Хүснэгттэй ажиллах

Хүснэгт /table/ үүсгэх, Хүснэгтэд /table/ мөр болон багана нэмэх хичээлүүдээс бид хүснэгтийг үүсгэх , мөр, багана нэмэх, устгах, томьёо оруулахыг сурсан учраас одоо түүний боломжуудыг хэрхэн ашиглахыг суръя. Хүснэгт үүсэхдээ багана бүрд шүүлттэй, тодорхой хэвжүүлэлт хийгдсэн байдаг. Хүснэгтийн мэдээлэл ихсэн олон мөр болсон ч түүнийг гарчигууд хуудасын дээд мөрөнд байнга бэхлэгдссэн байдаг нь ажиллахад их эвтэйхэн.

Үүний дээр баганы шүүлтийг ашиглан

баганы өгөгдлийг эрэмбэлэх, тодорхой нөхцлөөр шүүх, хайлт хийх зэрэг олон ажиллагааг ердийн жагсаалтад шүүлт хэрэгслийг ашиглахтай адилаар хийж болно. Жишээ нь зөвхөн Баатар борлуулагчийн мэдээг ялган харъя гэвэл Борлуулагч баганы шүүлтийн товчийг даран гарч ирэх цонхонд

сонголтыг хийгээд OK товчийг дарахад

Баатар борлуулагчийн мэдээг ялган үзүүлнэ. Цааш өөр баганад шүүлт тавин мэдээллийг улам нарийн байдлаар шүүх боломжтой. Энэ нь ердийн жагсаалтын шүүлттэй ижил учраас хэрэглэгчид сайн мэднэ.
Хүснэгтийг сонгоход туузанд гарч ирэх DESIGN цэсээс

хүснэгтийн олон тохиргоог хийж болдог.
DESIGN цэсний Properties хэсгийн Table Name талбарт хүснэгтийн мэдээллийг цаашид томьёо болон тооцоололд ашиглахад ойлгомжтой, эвтэйхэн болгох зорилгоор нэрийг өөрийн шаардлагад тохируулан өөрчлөн өгч болно. Жишээ нь борлуулалтын хүснэгтийг үүсгэхэд түүнд Excel өгсөн Table1 нэрийг SalesInfo болгон өөрчилж болох юм. Энэ нь хүснэгт ямар мэдээллийг агуулж байгааг нэрнээс нь ойлгоход амар болгон өгнө.
DESIGN цэсний Table Style Options хэсгийн тохиргоонуудын нэрээс хүснэгт хэрхэн өөрчлөгдөх нь ойлгомжтой. Жишээ нь Header Row -ийн зөвлөсөнг болиулбал хүснэгтийн баганууд харагдахгүй болно. Үүнийг нэг их хийгээд байх үйлдэл биш гэдэг нь ойлгомжтой ч ийм асуудал үүссэн үед хаана тохируулахыг мэдэж байх хэрэгтэй. Total Row -ийг зөвлөн өгвөл хүснэгтэд дүнгийн мөр нэмэгдэнэ.
DESIGN цэсний Table Styles хэсгийг ашиглан хүснэгтийн хэвжүүлэлтийг солих, арилгаж болно.
DESIGN цэсний Table Style Options хэсгийн Total Row тохиргоо хамгийн хэрэгтэй зүйл. Total Row -ийг зөвөлбөл хүснэгтийн хамгийн сүүлийн мөрөнд

дүнгийн мөр нэмэгдэнэ. Дүнгийн мөрөнд багана бүрээр дундаж, тоолох, тоон өгөгдлийг тоолох, максимум, минимум, нийлбэр, стандарт хазайлт зэргийг тооцож болохын дээр бусад функцуудээр тооцоог хийж болно.

Санамж: Хүснэгтэд дүнгийн мөрийг гаргасан бол түүний дор оруулах мөрийн өгөгдлийг хүснэгтэд автоматаар нэмэн оруулдаггүй тул хүснэгтэд бичлэг нэмэхдээ дүнгийн мөрийг харуулахыг болиулах хэрэгтэй.

Excel 2007 - гоос хойш хувилбаруудад бий болсон хүснэгт хэрэгсэл таны ажлыг үнэхээр хөнгөвчлөн өгнө. Эхэн үедээ буюу ойлгон ашиглаж сурах хүртлээ зарим хүммүүст төвөгтэй мэт санагдаж болох ч дараа нь бүх зүйлд хүснэгтийг л ашигладаг болдог.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3479 Бүртгүүлэх

Электрон хүснэгтэд текстийг голдуу багана болон мөрийн толгой, тоон утгын тайлбар гэх мэт зүйлд ашиглана. Нэг нүдэнд 32767 тэмдэгтийг оруулж болно.

Нүдэнд текст оруулах

Нүдэнд текст оруулахдаа (энэ үйлдлүүд нь томьёо болон тоон өгөгдөл оруулахад ижилхэн) дараах үйлдлийг хийнэ.

  1. Хүснэгтийн курсорыг өгөгдөл оруулах нүдэнд байрлуулна. (ажиллгааг хулгана болон сум бүхий удирдах товчоор хинэ)
  2. Текстээ гараас оруулна
  3. <Enter> товч юмуу сум бүхий дурын товчийг дарна

Оруулсан өгөгдлийн урт нүдний өргөнөөс хэтэрсэн бол

  • Өгөгдөл бүхий нүдний баруун талд хоосон нүднүүд байвал өгөгдлийг тэдгээр дээгүүр үзүүлнэ.
  • Баруун талд зэрэгцэн орших нүд нь өгөгдөлтэй бол нүдний өргөний хэмжээгээр өгөгдлийг үзүүлнэ. (Энд өгөгдөл нүдэнд бүтнээрээ байрлах бөгөөд үзүүлэхдээ тэдгээрийн хэсгийг үзүүлж байгаа болно)

Ямарч тохиолдолд нүдэнд оруулсан текст нь нүднээс гадна томьёоны мөрөнд харагдаж байдаг. Excel -ийн өмнөх хувилбарт томьёоны мөрөөс их урттай текстийг оруулах үед томьёоны мөр нь хүснэгтийг даран орж ирснээр хүснэгтийн багануудын толгой харагдахгүй байдал бий болдог байсан. Харин Excel2007 -д текстийн урт томьёоны мөрнөөс их урттай болоход томьёоны мөрөнд гүйлгэгч гардаг болсноор дээрх хүндрэл гарахгүй болгосон. (ягаан тэгш өнцөгт)
Гүйлгэгчийн сумнууд дээр даран текстийг дээш доош гүйлгэн харахаас гадна томьёоны мөрийн доод хязгаараас (улаан тэгш өнцөгт) чирэлт хийн мөрийн хэмжээг өөрчилж болно. Томьёоны мөрийг анхдагч (1 мөр байдаг) байдалд буцаан оруулахдаа гүйлгэгчийн дээр байрлах товч (ногоон дөрвөлжин) дээр дарах эсвэл <Ctrl + Shift + U> хослолыг дарна.


  Нээгдсэн тоо: 2538 Нийтийн

Нүдэнд оруулж байгаа өгөгдлийн хэмжээ өргөнөөс нь их болох их хэмжээний мэдээллийг оруулах шаардлагатай үед нүдний хэмжээг өөрчлөх хэрэгтэй болдог. Нүдний хэмжээг өөрчилснөөр хүснэгтийн харагдах болон уншигдах байдлыг сайжруулж өгдөг сайн талтай.

Баганы өргөнийг өөрчлөх

Баганы өргөнийг өөрчлөхдөө дараах аргуудаас аль нэгийг хэрэглэнэ.

  • Өргөнийг өөрчлөх гэж буй нүдээ сонгоно. Дараа нь Home -> Cells -> Format гэж ороход гарч ирэх цэсний Column Width сонголтыг хийхэд Column Width цонх гарах ба энд нүдний өргөнийг заан өгөөд Ok дарна. Бас Home -> Cells -> Format гэж ороход гарч ирэх цэсний AutoFit Column Width сонголтоор орж болно. Энэ тохиолдолд нүдний өргөн тухайн баганад оруулсан өгөгдлүүдийн хэмжээний хамгийн урттай тэнцүү болно.
  • Баганы толгойн баруун хилээс (багануудыг тусгаарлах шугам) хэрэгтэй хэмжээндээ хүртэл чирэлт хийнэ. Энэ үйлдлийг хийж байх үед Excel програм жижигхэн цонхонд (ScreenTip) баганы хэмжээний мэдээллийг үзүүлж байдаг. Олон баганыг сонгон чирэлт хийхэд бүх баганы хэмжээ ижилхэн байдлаар зэрэг өөрчлөгдөнө.
  • Баганад байгаа хамгийн урт бичлэгийн хэмжээгээр өргөнийг өөрчлөхийн тулд баганы толгойн баруун хил дээр хоёр даралт хийнэ. Хэрвээ олон баганыг сонгон аваад аль нэг баганы баруун хил дээр хоёр даралт хийвэл багана бүр өөрийн хамгийн урт бичлэгийн хэмжээтэй өргөнтэй болно.
  • Өргөнийг өөрчлөх баганыг сонгон авна. (Баганы толгой дээр зүүн даралт хийнэ. Нэг зэрэг олон багана сонгож болно) Дараа нь баруун даралт хийгээд гарч ирэх цэснээс Column Width сонголтыг хийхэд Column Width цонх гарах ба энд нүдний өргөнийг заан өгөөд Ok дарна.

  Нээгдсэн тоо: 2587 Төлбөртэй

Нүд болон хэсгийг хуулах

Нүд болон хэсгийн өгөгдлийг хуулах нь электрон хүснэгттэй ажиллах ажиллагаанд хамгийн өргөн хэрэглэдэг үйлдлүүдийн нэг юм. Хуулах ажиллагааг

  • Нэг нүдэнд дэх өгөгдлийг өөр нүдэнд хуулах
  • Нэг нүдний өгөгдлийг тодорхой хэсгийн бүх нүдэнд хуулах
  • Нэг хэсгийн өгөгдлүүдийг өөр хэсэгт хуулах
  • Олон нүд болон хэсгийн өгөгдлүүдийг тодорхой хэсэгт хуулах

гэх мэтээр төрөл бүрийн зорилгоор ашигладаг.

Санамж: Хуулах үед анхдагч обьектын агуулгаас гадна түүний тайлбар (байгаа бол), формат, томьёо зэрэг нь бүгд хуулагдана. Хуулагдсан томьёоны холбоосуудыг шинэ хэсгийн байрлалтай зохицуулан бүгдийг програм автоматаар өөрчилдөг.

  Нээгдсэн тоо: 1305 Нийтийн

Хүснэгтүүдийн нэгтгэл бол Excel -ийн хэрэглэгчдийн дунд хамгийн өргөн гарч ирдэг асуудлуудын нэг хэдий ч үүнийг хийхдээ зарим хэрэглэгчид асуудлыг шийдэх аргаа ч мэдэхгүйгээс болоод copy/paste хийн маш их цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдаг. Програмыг ажлыг хөнгөвчлөх гэж боловсруулдаг болохоос хүнийг компьютер ашигладаг гэдгийг харуулах гэж зохиогдоггүй. Нэг тайлан, мэдээ гаргах гэж өдөржин компьютерын ард суугаад байна гэдэг нь тухайн хүнийг сайн ажилтан гэхээсээ ур чадвар муутай гэдгийг харуулах үзүүлэлт болсон ч манайд ингэж үзэхгүй байсаар л байгаа. Бидний цалин орлого муутай байгаагийн шалтгаан бол чадвар сулаасаа болоод хөдөлмөрийн бүтээмж доогуур байдгаас багахан ажлыг олоолуу эсхүл асар их хугацаа зарцуулан хийдэгтэй холбоотой.
Excel өгөгдөл боловсруулах хүчирхэг хэрэгсэл. Харин хэрэглэгчид програмын боломж, хэрэгслүүдийг эзэмшин ашиглах нь гол асуудал тул сайтад Power Query хэрэгслийн хичээлүүдийг багцлан нийтэлж байгаатай танилцахыг зөвлөе. Хүснэгтүүдийг нэгтгэх хичээлээр нэгтгэл, түүнийг хэрхэн хийх талаар үзсэн. Энэ удаад нэгтгэлийг практик ажилд ашиглах жишээнүүдийг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 408

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 502

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 479

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 552

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 622

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 611

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 770

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 940

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 906

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1465

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2132

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 950