Арифметикийн үйлдлүүд

Натурал тоо. Тоон цуваа. Бүхэл тоо.

Натурал тоо нь хүн, амьтан, шувуу, багаж зэвсэг зэрэг төрөл бүрийн зүйлсийг тоолдог болсноор маш эрт үед үүссэн. Тоонууд

1, 2, 3, 4, 5, …

зэргээр төгсгөлгүй үргэлжлэх бөгөөд тоон цуваа гэж нэрлэдэг.Натурал тоон дээр тэгийг оруулааад бүхэл тоо гэдэг

0, 1, 2, 3, 4, 5, …

Арифметикийн үйлдлүүд

Нэмэх үйлдэл гэдэг нь хоёр ба түүнээс их тоонуудын нийлбэрийг олох үйлдэл бөгөөд нийлбэр гэдгийг үйлдэлд оролцож байгаа тоонуудын нийт нэгжийн тоо гэж ойлгоно. Үйлдэлд оролцож тоонуудыг нэмэгдхүүн гэдэг.

Жишээ 11+ 8 = 19 Энд 11 ба 8 нь нэмэгдхүүнүүд, 19 нийлбэр

Нэмэгдхүүнүүдийн байрыг соливол нийлбэр өөрчлөгдөхгүй.

Жишээ 11+ 8 = 19 нь 8 + 11 = 19 ижилхэн

Хасах үйлдэл гэдэг нь нэмэхийн эсрэг үлйдэл. Өөрөөр хэлбэл энэ үйлдэл нь аль нэгэн нэмэгдэхүүнийг нийлбэр болон нөгөө нэмэгдхүүнээр олохыг хэлж байгаа юм.

Жишээ 19 – 8 = 11 Энд 19 хасагдагч, 8 хасагч, 11 ялгавар гэдэг.

Үржих үйлдэл гэдэг нь n тоог нэмэгдхүүн болгон тооцоод m удаа нэмнэ гэсэн үг юм. Гарсан үр дүнг үржвэр гэж нэрлэдэг. Үржүүлэх үйлдлийг n x m эсвэл n · m гэж бичдэг. Энд n (үржигдэхүүн) , m (үржүүлэгч) гэж нэрлэдэг

Жишээ 12 x 4 = 12 + 12 + 12 + 12 = 48 Эндээс 12 x 4 = 48
Энд 12 үржигдэхүүн, 4 үржүүлэгч, 48 үржвэр болно.

Үржигдхүүн ба үржүүлэгчийн байрыг солиход үржвэр өөрчлөгдөхгүй

Жишээ 12 · 4 = 12 + 12 + 12 + 12 = 48 Энэ нь 4 · 12 = 4 + 4 + 4 + 4 + 4 + 4 + 4 + 4 + 4 + 4 + 4 + 4 = 48 гэсэнтэй адилхан

Хуваах үйлдэл нь үржүүлэхийн эсрэг үйлдэл. Өөрөөр хэлбэл аль нэг үржигдхүүнийг үржвэр болон нөгөө үржигдхүүнээр олохыг хэлнэ. Хуваагдагч гэх нэг тоог хуваагч гэх нөгөө тоонд хуваана гэж хуваагчаар нь үржүүлэхэд хуваагдагч нь гардаг тоог (ноогдвор) олохыг хэлнэ.

Жишээ 48 : 4 = 12 Энд 48 хуваагдагч, 4 хуваагч, 12 ноогдвор болно.

Нэг бүхэл тоог нөгөө бүхэл тоонд хуваахад гарах ноогдвор нь бүхэл тоо биш байж болно. Тэгвэл ноогдвор нь бутархай тоогоор илэрхийлэгдэнэ. Ноогдвор нь бүхэл тоо гарсан үед үйлдэлд орж байгаа тоог бүхэл хуваагддаг тоонууд гэнэ. Эсрэг тохиолдолд үлдэгдэлтэй хуваалт гэнэ.

Жишээ 33 нь 6 -д бүхэл хуваагдахгүй учраас 33 = 6 · 5 + 3 гэж бичиж болно. Энд 3 - үлдэгдэл

Зэрэг дэвшүүлэх. Тоог (суурь) бүхэл зэрэг (зэрэг илтгэгч) дэвшүүлэхдээ уг тоог үржигдхүүнээр тооцон зэргийн тоотой тэнцүү удаа үржүүлнэ. Үр дүнг тухай тооны (бүхэл илтгэгчтэй зэрэг) гэнэ.

Жишээ Энд 3 суурь, 5 зэрэг илтгэгч, 243 зэрэг болно

Ямарч тооны 2 зэргийг квадрат, 3 зэргийг куб гэдэг. 1 зэрэг нь тухайн тоо өөрөө байдаг.

Язгуураас гаргах үйлдэл нь зэрэг дэвшүлэхийн эсрэг үйлдэл юм. a (язгуур доорх тоо) тооноос n (язгуурын зэрэг) зэргийн язгуур гаргана гэдэг нь n зэрэг нь язгуур доорх тоотой тэнцүү байдаг тоог олохыг хэлнэ. Энэ тоог язгуур гэнэ.

Жишээ Энд 243 язгуур доорх тоо, 5 язгуурын зэрэг, 3 язгуур болно.

Хоёр зэрэгтэйг квадрат язгуур, гурван зэрэгтэйг куб язгуур гэдэг. Квадрат язгуурын зэргийг бичдэггүй.

Жишээ  

Санамж
Нэмэх ба хасах, үржих ба хуваах, зэрэг дэшүүлэх ба язгуураас гаргах үйлдлүүд нь хос хосоороо харилцан эсрэг үйлдлүүд юм.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 9416 Төлбөртэй

Гурван талтай / эсвэл гурван өнцөгтэй / олон өнцөгтийг гурвалжин гэнэ. Гурвалжингийн талуудыг голдуу жижиг үсгээр , талын эсрэг орших оройг том үсгээр тэмдэглэдэг.

Гурвалжингийн бүх гурван өнцөг нь /Зур. 20/ хурц байвал хурц өнцөгт , аль нэг өнцөг нь /Зур. 21/ тэгш байвал тэгш өнцөгт гурвалжин гэж нэрлэнэ. Тэгш өнцөгт гурвалжны тэгш өнцгийг үүсгэж байгаа a, b талуудыг катетууд, харин тэгш өнцгийн эсрэг орших талыг гипотенуз гэдэг. Гурвалжингийн аль нэг өнцөг нь /Зур. 22/ мохоо байвал мохоо өнцөгт гурвалжин гэнэ.

  Нээгдсэн тоо: 7641 Бүртгүүлэх

Натурал тоон цувааг авч үзье.

1, 2, 3, … ,n-1, n, …

Энэ цувааны тоо бүрийг тодорхой дүрмийн дагуу un тоогоор соливол бид шинэ тоон цувааг гаргана

Энэ шинэ гарсан цувааг тоон дараалал гэдэг. un тоог тоон цувааны ерөнхий гишүүн гэнэ.
Тоон цувааны жишээнүүд

2, 4, 6, … , 2n, …;
1, 4, 9, 16, 25, … , n², …;
1, 1/2, 1/3, 1/5, … , 1/n, …;

  Нээгдсэн тоо: 18930 Нийтийн

Бид өмнө нь Тооноос квадрат язгуур авах талаар үзсэн бол энэхүү нийтлэлээр тооны машин ашиглахгүйгээр куб язгуур авахыг сурцгаах болно. Энд бид зөвхөн натурал тоонуудын хувьд авч үзнэ.

Дээрх тоонуудын язгуурыг цээжээр гаргана гэвэл та хир их хугацаа зарцуулна гэж бодож байна. Хэрвээ та бидний үзэх аргачлалыг хэдэн удаа сайн давтвал ямарч тооны куб язгуурыг тун бага хугацаанд гаргах болно.

  Нээгдсэн тоо: 6241 Бүртгүүлэх

үед a цэгийн орчимд дифференциалчлагддаг f(x), g(x) функцуудын хувьд
эсвэл, эсвэл хязгаар байна.
нөхцлүүд биелж байвал байна.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 453

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 574

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 708

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 842

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769