлалын айхтар дутагдал.} Nc4 16. Bh5 g6 {Хар хамгаалахад хүнд.} (16... Ne5 {гэвэл} 17. fxe6 fxe6 18. Qf2 g6 {гэнэ.}) 17. fxg6 fxg6 18. Qf2 Ne5 19. Nf3! {энгийн болоод хүчтэй. Цагаан өрсөлдөгчийн сайн байршсан ганц бодыг солилцсоноор харын байрлалыг хамгаалах боломжгүй болсон.} Ng7 (19... gxh5 {гэвэл} 20. Nxe5 dxe5 21. Qf7+ Kh8 22. Qxe7 Ng7 23. Rf7 {гээд хар бод алдана.}) 20. Nxe5 Rf8 21. Nf7 Nxh5 {Геллер ноёнд дайралт хийхдээ чадварлаг бөгөөд энэ өрөгт морь дараа нь бэрсээ хаясан сайхан комбинацийг хийсэн.} 22. Nd5!! exd5 23. Nh6+ Kg7 (23... Kh8 24. Bd4+ Ng7 {гэвэл} 25. Bxg7+ Kxg7 26. Qd4+ {гээд мад болно.}) 24. Qf7+! {Тэмцлийг шууд цагааны талд шийдсэн бэрсний гоё хаяа.} ({Хожилд} 24. Bd4+ Bf6 25. gxf6+ Kxh6 26. Qd2+ g5 27. h4 Rg8 28. f7 {хувилбар ч хүргэх нь ойлгомжтой.}) 24... Rxf7 25. Rxf7+ Kh8 26. Bd4+ Bf6 27. Rxf6! {гээд хар буусан.} Ng7 {-д} 28. Rf7 Rg8 29. Bxg7+ {гээд хоёр нүүдлийн мадтай.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763