Төвийн гараа

Төвийн гараа нь нээлттэй гараануудын төрөлд орох ба дөрөв дэх дэлхийн аварга А. Алехин гарааг "Гарааны хэт эрт үед бэрсээр нүүдэл хийх нь давууг авчирч чадах нь юу л бол. Гэхдээ хар өрсөлдөгч ноёнгийн жигүүрт тэр бүү хэл төвд дайралтыг үүсгэж амжихааргүйгээр чамбай тоглох ёстой. Учир нь цагаан бэрс g3 нүднээс хар ноёнгийн богино сэлгээний байрлалд хүчтэй дарамтыг үзүүлэх л болно" гэж оновчтой тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолт өнөө цагт ч утгаа алдаагүй л байгаа. Голдуу хоёр өөр талын сэлгээтэй, жигүүрүүдэд харилцан дайралттай нарийн төвөгтэй байрлал үүсдэг. Орчин цагт тэмцээнүүдэд ховор дайралддаг.

[Event "Төвийн гараа"] 1. e4 e5 2. d4 exd4 3. Qxd4 {Бэрсээ хэтэрхий эрт тоглолтод оруулснаар цагаан өрсөлдөгчид хөлөлгөөгөө амархан дуусгах боломжийг олгоно.} (3. Bc4 {гэж нүүвэл төвийн гамбитын хувилбар}) ({харин} 3. c3 dxc3 4. Bc4 cxb2 {нүүдлүүдийн дараа хойд гамбит хувилбар болно.}) 3... Nc6 4. Qe3 Nf6 5. Nc3 (5. e5 Ng4 6. Qe4 d5 7. exd6+ Be6 {гэх нь хэт яарсан хэрэг болно. Учир нь цагааны боднууд байрандаа байж байхад хар бүх бодоо хөллөж амжина. Хэрвээ} 8. dxc7 {гэвэл дор хаяахад л} Qd1+ 9. Kxd1 Nxf2+ 10. Ke1 Nxe4 {гээд хар хүү хожин санаачлагаа хадгалсаар байх болно.}) 5... Bb4 6. Bd2 O-O 7. O-O-O Re8 {хар найдвартай байрлалтай. d7-d5 гэж e шугамыг дайрахаар заналхийлнэ. Гараанд бэрсээ эртлэн хөдөлгөх нь өөрийн сул талтай нь эндээс тодорхой.}
[Event "Төвийн гамбит"] 1. e4 e5 2. d4 exd4 3. Bc4 {хар нарийн хамгаалбал гамбитын үргэлжлэлийг амархан хариулна.} (3. Nf3 {-д хамгийн энгийн хариулт} Nc6) 3... Bb4+ (3... Nc6 {гэсэн ч болно.} 4. Nf3 {нүүдлийн дараа шотланд гамбит эсхүл хоёр морины хамгаалалтад хүргэнэ.}) 4. c3 dxc3 5. bxc3 ({эсхүл} 5. Bxf7+ Kxf7 6. Qb3+ d5 7. Qxb4 cxb2 8. Bxb2 Nf6 9. e5 Re8 {гээд хар сайн тоглолттой.}) 5... Qf6 6. Ne2 (6. cxb4 Qxa1 7. Qb3 {нь} d5! 8. Bxd5 Be6 9. Bxe6 fxe6 10. Qxe6+ Ne7 {гэхээс болоод явахгүй. Шумов - Урусов (1858) нарын өрөгт} 11. Qb3 Nbc6 12. Ne2 O-O-O 13. O-O Nd4 14. Nxd4 Qxd4 {гэж тоглосон байдаг.}) 6... Bc5 7. O-O d6 8. Nf4 Ne7 {Цагаанд хүүний хаяанаас хангалттай нөхвөр байхгүй.}
[Event "Хойд гамбит"] 1. e4 e5 2. d4 exd4 3. c3 dxc3 (3... d3 {боломжийн. Жишээ нь} 4. Bxd3 Bc5 5. Nf3 d6 6. Qc2 Nc6 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) 4. Bc4 cxb2 ({өөрөөр} 4... Nf6 5. Nxc3 Nc6 6. Nf3 {-ын дараа харилцан боломжуудтай хурц тоглолтод хүргэнэ.}) 5. Bxb2 {цагаан хоёр хүү хаяснаар тэдний хоёр тэмээ дайралтын хүчтэй байршил авсанч өрсөлдөгч зоригтой бөгөөд зөв хамгаалбал цагаан багахан зүйлд хүрнэ.} d5 ({Энд Чигоринс} 5... Qe7 6. Nc3 c6 7. Qc2 d6 {гэж төвд хүүний хамгаалалтын гинжийг үүсгэн амжилттай тоглосон байдаг.}) 6. Bxd5 ({эсхүл} 6. exd5 Nf6 {гээд цагааны дайралтыг хөнгөн хариулж болно.}) 6... Nf6 7. Bxf7+ Kxf7 8. Qxd8 Bb4+ 9. Qd2 Bxd2+ 10. Nxd2 c5 11. f4 Nc6 {нүүдлүүдийн дараа харын боломж арай илүү сонирхолтой тэмцэлд тулан ирнэ. Төв болон ноёнгийн жигүүр дэх цагаан хүүнүүдээс харын хүүнүүд бэрсний жигүүрт маш хүчтэй тул тэднийг хаахад хүнд.}

Жишээ өрөг

[Event "Дос-Эрманас, 1995"] [White "Широв"] [Black "Карпов"] 1. e4 e5 2. d4 exd4 3. Qxd4 Nc6 4. Qe3 Nf6 5. Nc3 Bb4 6. Bd2 O-O 7. O-O-O Re8 8. Qg3 d6 9. f3 ({Непомнящий - Бу Сянчжи, (Сочи, 2009) нарын өрөгт цагаан нүүдлийн дарааллыг багахан өөрчлөн} 9. a3 Ba5 10. f3 {гээд} Nh5 11. Qe1 Be6 12. g4 Nf6 13. g5 Nd7 14. h4 {дараагаар санаачлагыг авсан.}) 9... Ne5 10. h4 Kh8! ({авч үзэж буй өрөгтэй харьцуулахад Морозевич - Хебден (Лондон, 1994) нарын өрөгт} 10... c6 11. h5 d5 12. Nge2 Nc4 13. h6 g6 14. Bg5 {гэж илт хүчлэн маш эвгүй занал бий болгосон.}) 11. Nh3 (11. h5 {-д энгийнээр} h6 {гэж хариулахад муугүй.}) 11... Nh5! 12. Qh2 ({хар} 12. Qg5 Qxg5 13. hxg5 Ng3 {бэрсээ солилцоход асуудалгүй}) ({гэхдээ хүчтэй нь g2-g4 заналтай} 12. Qf2!? {юм.} Bc5 13. Qe1 c6 ({хар} 13... Bxh3 14. Rxh3 f5! {гэж тоглох нь илүү}) 14. Bg5 Qa5 15. f4 Ng4 16. Be2 h6 17. f5! {гээд цагаан санаачлагыг авна.}) 12... c6 ({ийм байрлалд шунах ердөө хэрэггүй.} 12... Qxh4 13. Ng5 Qxh2 14. Rxh2 Nf6 15. Nxh7 Nxh7 16. Bb5 c6 (16... Re6 17. Rdh1 Rh6 18. Bxh6) 17. Rdh1 f6 18. Rxh7+ Kg8 19. Rh8+ Kf7 20. Rxe8 Kxe8 21. Rh8+ {гээд хамгаалалтад шилжихэд хүрнэ.}) 13. a3 Ba5 14. Be2?! {энэхүү буруу нүүдэл хард давууг авах боломжийг олгосон.} ({өөр үргэлжлэлүүд} 14. Nf4 Nxf4 15. Qxf4 Be6 16. g4 b5) ({эсхүл} 14. Ng5 Qe7 15. g4 Nf6) ({эсхүл} 14. Bg5 Qc7 15. b4 Bb6 16. g4 Nxf3 17. Qg2 {анхаарал татахаар}) 14... Bxh3! 15. Qxh3 (15.gxh3 Qxh4 16.fxg4 Nf6) ({эсхүл} 15.g4 Bxg4 16.fxg4 Nf6 {тохиолдолд хар давууг авна.}) 15... Bxc3 16. bxc3 ({хэрвээ} 16. Bxc3 Nf4 {-ийн дараа тэмцэл шууд дуусна.}) 16... Nf6 17. c4? {цагааны байрлал суларсан бэрсний жигүүрт хүүгээ урагшлуулах санаа хэрэггүй харин хөлгийн нөгөө талд боломж хайх хэрэгтэй байсан. Жишээ нь} (17. g4) ({эсхүл} 17. Bg5) 17... Qb6! 18. f4 {бас нэгэн сулралт. Энэ удаад юу ч хийж чадахгүй тул гарцаагүй. } (18. g4 {гэвэл} Qd4! {гээд муу.}) (18. Bc3 {гэвэл} Qe3+) 18... Ned7 19. Bd3 Nc5 20. e5 Na4 21. Bb4 dxe5 22. c5 Qc7 23. Bc4 23... a5 {гээд цагаан буусан} 24. Bd2 {-ын дараа} Nxc5 25. fxe5 Qxe5 {гээд ялалтанд хүргэнэ.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2095 Төлбөртэй

Нээж дайрах гэдэг нь ямар нэгэн бод эсвэл хүү нүүсний үр дүнд тухайн талын өөр бодны (бэрс, тэрэг эсвэл тэмээ) дайралтын шугам нээгдэн тэр бод нь эсрэг талын ямар нэгэн обьектэд аюул учруулах тактикийн арга юм. Тактикийн энэ арга нь шатрын практикт ихээр тохиолдоно. Жишээ авч үзье.
1. e4 e5 2. Тc4 Бg5 3. Бf3. ( Энд 3. Мf3! гэх нь бүр илүү. 3. ... Б:g2 нүүдлийн хариуд 4. Трg1 Бh3 5. Т:f7+! гээд 5. ... Н:f7 гэх нь 6. Мg5+ ацан шалаанаас болоод муу) 3. ... Мf6 4. Мc3 Тc5??. Гарааны нүүдлүүдийн дараа цагаанд 5. d4! гэж нүүн нээж дайрах боломж гарч ирэх бөгөөд үүний үр дүнд тэд бод хожих болно. d цагаан хүү өөрийн нүүдлээр c1 тэмээний дайралтын шугамыг (c1-h6 диагнал) нээснээр тэмээ эсрэг талын бэрсэнд довтолсон. Хүү өөрөө айлын үнэтэй обьектэд зэрэг довтолсон нь аргыг улам үр дүнтэй болгосон. Цагаан 5. d3 нүүсэн ч нээж дайрах тактик хэрэгжиж байгаа хэдий ч бага үр дүнтэй.

  Нээгдсэн тоо: 1739 Төлбөртэй

1824 онд шотландын шатарчид төвийн эртлэн урагшлалтыг амжилттай хэрэглэсэн Эдинбург -  Лондонгийн шатарчдын захидлаар тоглогдсон өргүүдээс гараа нэрээ авсан. Гэхдээ гарааны тухай анхлан 1750 онд Италийн мастер Эрколе дель Риогийн бүтээлд дурдагдсан бөгөөд гарааны анхны судалгааг 1763 онд Италийн Ж. Лолли "Шатарын тоглоомын онол, практикийн ажиглалт" бүтээлдээ хийсэн байдаг. XIX -р зуунд Шотланд өрөгийн боловсруулалтыг В. Стейниц, Г.Стаунтон, Л.Паульсен нар хийн сүүлд А. Алехин, С.Тартаковер нар оролцсон. Гарааны орчин үеийн онолд Г. Каспаров их хувь нэмэр оруулсан. Тэрээр 1990 онд шотланд гарааг А. Карповийн эсрэг хоёр удаа хэрэглэсэн.
Орчин цагт тэмцээнүүдэд гарааг өргөн хэрэглэдэг.

  Нээгдсэн тоо: 1172 Төлбөртэй

Хоёр морины хамгаалалт 1. e2-e4 e7-e5 2. Мg1-f3 Мb8-c6 3. Тf1-c4 Мg8-f6 нүүдлүүдээр эхэлдэг. Гарааны анхны анализ 16-р зууны үеийн Полериогийн гар бичмэлүүдэд байдаг. Гараа хоёр талд олон тооны боломжуудыг өгдөг учраас өнөө үед ч гроссмейстерүүдийн тоглолтуудад багагүй ашиглагддаг. Гарааг П. Морфи, В. Стейниц, А. Алехин зэрэг шатарчид амжилттай хэрэглэж байсны дээр Михаил Чигорин гарааны онолд их хувь нэмрийг оруулсан.  
Хоёр морины хамгаалалтад хар эхний нүүдлүүдээр санаачлагыг авахыг эрмэлздэг. Ихэнх тохиолдолд харилцан нарийн төвөгтэй байрлал үүсдэг. Гарааны судалгаанд эрт үеийн болоод өнөөгийн мастеруудын олон бүтээл зориулагдсан. Зарим нэгэн хувилбарт 20-25 нүүдэл хүртэл боловсруулагдсан байдаг.

  Нээгдсэн тоо: 1010 Бүртгүүлэх

Дэлхийн шатрын дөрөв дэх аварга Александр Александрович Алехин нь Оросын хаант улсын нэрийн өмнөөс тоглож байсан. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх хүчтэй шатарчдын нэгд тооцогдож байлаа. 1920 онд ЗХУ-ын анхны аварга болсон бөгөөд 1921 онд Оросоос Францад шилжин суурьшсан 1925 онд Францын иргэншил авсан. 1927 онд ялагдашгүй Хосе Рауля Капабланкийг дэлхийн аваргын төлөөх тэмцээнд хожин дараачаар нь хэдэн жилийн туршид өөрийн цаг үеийн томоохон тэмцээнүүдэд тогтмол сайн тоглож байсан.
Алехин гүнзгий тооцсон комбинацаар үр дүнтэй дайралт хийн тоглодог дайрах хэв шинжээр тоглодог шатарчин байсан. Үүнээс гадна тэрээр гарааны онолын олон тооны боловсруулалтыг хийсний зэрэгцээ төгсгөл буюу эндшпилийн өндөр техниктэй тоглогч байсан.
Энэхүү хамгаалалтыг А. Алехин 1921 онд Будапешт Л.Штейнертэй хийсэн өрөгт хэрэглэн практикт оруулан ирсэн. Алехиний хамгаалалтын санаа нь цагааны хүүний төвийг сөрөг довтлох, боднуудын тоглолт юм. Хэдийгээр өөрөө санаачилсан ч гарааг хангалттай зөв биш үздэг байснаас өөрийн тоглолтонд бага хэрэглэдэг байсан.
Өнөө цагт гарааны онолын компьютерийн судалгаа хөгжсөнөөр Алехиний гараа өндөр зэрэглэлийн тоглолтод бараг тохиолдохоо больсон. Төвийг сайн дураар өгөн хэдэн темп алдсанаар ихэнх хувилбарт цагаанд тогтвортой, байрлалын давууг өгдөг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 293

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 370

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 435

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 484

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 508

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 601

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 694

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 731

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1136

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 752

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 822