Том тооноос квадрат язгуур авах

Энэ удаа тооны машин ашиглахгүйгээр том тооноос хэрхэн язгуур авах талаар үзье. Үүнийг мэдэж байх нь шалгалт шүүлэг гэлтгүй ерөнхий тохиолдолд ч хэрэгтэй. Тоог үржигдхүүнд задлаад язгуур авчихна гэж бодвол энгийн мэт. Жишээ нь 291600 гэсэн тоог үржигдхүүнд задалбал
болно. Эндээс тооцоог хийвэл

гээд л болоо. Тоо 2, 3, 4 гэх мэтээр үржигдхүүнд задарвал арга нь дажгүй. Гэхдээ нэг асуудал бий. Язгуураас гаргах тоо маань анхны тоонуудыг үржвэр хэлбэрээр задарч байвал яах вэ? Жишээ нь 152881 нь 17·17·23·23 гэж задарна. Эдгээр хуваагчийг шууд олох гээд үзээрэй. Нилээд хүндхэн байх болов уу.

Бидний үзэх арга бол цэвэр анализ юм. Язгуур ч хурдан олдоно. Аргыг жишээн дээр авч үзье.

Жишээ 1
190969 тооноос язгуур ав.

Бодолт.

Эхлээд бидний хайж буй үр дүн зууд хуваагдах ямар тоонуудын дунд оршиж байгааг тодорхойлно. гэдгээс дээрх тооны язгуур 400 -гаас 500 -гийн хооронд оршино. Үнэхээр гэдэг нь тодорхой. Энэ үйлдэл амархан байсан байх. Цааш нь өгөгдсөн тоо хоёр хязгаарын дунд нь эсхүл аль хязгаарт илүү ойрхон байгааг харна. 190969 тоо 160000, 250000 хоёрын бараг л дунд нь гэхдээ 160000 -д арай ойр оршиж байна. Иймээс манай үр дүн 450 -с бага байж таарна. Шалгаад үзье. 450·450=202500 гэдгээс 190969 < 202500 гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл 440 -г шалгаад үзвэл 440·440=193600 гэдгээс 190969 < 193600 болно. Одоо 430 -ыг үзвэл 430·430=184900 гэдгээс 190969 > 184900 байна. Эндээс өгөгдсөн тооны язгуур 430 - 440 ийн хооронд байхыг тогтоолоо.
Цааш нь тоонуудын үржвэрийн чанаруудыг ашиглана. Үүнд

  • 1 эсхүл 9 -өөр төгссөн тоонуудын үржвэр 1 -ээр төгссөн тоо байна. Жишээ нь 21·21=441, 19·19=361 гэх мэтээр
  • 2 эсхүл 8 -аар төгссөн тоонуудын үржвэр 4 -өөр төгссөн тоо байна. Жишээ нь 18·18=324, 32·32=1024 гэх мэтээр
  • 5 -аар төгссөн тоонуудын үржвэр 5 -аар төгссөн тоо байна. Жишээ нь 25·25=625, 15·15=225 гэх мэтээр
  • 4 эсхүл 6 -аар төгссөн тоонуудын үржвэр 6 -аар төгссөн тоо байна. Жишээ нь 26·26=676, 14·14=156 гэх мэтээр
  • 3 эсхүл 7 -оор төгссөн тоонуудын үржвэр 9 -өөр төгссөн тоо байна. Жишээ нь 13·13=169, 17·17=289 гэх мэтээр

Эндээс 190969 тооны сүүлийн цифр 9 байгаа тул тоо нь нэг бол 433 эсхүл 437 гэсэн тоонуудын үржвэр байх магадлалтай. Эдгээр тоонуудын квадратын сүүлийн цифр 9 байх боломжтой. Шалгаад үзвэл.
433·433=187489 харин 437·437=190969 гарч байна.
Энэ аргаар хайхад танд ихдээ л 5 үйлдэл шаардагдана. Бүхий л зүйл үнэлгээг хир нарийн гаргаснаас хамаарах болно.

148996 тооноос язгуур ав. Үүнийг өөрсдөө хийгээрэй.

Иймэрхүү дискриминантууд хөдөлгөөний бодлого дээр гарч ирэх нь элбэг байдаг ч шалгалт дээр дайралдах магадлал багатай. Гэсэн хэдий ч энэхүү аргыг мэдэж байхад илүүдэхгүй. Ерөнхийдөө 30 хүртэл тоонуудын квадратыг цээжээр мэдэж байх хэрэгтэй. Ихэнх бодлогуудын зэрэг дэвшүүлэх болон язгуур авах үйлдлүүд 30 -аас даваад байх нь бага байдаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3151 Төлбөртэй

Хичээлээр бид тригнометрийн тэгшитгэлүүдийн үндсэн төрлүүд тэдгээрийг бодох аргачлалуудын талаар үзнэ. Сэдэв нь элсэлтийн шалгалтанд оролцогчдод хамгийн төвөгтэйд тооцогдох нэгэн. Элсэлтийн ерөнхий шалгалтанд тригнометрийн тэгшитгэл орж ирэх нь гарцаагүй. Сурагчид энэ сэдвийг сайн ойлгоогүйгээс болж ийм төрлийн бодлогоос оноо алдах тохиолдол маш элбэг. Иймээс тригнометрийн тэгшитгэлүүдийг бодож сурах хэрэгтэй. Хичээлд үзэх зарим нэгэн (жишээ нь орлуулах, үржигдхүүнд задлах) аргууд бол математикийн бусад сэдвүүдэд ашигладаг ерөнхий универсал аргууд болно. Бусад нь зөвхөн тригнометрт хэрэглэдэг аргууд байгаа.

  Нээгдсэн тоо: 6269 Нийтийн

Бөөрөнхий гадаргуу гэдэг нь огторгуйд байрлах O гэсэн нэг цэгээс ижил зайд орших цэгүүдийн олонлог / цэгийн геометр байрлал / юм. O цэгийг бөөрөнхий гадаргуун төв гэнэ. /Зур. 90/ AO радиус, AB диаметрийг тойрог дээрхтэй адилаар тодорхойлно.
Бөөрөнхий гадаргуугаар хязгаарлагдсан биетийг шаар /бөмбөлөг/ гэнэ. Шаарын бүх хавтгай зүсэлт нь дугуй байна. /Зур. 90/ Хамгийн том дугуй нь шаарын төвийг дайрсан зүсэлтээр үүсэх бөгөөд том дугуй гэж нэрлэнэ. Дурын хоёр том дугуй шаарын диаметрээр огтлолцоно. /Зур. 91/ Шаарын диаметрын төгсгөлд байрлах хоёр цэгийг дайруулан хязгааргүй олон том дугуй татаж болно.

  Нээгдсэн тоо: 1074 Бүртгүүлэх

Тоон завсар гэдэг нь координатийн шулуунд дүрсэлж болох тоон ологлог юм. Тоон завсарт цацраг, хэрчим, интервал, хагас интервалууд орно. Тоон олонлогуудыг функцийн тодорхойлогдох болон утгын муж, тэнцэлтгэл бишийн шийдүүд, тэнцэтгэл биш зэрэгт өргөн ашигладаг тул тэдгээрийн хэлбэр, тэмдэглэгээг бүрэн ойлгон мэдсэн байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 1681 Бүртгүүлэх

Бодлого бодохдоо квадратуудын ялгавар , кубуудын ялгавар томьёонуудыг ихээр ашигладаг. Тэгвэл дөрөв, тав гэх мэтээр n зэргийн ялгаваруудад тохирох

ерөнхий томьёо байдөг бөгөөд хичээлээр энэ томьёоны гаргалгааг сурцгаая.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 841

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769