АУСистем хийцгээе. Хичээл 5

Өмнөх хичээлүүд бид манай АУСистемийн цөм болох Article классыг бичсэн. Одоо сайтын хэрэглэгчийн талын скриптийг бичих болно. Юуны өмнө хэрэглэгчийн талын программыг агуулах index.php нэртэй файл үүсгэнэ. Энэ файл нь хэрэглэгчийн хөтөч дээр хуудсыг үзүүлэх юм. Файлыг сайтын үндсэн хавтаст хадгалан өгөөд доорх кодыг оруулна.

<?php

require( "config.php" );
$action = isset( $_GET['action'] ) ? $_GET['action'] : "";

switch ( $action ) {
  case 'archive':
    archive();
    break;
  case 'viewArticle':
    viewArticle();
    break;
  default:
    homepage();
}

function archive() {
  $results = array();
  $data = Article::getList();
  $results['articles'] = $data['results'];
  $results['totalRows'] = $data['totalRows'];
  $results['pageTitle'] = "Мэдээний архив | Сонин мэдээ";
  require( TEMPLATE_PATH . "/archive.php" );
}

function viewArticle() {
  if ( !isset($_GET["articleId"]) || !$_GET["articleId"] ) {
    homepage();
    return;
  }

  $results = array();
  $results['article'] = Article::getById( (int)$_GET["articleId"] );
  $results['pageTitle'] = $results['article']->title . " | Сонин мэдээ";
  require( TEMPLATE_PATH . "/viewArticle.php" );
}

function homepage() {
  $results = array();
  $data = Article::getList( HOMEPAGE_NUM_ARTICLES );
  $results['articles'] = $data['results'];
  $results['totalRows'] = $data['totalRows'];
  $results['pageTitle'] = "Сонин мэдээ";
  require( TEMPLATE_PATH . "/homepage.php" );
}

?>

Программын кодыг дэлгэрүүлэн авч үзье.

1. Тохиргооны файлыг оруулан ирнэ.
Программын эхний мөрөөр config.php файлыг оруулан ирснээр программын бүх тохиргоонуудыг скрипт ашиглах боломжийг бүрдүүлнэ. Энд бид include() биш require() функцийг ашигласан. Учир нь require() функц оруулан ирэх файл байхгүй тохиолдолд алдаа өгдөг.

2. action параметрийн утгыг авах.
$_GET['action'] параметрийн утгыг скриптэд ашиглах үүднээс түүнийг $action хувьсагчид авна. Гэхдээ эхлээд isset() функцийг ашиглан $_GET['action'] элемент утгатай байгааг шалгах хэрэгтэй. Хэрвээ утга тодорхойлогдоогүй байвал $action хувьсагчид хоосон мөр ("") утга олгоно. Форм, куки, хайлтын форм зэрэг хэрэглэгчээс ирүүлсэн утгуудыг хэрэглэхээсээ өмнө тодорхойлогдсон эсэхийг шалгаж байх нь программчлалын сайн дадал. Энэ нь системийн аюулгүй байдал талаасаа ч тэр программын ажиллагааны үед "undefined index" гэсэн сануулга гарахаас урьдчилан сэргийлдэг.  

3. Гүйцэтгэх ажиллагааг тодорхойлох.
Архив, материалыг үзүүлэх гээд цаашдын үйлдлийг тодорхойлохын тулд URL -ээр дамжин ирсэн action парамерийг switch блок шалгана. Хэрвээ URLaction параметр байхгүй бол нүүр хуудсыг гаргана.

  • archive() функц.
    Функц Article классын getList() аргыг ашиглан өгөгдлийн санд байгаа бүх материалыг үзүүлнэ. Функц getList() аргын үр дүн ба хуудасны гарчгийг $results ассоциатив массивт хадгалсанаар темплейт түүнийг хуудаст гаргах боломжтой болно. Төгсгөлд нь хуудсыг үзүүлэх хэвийг /темплейтийг/ оруулан ирнэ. Бид хэвийн талаар сүүлд үзэх болно.
  • viewArticle() функц
    Энэ функц хуудаст нэг материалыг үзүүлнэ. Функц URL -ийн articleId параметрийг аваад түүнийг тодорхойлогдсон эсэхийг шалгаад утгатай бол материалын обьектыг авахын тулд Article классын getById() аргыг дуудна. Аргаас буцаах үр дүнг үзүүлэх хэвд /темплейт/ ашиглахаар $results массивт хадгална. Хэрвээ материалын ID буюу articleId параметр байхгүй бол функц нүүр хуудсыг үзүүлнэ. Параметрийг шууд дамжуулахын тулд articleId -г (int) төрөлд хөрвүүлж байгаад анхаарна уу. Энэ нь кодод тооноос өөр утга дамжуулахаас сэргийлнэ.
  • homepage() функц.
    Кодын сүүлийн функц homepage() тохиргооны файлд тоог нь заан өгсөн сайтын нүүр хуудаст үзүүлэх материалын жагсаалтыг үзүүлнэ. Тохиргооны файлд HOMEPAGE_NUM_ARTICLES тогтмолын утгыг 5 гэж өгснийг санаж байгаа байх. Функц нь getList() аргад буцаах материалын тоог хязгаарлан өгсөн HOMEPAGE_NUM_ARTICLES параметрийг дамжуулж байгаагаараа л archive() функцээс ялгагдана.

Санамж:

  • Php кодыг сайн ойлгохын тулд сайтын Php хэл хэсгийн хичээлүүдийг үзэн ерөнхий ойлголтыг авах хэрэгтэй.
  • Программын кодыг өөрөө гараараа бичин өгөх нь хэлийн бичлэгийг сурахад их тустай байдаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3689 Бүртгүүлэх

Програмчлалын бүхий л хэлнүүдэд операторууд байдаг. Үнэн хэрэгтээ бид өмнөх хичээлүүдэд операторуудыг ашиглаж байсан хэдий ч эдгээрийн тухай дурдаагүй билээ. Оператор ашиглах нь бидний өдөр тутам ашигладаг арифметик үйлдлүүдтэй төстэй болохоор онцын хүндрэлгүй зүйл.

Оператор – шинэ утга гаргахын тулд ашигладаг хэлний бүтэц юм.

Шийдэх асуудлаасаа хамаарч операторууд нь харьцуулах, арифметик, логик, мөрийн гэх мэт олон төрөл байдаг. Операторыг хэрэглэж байгаа утгуудыг операнд гэдэг. Жишээ нь

$num=CASH-3; энд ( = ) тэнцүү болон ( - ) хасах тэмдгүүд нь операторууд $num, CASH, 3 нь операндууд болно.

Илэрхийлэл гэдэг нь оператор болон операндуудын нийлсэн бичлэг юм.

  Нээгдсэн тоо: 3030 Нийтийн

Обьект хандалтад программчлалын класст тогтмолыг хэрхэн зарлах, тогтмолууд ямар хэрэгтэй, процедур хандалтад PHP -д зарлагдсан тогтмолуудаас юугаараа ялгаатай талаар энэ хичээлээр авч үзье. PHP -д тогтмол утгууд гэх ойлголт байдаг бөгөөд тэдгээрийг define түлхүүр үгээр зарлан өгдөг гэдгийг санаж байгаа байх.

  Нээгдсэн тоо: 2153 Төлбөртэй

Өвлөх (Inheritance) гэдэг нь "эцэг" хэмээн нэрлэгдэх байгаа классаас шинэ классыг үүсгэх боломжийг бүрдүүлдэг обьект хандалтат программчлалын үндсэн механизмуудын нэг юм. Энэхүү механизмыг ашиглан өөр классаас үүсгэсэн классыг дэд класс гэж нэрлэдэг. Ийм холбоосыг "эцэг", "хүүхэд" гэсэн ойлголтоор голдуу тайлбарладаг. "Хүүхэд" класс нь "эцэг" -ээс үүсэн түүний шинж болон аргуудыг өвлөн авна. Дэд класст эцэг классаас ("эцэг" классыг бас супер класс гэж нэрлэдэг) өвлөгдөн ирсэн боломжуудыг ихэнх тохиолдолд шинэ боломжуудаар өргөжүүлэн өгдөг.

  Нээгдсэн тоо: 3046 Төлбөртэй

Файлтай ажиллах

Файл нь мэдээлэл хадгалагч дээрх нэр бүхий хэсэг. Файлтай ажиллахын тулд эхлээд түүнийг нээх хэрэгтэй. Энэ зорилгод ихэнхдээ fopen() функцыг ашигладаг. Функц нь нээх файлын нэр болон нээлтийн горимыг заасан тусгай тэмдэгтүүдийг оролтын параметр болгон авна. Эхний параметрын хувьд хэрвээ заагдсан нэртэй файл байхгүй бол функц нь алдаа өгнө. Функцээс source төрлийн утгатай файлын дискрипторийг (файлыг нээхэд олгогдсон дугаар) буцаана. Файлыг нээх ажиллагаа бүтэлгүй болсон тохиолдолд FALSE утгыг буцаана. Хоёрдугаар параметр нь файл нээх горимыг заах бөгөөд доорх утгуудыг авна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 315

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 412

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 359

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 456

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 530

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 524

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 630

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 727

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 762

 
Энэ долоо хоногт

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 752

 

Нээгдсэн тоо : 810

 

Задаргааны сүүлээсээ 3 дахь гишүүний бином коэффициент 45 бол задаргааны 6-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 663