Өөрчлөлтийг watch -аар судлах

Хэрэглэгч талын хуудасны боловсруулалтад javascript дэвшилтэд буюу реактив фреймворкуудыг ашиглах нь улам өргөн болж байгаа тул ойрын жилүүдэд энэ чиглэлийн програм зохиогчдын эрэлт өндөр болох нь гарцаагүй. Иймээс програмчлалын мэрэгжлээр суралцаж байгаа болоод ажиллаж буй залуучууд Angular, React, Vue зэрэг фреймворкуудын ажиллагааг судлан суралцахыг зөвлөе. Фреймворкуудийн ажиллагаанууд өөр өөрийн онцлогтой хэдий ч ерөнхий зарчим бараг ижил тул аль нэгийг нь сурсан байхад бусдыг нь амархан сурна. VueJs -ийн бусдаасаа ялгарах онцлог гэвэл суурь пакет жижигхэн, суралцахад хөнгөнд оршино. Энэ нь фреймворкийн функционал муу гэсэн үг биш гэдгийг сануулъя.VueJs -ээр хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчийн хэрэгцээг ч хангах програмыг төвөггүй боловсруулж чадна.

computed -аар програмд оптимизац хийх хичээлээс computed талбарт тодорхойлсон функцууд өөртөө хамааралтай талбаруудын өөрчлөлтийг ажиглан ажилладагийг мэдэн авсан. Үүний ижил хувилбар болох watch -аар тодорхой талбаруудын өөрчлөлтүүдийг ажиглах аргыг суръя. computed -аар програмд оптимизац хийх хичээлийнхтэй төстэй

    <body>
        <div id="app">
            <h2>Тоолуур {{ counter}}</h2>

            <button @click="add">Нэмэх</button>
            <button @click="sub">Хасах</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0
                },
                methods: {
                    add: function() {
                        this.counter ++
                    },
                    sub: function() {
                        this.counter --
                    }
                }
            })
        </script>        
    </body>

жишээг харъя. Нэмэх, хасах товчнууд тоолуурын утгыг ихсгэж багасна. VueJs -ийн тохиргооны обьектын data талбарт тодорхойлсон талбаруудын өөрчлөлтийг ажиглахын тулд тохиргооны обьектод watch талбарыг нэмээд түүнд ажигалах гэж буй талбарын нэртэй ижилхэн талбарт функц тодорхойлон

    <body>
        <div id="app">
            <h2>Тоолуур {{ counter}}</h2>

            <button @click="add">Нэмэх</button>
            <button @click="sub">Хасах</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0
                },
                methods: {
                    add: function() {
                        this.counter ++
                    },
                    sub: function() {
                        this.counter --
                    }
                },
                watch: {
                    counter: function() {
        console.log('watch -ийн counter',this.counter)
                    }
                }
            })
        </script>        
    </body>

өгнө. Жишээ нь дээрх кодод data талбарын counter хувьсагчийг watch талбарын counter функц ажиглана гэсэн үг. Хуудсаа нээгээд консолын цонхыг идэвхижүүлээд Нэмэх, хасах товчнуудаар тоолуурын утгыг өөрчилбөл

тоолуурын утганд өөрчлөлт орох бүрд counter функц ажиллан консолд хувьсагчийн утгыг үзүүлнэ. Үүнээс гадна watch -ийн counter талбарт тодорхойлогдсон функцэд ажиглаж буй талбарын утга параметрээр дамжин ирдэгийг

                watch: {
                    counter: function(counter_val) {
                        console.log('watch -ийн counter', counter_val)
                    }
                }

ашиглаж болно. Кодод this.counter гэж талбарт хандалгүй counter талбарт тодорхойлогдсон функцэд дамжин ирэх параметрийг ашиглахад кодын ажиллагаанд ямарч өөрчлөлт орохгүй хэвийн ажиллана. Үүнийг туршаад үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

JSX

  Нээгдсэн тоо: 835 Төлбөртэй

Энэ хичээлээс эхлэн react ашигладаг jsx бичлэгийн дүрмийн талаар дэлгэрүүлэн авч үзнэ. Өмнөх хичээлүүдэд хуудасны хэвийн тэмдэглэгээний jsx бичлэгийн дүрмийн үндсэн ойлголтуудыг үзсэн. Энэ удаад jsx гэж юу болох, хэрхэн ажилладагийг react програм үүсгэх хичээлд үүсгэсэн төслийн кодоор авч үзье. Бидний үүсгэсэн төслийн оролтын index.js

import React from 'react';
import ReactDOM from 'react-dom';
import './index.css';
import App from './App';

ReactDOM.render(
  <React.StrictMode>
    <App />
  </React.StrictMode>,
  document.getElementById('root')
);

файлд ReactDOM обьектын render аргад App нэрээр импортлон авсан App компонентийг эхний параметрээр дамжуулж байгаа.

  Нээгдсэн тоо: 1263 Төлбөртэй

Хэрэглэгчтэй харьцах үндсэн элемент бол форм. Хөтөч дээр ажиллах програм зохиоход хэрэглэгч талын дэлгэцийг уян хатан, динамик ажиллагаатай болгоход javascript -гүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ хичээлээс html5 -ын хэрэглэгчтэй харилцах формын элементүүдтэй VueJs -ээр хэрхэн харьцахыг суралцаж эхлэнэ. Формд хамгийн ихээр хэрэглэдэг input элементийн ажиллагааг

<template>
  <div>
      <h2>Form inputs</h2>
      <input type="text">
  </div>
</template>

<script>
export default {
  data () {
    return {
      name: ''
    }
  }
}
</script>

жишээгээр авч үзье. Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцын хичээлүүдийг эхнээс үзсэн бол дээрх кодыг төвөггүй ойлгоно. Аливаа зүйлийг энгийнээс эхлэн зөв ойлговол сурахад дөхөм байдаг тул багц хичээлүүдийг үзэхийг зөвлөе. Зарим хичээл төлбөртэй тул та тусгай эхртэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Жич: Үнэ төлөөд үзэх эсэх нь таны сонголт. Гэхдээ дараа болъё, үнэгүй хичээл олдоно гэх мэтээр хойшлуулах нь эргээд алдагдсан боломж болдог. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Хичээлүүдийг бэлтгэх явцад Vue фреймворкийн шинэ хувилбарууд гарч ирсэн хэдий ч ерөнхий зүйл хэвээрээ. Шинэ хувилбарт орсон өөрчлөлтийг хичээлийн материалд туршин шалгаад явах нь бүр ч илүү үр дүнтэйг сануулъя.

  Нээгдсэн тоо: 1402 Нийтийн

Хичээлээр Vuejs фреймворкийн роутинг /чиглүүлэгч гэж орчуулж болох юм/ ойлголтын тухай авч үзье. Орчуулга муухан болсон байх талтай тул Routing гэсэн хэллэгээр нь шууд ойлгох нь илүү болов уу. Програмчлалын хэлний ухагдхуунуудыг шууд гадаад үгээр нь ойлгон тогтоох нь сайн. Учир нь монгол хэл дээр програмчлалтай холбоотой мэдээллүүд бага болохоор бид ихэнх зүйлийг интернетийн гадаад хэлтэй орчноос эсхүл гадаадын ном, хэвлэлээс судлах хэрэгтэй болдог. Vuejs фреймворкийн роутингийг ашиглахын тулд төслийн хуудас хоорондын чиглүүлэгчийг зохион байгуулдаг vue-router пакетыг төсөлдөө суулгах хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 1595 Төлбөртэй

Хичээлээр үйл явцын талаар дэлгэрүүлэн авч үзье. Үүний тулд Үйл явдал нэмэх хичээлийн кодыг нэг тоолууртай түүнийг нэмэгдүүлэх нэг товчтой болгон

    <body>
        <div id="app">
            <h2>Тоолуур = {{ counter }}</h2>
            <button v-on:click="addCounter">Нэмэгдүүлэх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0
                },
                methods: {
                    addCounter: function() {
                        this.counter++
                    }
                }
            })
        </script>
    </body>

өөрчилсөн. Хөтөч дээр хуудсаа нээгээд Нэмэгдүүлэх товчийг дарвал тоолуурын утга нэгээр нэмэгдэж байгаа эсэхийг шалган үзээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 400

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 496

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 473

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 549

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 610

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 606

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 760

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 922

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 898

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1358

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 600

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 827